| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 161/2020/0035/Э |
| Дугаар | 045 |
| Огноо | 2020-02-05 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | М.Ф |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 045
БӨ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.С,
Орчуулагч, хэлмэрч А.Е,
Улсын яллагч, БӨ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Ф,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.К,
Шүүгдэгч Ш.Х- нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, БӨ аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Х-т холбогдох 2013000520027 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Ш.Х-ийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1985 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр БӨ аймгийн Ө суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, БӨ аймгийн Ө сумын 9 дүгээр баг, “Х ” 35-р гудамж, 12 тоотод оршин суудаг, ам бүл-7, эцэг, эх, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Х овогт Ш-ы Х, регистрийн дугаар:БМ...................
Шүүгдэгч Ш.Х-ийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Ш.Х- нь 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 13 цагийн үед аймгийн төвөөс гарч “Шар нуур” явах замд байрлах Цагдаагийн постонд очиж зогсох үед зам дагуу хохирогч А.Б-ы 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр гээгдүүлсэн “Samsung A10s” маркийн *353418115549740* имей кодтой улаан өнгийн гэртэй, ухаалаг гар утсыг олж аваад бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч Ш.Х- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Миний бие үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна, хохирогчид хохирлыг төлж барагдуулсан.” гэв.
Эрүүгийн 2013000520027 дугаартай хэргээс:
Мөрдөн шалган ажиллагаанд хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг, бусад баримтууд болох /Гэмт хэргийн талаарх нотолсон баримтууд/
2. Хохирогч А.Б-ы мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 16-19-рх/,
“...миний бие 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр аймгийн төвд үйл ажиллагаа явуулдаг “Ай хой” худалдааны төвөөс “Samsung А10s" маркийн *353418115549740* имей кодтой гар утсыг 400.000 төгрөгөөр худалдан авч ашиглаж байгаад 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 18 цагийн үед Ө сумын төвөөс “Шар нуур”-ын чиглэлд гарч Цагдаагийн постонд бичиг баримтаа шалгуулах үед уг гар утсыг унгааж гээгдүүлсэн” гэх мэдүүлэг,
3. Эд зүйлд үзлэг хийсэн болон хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-12-рх/,
4. “Мөнх эстимейт” ХХК-ны үнэлгээчин Х.К-ын 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 20/0010 дугаартай шинжээчийн дүгнэлт: /хх-ийн 24-25-рх/,
“Ө суманд 2020 оны 01 дүгээр сарын байдлаар 2020 онд 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хооронд 15 хоног ашиглагдаж байсан 2019 онд үйлдвэрлэгдсэн “Samsung А10s" маркийн гар утас нь 400.000 /дөрвөн зуун мянга/-н төгрөгийн ханштай байна” гэх,
5. Гэрч Б.Е-ы мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 21-рх/,
"...2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр ням гарагт би ажлаас бууж байх үед Ш.Х- надад ирж нэг гар утас авч ирэх юм бол кодыг тайлж өгч чадах уу гэхээр нь би түүнд маргааш өглөө аваад ирээрэй гэж хэлсэн. Тэгээд даваа гарагийн өглөө ажлын газарт сууж байх үед Ш.Х нэг гар утас авч ирэхээр нь би түүнд уг гар утсыг хаанаас олж авсан талаар асуухад би энэ утсыг олж авсан, гэртээ асаалттай байхад хэн ч залгахгүй байна, энэ кодыг тайлаад өгөөч гэхээр нь би түүнд энэ гар утсыг хэн нэгэн хүнээс хулгайлж аваагүй биз гэж тодруулж асуухад олж авсан гэхээр нь би кодыг нь тайлж өгсөн нь үнэн” гэх мэдүүлэг,
6. Шүүгдэгч Ш.Х-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 31-32-рх/
“...миний бие 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 13 цагийн үед аймгийн төвөөс гарч “Шар нуур’’-т байдаг хадмын гэрт очих гээд өөрийн хувийн 2871 БӨА улсын дугаартай “Корса” маркийн тээврийн хэрэгслээр явж байх замдаа Цагдаагийн постонд очиж зогсох үед зам дагуу улаан өнгийн гэртэй, хавтгай дэлгэцтэй гар утас унасан байсныг хараад олж авсан. Уг гар утас нэг өдөр гэрт байхад ямар ч хүн залгаагүй болохоор өөрөө ашиглах гээд 01 дүгээр сарын 20-ны өдрийн өглөө 11 цагийн үед “Хостерек” худалдааны төвд байрлах гар утас засварын газарт очиж 15.000 төгрөг өгч, кодыг нь тайлуулж, уг гар утсанд байсан сим картыг авч оронд нь өөрийн 99413764 гэсэн сим картаа хийж ашиглаж байх үед өдрийн 15, 16 цагийн үед Цагдаагийн газраас нэг хүн над руу залгаж дуудсан үед ирж уг гар утас болон сим картын хамт гаргаж өгсөн” гэх мэдүүлэг,
7. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар нотлох баримтууд:
- Урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33/,
- 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдөр олгосон “РД:БМ.................., овог:Х, эцэг /эх/-ийн нэр:Ш, нэр:Х, яс үндэс:казах, хүйс:Эрэгтэй, төрсөн газар: БӨ , Ө, төрсөн огноо:1985/11/25, хаяг:БӨ , Ө, -р баг, Х , 00 гудамж, 00 тоот, хүчинтэй хугацаа:2030/11/25, хэд дэх:1” гэх иргэний үнэмлэхийн лавлагаа, тодорхойлолт /хх-ийн 35, 38/,
- БӨ аймгийн Ө сумын 9 дүгээр багийн Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 9/03 дугаартай “Ө, 9-р баг, Х , **** Гудамж, 00 тоотод оршин суугч Ш овогтой Х БМ.................. тоот регистрийн дугаартай. Ам бүл 7, эцэг, эх, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. Эрхэлсэн ажилгүй, эд хөрөнгөгүй, багийн нэн ядуу өрх болно. Иймд Ш.Х нь төлөв даруу зантай, олон нийтийн ажилд идэвхтэй оролцдог иргэн болохыг тодорхойлов” гэх тодорхойлолт /хх-ийн 36/,
- Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын “Иргэн Ш.Х- БМ..................-н өмчлөлд бүртгэлтэй эд хөрөнгө өнөөдрийн байдлаар манай мэдээллийн санд бүртгэгдээгүй байна” гэх лавлагаа /хх-ийн 37/,
- БӨ аймгийн Авто тээврийн төвийн 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 39/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг уншиж шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.
Шүүгдэгч Ш.Х нь 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 13 цагийн үед аймгийн төвөөс гарч “Шар нуур” явах замд байрлах Цагдаагийн постонд очиж зогсох үед зам дагуу хохирогч А.Б-ы 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр гээгдүүлсэн “Samsung A10s” маркийн *353418115549740* имей кодтой улаан өнгийн гэртэй, ухаалаг гар утсыг олж аваад бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж 400.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч А.Б-ы мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 16-19-рх/, Эд зүйлд үзлэг хийсэн болон хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-12-рх/, “Мөнх эстимейт” ХХК-ны үнэлгээчин Х.К-ын 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 20/0010 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 24-25-рх/, гэрч Б.Е-ы мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 21-рх/, шүүгдэгч Ш.Х-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 31-32-рх/ зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Ш.Х-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг “Гээгдэл эд хөрөнгө завших” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Уг гэмт хэргийн улмаас хохирогч А.Б-д 400.000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны үед 400,000 төгрөгийн үнэтэй Samsung A10s” маркийн *353418115549740* имей кодтой улаан өнгийн гэртэй, ухаалаг гар утсыг биет байдлаар хүлээлгэж өгсөн тул шүүгдэгч Ш.Х-ийг хохирогчид төлөх төлбөргүй байна гэж үзлээ. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Ш.Х-ийн үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ш.Х-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу ял хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, харин хүндрүүлэх нөхцөл байдалгүй болохыг харгалзан үзлээ.
Иймд шүүгдэгч Ш.Х-ийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэлт, хөрөнгө орлого зэрэг хувийн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын хөнгөн ял болох торгох ялыг сонгон, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгтэй тэнцэх ба 450 нэгж нь 450000 төгрөгтэй тэнцэх юм. Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
Уг гэмт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Ш.Х нь цагдан хоригдсон хоноггүй болно.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ш.Х-ийн иргэний үнэмлэх 1 ширхэг, Е 1633294 дугаартай гадаад паспорт 1 ширхэг зэргийг өөрт нь буцаан олгож, шүүгдэгч Ш.Х-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ямар нэгэн байдлаар саад учруулахгүй байх зорилгоор, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.ДАУРЕНБЕК