| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Галбадар |
| Хэргийн индекс | 186/2020/0115/Э |
| Дугаар | 133 |
| Огноо | 2020-02-10 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Б.Дэлгэрмаа |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 133
2020 02 10 2020/ШЦТ/133
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Л.Галбадар би даргалж,
Нарийн бичгийн дарга: Б.Номинзул,
Улсын яллагч: Б.Дэлгэрмаа,
Хохирогч: Б.Энхцэцэг
Шүүгдэгч: Н.Э, түүний өмгөөлөгч С.Чулуунбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Дэлгэрмаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Б овогт Н.Э-д холбогдох эрүүгийн 1903 0134 80008 дугаартай эрүүгийн 1 хавтаст хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр ирүүлснийг хүлээн авч, 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1968 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, “Евро Ази Сервис” ХХК-д харуул ажилтай, ам бүл 2, ээжийн хамт Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо 22 дугаар байр 82 тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх Б овогт Н.Э
Холбогдсон хэргийн талаар:
Яллагдагч Н.Э нь 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 10 цагийн үед Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг, Энхтайваны өргөн чөлөө, “Peace Mall” төвийн урд талын замд “Toyota Harrier” маркийн 48-24 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмцээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” Гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Энхцэцэгийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Э мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Энхцэцэг мэдүүлэхдээ: “...Хүнийг гэмтээчихээд ингээд зүгээр ажлаа хийгээд ингээд тоохгүй явж болохгүй. 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр би ажил руугаа явж байхдаа гэрлэн дохиогүй явган хүний гарцаар зам хөндлөн гарч байсан. Н.Э миний хажуу талаас орж ирээд мөргөсөн. Би тухайн үед Н.Э-д би ажилтай явж байна. Та намайг ажил дээр хүргээд өг, би дараа нь хөлөө өвдөх юм бол тан руу холбоо барина гээд иргэний үнэмлэх, гар утасны дугаарыг нь аваад үлдсэн. Тэгээд цагийн дараа миний хөл өвдөөд болохгүй байна. Эмнэлэг орох хэрэгтэй байна гэхэд ах нь одоо яг завгүй явж байна гэхээр нь би такси бариад эмнэлэг ороод эмчид үзүүлэхэд зургаа авахуулаад ир гэж эмч хэлсэн. Авахуулсан зургаа эмчид үзүүлэхэд 3 газар хугарсан байна эмнэлэгт хэвтэж, хагалгаанд орохгүй бол болохгүй гэж хэлсэн. Тэр үед Н.Э эмнэлэг дээр ирсэн. Эмч чи хөлөө ямар ч байсан гибссдүүл гэсэн тухай өдөр бүх нийтийн амралтын өдөр байсан учраас эмнэлэгт хэвтэхгүйгээр эмчилгээ хийлгэмээр байна гэхэд өөрөө мэд гэж эмч хэлсэн. Би гиббс хийлгэж байхдаа эмч болон Н.Этай зөвлөлдөж байгаад эмнэлэгт хэвтэхээр болсон. 11 дүгээр сарын 28-ны өдөр эмч намайг үзээд хөл чинь хавдартай байгаа учраас хавдраа буулгаад хагалгаа хийнэ гэсэн. Тэгээд би Н.Э руу залгаад та надад хавдар буулгах тос аваад өг гээд тос авахуулсан. 12 дугаар сарын 02-ны өдөр би хагалгаанд орсон. Энэ хугацаанд Н.Э над руу нэг ч залгаагүй. Би аав, хүргэн, нөхрөө дуудаж байсан. 12 дугаар сарын 06-ны өдөр эмч намайг үзээд биеийн байдал гайгүй байна. Өрхийн эмчийн хяналтад байх талаар хэлсэн. Би эмчийн хяналтад явж байгаад 45 хоногийн дараа гиббсээ авахуулаад 2 талдаа таяг тулж явсан. Эмчилгээний зардалд 1.400.000 төгрөг нэхэмжилж байгаа. Мөн ажилгүй байх үеийн буюу 3 сарын хугацааны цалин нэхэмжилж байгаа. “Юнип” ХХК-д 800.000 төгрөг, “Бүжинлхам” ХХК-д 500.000 төгрөгийн цалин тус тус авдаг байсан. Нийт ажилгүй байсан үеийн цалин гэж 3.900.000 төгрөг нэхэмжилнэ. Би одоо нэг таяг тулж явж байгаа. Эмч намайг физик эмчилгээнд яв гэж хэлсэн ч зөөх хүн байхгүй учраас явж чадахгүй байгаа. Одоо ажил хийж чадахгүй, гэртээ байгаа...” гэв.
Хохирогч Б.Энхцэцэг мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2019 оны 11 дүгээр сарын 26-ны өглөө 10 цагийн орчим ажилдаа явж байхдаа буюу Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, “Peace mall” төвийн урд автобусны буудал дээр автобуснаас бууж ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлтэй явган хүний гарцаар гарч явтал туслах замаас төв зам руу орохоор зүүн гар тийш эргэж байсан автомашины жолооч зогсолгүй шууд автомашиныхаа зүүн гарын талын урд дугуй хэсгээрээ миний баруун хөлийг дайрч унагаасан. Тэр үед намайг дайрсан жолооч автомашинаа зогсоож бууж ирсэн. Яанаа ахын дүү ах нь яарч сандарч яваад чамайг харсангүй гэж хэлсэн. Тэгээд жолооч ах надаас эмнэлэг явах уу гэж асуусан. Би тэр үед хөл гайгүй юм шиг болохоор нь ажил дээрээ шууд хүргүүлсэн. ...Эмнэлэгт очиж шинжилгээ болон хөлний зураг авахуулсан. Эмч хөлний зурагны хариуг үзчихээд гурван газар хугарсан гэж хэлээд шууд хэвтэж хагалгаа хийлгэ гэж хэлсэн. Тэр үед миний хөл маш их хавдартай байсан болохоор хавдараа буулгахаар 7 хоног эмчилгээ хийлгэж байгаад хавдараа буусны дараа хагалгаанд орсон. ...ослын улмаас баруун хөлний шагай, савхан яс хугарсан байсан. Өөр гэмтэл гайгүй байсан. ...Жолооч надад эмчилгээний мөнгө төгрөг өгөөгүй. Харин эмнэлэгт хэвтэх үед таяг, хавдар буулгах тос авч өгсөн ...маш их гомдолтой байна. Яагаад гэвэл явган хүний гарцаараа гарч явж байхдаа автомашинд хөлөө дайруулсан болохоор мөн одоо ажил хийхгүй гэртээ хэвтрийн дэглэм сахиж байна. Иймд баримтаар гаргаж өгсөн хохирол болон ажилгүй байсан бүх цалингаа хуулийн дагуу нэхэмжлэх болно” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19-р хуудас/
2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн хэргийн газарт хийсэн үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 4-10 дугаар хуудас/
Иргэний хариуцагч И.Тамирын “...Би өөрийн эзэмшлийн “Toyota harrier” маркийн 48-24 УНБ улсын дугаартай автомашиныг хадам ах Н.Эад унаж явах зөвшөөрөл өгсөн ...автомашинд ослын улмаас эвдрэл, гэмтэл байгаагүй ...надад хохирогчийн эмчилгээний төлбөрийг төлж барагдулахад татгалзах зүйл байхгүй” гэх мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 24-р хуудас/,
Хүний биед хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн шинжээчийн №14433 дугаартай дүгнэлтэд “ 1. Б.Энхцэцэгийн биед баруун шагай ясны далд хугарал, баруун шагайн үений зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 28-р хуудас/,
Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн №15 дугаар дүгнэлт “1. Toyota Harrier маркын 48-24 УНБ улдсын дугаартай автомашины жолооч Намбудъяагийн Н.Э /52 настай, эрэгтэй/ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, б/ осолд өртсөн хүнд эмнэлэгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлэгийн ажилтанд биеийн байцаалт /иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт/ тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог, нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах., Арван зургаа. Явган хүний гарц нэвтрэх: 16.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө – гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2. Явган зорчигч Баасандоржийн Энхцэцэг /33 настай, эмэгтэй/ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна.. 3. Зам тээврийн осол нь замын эвдрэл, замын тэмдэг, тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдал нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна. 4. Зам тээврийн осол гарахад тээврийн хэрэгслийн бүрэн бус байдал нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна” /хавтаст хэргийн 54-55-р хуудас/,
2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ, Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн Дугаар 888004 тоот шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 46-р хуудас/
Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 76-р хуудас/
ЮНИФ ХХК-ийн тодорхойлолт /хавтаст хэргийн 21-р хуудас/
Хохирогч Б.Энхцэцэгээс гаргаж өгсөн хохирол, төлбөртэй холбоотой баримт /хавтаст хэргийн 84-88-р хуудас/
Шүүгдэгч Н.Эын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 77-р хуудас/
Шүүгдэгч Н.Э-н жолоочийн лавлагаа /хавтаст хэргийн 69-р хуудас/,
Шүүгдэгч Н.Э-н иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хавтаст хэргийн 66, 70-р хуудас/,
Тээврийн хэрэгслийн лавлагаа /хавтаст хэргийн 72-р хуудас/,
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 73-р хуудас/
Дээрх нотлох баримтууд нь хэргийг хянан шийдвэрлэхэд хүрэлцээтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотлосон байна.
Шүүгдэгч Н.Э тээврийн хэрэгслийн жолооч 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 10 цагийн үед Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг, Энхтайваны өргөн чөлөө, “Peace Mall” төвийн урд талын замд “Toyota Harrier” маркийн 48-24 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Арван зургаа. Явган хүний гарц нэвтрэх: 16.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчиж явган хүний гарцаар зам хөндлөн гарч байсан явган зорчигч Б.Энхцэцэгийн баруун хөл дээгүүр тээврийн хэрэгслийн дугуйгаар дайрч хүний биед баруун шагай ясны далд хугарал, баруун шагайн үений зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч Б.Энхцэцэгийн мэдүүлэг, 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн хэргийн газарт хийсэн үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, Хүний биед хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн шинжээчийн №14433 дугаартай дүгнэлт, Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн №15 дугаар дүгнэлт, 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ, Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн Дугаар 888004 тоот шинжээчийн дүгнэлт зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.3 дахь заалтанд “жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг ойлгоно гэжээ. Шүүгдэгч Н.Э нь 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 10 цагийн үед Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг, Энхтайваны өргөн чөлөө, “Peace Mall” төвийн урд талын замд “Toyota Harrier” маркийн 48-24 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Арван зургаа. Явган хүний гарц нэвтрэх: 16.1 дэх заалтыг зөрчин явган хүний гарцаар гарч явсан явган зорчигч Б.Энхцэцэгийг мөргөж, хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн авто тээврийн хэрэгслийн “жолооч” байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд зааснаар зүйлчлэгдэн эрүүгийн хариуцлага хүлээх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Н.Э нь тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож байх үедээ болон тээврийн хэрэгслийг жолоодон хөдөлгөөнийг эхлүүлэх, дуусгах үедээ тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн, аюулгүй байдлыг хангах, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг даган мөрдөж, биелүүлэх үүрэг хүлээнэ. Н.Э нь Toyota Harrier” маркийн 48-24 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхдаа Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг, Энхтайваны өргөн чөлөө, “Peace Mall” төвийн урд зохицуулдаггүй явган хүний гарцаар зам хөндлөн гарч хөдөлгөөнд оролцож байсан явган зорчигч Б.Энхцэцэгийн баруун хөлийг дайрч хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг хэлбэрэлтгүй биелүүлэх үүрэгтэй болохоо буюу биелээгүй, анхаарал, сэрэмжгүй үйлдэл нь хохирол, хор уршиг учруулах боломжтойг мэдэх ёстой атлаа, эсхүл урьдчилан мэдэж гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан үйлдэл хийсэн байх тул гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн байна.
Шүүгдэгч Н.Э-н үйлдэл нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл болох нь хохирогч Б.Энхцэцэгийн мэдүүлэг, 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн хэргийн газарт хийсэн үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн №15 дугаар дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Дээрх үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, хохирол үйлдлийн хооронд шууд шалтгаант холбоотой болох нь хохирогч Б.Энхцэцэгийн мэдүүлэг, Хүний биед хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн шинжээчийн №14433 дугаартай дүгнэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Н.Э болон түүний өмгөөлөгч С.Чулуунбаатар нар нь хэргийг прокуророос зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэлийн талаар болон гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа шүүгдэгч сайн дураар хүлээн зөвшөөрсөн байна.
Прокуророос Н.Э-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Н.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Н.Э-н үйлдлийн улмаас нь хохирогч Б.Энхцэцэгт 585.444 төгрөгийн хохирол учирсан байна. Хохирогч Б.Энхцэцэгийн өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой гаргаж өгсөн баримтуудаас эмнэлэгийн төлбөр 118.694 төгрөг, эм, тарианы мөнгө 466.750 төгрөг, бусад баримт буюу тээврийн зардал, автомашины зогсоолын төлбөр зэрэгтэй холбогдох баримт 149.000 төгрөг, эрүүл мэндийн даатгалын шимтгэл 32.000 төгрөг тус тус болж байна.
Шүүгдэгч Н.Э нь хохирогч Б.Энхцэцэгт 600.000 төгрөгийн хохирол төлж барагдуулсан байна.
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн төлбөрийн баримтаар Б.Энхцэцэг нь 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 170.000 төгрөгийн үйлчилгээ авснаас 127.500 төгрөгийг эрүүл мэндийн даатгалын сангаас төлж, хувь хүн 42.500 төгрөг төлсөн, 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 507.960 төгрөгийн үйлчилгээ авснаас эрүүл мэндийн даатгалын сангаас 431.766 төгрөгийг төлж, хувь хүн 76.194 төгрөгийг тус тус төлсөн байна. Гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохиролд нийт эмнэлэгийн төлбөрт хамаарах зардлыг биш хохирогчоос мөнгөн хэлбэрээр төлсөн буюу эрүүл мэндийн даатгалын сангаас төлөгдөөгүй хохирол болох нийт 118.694 төгрөгийг хохиролд тооцож шүүгдэгч Н.Эаас гаргуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Мөн Б.Энхцэцэг нь 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн даатгалын санд эрүүл мэндийн даатгалын шимтгэл 32.000 төгрөг төлсөн байна. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиар тогтоосон хугацаанд эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй. Хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, шимтгэл төлсөн төлбөрийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэх боломжгүй бөгөөд эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн нь хууль, журамд заасан эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй, хөнгөлөлттэй үнээр авах эрх үүсэх нөхцөл болдог.
Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1.Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй., 505 дугаар зүйлийн 505.1.Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж тус тус заасан байх тул хохирогчоос нэхэмжилсэн тээврийн хэрэгслийн зардал, авто зогсоолын төлбөр зэргийг гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хамаарах зардал буюу бусдын эрүүл мэндэд учирсан гэм хортой холбогдох зардал гэж үзэх боломжгүй байна.
Хохирогч Б.Энхцэцэг нь ажилгүй байсан үеийн хоёр байгууллагад ажиллаж байсан цалин, орлогоо нэхэмжилнэ гэсэн боловч хавтаст хэрэгт хохирогч Б.Энхцэцэгийн хүн амын орлогын албан татвар, нийгмийн даатгал төлж байсан тухай баримт, хоёр албан байгууллагад зэрэг ажилласан цалин, орлоготой байсан тухай баримт авагдаагүй байх тул Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасныг үндэслэн иргэний хариуцагч И.Тамираас Иргэний хууль, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж шийдвэрлэв.
Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч И.Тамир нь “Toyota Harrier” маркийн 48-24 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч бөгөөд шүүгдэгч Н.Эад тухайн тээврийн хэрэгслийг өөрөө шилжүүлэн өгсөн байх тул тээврийн хэрэгслийг ашиглалтын улмаас бусдад учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй байна.
Шүүгдэгч Н.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт, өмгөөлөгчийн өмгөөллийн дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзлээ.
Шүүгдэгч Н.Э нь урьд өмнө эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж гэм буруугийн болгоомжгүй хэлбэрэр гэмт хэрэг үйлдсэн байна. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд тогтоогдсон мөнгөн дүнг нөхөн төлсөн байх тул гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1., 1.2 дахь заалтанд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Н.Э нь 600.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч Н.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул дээрхи зүйлд зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Н.Эад оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дахь хэсгийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон