| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алагаагийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 101/2016/06092/И |
| Дугаар | 5487 |
| Огноо | 2016-08-22 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 22 өдөр
Дугаар 5487
| 2016 оны 08 сарын 22 өдөр | Дугаар 101/ШШ2016/05487 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, * хороо, * хороолол * байр *тоотод оршин суух А овогт Н А /РД:********/ нэхэмжлэлтэй
Хариуцагч: Баян зүрх дүүрэг * хороо Жанжин * гудамж * тоотод оршин суух Т овогт О Э /РД:************/-т холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 3,079,100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Өлзийгэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Нэхэмжлэгч нь 2015.06.24-ний өдөр О.Эт 8.000.000 төгрөгийг 2016.06.24-2016.08.24-ийг өдрийг хүртэл 60 хоногийн хугацаатай, 7 хувийн хүүтэйгээр зээлүүлсэн. 2 сарын хүү нь 1.120.000 төгрөг, нийт 9.120.000 төгрөгийг 2 сарын хугацаанд өдөр бүр 152.000 төгрөгийг төлөх ёстой байсан. Нийт 6.740.000 төгрөгийг төлөхөөр тохирсон боловч үлдэх мөнгийг төлөөгүй. Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учраас Иргэний хуулийн 227, 228 дугаар зүйлд зааснаар хариуцагчаас хууль зүйн туслалцааны төлбөр, нотариатын үйлчилгээний төлбөр зэргийг нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргуулж өгнө үү.
Зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 2.370.000 төгрөг, хууль зүйн зөвлөгөө, туслалцааны төлбөр 700.000 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 9.100 төгрөг, нийт 3.079.100 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч О.Э шүүхэд гаргасан бичгийн тайлбартаа: Тус гэрээгээр 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл 60 хоногийн хугацаатай 7 хувийн хүүтэй буцаан төлөх нөхцөлтэйгээр зээлийн гэрээ хийсэн нь үнэн. О.Э миний гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулж байсан.Би 2,370,000 төгрөгийг тодорхой шалтгааны улмаас төлөх боломжгүй болсон.Тэр байдлаа байна хэлж байсан. Миний бие Нарантуул худалдааны төвд ажиллуулж байсан повилоноо татан буулгаж орлогын эх үүсвэргүй болсон.Мөн гэр бүлийн маргаантай тусдаа амьдарч байгаа, төлвөл зохих төлбөрийн үлдэгдэл болох 2,370,000 төгрөгийг төлөх хугацааг сунгаж өгнө үү.
Харин хууль зүйн зөвлөгөө туслалцааны төлбөр 700,000 төгрөгийг би төлөх боломжгүй гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон бусад бичгийн баримтуудыгшинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгчийн шүүх хурал дээр гаргасан тайлбар, хариуцагчийн бичгээр гаргасан тайлбар хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудад үндэслэж дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч Н.А нь зээлийн гэрээний үүргийн төлбөрт 2,370,000 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 9100 төгрөг, хууль зүйн зөвлөгөө туслалцааны төлбөр 700,000 төгрөг, нийт 3,079,100 төгрөг хариуцагч О.Эээс гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч О.Э нь төлвөл зохих төлбөрийн үлдэгдэл болох 2,370,000 төгрөгийг төлөх хугацааг сунгаж өгнө үү. Хууль зүйн зөвлөгөө туслалцааны төлбөр 700,000 төгрөгийг би төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргав.
Нэхэмжлэгч Н.А хариуцагч О.Э нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ хийгдсэн байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч Н.А хариуцагч О.Э нар нь 8,000,000 төгрөгийг 2015 оны 06 дугаар сарын 24-ны өдрөөс 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл 60 хоногийн хугацаатай 7 хувийн хүүтэйгээр өдрийн 152,000 төгрөг төлж байхаар тохиролцон бичгээр зээлийн гэрээг байгуулжээ.
Төлбөрийг Н.Ариун-Эрдэнийн ХААН банкны ******** тоот дансанд 2015 оны 06 дугаар сарын 25-ний өдрөөс зээлийг төлж эхлэхээр тохиролцсон байна.
Хариуцагч О.Э нь зээлийн төлбөрийг 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн төлж байсан болох нь шүүхэд ирүүлсэн бичгийн баримт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар нотлогдож байна.
Хариуцагч О.Э нь зээлийн төлбөрийн үлдэгдэл 2,370,000 төгрөгийг төлнө, харин хууль зүйн туслалцаа үзүүлсэний төлбөр 700,000 төгрөгийг төлөхгүй гэсэн тайлбарыг шүүхэд ирүүлсэн бөгөөд хариуцагч О.Эээс үндсэн зээл 2,370,000 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 9100 төгрөг, нийт 2,379,100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 700,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116,118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар хариуцагч О.Эээс 2,379,100 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Ад олгож, 700,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч О.Эээс 53,015 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Ад олгож, нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 64,220 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дэх хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болохыг зохигчдод мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гарсан өдрөөс хойш өөрөө гардан авах үүрэгтэйг, мөн хуулийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ