Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 6397

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 101/ШШ2016/06397

Улаанбаатар хот

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

            Нэхэмжлэгч: Ховд аймаг, * баг, Тахилт * гудамж * тоотод оршин суух Ү овогт Б О /РД:*********/-ийн нэхэмжлэлтэй

           

Хариуцагч: Баянзүрх дүүрэг * хороо * хороолол * байр *тоотод оршин суух Б овогт С Ч /РД:*******/-т холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 2,150,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, А.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Өлзийгэрэл нар оролцов. 

 

                                                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г   нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Б.О нь 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 19-ны өдөр хүртэл 15 хоногийн хугацаатай 1,000,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй С.Чт зээлдүүлсэн. 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр зээлийн гэрээ батлуулж нотариатаар гэрчлүүлсэн. Үүний дараа 500,000 төгрөгийг хүүгүй зээлдүүлсэн.

      

        Гэтэл С.Ч зээлийг хугацаандаа төлөөгүй тул 2016.03.21-ний өдөр 2016.08.17-ний өдрүүдэд очиж уулзахад “...зээлийг удахгүй төлнө итгэхгүй бол зээлийн гэрээний ард бичээд өгөе “ гэсэн. Энэ үгэнд нь итгэж зээлийн гэрээний ард “1,500,000 төгрөг хүлээж авсан, мөнгөө 9 сард төлж дуусгана” гэдгийг бичүүлж гарын үсэг зуруулсан.

 

      С.Ч нь зээл авсан өдрөөс хойш нэг ч төгрөг төлөөгүй, С.Ч нь өөрийн гэсэн орон сууцтай, орлоготой атлаа өнөөдрийг хүртэл нэгч төгрөг төлөөгүй.

    

        Иймд хариуцагч С.Чаас 2015 оны 11 дүгээр сарын 26-ний өдрийн зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 1,000,000 төгрөг, зээлийн гэрээний хугацаан дахь хүү 100,000 төгрөг, алданги 550,000 төгрөг, хүүгүй зээлүүлсэн 500,000 төгрөг нийт 2,150,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

         Хариуцагч С.Ч шүүхэд ирүүлсэн бичгийн тайлбартаа: С.Ч би БЗД-ийн * хороо *хороолол * байрны* тоотод оршин суудаг Б.Оээс 2015 оны 11 дүгээр сарын 26-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 19-ны өдөр хүртэл 15 хоногийн хугацаатай 1,000,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлсэн одоо би хүүтэйгээ нийлээд 1,500,000 төгрөгийг төлнө. Түүнээс би 2,150,000 төгрөгийг төлөх боломжгүй байна гэжээ.

 

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлаад                                                

                                                                                                                              ҮНДЭСЛЭХ нь:

 

 Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгч, хариуцагчийн шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудад үндэслэж дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Нэхэмжлэгч Б.О нь зээлийн гэрээний үүргийн төлбөрт 2,150,000 төгрөгийг хариуцагч С.Чаас гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч С.Ч нь нэхэмжлэлийн шаардлагаас 1,500,000 төгрөг төлнө 2,150,000 төгрөг төлөх боломжгүй гэж маргасан.

 

Нэхэмжлэгч Б.О хариуцагч С.Ч нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ хийгдсэн байна гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Б.О хариуцагч С.Ч нар нь 1,000,000 төгрөгийг 2015 оны 11 дүгээр сарын 26-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл 15 хоногийн хугацаатай 10 хувийн хүүтэйгээр, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги тооцохоор тохиролцон зээлийн гэрээг бичгээр байгуулан хоёр тал гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

 

Мөн нэхэмжлэгч Б.О нь 500,000 төгрөгийг хүүгүйгээр зээлдүүлж, 2016 оны 11 дүгээр сарын 26-ний өдрийн зээлийн гэрээний ард талд “...1,500,000 төгрөг хүлээж авсан, мөнгөө 9 сард төлж дуусгана” гэж хариуцагч С.Ч  нь бичиж өгч гарын үсэг зуржээ.

 

Зээлийн гэрээгээр зээлдэгч нь зээлдүүлэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь эд хөрөнгө ижил төрөл, тоо, чанар, хэмжээний мөнгийг гэрээгээр тохиролцсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг атал хариуцагч С.Ч нь гэрээний үүргээ биелүүлээгүй байна.

 

Иймд хариуцагч С.Чаас үндсэн зээл 1,000,000 төгрөг, түүний 10 хувийн хүүнд 100,000 төгрөг, алданги 550,000 төгрөг, хүүгүй зээлүүлсэн 500,000 төгрөг нийт 2,150,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.От олгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хариуцагч С.Ч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д зааснаар “Хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй” мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар “Зохигч нь өөрийн шаардлага татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” хариуцагч С.Ч нь энэ үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

Мөн хариуцагч С.Чт  2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр шүүх хуралдааны мэдэгдлийг албан ёсоор мэдэгдсэн  боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул  нэхэмжлэгч түүний эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт гаргасны дагуу  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд шийдвэрлэсэн болно.

 

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116,118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

           

                                                                                                                 ТОГТООХ нь:

           

        1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4-д зааснаар хариуцагч С.Чаас 2,150,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.От  олгосугай.

 

       2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч С.Чаас 49,350 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.От олгож, нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 49,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

       3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дэх хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хуулийн хүчин төгөлдөр болохыг зохигчдод мэдэгдсүгэй.

          

        4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гарсан өдрөөс хойш өөрөө гардан авах үүрэгтэйг, мөн хуулийн  120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

           

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        А.МӨНХЗУЛ