| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2016/00476/И |
| Дугаар | 483 |
| Огноо | 2016-09-16 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 483
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Нийслэлийн ******* дүүргийн ******* хорооны ******* тоотод оршин суух, ******* дугаарын регистртэй, ******* овогт *******ийн *******гийн хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Л.*******, нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлтийн шаардлага: Хүсэлт гаргагч Л.******* нь 1986 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс 1991 оны 03 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл ******* банкны Ховд аймаг дахь конторын ******* сумын тооцооны төвд нягтлан бодогчоор, 1991 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс 1994 оны дуустал Хөдөө аж ахуйн хоршооллын банкны салбар ******* сумын тооцооллын төвд нягтлан бодогчоор ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүсчээ.
Хүсэлт гаргагч Л.******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1986 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс 1991 оны 03 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл ******* банкны Ховд аймаг дахь конторын ******* сумын тооцооны төвд нягтлан бодогчоор, 1991 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс 1994 оны дуустал Хөдөө аж ахуйн хоршооллын банкны салбар ******* сумын тооцооллын төвд нягтлан бодогчоор ажиллаж байсан боловч одоо тэтгэвэртээ гарах гэтэл зарим ажиллаж байсан хугацаа архиваас гарч ирэхгүй байна. Би 1998 он хүртэл -н банк татан буугдах хүртэл ажилласан. Иймд намайг 1986 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс 1991 оны 03 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл ******* банкны Ховд аймаг дахь конторын ******* сумын тооцооны төвд нягтлан бодогчоор, 1991 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс 1994 оны дуустал Хөдөө аж ахуйн хоршооллын банкны салбар ******* сумын тооцооллын төвд нягтлан бодогчоор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Л.******* нь 1986 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс 1991 оны 03 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл ******* банкны Ховд аймаг дахь конторын ******* сумын тооцооны төвд нягтлан бодогчоор, 1991 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс 1994 оны дуустал Хөдөө аж ахуйн хоршооллын банкны салбар ******* сумын тооцооллын төвд нягтлан бодогчоор ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах баримтууд авагджээ. Үүнд:
-Л.*******гийн иргэний үнэмлэхийн хуулбар,
-Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 1455 дугаартай албан бичиг,
-******* банкны Ховд аймаг дахь конторын 1986 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн 58 дугаартай ажилд томилох тухай тушаалын хуулбар,
-******* банкны Ховд аймаг дахь конторын даргын 1991 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 30 дугаартайажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар,
-Л.*******гийн 1994 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Баярын бичиг,
-Л.*******гийн № дугаартай ажлын тухай мэдээний талаарх бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Гэрч Г.ын Л.******* нь 1986-1998 оныг дуустал ******* сумын банкны тооцооны төвд нягтлан бодогчоор ажиллаж байсан. Би тухайн үед ******* сумын бригадын аж ахуйн нярав, малчин зэрэг ажлыг хийж байсан гэх мэдүүлэг,
-Гэрч Р.ийн Л.******* нь 1986-1991 он хүртэл Ховд аймгийн ******* сумын -н банканд ажиллаж байсан. 1991-1998 оныг дуустал Хоршооллын банканд ажиллаж байсан. Би энэ үед ******* сумын ын зам нэгдэлд тракторчин хийж байсан гэх мэдүүлэг,
-Гэрч Р.Банзрагчийн 1989 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг болно.
Хэрэгт цугларсан дээрх бичгийн болон бусад нотлох баримтуудаар хүсэлт гаргагч Л.******* нь 1986 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс 1991 оны 03 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл ******* банкны Ховд аймаг дахь конторын ******* сумын тооцооны төвд нягтлан бодогчоор, 1991 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс 1994 оны дуустал Хөдөө аж ахуйн хоршооллын банкны салбар ******* сумын тооцооллын төвд нягтлан бодогчоор ажиллаж байсан болох нь нотлогдож байна.
Хүсэлт гаргагчийн 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт *******ийн *******г 1986 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс 1991 оны 03 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл ******* банкны Ховд аймаг дахь конторын ******* сумын тооцооны төвд нягтлан бодогчоор, 1991 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс 1994 оны дуустал Хөдөө аж ахуйн хоршооллын банкны салбар ******* сумын тооцооллын төвд нягтлан бодогчоор ажиллаж байсныг тогтоосугай.
2.******* тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаарзохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА