| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 161/2019/0048/Э |
| Дугаар | 056 |
| Огноо | 2020-02-21 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | А.Т |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 056
БӨ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга К.Е
Орчуулагч, хэлмэрч А.Е,
Улсын яллагч А.Т
Өсвөр насны шүүгдэгч нарын өмгөөлөгч Х.Б,
Өсвөр насны шүүгдэгч Б.С, Б.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, БӨ аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.С, Б.Б нарт холбогдох 2013000090032 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Өсвөр насны шүүгдэгч Б.С, Б.Б нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2002 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Н сумын бүрэн дунд сургуулийн 11 дүгээр ангийн сурагч, БӨ аймгийн Н сумын 6 дугаар багт оршин суудаг, ам бүл-3, аав, ээжийн хамт амьдардаг, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, С овогт Б-ы Б, регистрийн дугаар:Б*********.
Монгол Улсын иргэн. 2003 оны 05 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, 16 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Н сумын бүрэн дунд сургуулийн 11 дүгээр ангийн сурагч, БӨ аймгийн Н сумын 5 дугаар багт оршин суудаг. ам бүл-6, аав, ээж, ах, эгч, дүү нарын хамт амьдардаг, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Ж овогт Б-н С, регистрийн дугаар:БЗ...................
Өсвөр насны шүүгдэгч Б.С, Б.Б нарын холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/
Өсвөр насны шүүгдэгч Б.Б, Б.С нар бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 12 цагийн орчимд БӨ аймгийн Н сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр болох Ерөнхий боловсролын 1 дүгээр дунд сургуулийн ойролцоо тус багийн иргэн Б.Х-н зүүн талын дал хэсгээр гараараа цохиж, нуруу хэсгээс хөлөөрөө өшиглөж зодсоноос газарт унаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: “Миний бие үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү.” гэв.
2. Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Б.С мэдүүлэхдээ: “Миний бие үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү.” гэв.
Эрүүгийн 2013000090032 дугаартай хэргээс:
Мөрдөн шалган ажиллагаанд хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг, бусад баримтууд болох /Гэмт хэргийн талаарх нотолсон баримтууд/
3. Хохирогч Б.Х-н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 13-14-р х/,
“...2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 12 цагийн үед гэрээс гарч сумын төв орж дэлгүүрээс нэгж авах гэж явж байхад Н сумын 1 дүгээр дунд сургуулийн хойд талд 11 дүгээр ангийн сурагчид байсан. Тэгээд би холоос харахад уг хүүхдүүд хоорондоо зодолдож байсан юм шиг харагдсан болохоор би тухайн хүүхдэд очиход Н, Х.Т гэх залуучууд хоорондоо хэрэлдэж байсан. Тэгээд би тэр хоёрт больцгоо гэж хэлэхэд Е.А гэх хүүхэд миний баруун талын нүүр хэсгээс нэг удаа зүүн гараараа цохиод авсан. Тэр үед миний араас зүүн талын дал хэсгээс нэг удаа цохиод авсан би тухайн үед миний хойд талаас хэн цохиод авсныг сайн анзаараагүй” гэх мэдүүлэг,
4. Гэрч Е.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 19, 35-36 хуудас/
“...тухайн үед миний хажууд байсан Б.Б Б.Х дал хэсгээс зүүн гараараа нэг удаа цохиод авсан. Б.С Б.Х-н нуруу хэсэгт нэг удаа өшиглөж авахад Б.Х тухайн газарт унасан байсан. Бид нар Б.Х-йг зодъё гэж зодоогүй, Б.Х бид нарыг хэл амаар доромжилж зодооныг Б.Х эхэлсэн” гэх мэдүүлэг,
5. Гэрч Х.Т-гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 31-32 хуудас/
“....Е.А-ийн курткны ханцуй хэсгээс Б.Х барьж аваад ноцолдож байхад Б.Х-н хойд талын дал хэсгээс Б.Б нэг удаа зүүн гараараа цохиод авсан. Тухайн үед Б.Х тухайн газарт унасан байсан ...Б.Х-н зүүн мөрнөөс Б.Б зүүн гараараа нэг удаа цохиод авсан. Б.Х-н зүүн мөр мултарсныг тухайн үед мэдээгүй” гэх мэдүүлэг,
6. Гэрч А.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 39-р хуудас/
“...2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр ажилд гарч байхад өдрийн 12 цагийн үед үдийн цайнд гарч байхад манай гэрт Б.Х гэх залуу ганцаараа ирж миний зүүн талын гарын мөрний үе өвдөж байна гэж надад үзүүлэхэд Б.Х-н зүүн гарын мөрний үе мултарсан байсан. Тэгээд би таны мөрний үеийг оруулж чадахгүй сумын эмнэлэгт очиж Г эмчид үзүүл гэж Б.Х-г сумын эмнэлэг руу явуулсан. Дараа нь юу болсныг мэдэхгүй байна” гэх мэдүүлэг,
7. Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Е.Б-ы 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 35 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 45-р х/
8. Өсвөр насны шүүгдэгч Б.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 56-57-р хуудас/,
“...Б.Х-н хойд талд Б.Б бид хоёр хам зогсож байсан. ...Эхлээд Б.Б Б.Х-н дал хэсгээс зүүн гараараа нэг удаа нэг удаг өшиглөсөн үед Б.Х газарт унасан. Тухайн үед бид нар Б.Х-н мөрний үе мултарсныг мэдээгүй. Би Б.Х-н нуруу хэсгээс баруун хөлөөрөө нэг удаа өшиглөх авсан минь үнэн” гэх мэдүүлэг,
9. Өсвөр насны шүүгдэгч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 58-59-р хуудас/
“...би Б.Х-н зүүн гар талын дал хэсгээс зүүн гараараа нэг удаа цохиж авахад Б.Х доошоо тонгойсон байхад Б.С Б.Х-н нуруу хэсгээс баруун хөлөөрөө нэг удаа өшиглөсөн үед Б.Х газарт унасан юм. ...Эхлээд би Б.Х-н дал хэсгээс зүүн гараараа нэг удаа цохиод авсан юм. Би Б.Х-н дал хэсгээс цохиод авсан үед Б.Х газар унаагүй байсан ба Б.С Б.Х-ийн нуруу хэсгээс өшиглөсөн үед Б.Х газарт унасан байсан... “...Тухайн үед бид нар Б.Х-ийн мөрний үе мултарсныг мэдээгүй. ...Б.Х-н дал хэсгээс зүүн гараараа нэг удаа цохиод авсан миний буруу учраас би өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,
10. Өсвөр насны шүүгдэгч нарын хувийн байдлын талаар нотлох баримтууд:
- Өсвөр насны шүүгдэгч нар нь урьд ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 71-72/,
- 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр олгосон “РД:БЗ..............., овог:С, эцэг /эх/-ийн нэр:Б, нэр:Б, яс үндэс:казах, хүйс:Эрэгтэй, төрсөн огноо: 2002/11/21, төрсөн газар:БӨ , Н , хаяг:БӨ , Н , 6-р баг, Хызылхайын, бүртгэлийн дугаар:832505352679, хүчинтэй хугацаа:2027/11/21, хэд дэх:1” гэх иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 75/,
- 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр олгосон “РД:БЗ..............., овог:Ж, эцэг /эх/-ийн нэр:Б, нэр:С, яс үндэс:казах, хүйс:Эрэгтэй, төрсөн огноо: 2003/05/08, төрсөн газар:БӨ , Н , хаяг:БӨ , Н , 5-р баг, Ямаат, бүртгэлийн дугаар:832518712072, хүчинтэй хугацаа:2028/05/08, хэд дэх:1” гэх иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 76/,
-БӨ аймгийн Н сумын 6 дугаар баг, Хызылхайын багийн засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн “Н сумын 6 дугаар багийн иргэн Б овогтой Б нь БЗ............... регистрийн дугаартай, ам бүл 3, тус багт оршин суугч бүртгэлтэй оршин суугч мөн болно. Аав ээжийн хамт амьдардаг, төлөв даруу зантай, урд өмнө хэрэгт холбогдоогүй болно.Аав нь Х.Б нь БЗ........... регистрийн дугаартай, 2019 оны жилийн эцсийн мал тооллогоор үхэр 4, хонь 11, ямаа 16, бүгд 31 толгой мал тоолуулсан нь үнэн болно ” гэх тодорхойлолт /хх-ийн 77-78/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг уншиж шинжлэн судлав.
1. Өсвөр насны шүүгдэгч Б.С, Б.Б нарын гэм буруугийн талаар.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд өсвөр насны шүүгдэгч нар нь өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Өсвөр насны шүүгдэгч Б.Б, Б.С нар бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 12 цагийн орчимд тус аймгийн Н сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр болох Ерөнхий боловсролын 1 дүгээр дунд сургуулийн ойролцоо тус багийн иргэн Б.Х-н зүүн талын дал хэсгээр гараараа цохиж, нуруу хэсгээс хөлөөрөө өшиглөж зодсоноос газарт унаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Б.Х-н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн /хх-ийн 13-14-рх/ мэдүүлэг, гэрч Е.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 19, 35-36 хуудас/ мэдүүлэг, гэрч Х.Т-гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 31-С хуудас/ мэдүүлэг, гэрч А.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 39-р хуудас/ мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Е.Б-ы 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 35 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 45-рх/, шүүгдэгч Б.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 56-57-р хуудас/, шүүгдэгч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 58-59-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Өсвөр насны шүүгдэгч Б.С, Б.Б нар нь өөрсдийн гэмт үйлдлээ болгоомжгүй хэлбэрээр үйлдээгүй, цохиж зодохоо урьтал болгон хүсэж үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар тэднийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, нэг нэгнийгээ үл хүндэтгэн дээрх гэмт хэргийг үйлджээ гэж шүүх дүгнэлээ.
Хохирогч Б.Х-н биед үүссэн гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,4 дэх заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа нь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 35 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.
Иймд өсвөр насны шүүгдэгч Б.С, Б.Б нарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Уг гэмт хэргийн улмаас хохирогч Б.Х-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч Б.Х-н “Одоо надад гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй, хохирлоо барагдуулж авсан” гэх баримт болон түүний мэдүүлгээр өсвөр насны шүүгдэгч Б.С, Б.Б нарыг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.
2. Өсвөр насны шүүгдэгч Б.С, Б.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгч Б.С, Б.Б нарын үйлдсэн дээрх гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.
Өсвөр насны шүүгдэгч Б.Б нар нь өнөөдрийн байдлаар 17 нас 3 сар, өсвөр насны шүүгдэгч Б.С нь 16 нас 9 сар 13 хоногтой байна.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн өсвөр насны шүүгдэгч Б.С, Б.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Өсвөр насны шүүгдэгч Б.С, Б.Б нар нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар зэргээр тогтоогдож байна.
Иймд өсвөр насны шүүгдэгч Б.С, Б.Б нарын үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эд хөрөнгө болон хөдөлмөр эрхлэлтийн байдал зэргийг харгалзан тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон, хуульд заасан ялын бага хэмжээгээр торгож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Ингэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.С, Б.Б нарыг тус бүрийг 120 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Энэ гэмт хэргийн улмаас өсвөр насны шүүгдэгч Б.С-ын иргэний цахим үнэмлэх 1 ширхэг, өсвөр насны шүүгдэгч Б.Б-ын иргэний цахим үнэмлэх 1 ширхэг зэргийг буцаан олгож, өсвөр насны шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй болно.
Өсвөр насны шүүгдэгч Б.С, Б.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.С, Б.Б нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт гурван цагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.С, Б.Б нар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол уг ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.
5. Энэ хэрэгт өсвөр насны шүүгдэгч Б.С, Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, өсвөр насны шүүгдэгч нарын хувийн бичиг баримт шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц өсвөр насны шүүгдэгч Б.С-ын БЗ............... гэх регистрийн дугаартай цахим үнэмлэх 1 ширхэг, өсвөр насны шүүгдэгч Б.Б-ын БЗ............... гэх регистрийн дугаартай иргэний үнэмлэх 1 ширхэг зэргийг буцаан олгосугай.
7. Өсвөр насны шүүгдэгч Б.С, Б.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор БӨ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.ДАУРЕНБЕК