| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2020/0031/э |
| Дугаар | 32 |
| Огноо | 2020-01-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Сугар |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 32
2020 оны 01 сарын 24 өдөр 2020/ШЦТ/32 Баруун-Урт
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир,
Улсын яллагч С.Сугар,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг,
Шүүгдэгч М.М, Г.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г.Э, М.М нарт холбогдох 2030000000002 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 01 сарын 23-ны, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Нэг. Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумА 1979 оны 10 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 40 настай, эмэгтэй, дээд боловсролтой, төрийн захиргаа удирдлага мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар баг ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, М.М.
Хоёр: Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумА 1976 оны 03 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, 43 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Сүхбаатар аймгийн Татварын хэлтэст татварын улсын байцаагч ажилтай, ам бүл 1, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар баг ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Г.Э.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч Г.Э нь 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “А” караокед хохирогч М.Мгийн толгой руу архины шилээр цохиж, эрүүл мэндэд нь “тархи доргилт, духА шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн гарын шуунд цус хуралт бүхий” хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт,
шүүгдэгч М.М нь 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “А” караокед хохирогч Г.Эийн толгой руу шилэн хундага шидэж, эрүүл мэндэд нь “духны зүүн хэсэгт өнгөц зүсэгдсэн шарх, цус хуралт, толгойн хуйхА зөөлөн эдийн няцрал бүхий” хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талууд хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч М.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би тухайн үед найзуудтайгаа А караокед сууж байгаад ариун цэврийн өрөө орох гээд явж байгаад Г.Этэй таарсан. Г.Этэй хамт сууж байсан гурван залуугийн нэг нь манай байрны миний багын найз байсан. Тиймээс би найзтайгаа уулзах гээд очсон. Тэр үед маш их асуудал гаргасан нь үнэн...гэв.
- Шүүгдэгч Г.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би тухайн өдөр найзынх руугаа очсон боловч, гэртээ байхгүй байсан. Би машингүй явган явж байсан учраас даараад дулаацах гээд “А” караоке руу түр орсон. Дөнгөж ороод ширээн дээр суугаад утсаар ярих гээд байж байтал манай ширээнд танихгүй эмэгтэй ирээд суусан. Надтай хамт сууж байсан залуучууд авсан архиа уух гээд хундагалаад өгөхөөр нь би уухгүй гэж хэлэхэд М.М хэл амаар доромжилж, архи цацаад архины хундага шидэхэд миний уур огцом хүрээд шилтэй архи аваад толгой руу нь цохьсон. Тухайн гэмт хэргийг үйлдсэний дараа буруу зүйл хийснээ мэдээд маш их гэмшсэн. Тэгээд айсАаа болоод учраа ололгүй гараад явсан...гэв.
- М.Мгийн яллагдагчаар өгсөн: Би А караоке руу 21 цаг өнгөрөөгөөд 4 найзтайгаа нэг цаг авч дуулсан. Тэнд архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй тэгээд караокед дуулж байгаад бие засахаар буутал нэг давхарт багадаа нэг байрА байдаг байсан Лхагва намайг “сайн уу?” гээд дуудсан. Тэгээд би Лхагвын сууж байсан ширээн дээр очиж суусан. Тухайн үед Лхагва нь 2 залуу 1 эмэгтэйтэй Эдэн нэртэй 700 граммын архи тавиад ууж байсан. Би уг ширээн дээр сууж байсан Э гэх эмэгтэй хүнтэй маргалдаж муудсан. Яг юунаас болоод маргалдсанаа санахгүй байна. Тэгээд Э гэх эмэгтэй рүү хундагатай архиа цацаж дараа нь хундагаа шидсэн. Гэхдээ Эийн биеийг оноогүй. Би Эийг хэл амаар доромжлоогүй. Гэтэл Э нь ширээн дээр байсан шилтэй архи авч миний толгой руу цохиж миний эрүүл мэндэд хохирол учруулсан. Тухайн үед миний толгойноос цус гарч би тек рүү очиж цаас авч буцаж Э рүү очтол хамт явж байсан 3 залуу нь эмэгтэйг аваад гараад явсан. Би Эт хохирол учруулахаар зодож,цохисон зүйл байхгүй. Би архины хундага ширээ рүү шидсэн харин ямар нэгэн байдлаар Эийг оноогүй. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хэдий ч болсон зүйлийн талаар санаж байна...гэх мэдүүлэг /хх-40-41х/,
- Г.Эийн яллагдагчаар өгсөн: Би 2019 оны 12 дугаар сарын 15-ны орой А караокед 3 найзын хамт орж Эдэн нэртэй 700 граммын архи захиалж авсан. Архиа задалж амжаагүй байхад М нэртэй согтуу эмэгтэй манай ширээнд ирж суугаад ширээн дээр байсан архийг задлаад бид нарт архиа хийж өгсөн. Тухайн үед уухгүй гэхэд “ та нарын авч яваа янхан чинь архи уух тэнхэлгүй болсон юм биш үү” гэсэн. Би тухайн үед утсаар ярьж байсан бөгөөд утсаа таслаад “чи намайг янхан гэдэг хэн бэ” гэхэд М нь барьж байсан архиа над руу цацаж дараа нь хундагаа шидсэн. Тухайн үед миний уур хүрээд ширээн дээр байсан шилтэй архийг авч толгой руу нь зохисон. Тэгээд М нь цаашаа тек рүү яваад буцаж ирээд миний үснээс зулгааж татаж унагасан. Энэ үед манай найз Мг надаас салгаад бид нар шууд явсан. Би МөнхнарА учруулсан хохирлоо хүлээн зөвшөөрч байна гэхдээ зүүн гарын шуунд цус хуралт хохирлыг би учруулаагүй тул хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг гэмтлийг манай найз бид 2-ийг салгах явцад гарнаас нь барьж байсан үүнээс үүссэн байж магадгүй. Тухайн үед над руу хундага шидэх үед миний духны зүүн дээд талд онсон бөгөөд тухайн үедээ хавдаж, урагдаж цус гарсан. Би МөнхнарА учруулсан гэмтлээс болж учирсан бодит хохирлыг барагдуулна.” гэх мэдүүлэг /хх-38-39х/,
- М.Мгийн хохирогчоор өгсөн: Би “А” караоке руу 21 цаг өнгөрөөгөөд 4 найзтайгаа нэг цаг авч дуулсан. Тэнд архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй тэгээд караокед дуулж байгаад бие засахаар буутал нэг давхарт багадаа нэг байрА байдаг байсан Лхагва намайг сайн уу гээд дуудсан юм. Тэгээд би Лхагвын сууж байсан ширээн дээр очиж суусан. Тухайн үед Лхагва нь 2 залуу 1 эмэгтэйтэй “Эдэн” нэртэй 700 граммын архи тавиад ууж байсан. Би уг ширээн дээр сууж байсан Э гэх эмэгтэйтэй хүнтэй маргалдаж муудсан. Яг юунаас болоод маргалдсанаа санахгүй байна. Тэгээд Э гэх эмэгтэй рүү хундагатай архиа цацаж дараа нь хундагаа шидсэн. Гэхдээ Эийн биеийг оноогүй. Би Эийг хэл амаар доромжлоогүй. Гэтэл Э нь ширээн дээр байсан шилтэй архи авч миний толгой руу цохиж миний эрүүл мэндэд хохирол учруулсан. Тухайн үед миний толгойноос цус гарч би тек рүү очиж цаас авч буцаж Э рүү очтол хамт явж байсан 3 залуу нь эмэгтэйг аваад гараад явсан. гэх мэдүүлэг /хх-7-8х/,
- Г.Эийн хохирогчоор өгсөн: Би 2019 оны 12 дугаар сарын 15-ны орой “ А” караокед 3 найзын хамт орж “ Эдэн” нэртэй 700 граммын архи захиалж авсан. Архиа задалж амжаагүй байхад М нэртэй согтуу эмэгтэй манай ширээнд ирж суугаад ширээн дээр байсан архийг задлаад бид нарт архиа хийж өгсөн. Тухайн үед уухгүй гэхэд “ та нарын авч яваа янхан чинь архи уух тэнхэлгүй болсон юм биш үү” гэсэн. Би тухайн үед утсаар ярьж байсан бөгөөд утсаа таслаад “чи намайг янхан гэдэг хэн бэ” гэхэд М нь барьж байсан архиа над руу цацаж дараа нь хундагаа шидсэн. Тухайн үед миний уур хүрээд ширээн дээр байсан шилтэй архийг авч толгой руу нь зохисон. Тэгээд М нь цаашаа тек рүү яваад буцаж ирээд миний үснээс зулгааж татаж унагасан. Энэ үед манай найз Мг надаас салгаад бид нар шууд явсан...гэх мэдүүлэг /хх-10-11х/,
- Гэрч Л.Лын: 2019 оны 12 дугаар сарын 15-ны орой ангийн найзууд болох Лхагва, Г.Э, Анхбаяр нарын хамт “А” караоке руу орж 1 шил архи захиалсан. Үйлчлэгчийг архи авчирч тавихад хажуугаар нь явж байсан М гэдэг хүүхэн ирээд ширээн дээр байсан шилтэй архийг задлаад бид нарт хундагалж өгсөн. Тэгээд Э уухгүй гэхэд М нь та нартай явж байгаа янхан ууж чадахгүй болсон байна гэсэнд Э уурлаж чи юу гээд байгаа юм гэтэл хундагатай архиа Э рүү цацаж дараа нь шилэн хундага шидсэн. Үүнээс болж Э уурлаж ширээн дээр байсан шилтэй архийг авч Мгийн толгой руу цохисон. Тэгээд М нь цаашаа тек рүү явж ирээд Эийг үснээс зулгаасан. Тэр үед Баатарсүх салгаад бид шууд гараад явсан...гэх мэдүүлэг /хх-15х/,
- Гэрч Х.Бийн: 2019 оны 12 дугаар сарын 15-ны орой ангийн найзууд болох Лхагва, Г.Э, Анхбаяр нарын хамт “А” караоке руу орж бөөндөө суугаад 700 граммын “Эдэн” нэртэй шилтэй архи авсан. Тэгээд архиа задалж амжаагүй байхад танихгүй согтуу, эмэгтэй хүүхэн ирж суугаад архиа задлаад манай найз Г.Эийг наад янхан чинь архи ууж чадах юм уу гэсэн.үүнээс болж Г.Э намайг янхан гэлээ гэтэл М.М нь хундагатай архиа Г.Э рүү шидсэн. Гэтэл Э нь ширээн дээр байсан архийг авч Мг цохисон. Би яг хаана цохисон талаар мэдэхгүй байна ямар ч байсан шилтэй архи хагарсан. Ингээд М нь цаашаа тек рүү яваад буцаж ирээд Эийн үснээс зулгаасан. Өөр ямар нэгэн зүйл болоогүй...гэх мэдүүлэг /хх-16х/,
- Гэрч Н.Бийн: Би “А” караокед 2018 оны 10 дугаар сараас одоог хүртэл ажиллаж байна. 2019 оны 12 дугаар сарын 15-ны орой Э нь 3 залуутай орж ирээд нэг шилтэй архи захиалж нийтийн заалА сууж байтал М нь бууж ирээд Этэй хамт явж байсан нэг залууг таньдаг бололтой юм яриад хажууд нь очиж суусан. Удалгүй тас хийх чимээ гарахаар нь хартал Мгийн толгойноос цус гарч байсан бөгөөд М нь Эийг цэвэр усны саваар толгой руу нь цохиод байсан. Тухайн үед хажууд нь байсан залуучууд салгаж байгаад яваад өгсөн...гэх мэдүүлэг /хх-17х/,
- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 28 дугаартай дүгнэлтэнд: 1. М.Мгийн биед “тархи доргилт, духА шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн гарын шуунд цус хуралт ” гэмтэл тогтоогдлоо. 2. Уг гэмтлүүд нь шинэ байна. 3. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 4. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй. 5. Учирсан гэмтлүүд нь 2-оос дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 7. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэжээ /хх-19х/,
- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 36 дугаартай дүгнэлтэнд: 1. Г.Эийн биед “духны зүүн хэсэгт өнгөц зүсэгдсэн шарх, цус хуралт, толгойн хуйхА зөөлөн эдийн няцрал ” гэмтэл тогтоогдлоо. 2. Уг гэмтлүүд нь тухайн цаг хугацаА үүсгэгдсэн байна. 3. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4. Дээрх гэмтлүүд нь 2-оос дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 5. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэжээ /хх-19х/,
- Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар багийн Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 3/20 дугаартай тодорхойлолт /хх-42х/
- М.Мгийн Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-43х/
- М.Мгийн Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-45/
- Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багийн Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 7/05 дугаартай тодорхойлолт /хх-46х/
- Нийгмийн даатгалын Ерөнхий газрын 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Г.Эийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-47х/
- Г.Эийн Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-487/
- Г.Эийн Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-50/
- Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх боломжийг тайлбарласан тэмдэглэл /хх-51-52х/
- М.Мгийн тус аймгийн прокурорын газарт гаргасан “ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай “ хүсэлт /хх-56х/
- Эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх прокурорын 2020 оны 01 дүгээр сарын сарын 23-ны өдрийн 11 дугаартай санал /хх-57-58х/ зэрэг баримтууд болно.
Шүүгдэгч М.М, Г.Э нар нь 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “А” караокед байхдаа маргалдан, М.М нь хохирогч Г.Эийн толгой руу шилэн хундага шидэж, эрүүл мэндэд нь “духны зүүн хэсэгт өнгөц зүсэгдсэн шарх, цус хуралт, толгойн хуйхА зөөлөн эдийн няцрал бүхий ” хөнгөн хохирол, Г.Э нь М.Мгийн толгой руу архины шилээр цохиж эрүүл мэндэд нь “тархи доргилт, духА шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн гарын шуунд цус хуралт бүхий ” хөнгөн хохирол тус тус учруулсан болох нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
шүүгдэгч М.Мгийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн “Г.Этэй хамт сууж байсан гурван залуугийн нэг нь манай байрны миний багын найз байсан. Тиймээс би найзтайгаа уулзах гээд очсон. Тэр үед маш их асуудал гаргасан нь үнэн ” гэх,
шүүгдэгч Г.Эийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн “Би машингүй явган явж байсан учраас даараад дулаацах гээд “А” караоке руу түр орсон. Дөнгөж ороод ширээн дээр суугаад утсаар ярих гээд байж байтал манай ширээнд танихгүй эмэгтэй ирээд суусан. Надтай хамт сууж байсан залуучууд авсан архиа уух гээд хундагалаад өгөхөөр нь би уухгүй гэж хэлэхэд М.М хэл амаар доромжилж, архи цацаад архины хундага шидэхэд миний уур огцом хүрээд шилтэй архи аваад толгой руу нь цохьсон. Тухайн гэмт хэргийг үйлдсэний дараа буруу зүйл хийснээ мэдээд маш их гэмшсэн.” гэх,
гэрч Л.Лын “М ирээд шилтэй архийг задлаад бид нарт хундагалж өгсөн. Тэгээд Э уухгүй гэхэд М нь “та нартай явж байгаа янхан ууж чадахгүй болсон байна” гэсэнд Э уурлаж чи юу гээд байгаа юм гэтэл М нь хундагатай архиа Э рүү цацаж дараа нь шилэн хундага шидсэн. Үүнээс болж Э уурлаж ширээн дээр байсан шилтэй архийг авч Мгийн толгой руу цохисон ” гэх,
гэрч Х.Бийн “ Найз Лхагва, Г.Э, Анхбаяр нарын хамт А караокед орж сууж байхад согтуу, танихгүй эмэгтэй ирж суугаад архиа задалж хийж өгөхөд манай найз Г.Э уухгүй гэсний хариуд “наад янхан чинь архи ууж чадах юм уу” гэсэн. Үүнээс болж Г.Э намайг янхан гэлээ гэтэл М.М нь хундагатай архиа Г.Э рүү шидсэн. Гэтэл Э нь ширээн дээр байсан архийг авч Мг цохисон. Ингээд М нь цаашаа тек рүү яваад буцаж ирээд Эийн үснээс зулгаасан...”гэх,
гэрч Н.Бийн “...Удалгүй тас хийх чимээ гарахаар нь хартал Мгийн толгойноос цус гарч байсан. М нь Эийг цэвэр усны саваар толгой руу нь цохиод байсан. Тухайн үед хажууд нь байсан залуучууд салгаад явсан” гэх,
шинжээчийн 28 дугаартай “1. М.Мгийн биед “тархи доргилт, духА шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн гарын шуунд цус хуралт ” гэмтэл тогтоогдлоо. 2. Уг гэмтлүүд нь шинэ байна. 3. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 4. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй. 5. Учирсан гэмтлүүд нь 2-оос дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 6. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт,
шинжээчийн 36 дугаартай “1. Г.Эийн биед “духны зүүн хэсэгт өнгөц зүсэгдсэн шарх, цус хуралт, толгойн хуйхА зөөлөн эдийн няцрал” гэмтэл тогтоогдлоо. 2. Уг гэмтлүүд нь тухайн цаг хугацаА үүсгэгдсэн байна. 3. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4. Дээрх гэмтлүүд нь 2-оос дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 5. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” зэрэг нотлох баримтууд хамаарна.
Хэргийн баримтыг үндэслэвэл, шүүгдэгч М.М нь согтуурсан үедээ Г.Эийг архи уухгүй гэсний хариуд зүй бусаар хэл амаар доромжлон маргааныг эхлүүлж, улмаар түүн рүү хундагатай архи цацаж, архины шилэн хундага шидэж биед нь хөнгөн хохирол учруулсан, уг үйлдлийн эсрэг шүүгдэгч Г.Э нь архины шилээр М.Мгийн толгойд цохиж хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдох бөгөөд шүүгдэгч нар нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр тус тус үйлджээ.
Шүүгдэгч нар нь бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу бусдыг хундагаар шидэх, архины шилээр цохисноор гэмтэл учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа шүүгдэгч М.М нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас, Г.Э нь бусдын зүй бус үйлдлээс шалтаглан хундагаар шидэж, архины шилээр цохиж бие биенийхээ эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулжээ.
Шүүгдэгч М.М, Г.Э нарын дээрх үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг тус тус агуулах бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас хохирогч М.М, Г.Э нарт хөнгөн хохирол учирсан бөгөөд тэдгээр нь гомдолгүй, нэхэмжлэх зүйгүй гэжээ.
Шүүгдэгч М.М, Г.Э нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.
М.М, Г.Э нарын холбогдсон хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах бөгөөд мөн хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан нөхцөл байдлууд хангагдсан буюу “ гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байх, үйлдсэн хэрэг нь нотлогдсон байх “ зэрэг эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зарчим, шаардлагад нийцсэн байна.
Тухайлбал, шүүгдэгч М.М, Г.Э нарын үйлдсэн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, харилцан биедээ гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гарган, хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонгосон ялыг хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болох нь шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.
Иймд М.М, Г.Э нарт холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “ Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана ” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч М.Мгийн өмгөөлөгчийн зүгээс торгох ял оногдуулахтай холбоотойгоор гаргаж буй “ М.М нь ам бүл тавуулаа, бага насны гурван хүүхдийн хамт амьдардаг. Эрхэлсэн тодорхой ажилгүй. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар уг торгуулын ялыг 10 сарын хугацаА хэсэгчлэн төлүүлэх боломжоор хангаж өгнө үү “ гэх хүсэлтийг хангаж, хуульд заасны дагуу шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулах торгох ялыг 5 сарын хугацаА хэсэгчлэн төлөхөөр тогтооно.
Шүүгдэгч М.М, Г.Э энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 8 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М.М, Г.Э нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М, Г.Эт нарыг тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан ялтан М.Мд оногдуулсан торгох ялыг 5 /таван/ сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүхийн шатА ялтан М.М, Г.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан М.М, Г.Э нарт оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаА биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
6. Шүүгдэгч М.М, Г.Э нар энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, М.М, Г.Э нар бие биедээ гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН