Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 031

 

БӨ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Е,

Улсын яллагч, БӨ аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч А.Т,

Шүүгдэгч Х.Е нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, БӨ аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Е-т холбогдох 2013000000021 дугаартай эрүүгийн хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1994 оны 06 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй,яс үндэс Казах, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй,Ө сумын 2 дугаар баг, Цагаан эрэг 10-4 тоотод оршин суудаг, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Ш овогт Х-ын Е, регистрийн дугаар БЙ.............

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Х.Е- нь 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 15 цагийн үед БӨ аймгийн Ө сумын 4 дүгээр багийн нутагт байрлах өөрийнхөө гэрт эхнэр нь З.Б-ийг хэрүүл маргааны улмаас зүүн нүд рүү нь гараараа нэг удаа зодсоноос түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Е мэдүүлэхдээ: “...Би гэмт хэрэг үйлдсэн буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Эрүүгийн 2013000000021 дугаартай хэргээс: Мөрдөн шалган ажиллагаанд хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг, бусад баримтууд болох /Гэмт хэргийн талаарх нотолсон баримтууд/

2. Хохирогч З.Б-ий мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 22-24-рх/,“...2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 14 цагийн үед ажилдаа явах гээд байхад нөхөр Х.Е хот руу ачааны машин барьж явах ажилтай байсан ба хүүхдийн картанд мөнгө байвал надад 70.000 төгрөг өгчих гэхээр нь картанд мөнгө байхгүй, чи хот руу явж бай, араас чинь мөнгө шилжүүлээд өгье гэж хэлснээс болоод миний энгэрээс заамдаж байгаад зүүн талын нүдрүү гараараа 2 удаа цохисон” гэх мэдүүлэг,

3. Шүүх шинжилгээний албаны шинжээч Е.Б-ы 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 69 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Иргэн З.Б-ий биед тархи доргилт, хамрын ясны хугарал, зүүн талын нүдний дээд доод зовхины хэсгийг бүхэлд нь хамарсан хөх ягаан өнгийн цус хуралт зөөлөн эдийн няцрал, баруун талын хацар, цээжний урд дээд хэсгүүдэд бор өнгийн тав тогтсон зулгарсан зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. /хх-ийн 30-31-рх/,

4. Хохирогч З.Б-ий амбулаториор эмчлүүлэгчдийн карт /хх-ийн 18-19-рх/,

5. Шүүгдэгч Х.Е-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 40-рх/,

“Би тус өдөр өөрийн эхнэр З.Б-тэй хэрүүл маргаан хийж улмаар манай эхнэр намайг хэл амаар доромжлоод байхаар нь уур хүрээд гараараа зүүн нүд рүү нь нэг удаа цохисон үнэн. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. Эхнэр З.Б-ээс уучлалт гуйж эвлэрсэн. Би өөрийн эхнэр З.Б-ий эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Бид хоёр сайн дурын үндсэн дээр эвлэрсэн, ямар нэгэн дарамт шахалт үзүүлээгүй” гэх мэдүүлэг,

6. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар нотлох баримтууд:

- 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдөр олгосон “РД:БЙ............, овог:Ш, эцэг/эх/-ийн нэр:Х, нэр:Е, яс үндэс:Казах, хүйс:Эрэгтэй, төрсөн огноо: 1994/06/26, төрсөн газар:БӨ , Толбо, хаяг:БӨ , Ө 2-р баг, Цагаан эрэг, 10 гудамж, 4 тоот,бүртгэлийн дугаар:**********, хүчинтэй хугацаа:2039/06/26, хэд дэх:1” гэх иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 42/,

- Урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45/,

- БӨ аймгийн Ө сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 4/02 дугаартай “Тус багийн оршин суугч болох Х овогтой Е /БЙ............../ тоот регистрийн дугаартай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг. Х.Е нь эрхэлсэн ажилгүй, урьд өмнө ямар нэгэн зөрчилд холбогдож байгаагүй, төлөв даруу зантай иргэн болно” гэх тодорхойлолт /хх-ийн 41/,

- Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2020 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн лавлагаа /хх-ийн 44/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг уншиж шинжлэн судлав.

1. Шүүгдэгч Х.Е-ын гэм буруугийн талаар.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай,Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн,нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд шүүгдэгч нь өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.

Мөн уг гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх зарим гэмт хэрэгт хамаарч байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байна.

Шүүгдэгч Х.Е нь 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 15 цагийн үед БӨ аймгийн Ө сумын 4 дүгээр багийн нутагт байрлах өөрийнхөө гэрт эхнэр нь З.Б-ийг хэрүүл маргааны улмаас зүүн нүд рүү нь гараараа нэг удаа зодсоноос түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч З.Б-ий мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 22-24-рх/, Шүүх шинжилгээний албаны шинжээч Е.Б-ы 2020оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 69 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 30-31-рх/,хохирогч З.Б-ий амбулаториор эмчлүүлэгчдийн карт /хх-ийн 18-19-рх/, шүүгдэгч Х.Е-ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 40-рх, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч нь өөрийн гэмт үйлдлээ болгоомжгүй хэлбэрээр үйлдээгүй, цохиж зодохоо урьтал болгон хүсэж үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1дэх хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, нэг нэгнийгээ үл хүндэтгэн дээрх гэмт хэргийг үйлджээ гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч З.Б-ий биед үүссэн гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,4 дэх заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа нь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 69дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.Иймд шүүгдэгч Х.Е-ын дээрх зүй бус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул энэхүү гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж шүүх үзлээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:Уг гэмт хэргийн улмаас хохирогч З.Б-ий эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан,хохирогч З.Б-ий “Бид хоёр сайн дураар эвлэрсэн, нэхэмжлэх зүйл байхгүй. Ямар нэгэн гомдол санал байхгүй” гэх мэдүүлгээр шүүгдэгч Х.Е-ыг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Х.Е-ын үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Х.Е-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн,үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч Х.Е-ын үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эд хөрөнгө болон хөдөлмөр эрхлэлтийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг сонгон, хуульд заасан ялын хэмжээгээр торгож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1нэгж нь 1000 /нэг мянга/ төгрөгтэй тэнцэх ба 450 нэгж нь 450000 /дөрвөн зуун тавин мянга/төгрөгтэй тэнцэх юм. Харин шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Х.Е нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн хувийн бичиг баримт шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжилсэн зүйлгүй байна.

Шүүгдэгч Х.Е-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ямар нэгэн байдлаар саад учруулахгүй байх зорилгоор, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9, 36.2дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч Ш овогт Х-ын Е-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Е-т 450 “дөрвөн зуун тавь” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Е нь торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,баривчлагдаж цагдан хоригдоогүй, хэргийн хамт шүүгдэгчийн хувийн бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Е-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэлх хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор БӨ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         А.ДАУРЕНБЕК