Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 552

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Д.О

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Чингэлтэй дүүргийн Газрын алба 

Нэхэмжлэлийн шаардлага: Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Шадивлан зуслангийн газар нэгж талбарын ******* дугаартай 146 м2 газрын давхцалыг арилгаж, иргэн Д.От эзэмшүүлэх шийдвэр гаргахыг Чингэлтэй дүүргийн Засаг даргад даалгах,  

Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага: Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Шадивлангийн аманд байршилтай ******* дугаартай 146  м2 газрын иргэн Б.Д эзэмшүүлэх шийдвэр гаргахыг Чингэлтэй дүүргийн Засаг даргад даалгуулах, 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.О, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энхтөвшин, Чингэлтэй дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, Чингэлтэй дүүргийн газрын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч О.С, гуравдагч этгээд Д.Д ын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, түүний өмгөөлөгч П.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Удаанжаргал нар оролцов.     

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.О шүүх хуралдаанд гаргасан  тайлбартаа: Иргэн Д.Оийн нөхөр Ш.Н нь 2014 оны 04-р сарын 15-ны өдөр нас барсан. Талийгаач Ш.Б нь Анагаах ухааны дунд сургуульд багшилж байхдаа 1983 оноос одоогийн Чингэлтэй дүүргийн 19-р хорооны Шадивлангийн аманд (АУДунд сургуулийн ажилчдын зуслан) 1 тоот зуны модон байшинд зуны цагт амьдарч байгаад 1989 онд 1000 төгрөгөөр байшингаа худалдаж авч тухайн газраа одоог хүртэл эзэмшиж зуслангийн зориулалтаар ашиглаж цахилгааны төлбөрийг төлж байсан.

2015 онд Чингэлтэй дүүргийн Өмч, Газрын Харилцааны Албанаас Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны Шадивлангийн аманд байгаа нэгж талбарын ******* дугаартай газрын кадастрын зургийг иргэн Ш.Б,Б.Днарын нэртэй 146м2 талбайтай гэж зуруулж баталгаажуулж өгсөн. Ингээд 2016 онд Д.О нь зуслангийн газрыг эзэмших тухай хүсэлтээ өгөхөөр Чингэлтэй дүүргийн Өмч, газрын харилцааны албанд хандахад 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн ******* дугаар албан бичгээр газрын кадастрын зургийн мэдээллийн санд иргэн Б.Д ын нэр дээр бүртгүүлсэн газартай давхцаж байна, зөвшилцөн хамт ирж асуудлаа шийдвэрлүүлнэ үү” гэсэн хариуг өгсөн ба иргэнБ.Днь энэ миний эзэмшлийн газар танайх байшингаа буулга гээд зөвшилцөхгүй маргаантай байгаа болно.

Иймд 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Газрын харилцаа, Геодези зураг зүйн газарт болон Чингэлтэй дүүргийн Өмч, Газрын харилцааны албанд ямар шийдвэрээр Б.Д ын нэр дээр газар эзэмших эрх олгосон талаар лавлагаа гаргуулах хүсэлт өгөхөд Газрын харилцаа, Геодези зураг зүйн газрын 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн ******* дугаартай албан бичгээр "... Нийслэлийн Газрын кадастрын мэдээллийн сангаас хайлт хийхэд нэгж талбарын 1864132119695 дугаар бүхий 146м.кв талбайтай газар нь давхцалтай гэсэн төлөвтэй байна. Б.Д ын холбоотой мэдээллийг гарган өгөх боломжгүй, Чингэлтэй дүүрэг дэх Өмч, Газрын Харилцааны албанд хандана уу” гэсэн хариуг өгсөн.

2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн Өмч, Газрын Харилцааны албаны Чингэлтэй дүүргийн 19-р хорооны газар зохион байгуулагч О тэй уулзаж хүсэлтийн хариугаа авъя гэхэд “... Б.Д газар эзэмших эрх өгөөгүй шүүхэд хандах хэрэгтэй” гэж амаар хариу өгсөн.

Ингээд Нийслэл дэх Захиргааны Хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахад 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн ******* дугаар шүүгчийн захирамжаар ‘‘...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйл, Захиргааны ерөнхий хуулийн 94  дүгээр зүйлийн 94.1-д зааснаар дээд шатны албан тушаалтан болох Нийслэлийн Засаг даргад хандаагүй ба урьдчилан шийдвэрлүүлээгүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Шүүгчийн захирамжийн дагуу “...нэгж талбарын ******* дугаар бүхий 146 м.кв газрын кадастрын зургийн давхцалыг арилгаж, газар эзэмших эрхийн гэрчилгээг Д.Оийн нэр дээр олгож өгөхийг Чингэлтэй дүүргийн засаг дарга /өмч, газрын харилцааны алба/-д даалгаж өгнө үү” гэж иргэн Д.Оийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э нь 2016 оны 07 дугаар сарын 19-ны өдөр Нийслэлийн Засаг даргад гомдол гаргасан. Нийслэлийн Засаг даргаас 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр шийдвэрлэж өргөдлийн хариуг цахимаар өгөхдөө Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Шадивлан зусланд иргэн Ш.Б,Б.Днарын нэр бүхий 146мкв хэмжээтэй ******* нэгж талбарын дугаартай газрын кадастрын зургийг газрын мэдээллийн санд тулгахад дээрх байршилд залгуулан иргэн Б.Д тус дүүргийн Засаг даргын 2006 оны 118 дугаар захирамжаар 245 мкв хэмжээтэй газрыг эзэмшүүлсэн байна. Иймд иргэн Б.Д эзэмшүүлсэн 245 мкв газартай дээрх нэгж талбарын 146мкв газар нь аль хэсгээр хэдэн мкв давхцаж байгаа эсэхийг ... дүүргийн Өмч, газрын харилцааны албан журмаар хүсэлт гаргаж хариу авах ..., манайд эргэж хандах нь зүйтэй гэсний дагуу 2016 оны 08 дугаар сард дахин Чингэлтэй дүүргийн Газрын албанд хүсэлт өгөхөд 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 1182 дугаар Чингэлтэй дүүргийн Өмч, газрын харилцааны албаны албан бичигт: хүсэлт гаргасан газар нь мэдээллийн санд иргэн Б.Д ын нэр дээр бүртгүүлсэн 146мкв газартай давхцаж байна, дээрх иргэнтэй зөвшилцөн хамт ирж асуудлаа шийдвэрлүүлнэ үү гэсэн хариуг өгсөнийг эс зөвшөөрч дахин Нийслэлийн засаг даргад гомдол гаргасан. Нийслэлийн засаг даргаас өргөддийн хариуг 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн ******* дугаар албан бичгээр “Чингэлтэй дүүргийн 19-р хороо Шадивлангийн аманд байрилилтай ******* дугаартай нэгж талбартБ.Дболон Н.Б нарт нэрийг мэдээллийн санд давхар бүртгэсэн байна. Иймд тус нэгж талбарт иргэн Б.Д газар эзэмших шийдвэр гаргасан эсэхийг шалгаж, шударга эзэмшигчийг тогтоон, Газрын тухай хуулийн 4-р зүйлийн 4.1.3-т газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс тэгш байдлыг хангах зарчмыг баримтлан шийдвэрлэж түүгээрээ хариу өгнө үү” гэж шийдвэрлэн Чингэлтэй дүүргийн газрын албанд хүргүүлж, хувийг надад хүргүүлсэн.

Ингээд Нийслэлийн засаг даргын шийдвэрийн дагуу Чингэлтэй дүүргийн газрын албаны 19 дүгээр хороо хариуцсан газар зохион байгуулагч Ю.О уулзахад "... манай байгууллагад бүтцийн өөрчлөлт хийгдэх гэж байгаа тул 2016 оны 10 дугаар сарын эхээр ирж уулз” гэсэн хариу өгсний дагуу Ю.О тэй 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр дахин уулзахад “...Нийслэлийн газрын албаны ажилтан *******тай очиж уулз” гэсэн хариу өгсөн. Үүний дагуу Т тай уулзахад Ю.О нь Нийслэлийн газрын алба уруу 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр “... Мэдээллийн санд иргэн Б.Д ын нэр дээр бүртгүүлсэн 146м.кв газартай давхцаж байсан тул дээрх иргэнтэй зөвшилцөн хамт ирж асуудлаа шийдвэрлүүлэх тухай санст тавьсан болно” гэсэн тайлбар явуулсан болохыг мэдсэн. Ингээд Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхэд хандахад нэхэмжлэл гаргах хугацаа хэтэрсэн, хугацаа сэргээлгэх хүсэлтээ гаргах нь зүйтэй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан учир Нийслэлийн Засаг даргад 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр дахин гомдол гаргасан. Нийслэлийн Газрын албанаас ажилтан Б.******* 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ******* тоот албан бичгийг Чингэлтэй дүүргийн Газрын албанд явуулсан гэж хувийг Ч.Э 2016 оны 12 дугаар сарын 15-нд өгсөн тул Чингэлтэй дүүргийн Газрын албаны газар зохион байгуулагч н.А тай уулзахад удахгүй хариу егнө гэж хэлсэн. Ингээд 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр очиж уулзахад 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Чингэлтэй дүүргийн газрын албаны 12/19 тоот албан бичигт Иргэн Б.Д ын нэр дээр бүртгүүлсэн 146м2 газартай давхцаж байна, дээрх иргэнтэй зөвшилцөн хамт ирж асуудлаа шийдвэрлүүлнэ үү гэсэн өмнөх хариутай ижил хариуг өгсөн. Ийнхүү төрийн захиргааны байгууллагын зүгээс иргэн миний газар эзэмших тухай хүсэлтийг хуулийн дагуу шийдвэрлэхгүй хүнд суртал гаргаж Нийслэлийн засаг даргаас өгсөн “Газрын тухай хуулийн 4-р зүйлийн 4.1.3-т газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс тэгш байдлыг хангах зарчмыг баримтлан шийдвэрлэнэ” гэсэн үүргийг ЧД-ийн засаг дарга, Газрын алба биелүүлэхгүй намайг олон тийшээ гүйлгэж ноцтой хохироож байгаа тул хуулийн дагуу газар эзэмших эрхтэй болохоо тогтоолгож, олон жил гэр бүлээрээ амьдарсан газраа эзэмшиж авахын тулд шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна.

Иймд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Шадивлан зуслангийн газар нэгж талбарын ******* дугаартай газрын давхцалыг арилгаж иргэн Д.От эзэмпгүүлэх шийдвэр гаргахыг Чингэлтэй дүүргийн Засаг даргад даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Газрын тухай хуульд зааснаар эзэмшихийг хүссэн газар давхцалгүй байснаар газар эзэмших эрх нь хэрэгжих ёстой. Энэ газрыг давхцалыг бий болгосон Чингэлтэй дүүргийн Газрын албаны буруутай үйл ажиллагаанаас болсон гэдгийг Чингэлтэй дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хүлээн зөвшөөрөөд хариуцагч нартай эвлэрэх боломжтой байсан. Гэтэл гуравдагч этгээдийн асуудалтай зөрчилдөөд эвлэрч чадаагүй. Геодези, газар зүйн зургаас харахад энэ газар нь 2011 оноос хойш давхцалтай байсан. Чингэлтэй дүүргийн Газрын албаны ажилтны буруутай үйл ажиллагаанаас болж газрын давхцал бий болсон. Одоо хүртэл энэ газрын давхцалыг арилгахгүй нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна. Тухайн үед энэ газар нь давхцалгүй байсан бол 2009 оны 05 дугаар сард анх хүсэлтээ өгөхөд газар эзэмших эрхээ хэрэгжүүлээд явах байсан. Албан ёсны бичиг баримт байхгүй ч гэсэн 1983 оноос эхлэн маргаан бүхий газрыг эзэмшээд одоог хүртэл амьдарч байна. Хариуцагч нарын хариу тайлбарт дурдсанаар мөн газрын тухай хуульд зааснаар тухайн газрыг олон жил эзэмшсэн хүн давуу эрхтэйгээр эзэмшдэг. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. 

Хариуцагч Чингэлтэй дүүргийн Газрын албаны дарга, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нийслэлийн газрын мэдээллийн санд ******* дугаар бүхий нэгж талбарт иргэнБ.Д, *******  дугаар бүхий нэгж талбарт иргэн Ш.Б,Б.Дгэж 2 хүний нэр дээр давхар бүртгэгдсэн байна. 

Нэг нэгж талбар дээр давхар бүртгэгдсэн нь маргаан болох шалтгаан болсон бөгөөд иргэн Д.Оийн худалдан авч олон жил эзэмшиж байгаа зуслангийн байшинг Б.Д хамт мэдээллийн санд бүртгэсэн нь буруу байх тул газрын мэдээллийн сангаас Б.Д хамт нэрийг хасч шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Газар дээрээ давхцалгүй бөгөөд Д.О 146 м.кв,Б.Д245 м.кв газрыг тус бүртээ эзэмших боломжтой байна. 

Дээрх маргаж буй 146  мкв. Газрыг эзэмших хүсэлтийг иргэнБ.Дманай албанд хандан өргөдөл хүсэлт гаргаж байгаагүй болно. Иргэн Д.О 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 1150 картын дугаартай газар эзэмших хүсэлт гаргаж байсан болно. 

2006 оны 118 тоотоор иргэн Б.Д д 245 метр квадрат газрыг эзэмшүүлсэн. 146 метр квадрат газрын хувьд тухай үеийн байдлаар 2004 онд Газрын албаны мэдээллийн сан үүссэн, үүнээс өмнө гараар зургийг зурдаг байсан учраас зургийн давхцал бий болсон байх. 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр иргэн Д.О Чингэлтэй дүүргийн Газрын албанд газар авах тухай хүсэлт гаргахад газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна, мөн 27 дугаар зүйлийн 27.4-д хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж заасныг тус тус зөрчсөн. Тухайн үед хариуцаж байсан байцаагч нар нь хүсэлтийн хариуг өгсөн гэжээ.

Хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг дарга, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан бүрэн эрхийн дагуу тус дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Шадивлан зусланд 2006 оны 118 дугаар захирамжаар иргэн Б.Д 245 мкв талбай бүхий газрыг эзэмшүүлсэн.

Нэхэмжлэгч Д.Оийн нэхэмжлэлд дурдагдсан Шадивлан зусланд 146 мкв талбай бүхий газарт газар эзэмшүүлэх захиргааны акт гараагүй, дүүргийн Газрын албаны мэдээллийн санд Б,Б.Днарын нэр бүртгэгдсэн нь Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлд заасныг зөрчсөн байна.

Дүүргийн Засаг даргын газар эзэмшүүлэх, ашиглуулах захиргааны акт гаргаагүй байхад дүүргийн Газрын алба нь мэдээллийн санд иргэдийн нэрийг давхардуулан бүртгэсэн нь уг захиргааны хэрэгт хамааралгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Шадивлан зусланд байрлах маргаан бүхий 146 метр квадрат газар эзэмших хүсэлт нь  Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь заалтыг зөрчсөн. Тухайн газар нь давхцалтай байгаа учраас нэхэмжлэгчид газар эзэмшүүлэх боломжгүй. Чингэлтэй дүүргийн Газрын албанаас нэхэмжлэгчийн гаргасан газар эзэмших тухай хүсэлтийг судлаад газар олгох боломжгүй гэж үзсэн учраас Чингэлтэй дүүргийн Засаг даргаас нэхэмжлэгчид газар эзэмших эрх олгосон захиргааны акт гарах ямар ч боломжгүй. Газрын давхцал арилсан тохиолдолд Д.От газар эзэмшүүлэх боломжтой болно. Иймээс нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Иргэн Д.О Чингэлтэй дүүргийн засаг даргын 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 118 дугаар захирамжид дурдагдсан Шадивлангийн аманд байрлах зуслангийн Б.Д д олгогдсон нэгж талбарын ******* дугаартай 245 мкв газрыг хүчингүй болгох нэхэмжлэлийг тус шүүх 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хянан хэлэлцээд шүүх хуралдаан хийсэн боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Эанхны нэхэмжлэлээсээ хэсэгчлэн татгалзсаныг шүүх хүлээн авч тухайн нэхэмжлэл бүхий хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Д.Оийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Шадивлан зуслангийн газар нэгж талбарын ******* дугаартай газрын давхцлыг арилгаж иргэн Д.От эзэмшүүлэх шийдвэр гаргахыг Чингэлтэй дүүргийн Засаг даргад даалгахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн бөгөөд уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Газрын тухай хуульд зааснаар газар олголтыг Засаг дарга шийдвэрлэдэг болохоос шүүх газар олголтыг шийдвэрлэдэггүй. Хэргийн материалд байгаа нийслэлийн газрын албаны 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн ******* ТООТ албан бичигт Чингэлтэй дүүргийн 19 дугаар хороо Шадивлангийн аманд байршилтай ******* дугаартай нэгж талбарт иргэнБ.Дболон Ш.Б нарын нэрийг мэдээллийн санд давхар бүртгэсэн байна.

Шүүх хуралдаанд хариуцагч байгууллагын төлөөлөгч Г.Э тайлбарлахдаа мэдээллийн сандБ.Дболон Д.Оийн газар мэдээллийн санд давхцсан боловч газар дээр үзлэг хийхэд газар давхцсан байгаагүй.

Маргаж байгаа Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Шадивлангийн аманд байршилтай ******* дугаартай 146 мкв газрыг иргэн н.Баатар болон Д.О нар эзэмших, өмчлөх, ашиглах эрх аваагүй Засаг даргын захирамж байхгүй, гэрээ хийгээгүй, гэрчилгээ байхгүй, төлбөр төлөөгүй.

Ийм байхад иргэн Б.Д тай давхцсан гэсэн хууль бус үндэслэл тавьж шүүхээр шийдвэр гаргуулах гэж байгаа нь хууль бус байна. Нийспэлийн газрын албаны мэдээлэлийн санд уг газар Ш.Б,Б.Днарын нэр дээр бүртгэгдсэн байгаа нь газар давхцсан асуудал биш. Иргэн Б.Д д эзэмшүүлэхээр олгосон 245 мкв газар нь дэндүү жижиг уг газар дээр ахуйн бохирын асуудал шийдвэрлэх боломжгүй, байшин барилга шинэчлэн барих боломжгүй газар өгсөн. Газрын хууль болон бусад дүрэм журмын дагуу зуслангийн газар 0,04мкв байх ёстой. Ийм учраас 245мкв+146мкв=391 мкв. Иймд 146 мкв газрыг иргэнБ.Д эзэмшиж хуулинд заасан хэмжээгээ бүрдүүлэхээр Засаг даргад хандах ёстой.

Нэгж талбарын ******* дугаар бүхий 146 мкв газар нэг айл амьдрах боломжгүй тэгээд ч Д.От олгох боломжгүй. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлд зааснаар газар эзэмших шийдвэр гаргасан Засаг даргын шийдвэр давхцаж гаргасан бол эсвэл нэг газар дээр хоёр захирамж гаргасан бол тэр хоёрын аль нь хүчингүй болохыг шийдвэрлэдэг болохоос ямар ч захирамжгүй иргэн Д.О 146 м.кв газар эзэмшүүлэх шийдвэр гаргах үндэслэл байхгүй. 

Нэхэмжлэгч Д.Оийн нэхэмжлэлийг бүхэлд нь  хүчингүй болгож, харин нэгж талбарын ******* дугаартай Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Шадивлангийн аманд байрлах 146 м.кв газрыг иргэн Б.Д эзэмшүүлэх шийдвэр гаргахыг Чингэлтэй дүүргийн Засаг даргад даалгаж өгнө үү гэжээ. 

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Шадивлангийн аманд байршилтай нэгж талбарын ******* дугаартай 145 метр квадрат газрыг иргэн Б.Д д эзэмшүүлэх шийдвэр гаргахыг Чингэлтэй дүүргийн Засаг даргад даалгах тухай бие даасан шаардлага гаргасан.Б.Днь 2006 онд зуслангийн газраа эзэмших хүсэлт гарган Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 118 дугаар захирамж гарч зуслангийн нэгж талбарын ******* тоот 245 метр газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр олгосон. Гэтэл Д.О дээрх захирамжийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг шүүгч баталсан. Иргэн Д.О, Ш.Б нар нь манай газрын баруун талд байрлах 146 метр квадрат газрыг өмчлөх, эзэмших эрх аваагүй бөгөөд Чингэлтэй дүүргийн Засаг даргаас газар эзэмшүүлэх захирамж гараагүй, гэрээ хийгдээгүй, эрх олгогдоогүй байхад газар эзэмшихийг хүсэж шүүхэд нэхэмжлэл гаргасан байгааг гуравдагч этгээдийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй. Уг газар нь жижиг хэмжээтэй, айл өрх амьдрах боломж муутай. Баруун талд нь гүн жалгатай, орц гарцын асуудлыг шийдвэрлэхэд хүндрэлтэй, баруун зүүн талаас ямар ч орц, гарцгүй болох боломжтой. Олон жилийн хугацаагаар Чингэлтэй дүүргийн Засаг даргын 118 дугаар захирамжийн дагуу эзэмшиж, ашиглаж байсныг харгалзан үзэж, давуу эрхээр Б.Д д газар эзэмших захирамж гаргаж өгөхийг Чингэлтэй дүүргийн Засаг даргад даалгаж, Чингэлтэй дүүргийн Газрын албанд хариуцуулахаар шийдвэрлэж өгнө үү. 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Маргаан бүхий газар нь хэмжээний хувьд жижиг, 146 метр квадрат талбайтай. Тэр газарт Социализмын үед өгдөг байсан жижиг 2 модон байшин байдаг. Гуравдагч этгээд нь нэхэмжлэгчтэй адилаар тухайн газар байсан бөгөөд гуравдагч этгээдийн эзэмшиж байгаа газар нь нэхэмжлэгчийн шаардаж байгаа газраас арай том талбайтай боловч хуульд заасан хэмжээнд хүрэхгүй.  Газрын тухай хуульд зааснаар иргэн бүрд 0.7 га газар эзэмшүүлдэг. Тэр хэмжээнд ч хүрэхгүй жижиг газар. 0.7 га газраас зуслангийн газар нь арай жижиг талбайтай байна гэж Газрын албанаас хэлдэг. 2006 онд Чингэлтэй дүүргийн Засаг даргын 118 дугаар захирамжаар 245 метр квадрат газрыг гуравдагч этгээд авсан. Нийгэм өөрчлөгдөж, газартай холбоотой асуудал улам нарийсч байна. 2 айлыг хэрэлдүүлж байхын оронд энэ жижигхэн газрыг аль нэгд нь өгнө үү. Аль нэг айлд өгөхийн тулд хуулиа баримтална.Б.Днь 2006 онд хуулийн дагуу хандах ёстой газарт хандаж газар эзэмших захирамж гаргуулж, одоог хүртэл эзэмшиж байгаа. Олон жил хөрш айл байсан учраас газраа авъя гэж тухайн үед бодоогүй. Гэтэл одоо хүүхдүүд өсөж том болоод байшингийн хэмжээгээ томруулъя гэхээр Д.Оийх бие засах газраа хаанаа, барих вэ, манайх бие засах газраа хаана барих вэ гэдэг асуудлууд урган гарч ирнэ. 245 метр квадрат газар дээр 146 метр квадрат газрыг нэмчихвэл 381 метр квадрат газар болоод газрын тухай хуульд заасан хэмжээнд мөн л хүрэхгүй. Гэхдээ өнөөдөр нэхэмжлэгчийг буруутгаж болохгүй. Чингэлтэй дүүргийн Газрын албанаас боломжийг судалж зохицуулалт хийгээд илүү том газрыг аль нэгэнд өгөөд зохицуулах боломжтой. Хэрвээ ингэж зохицуулсан бол өнөөдөр энэ 2 айл хэрэлдэхгүй. Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбатын шүүхэд өгч байсан тайлбар хэрэгт авагдсан. Газартай холбоотой давхцал байхгүй. Энэ бол зөвхөн 146 метр квадрат газрын хувьд Б.Д ын нэр орчхоод байгаа юм. Газар эзэмшүүлэх, өмчлүүлэх эрх олгосон захирамж гаргаагүй байхад Чингэлтэй дүүргийн Газрын алба мэдээллийн санд иргэдийн нэрийг давхардуулж бичсэн нь буруу юм. 146 метр квадрат газарт Б.Д ын нэр орчихсон асуудал л байна. Д.Оийг шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш гуравдагч этгээд нь Чингэлтэй дүүргийн Газрын алба, Чингэлтэй дүүргийн Засаг даргад хандсан. 146 метр квадрат газрын хувьдБ.Дгазар эзэмших эрх олгосон захирамжтай учраас манайх авбал яасан юм бэ. Хоёрын хооронд жижигхэн газрыг Д.От өгөөд айлууд байшингаа жоохон л томсгоход хоорондоо нийлчихнэ. Хэн, хэнийх нь эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй байх үүднээс Чингэлтэй дүүргийн Газрын алба зохицуулах ёстой. Үр тарианы зориулалтаар, хүнс ногооны, гэр бүлийн хэрэгцээний  зориулалтаар давуу эрхтэйгээр газраа авч болж байна. Социализмын үед өмч хувьчлалаар давуу эрхээр газар авах гэдэг ойлголт бий болсон. Тухайн үед газар манаж байсан манаач хүртэл давуу эрхээр газар авч байсан тохиолдол бий. 

Гуравдагч этгээдээр татагдсаны дараа хүсэлт өгөхөд хариуцагч байгууллагууд энэ асуудал шүүхээр шийдвэрлэгдэж  байгаа учраас хариуцагч байгууллага шийдэхгүй гэж буцаасан. Харин шүүх энэ нэхэмжлэлийг хүлээж авах уу, урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа хийгдсэн үү гэхэд бид урьдчилан шийдвэрлүүлэх журмаар явах шаардлагагүй, хүсэлт гаргахад хариуцагч байгууллагууд шүүхээр маргаан шийдвэрлэгдэж байгаа учраас бид шийдэхгүй гэж буцаасан юм. Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага бол нэхэмжлэл гэсэн үг. Гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байгаа учраас маргаан бүхий газрыг гуравдагч этгээдэд олгож өгнө үү. Тухайн газрыг нэхэмжлэгчид олгох ямар ч үндэслэлгүй. Захиргааны байгууллага олон иргэдийн маргааныг шийдвэрлэхийн тулд төлөвлөгөө, зорилт гаргаж ажлаа хийж чадвал энэ шүүхээр шийдвэрлэгдэх маргаан биш. Гэтэл өнөөдөр өөрсдөө энэ асуудлыг шийдвэрлэж чадахаа болингуут шүүх рүү шидэж байгаа нь хариуцагч байгууллагын арчаагүй байдал. Иймд гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Оээс “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 118 дугаар захирамжийн иргэн Б.Д холбогдох хэсгийг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Шадивлан зуслангийн газар нэгж талбарын ******* дугаартай газрыг иргэн Д.От эзэмшүүлэх шийдвэр гаргахыг хариуцагчид даалгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д заасан эрхийнхээ дагуу  “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 118 дугаар захирамжийн иргэн Б.Д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийн шаардлагаасаа хэсэгчлэн татгалзсныг  шүүхээс баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно. 

Түүнчлэн 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр “Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Шадивлан зуслангийн нэгж талбарын ******* дугаартай газрын давхцалыг арилгаж, иргэн Д.От эзэмшүүлэх шийдвэр гаргахыг Чингэлтэй дүүргийн Засаг даргад даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа  өөрчилсөн байна. 

Мөн гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдуулан “Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Шадивлангийн аманд байршилтай ******* дугаартай 146 м2 газрыг иргэн Б.Д эзэмшүүлэх шийдвэр гаргахыг Чингэлтэй дүүргийн Засаг даргад даалгуулах” тухай бие даасан шаардлага гаргажээ.   

Шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлага, гуравдагч этгээдийн бие даасан шаардлага, хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

1. Нэхэмжлэгч Д.Оийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Шадивлан зуслангийн нэгж талбарын ******* дугаартай 146 м2 газрын давхцалыг арилгаж, иргэн Д.От эзэмшүүлэх шийдвэр гаргахыг Чингэлтэй дүүргийн Засаг даргад даалгах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны Шадивлангийн аманд байрлах 1 тоот зуны байшинд 1983 оноос хойш амьдарч байгаад 1989 онд 1000 төгрөгөөр худалдан авч, тухайн байшиндаа одоо хүртэл амьдарч байгаа, уг газрыг эзэмших хүсэлтээ удаа дараа Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Газрын албанд тус тус хандсан боловч бусдын газартай давхцалтай гэх шалтгаанаар шийдвэрлээгүй гэж тодорхойлжээ.

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны Шадивлангийн аманд байрлах № 1 тоот зуны байшинд нэхэмжлэгч Д.О, № 02 тоот зуны байшинд гуравдагч этгээдБ.Днарынх амьдардаг бөгөөд уг байшингуудын эзэмшлийн талаар талууд маргаагүй, маргаан бүхий газар нь эзэмшлийн хувьд бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай давхцалгүй бөгөөд харин дүүргийн Газрын албаны мэдээллийн санд нэхэмжлэгчийн талийгаач нөхөр Ш.Б, гуравдагч этгээдБ.Днарын нэр давхар бүртэгджээ.

Тус шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэлээр нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын зуны байшингийн нийт газрын хэмжээ нь 391 м2 байх бөгөөд Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн “Зуслангийн газар эзэмших эрхийг баталгаажуулах тухай” 118 дугаар захирамжаар гуравдагч этгээд Б.Д т 245 м2 газрыг эзэмшүүлсэн  ба үлдэх 146 м2 газар дээр талууд маргажээ.

Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1. “энэ хуулийн 29.1, ... заасан .... газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана;” мөн хуулийн 23 дугаар зүйлд дүүргийн Газрын албаны чиг үүргийг тодорхойлсон байх бөгөөд хуулийн 23.4.4-д “газрын мэдээллийн санг эрхлэх;”, 23.4.3-д “эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх” гэжээ.

Дүүргийн Засаг даргаас маргаан бүхий 146 м2 газрыг иргэдэд эзэмшүүлэх талаар шийдвэр гаргаагүй байхад дүүргийн Газрын албаны мэдээллийн санд нэр бүхий 2 иргэний нэрийг бүртгэсэн нь хуульд нийцээгүй байх тул уг бүртгэлийг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчээс өөрийн амьдарч буй зуны байшингийн эдэлбэр газар болох 146 м2 газрыг эзэмших хүсэлтийг 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр гаргасан  ба Чингэлтэй дүүргийн Өмч, газрын харилцааны албанаас 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн №*******, 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн №1182 тоот албан бичгүүдээр “уг газар нь гуравдагч этгээд Б.Д ын нэр дээр давхцалтай” гэсэн хариуг , Газрын харилцаа, геодези, зураг зүйн газраас 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн № ******* тоот албан бичгээр  “  ... нэгж талбарын ******* дугаар бүхий 146 м2 газар нь давхцалтай гэсэн төлөвтэй” гэсэн хариуг, Нийслэлийн Өмчийн харилцааны газрын, Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсээс 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр “ уг хүсэлтийг судалж, Чингэлтэй дүүргийн газрын албанд, Нийслэлийн газрын албаны 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн ******* тоот албан бичиг хүргүүлсэн” талаар хариуг тус тус өгчээ.  

Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна”, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны №83 дугаар тушаалаар баталсан Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмын 6 дугаар зүйлийн 6.1-д “өргөдөлтэй танилцаж, суурин судалгаа хийгээд шийдвэрлэх боломжтой гэж үзсэн тохиолдолд өргөдөл гаргагчтай хамт газар дээр нь очиж хээрийн судалгаа хийнэ” гэж тус тус заажээ.

Маргаан бүхий 146 м2 газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй байхад нэхэмжлэгчийн 1983 оноос хойш амьдарч буй зуны байшингийн эдэлбэр газрыг дүүргийн Газрын албаны мэдээллийн санд иргэдийн нэр давхар бүртгэгдсэн шалтгаанаар эзэмшүүлэхээс татгалзсан хариуцагчийн үйлдэл нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д заасан “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” зарчимд нийцээгүй байна.

Өөрөөр хэлбэл иргэдээс маргаан бүхий газрыг эзэмших талаар хүсэлтийг гаргаагүй, хүсэл зоригоо илэрхийлээгүй байхад дүүргийн Газрын албаны мэдээллийн санд нэрийг давхардуулж бүртгэсэн атлаа дээрх шалтгаанаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хязгаарлаж байгаа нь үндэслэлгүй юм. 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

2. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бгийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Шадивлангийн аманд байршилтай ******* дугаартай 146 м2 газрыг иргэн Б.Д эзэмшүүлэх шийдвэр гаргахыг Чингэлтэй дүүргийн Засаг даргад даалгуулах тухай бие даасан шаардлагын тухайд:

Гуравдагч этгээд бие даасан шаардлагын үндэслэлээ 2006 оны 07 дугаар сарын 19-ний өдөр газар эзэмших тухай хүсэлтийг 0,7 га газраар гаргасан боловч уг хэмжээнээс бага газар олгосон, маргаан бүхий 146 м2 газрыг нэхэмжлэгчид олговол манай газрын орц, гарц, ахуйн бохирдлын асуудал хөндөгдөнө гэж тодорхойлжээ.

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны Шадивлангийн аманд байрлах № 1 тоот зуны байшинд нэхэмжлэгч Д.О, № 02 тоот зуны байшинд гуравдагч этгээдБ.Днарынх амьдардаг бөгөөд гуравдагч этгээдийн 2006 оны 07 дугаар сарын 19-ний өдөр гаргасан хүсэлтийн дагуу Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн № 118 дугаар захирамжаар 245 м2 газар буюу түүний байшинд ногдох газрыг эзэмшүүлсэн ба уг газрын хэмжээтэй тухайн үед маргаагүй байна.

Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасан бөгөөд гуравдагч этгээдийн бие даасан шаардлагаар тодорхойлсон маргаан бүхий 146 м2 газар нь нэхэмжлэгчийн 1983 оноос хойш эзэмшиж буюу газартай давхцжээ.

Хэдийгээр нэхэмжлэгчид эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас маргаан бүхий газрыг эзэмшүүлсэн шийдвэр гаргаагүй хэдий ч тухайн газарт 1983 оноос хойш амьдарч байгаа болох нь хэргийн оролцогч нарын тайлбар, № 01 тоот байшингийн эзэмшлийн талаар талууд маргаагүй, цахилгааны төлбөр төлсөн баримтууд зэргээр нотлогдож байх тул нэхэмжлэгчийг уг газрыг эзэмшиж байсан гэж үзэхээр байна.

Иймд гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3,4 106.3.12 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 23 дугаар зүйлийн 23.4.3, 23.4.4, 31 дүгээр зүйлийн 31.3, 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасныг тус тус баримтлан Д.Оийн нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Газрын албанд холбогдуулан гаргасан “Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Шадивлан зуслангийн газар нэгж талбарын ******* дугаартай 146 м2 газрын давхцалыг арилгаж, иргэн Д.От эзэмшүүлэх шийдвэр гаргахыг Чингэлтэй дүүргийн Засаг даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хангасугай.

2. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг баримтлан  Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Шадивлангийн аманд байршилтай ******* дугаартай 146  м2 газрын иргэн Б.Д эзэмшүүлэх шийдвэр гаргахыг Чингэлтэй дүүргийн Засаг даргад даалгуулахыг хүссэн гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч, гуравдагч этгээд нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн  70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас тус бүр 35100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай. 

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.МӨНХ-ЭРДЭНЭ