Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 182/шш2016/01124

 

 

 

 

 

 

2016 оны 11 сарын 22 өдөр

      

  Дугаар 182/ШШ2016/01124

 

       

         Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Цэнгэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ц.Э-гийн нэхэмжлэлтэй,

        Хариуцагч: ХХМТГ-т холбогдох

ХХТГын даргын 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/06 тоот тушаалын “өөрт холбогдох хэсгийг” хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин нөхөх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Цэвэл нар оролцов.

 

                                ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага дэмжиж байна. Ц.Э миний бие нь 2015 оны 04 дүгээр зарын 21-ний өдөр даргын 90 дугаар “Ажилд түр томилох тухай” тушаалаар тус газрын бүх нийтмйн уйлчилгээний үүргийн сангийн ажлын албаны хууль, эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтнээр 3 сарын туршилтын хугацаагаар томилогдсон. Улмаар туршилтын хугацаанд хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалттай сайн биелүүлсэн гэж үзэж тус газрын даргын 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 145 дугаар тушаалаар дээрх албан тушаалд томилогдсон болно.

Гэтэл ХХМТГын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Ч-н 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/06 дугаар “Апбан тушаалаас чөлөөлөх тухай” тушаалаар гэнэт ажлаасаа хууль зүйн үндэслэлгүй чөлөөлөгдсөн. Өөрөөр хэлбэл тус тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасны дагуу өмнө мэдэгдээгүй, мөн 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 1800 цагт буюу ажлын цаг дууссан үед бүх ажилчдын хурал зарлаж уншиж сонсгосон. Ингээд тушаал сонсгосон өдрийн маргааш буюу 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Б.Ч даргатай биечлэн уулзаж хууль зүйн үндэслэлгүй тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй тухайгаа хэлэхэд “чи Ардчилсан намд ажиллаж байсан тул халж байгаа, буцааж томилох ямар ч боломжгүй” гэсэн тайлбар өгсөн. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 7.2 дахь хэсгийг зөрчсөн, ажилтныг үзэл бодлоор нь ялгаварласан, хязгаарласан үйлдэл гэж үзэж байна.

Ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний 1.4 дахь хэсэгт “сарын үндсэн хөлсний хэмжээг 749 652 төгрөг” гэж заасан байдаг бөгөөд миний хувьд дээрх цалингаас өөр орлогогүй, ипотекийн 8 хувийн зээлд хамрагдаж cap бүрийн эхэнд 460 000 төгрөгний зээл төлдөг, 9 сартай нялх хүүхэдтэй, эхнэр ажилгүй, оюутан. Иймд ХХТГын даргын 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/06 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин нөхөх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилтийг хийлгүүлж өгнө үү гэв. 

 

Хариуцагч Харилцаа холбоо, технологийн газар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Солонго шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна.

Монгол Улсын Их Хурлын 2016 оны “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч шинэчлэн батлах тухай” 12 дугаар тогтоол, Засгийн газрын 2016 оны “Засгийн газрын агентлагын талаар авах арга хэмжээний тухай” 4 дүгээр тогтоолоор тус байгууллагын нэршил ХХМТГ болж, өөрчлөгдөн зохион байгуулагдсан.

Засгийн газрын 2016 оны “Засгийн газрын агентлагын талаар авах арга хэмжээний тухай” 4 дүгээр тоггоолын 6.5 дах хэсэг “Засгийн газрын агентлагийн зохион байгуулалтын бүтцийн нэгж, ажилтны чиг үүрэг, хариуцах ажил нь яамны зохион байгуулалтын бүтцийн нэгж, албан хаагчийн болон тухайн агентлагийн харъяа төв, орон нутгийн байгууллага, төрийн өмчийн аж ахуйн нэгж, гэрээний үндсэн дээр төрийн зарим чиг үүргийг гүйцэтгэж байгаа хувийн хэвшил, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагын хариуцсан чиг үүрэг, ажилтай давхардахгүй байх” гэжзаасан. Дээрх тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбоотой агентлагийн болон Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн ажлын байрны ачааллыг нягтруулах зорилгоор тус сангийн бүтэц, орон тоог ХХМТГын даргын 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/08 дугаартай тушаалаар 11 орон тоотой байхаар бүтцийн өөрчлөлт хийгдсэн.

Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн Хууль, эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтний орон тоог хянан үзэж, ажлын байрны чиг үүргийг харгалзан тухайн орон тоог сангийн бүтцээс хасч, агентлагийн Хууль, эрх зүй, шагнал, дотоод асуудал, хөрөнгө орлогын мэдүүлгийн бүртгэл, хадгалалт, тайлагналт хариуцсан мэргэжилтэнд тус үүргийг давхар хариуцуулсан.

Улсын дээд шүүхийн 2006 оны “Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 33 дугаар тогтоолын 15.1.1 дэх заалтад “15.1.1 Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан “орон тоо хасагдсан” гэдэгт тухайн хуулийн этгээд байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлговол зохино” гэж тайлбарласан байдаг. Тус газрын бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн бүтэц, зохион байгуулалт, чиг үүргийг харгалзан Харилцаа холбооны тухай хууль, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулиар хүлээсэн төрийн бодлогын хүрээнд зайлшгүй шаардпагатай мэдээлэл, шуудан, харилцаа холбооны үйлчилгээг алслагдсан орон нутагт болон үйлчипгээ хүрээгүй хүн амд хүргэх үүргийг харилцаа холбооны салбарын тусгай зөвшөөрөл эзэмшигч иргэн, аж ахуй нэгж, байгууллагаас тус санд төвлөрүүлсэн хөрөнгөөр гүйцэтгэдэг тул зайлшгүй шаардлагатай орон тоог нэмэгдүүлж, агентлагийн чиг үүрэгтэй давхардсан Хууль, эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтний орон тоог хассан болно. Ц.Эын 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн “... ажлаас хапагдсаны тэтгэмжийг яаралтай олгож өгнө үү” гэж хүссэн өргөдлийг үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийг баримталж, байгууллагаас санхүүгийн хүндрэлтэй байгаа хэдий ч 1 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж болон ажил хүлээлгэн өгсөн сүүлийн хугацаагаар тооцон 7 хоногийн ажлын хөлс нийт 988 221.14 төгрөгийг олгосон. Иймд Ц.Эыг ажлаас чөлөөлсөн ХХМТГын даргын 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/06 дугаартай тушаал нь хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлав.

                        ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Э нь хариуцагч ХХМТГт холбогдуулан ХХТГын даргын 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/06 тоот тушаалын “өөрт холбогдох хэсгийг” хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин нөхөх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. /х.х-ийн 1-2 тал/

Нэхэмжлэгч Ц.Э нь Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газрын даргын 2015 оны 07 дугаар сарын 02-ний өдрийн 145 дугаар тушаалаар 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн тус газрын бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн хууль эрх зүйн асуудал эрхлэсэн мэргэжилтнээр  ажиллаж байсан болох нь  зохигчдын  тайлбар, 145 тоот тушаал, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны байрны тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтэр, хөдөлмөрийн дотоод журам зэрэг бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна. /х.х-ийн 4-14 тал/

Ажил олгогч ХХМТГын даргын 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/06 дугаар тушаалаар ажилтан Ц.Эыг ... тус газрын бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн хууль эрх зүйн асуудал эрхэлсэн мэргэжилтэний үүрэгт ажлаас нь чөлөөлөхдөө Монгол Улсын Засгийн агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5 дах заалт, 8.4 дэх хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалт, Улсын Их Хурлын 2016 оны “төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч шинэчлэн батлах тухай” 12 дугаар тогтоол, Засгийн газрын 2016 оны “Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 4 дүгээр тогтоол, Ерөнхий сайдын 2016 оны “Харилцаа холбоо мэдээллийн технологийн газрын зохион байгууллалтын бүтцийг батлах тухай” 43 дугаар захирамжийг тус тус үндэслэжээ. /х.х-ийн 15, 68-73 тал/

Хариуцагч нэхэмжлэлийг шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ “.... ХХМТГын даргын 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/08 дугаартай тушаалаар ... агентлагийн болон бүх нийтийн үйлчилгээний сангийн ажлын байрны ачааллыг нягтруулах зорилгоор тус сангийн бүтцээс хууль эрх зүйн асуудал эрхэлсэн мэргэжилтэний “орон тоо хасч, агентлагын  хууль эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтэний ажлын байр, бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн хууль эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтэний ажлын байр чиг үүргийг нэгтгэж, хууль эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн гэсэн нэг ажлын байрыг бий болгосон” гэж хариуцагч тайлбарлаж байгаа болно. /х.х-ийн 22-23 тал/

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн тохиолдолд ажил олгогч өөрийн санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар,

Мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-д “ажилтаны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхотгосон бол ажил олгогч ажилтантай тохиолцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил албан тушаалд ажиллуулах үүрэгтэй” байхаар тус тус   зохицуулжээ.

 Монгол Улсын Их Хурлын 2016 оны “төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч шинэчлэн батлах тухай” 12 дугаар тогтоол, Засгийн газрын 2016 оны “Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 4 дүгээр тогтоол, Ерөнхий сайдын 2016 оны “ХХМТГын зохион байгууллалтын бүтцийг батлах тухай” 43 дугаар захирамжийг тус тус үндэслэн өөрчлөгдөн байгуулагдсан Харилцаа холбоо, мэдээллийн технологийн мэдээллийн газар нь бүтэц, зохион байгууллалтын өөрчлөлттэй холбогдуулан бүх нийтийн үйлчилгээний сангийн хууль эрх зүйн асуудал эрхэлсэн мэргэжилтэн Ц.Эын ажлын байр бүтцийн өөрчлөлтөд хамрагдаж байхгүй болсон ... ажил үүргийн давхардалыг арилгах зорилгоор орон тоог хассан гэх үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг үндэслэсэн байгаа боловч мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан “хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх” үүргээ биелүүлээгүй байна.

Ажил олгогч нь ажилтанд орон тоо хасагдсан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээ цуцлаж байгаа тухайгаа нэг сарын өмнө мэдэгдээгүй болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар болон хэргийн үйл баримтаар бүрэн тогтоогдож байна.

 Хариуцагч  ХХМТГ нь Хөдөлмөрийн  тухай хуульд заасан дээрх журмыг хэрэгжүүлэхгүй гэж үзнэ.

... Хуулиар хамгаалагдсан ажилтны эрх ашиг зөрчиж, ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/06 дугаар тушаалыг зөвтгөх боломжгүй байна. 

Иймд нэхэмжлэгч Ц.Эыг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговрыг гаргуулж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Ц.Э нь 2016 оны 06 дугаар сард 1 177 769 төгрөгийн, 2016 оны 07 дугаар сард 363 526 төгрөгийн, 2016 оны 08 дугаар сард 818 685 төгрөгийн цалин, хөлс авч байсан нь түүний нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар тогтоогдож байна. /х.х-ийн 11-14 тал/

 Ц.Эын  ажилгүй байсан хугацааны /2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийг дуустал ажилгүй байсан 58 хоног/ олговорт 2 073 921 төгрөг байна.

 Нэхэмжлэгч Ц.Эын урьд авч байсан сарын дундаж цалин хөлсийг           786 660 төгрөгөөр тооцсон болно. /х.х-ийн 11-14, 67 тал/

Хариуцагч нь дээрх олговрыг нэхэмжлэгчид олгохдоо нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хасч тооцон, дэвтэрт бичилт хийхийг “ХХМТГт даалгах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ тус газрын даргын  2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/06 дугаар тушаалын “өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай дурдсан нь бие даасан нэхэмжлэлийн шаардлага биш, харин ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн үндэслэл тул уг тушаалыг хүчингүй болгох шаардлагагүй гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар  нэхэмжлэгч Ц.Эыг ХХМТГын бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн хууль эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтэний ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар хариуцагч ХХМТГаас 2 073 921 /хоёр сая далан гурван мянга есөн зуун хорин нэгэн/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Эад олгосугай.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар  хариуцагч ХХМТГ нь нэхэмжлэгч Ц.Эын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар дээрх нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурьдаж, хариуцагч ХХМТГаас улсын тэмдэгтийн хураамжид нөхөн 48 133 төгрөг гаргуулж, улсын төсвийн дансанд олгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч тэдгээрийн төлөөлөгч, шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                     

                        ДАРГАЛАГЧ                                  Ж.ЦЭНГЭЛ