Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 5987

2016 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 101/ШШ2016/05987

Улаанбаатар хот

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Э.Энэбиш, Д.Батцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Сонгино хайрхан дүүрэг* хороо Хайрхан* тоотод оршин суух М овогт Т Б /РД:***********/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг * хороо * хороолол Жуковын гудамж * байр “А Т ХХК /РД:***********/                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                               холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй хугацааны цалин 23,673,872 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, цалингаас суутгасан 7,000,000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,

Компаний өмчлөлийн ***** ***улсын дугаартай Королла Аксио машиныг түүний хууль бус эзэмшлээс гаргуулах, компанид учруулсан хохирол 8,889,264 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг хүлээн авч хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.А, Г.А хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У, хариуцагчийн өмгөөлөгч С.М, иргэдийн төлөөлөгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Өлзийгэрэл нар оролцов. 

                                                                                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие “А Т ХХК-д ерөнхий менежирээр 2014 оны 06 дугаар сараас эхлэн 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл ажиллаж байсан.

Ажиллаж байх хугацаандаа тухайн компаний борлуулалтыг дэмжих, бүтэц зохион байгуулалтыг шинэчлэх, худалдааны төлөөлөгч, борлуулагч нарт ажил үүргийг зааж зохион байгуулж, үндсэн чиг үүргийн дагуу ажил үүргээ сайн гүйцэтгэж ирсэн гэж үзэж байгаа 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хурал болж хурлаас намайг гараад явангуут миний компьютерийг хураан авсан нь намайг шууд ажлаас яв гэсэн үндэслэл гэж би үзэж байгаа. Би хурлаас гарчихаад буцаад ороод ирэхэд л хураагаад авсан байсан. Яагаад миний компьютерийг хураагаад авчихсан бэ? гэхэд яадаг юм бэ гээд ямар ч тайлбар хэлэхгүй сууж байсан. Зар тавьсан гэдэг дээр тухайн өдрийн 15:00 цагт бизнес нэтворк дээр тавьсан байдаг. Энэ нь өөр хүн авахаар шийдсэн байсныг харуулж байгаа юм. 

Мөн миний ажил үүргийн хуваарт хөдөө ажиллах ёсгүй, хүн хүч хүрэлцэхгүй байна гээд Баянхонгор аймагт томилолтоор явсан. Түүний тооцоог би хийх ёсгүй, 900,000 төгрөг тушаасан баримтыг хэрэгт өгсөн.

Иймд намайг ажлаас 2015 оны 10 дугаар сарын 16-ний өдрийн 199 тоот тушаалаар үүрэгт ажлаас чөлөөлсөн тул ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин  гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, 79-44 ***тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаартай авто машиныг өөрийн хувийн эзэмшилд авахаар тохирсон байсан. Машины үнэнд төлсөн 7.000.000 төгрөгийг буцаан авах гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Энэ машиныг үнийг цалингаасаа сар бүр 500.000 төгрөгийг төлөөд өөрийн эзэмшилдээ авахаар тохирсон байсан гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэгчийн компьютер болон гар утсыг нь хураасан.   Ажлаас халах тушаалын үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131.1.3 дэх хэсгүүдийг үндэслэж, ажил олгогчийн итгэл найдварыг алдсан гэсэн байдаг. Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг үндэслэсэн атлаа энэ компанид хөдөлмөрийн дотоод журам байгаагүй. Урьд нь танилцуулсан зүйл ерөөсөө байхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт зааснаар удаа дараа сахилгын зөрчил гаргасан учраас ажил олгогчийн зүгээс ажлаас халсан байдаг. Компаний зүгээс Т.Бгийн ажиллах нөхцөл боломжийг хүчээр хаан боогдуулсан атлаа ийм тушаал гаргасан байдаг.

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-д зааснаар ажлаас чөлөөлсөн. Үүнд сануулах, үндсэн цалинг буруулах гэсэн байгаа. Ажил олгогч нь сахилгын шийтгэлийг оногдуулахдаа зөрчлийн үр дагаварт тааруулан хэлбэрийг сонгох ёстой байдаг. Тухайн зөрчил гаргасан нотлох баримтууд авагдсан байх ёстой байхад тийм зүйлүүд мөн хэрэгт байхгүй байна. Гэтэл одоо шууд л ажлаас халсан байгаа нь огт үндэслэлгүй тушаал гарсан байна гэв.

Хариуцагч “А Т ХХК болон түүний өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа. Талуудын хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн. Хөдөлмөрийн гэрээний дагуу ажил үүргээ гүйцэтгэж байхдаа Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар ноцтой зөрчил гарган ажлаа 4 хоног үндэслэлгүйгээр орхиж явсан учраас ажлаас халах тушаалыг гаргасан.

Энэхүү тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэг, Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг үндэслэн гаргасан байдаг.

  2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн зөвлөх үйлчилгээ авах санаачилгыг нэхэмжлэгч өөрөө санаачилсан. Энэхүү зөвлөх үйлчилгээний зорилго нь тухайн компанид сүүлийн үеийн бодлого нэвтрүүлэх, худалдааны хэлтэст борлуулалтыг хэрхэн нэмэгдүүлэх талаар зөвлөгөө өгч байсан.

Мөн нэхэмжлэгч нь Баянхонгор аймаг руу явж ажиллаж байхдаа мөнгөний асуудал  үүсгэсэн байдаг. Байгууллагын удирдах ажилтаны хурал 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр болж,  хурал дээр Т.Бгийн алдаа дутагдлыг ярьсан нь хүндээр туссан байх магадлалтай юм. Ийнхүү нөхцөл байдал үүссэн учраас Т.Б нь хурал дээр цаашид ажиллах боломжгүй, миний цалинг бодож өгөөрөй гээд  хаалга хүчтэй саваад хурлын дундуур гарч явсан байдаг.

Захирал Т.Бг өрсөлдөгч компаниудад компаний нууц мэдээллийг задруулах болзошгүй юм гэдэг байдлаас урьдчилан сэргийлэх байдлаар  Т.Бгийн компютерийг салгаад өрөөндөө авчирч тавьсан . Т.Б алдаа дутагдлаа хүлээн зөвшөөрөөд эргээд ажиллах боломжтой байсан. Тэгээд хурлын дараа ойролцоогоор 30 минутын дараагаар ирсэн боловч эргэж ажилдаа орох талаар дурдаагүй.

 Хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журамд 1 болон түүнээс дээш удаа ажлаа үндэслэлгүйгээр ажлаа тасалсан байх юм бол ажлаас халах үндэслэл болдог. Т.Бг 4 өдөр ажилдаа ирэхийг хүлээсэн байдаг. Яагаад гэвэл нэхэмжлэгч нь манай байгууллагын хувьд үнэ цэнэтэй ажилтан байсан. Ажлаа орхиод явсны дараагаар захирлын туслах Тодгэрэл 2-3 удаа утас руу нь залгахад утсаа аваагүй. Тушаал гарсны дараагаар мөн залгахад өөрөө ирж авна гэсэн боловч ирж аваагүй.

         Нэхэмжлэгч Т.Бг 2015 оны 10 дугаар сарын 16-ний өдөр 199 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн. 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 199 тоот тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн  131.1.3 дах хэсэг, компаний дотоод журмыг үндэслэсэн байдаг. Шалтгаангүйгээр ажлаа тасалсан гэдэг агуулга бол тухайн заалтад тусгагдсан байдаг. Мөн хөдөлмөрийн дотоод журмын тухай ярьж байна. Ер нь бол ямар ч байгууллага хөдөлмөрийн дотоод журмыг мөрдүүлэх гээд ажилчидтайгаа үүрэг хариуцлага тооцдог. Нэхэмжлэгч нь дотоод журамтай танилцсан гээд гарын үсгээ зурсан байдаг гэв.

          Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

“А Т ХХК-нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Т.Б нь компанид ажиллах байх хугацаандаа үүсгэсэн өр төлбөр 1,961,565 төгрөг гаргуулах. Үүнд: шатахууны тоцоо 92,012 төгрөг, дараа тайлангаар авсан 40,000 төгрөг, зайрмаг худалдан авсан 3100 төгрөг, Монгол шилтгээн компаний нэр дээр авсан бараа 108,000 төгрөг, томилолтын зөрүү төлбөр 43,793 төгрөг, Номадс компаниас авсан барааны үнэ 180,000 төгрөг, мөн  компаний эзэмшлийн ***** УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг түүний хууль бус эзэмшлээс гаргуулах  тухай нэхэмжлэл гаргасан.

Бид нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн  компаний эзэмшлийн ***** УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2014 оны 09 дүгээр сараас 2016 оны 02 дугаар сар хүртэл хувийн хэрэгцээндээ эзэмшиж ашигласан тул машинд учирсан хохирол 1.700.000 төгрөг, /машины элэгдэл хорогдлыг сарын 100,000 төгрөгөөр тооцсон/ мөн машиныг өөрийн хувийн хэрэгцээндээ унаж ашиглаж байсан тул олох ёстой байсан орлого 4,000,000 төгрөг нийт 5,700,000 төгрөг нэхэмжилсэн.

Мөн Баянхонгор аймагт ажиллах томилолтын хугацаандаа 5,261,000 төгрөгийг байгууллагаас авсан бөгөөд үүний 4,119,607 төгрөгийг хэрэглэсэн. Үлдсэн 1,141,293 төгрөгийг буцаан өгөөгүй. Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.5 дах хэсэгт зааснаар тооцоо тайланг тогтоосон хугацаанд гаргах ёстой. Эд хөрөнгийн бүрэн харицлагын гэрээний 1 дэх хэсгийн 1в-д заасныг зөрчсөн.

Тус компаний гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас Т.Бгийн төлсөн 900,000 төгрөгийг хасаж нийт 8,014,772 төгрөг болон түүний хууль бус эзэмшлээс компаний эзэмшлийн машиныг гаргуулж өгнө үү гэв.

Т.Б нь сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Би тус компанид ерөнхий менежирийн ажил албан тушаал хашдаг байсан бөгөөд хариуцагчаас шаардсан 1,961,565 төгрөгийн төлбөр нь миний ажил үүрэгт хамааралгүй бусад этгээдийн учруулсан хохирлыг надаас шаардсан байх тул зөвшөөрөхгүй.

Мөн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болох  Тухайн үед би хүн хүчний нөөц бололтоо дутмаг байсан учраас шинэ хөдөө орон нутгийн менежир Баярманлай гэдэг хүнийг ажилд нь дадлагажуулах маягаар явж байсан. Тэгээд тухайн аймагт гэрээтэй үйл ажиллагаа явуулж байгаа Дарьсүрэн гэдэн хүнээс барааг нь хураан авах, мөн хариуцагч байгууллагаас өгсөн байсан хөргөгч төхөөрөгчийг аймаг сумдуудаас буцаагаад татсан. Үүнтэй холбоотойгоор Баянхонгор аймгийн сумдуудаас 100 километрийн зайд явж эдгээрийг авчирсан. Тэгээд хайлуулсан зайрмагийг Дарьсүрэнгийн шинээр хүлээж авах ёстой хөдөө орон нутгийн менежер хүүхэн хүлээж авсан. Миний ажил үүргийн хуваарьт хөдөө орон нутаг явна гэсэн зүйл байхгүй. Би гол нь ажил чиглүүлэх асуудлыг шийдэх зорилгоор очсон болохоос биш энэ зайрмагуудын зардлыг Баярманлай болон хөдөө орон нутаг хариуцсан Орос хүн тухайн гэрээттэйгээ харилцан ярилцаад шийдэх ёстой. Энэ зайрмагууд нь тухайн Баянхонгор аймгийн хөргөгчинд байж байгаа. Би ажлаас гарсан байсан учраас эдгээрийг хүлээлцэж өгөх боломж гараагүй.

Томилолтын зардал 193.100 төгрөгийн тайланг Ууганжаргал нягтланд Баярманлай   өгсөн. Мөн зочид буудлын зардлын баримтыг өгсөн санагдаж байна. Номадсын 180.000 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн. Энийг бол төлөхөд татгалзах зүйл байхгүй. Мөн 243.112 төгрөг, торгуулийн 19.200 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй.

Миний машины мөнгөнд төлсөн 7.000.000 төгрөгийг миний данс руу хийчих, тэгвэл машиныг хэзээ бол хэзээ аваад очиход бэлэн байна гэж Түмэн захиралд утсаар хэлсэн.  Одоо машин битүүмжлэгдсэн байгаа гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Амартүвшин, Ц.Амармэнд нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн зүгээс зөвшөөрч байгаа үнийн дүнг хэлсэн. Машины төлбөрт төлсөн 7.000.000 төгрөгийг буцаагаад өгөх юм бол буцаагаад машиныг өгөхөд татгалзах зүйлгүй.

 Хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргахдаа 2015 оны 10 дугаар сарын 16-ны 199 тоот тушаалтай холбогдуулан сөрөг нэхэмжлэлтэй холбогдох баримтуудыг өгөхдөө ямар ч ойлгомжгүй баахан баримт өгсөн байдаг.

 Автомашинаас олох ёстой байсан орлого гэж энэ нь мөн юу оруулж ирээд ингээд шаардаад байгааг ойлгохгүй байна. Машиныг 15.000.000 төгрөгөөр авч өгөхөөр тохироод цалингаасаа 500.000 төгрөгийг хасуулахаар тохирсон байсан.

Зохигчдын хооронд машиныг худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн. Зээлээр худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулах ёстой байхад энэ шаардлагыг зөрчсөн  учраас хүчин төгөлдөр бус гэрээ байна. Зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр худалдан авагч нь гэрээний зүйлийн үнэ төлбөрийг хэсэгчлэн болон бүрэн төлөх үүргийг хүлээнэ гэж заасан байдаг. Тэгэхээр зээлээр худалдан авсан учраас эзэмшил нь нэхэмжлэгчид шилжсэн.

 Хариуцагч үүргийн гүйцэтгэлийг буруу тодорхойлсон үүргээ зөрчиж ажлаас чөлөөлсөн атлаа  Иргэний хуулийн 227 дугаар зүйл заалтыг ярьж байгаа нь үндэслэлгүй.

 Нэхэмжлэгч нь 180.000 төгрөг, 243.112 төгрөг, 19.200 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Бусад сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Шүүх зохигчдын тайлбар болон хавтас хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                         ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.Б нь  хариуцагч “А Т ХХК-д холбогдуулан                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                      ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй хугацааны цалин 23,673,872 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, цалингаас суутгасан 7,000,000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,

“А Т ХХК-ний өмчлөлийн ***** ***улсын дугаартай Королла Аксио машиныг түүний хууль бус эзэмшлээс гаргуулах, компанид учруулсан хохирол 8,014,772 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зохигчид тус тус гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, учир нь Т.Б нь Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын дотоод журмын тодорхой заалтыг зөрчснийг тушаалдаа үндэслэл болгож Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1.3-д зааснаар буюу 1 ба түүнээс дээш өдрөөр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэж ажлаас чөлөөлсөн нь хууль хэрэглээг зөрчөөгүй гэж маргав.

Нэхэмжлэгч Т.Б нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 442,312 төгрөгийг төлөх мөн компаний өмчлөлийн ***** ***улсын дугаартай Королла Аксио машиныг буцаан өгөхөд татгалзах зүйлгүй бусад шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргав.

Шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Ажилтан ажил олгогч нарын хооронд 2014 оны 06 дугаар сарын 18-ний өдөр хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулан хоёр тал гарын үсэг зурж баталгаажуулан нэхэмжлэгч Т.Б нь тус компанид ерөнхий менежерийн ажил албан тушаалыг гүйцэтгэж байжээ.

Ажил олгогч нь 2016 оны 10 дугаар сарын 16-ний өдрийн 199 тоот тушаалаар T.Бг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн  131.1.3 дэх заалт, Компаний хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.1 заалтыг үндэслэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалж, ажил олгогчийн итгэл найдварыг алдан ажлын байраа орхиж явсан тул хөдөлмөрийн гэрээг цуцлажээ.

“А Т ХХК-нь  дотоод зохион байгуулалтын асуудал,  хариуцлагын тогтолцооны систем, ажлын гүйцэтгэлийн талаархи хуралдааныг 2015 оны 10 дугаар сарын 12-ний өдөр хийсэн байна. Уг хуралдаанд нэхэмжлэгч Т.Б нь оролцсон бөгөөд “...миний тэвчээр барагдлаа, ер нь миний цалинг өгчих, би ажлаасаа гармаар байна” гээд гарч явсан болох нь хуралдааны тэмдэглэл, гэрч Н.Монсов болон нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна.

Нэхэмжлэгч Т.Б нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2015 оны 10 дугаар сарын 13,14,15-ний өдрүүдэд ажлаа тасалсан болох нь Т.Бгийн шүүх хуралдаанд өгсөн”... 2015.10.12-ний өдөр миний компютерийг хураан авсан учир ажиллах боломжгүй болсон тул 2015.10.19-ний өдөр тойрох хуудсаа зуруулсан “ гэх тайлбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  гэрч нарын мэдүүлгээр тогтоогджээ.

 Т.Б нь ажлаас чөлөөлсөн тушаал гараагүй байхад компютер хураан авсан гэх шалтгаанаар ажлаа тасалсан нь үндэслэлгүй бөгөөд энэ нь нэхэмжлэгч, хариуцагч, гэрч нарын тайлбараар  нотлогдож байна.

Т.Бгийн компютер хураан авснаар ажлаа хийх боломжгүй болгосон гэх үйл баримт тогтоогдсонгүй. Нэхэмжлэгч нь ажлын цагаа бүртгүүлэн бусад ажлаа үргэлжлүүлэн хийх боломжтой байжээ.

Иймд 2016 оны 10 дугаар сарын 16-ний өдрийн 199 тоот тушаалаар T.Бг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн  131.1.3 дэх заалт, Компаний хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.1 заалтыг үндэслэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалж, ажил олгогчийн итгэл найдварыг алдан ажлын байраа орхиж явсан тул хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлтэй байна гэж дүгнэж, Т.Бгийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй хугацааны цалин 23,673,872 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Т.Б хариуцагч “А Т ХХК-ний хооронд 2014 оны 06 дугаар сарын 18-ний өдөр эд материалын бүрэн хариуцлагын гэрээг хийсэн байна.

Харин 79-44 ***дугаартай тээврийн хэрэгслийг зохигчид худалдан авахаар тохиролцон авто машины үнэнд төлсөн гэх 7,000,000 төгрөгийг хариуцагч “А Т ХХК-аас буцаан гаргуулан нэхэмжлэгч  Т.Бд олгох нь зүйтэй байна.

Учир нь дээрхи автомашиныг “А Т ХХК нь 2014 оны 09 дүгээр сарын 03-ний өдөр иргэн Н.Хишигдоржоос худалдах худалдан авах гэрээний дагуу худалдан авч 2014 оны 09 дүгээр сарын 03-ний өдөр “А Т ХХК нь эзэмшигч болжээ. Харин Т.Б “А Т ХХК-ний хооронд бичгийн гэрээ хийгдээгүй бөгөөд автомашины 15,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож автомашины үнэнд 7,000,000 төгрөг төлснийг зохигчид маргаагүй.

Иймд хариуцагч “А Т ХХК-аас 7,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Бд олгох нь зүйтэй гэж үзлээ.

Сөрөг нэхэмжлэлийн хувьд

Нэхэмжлэгч Т.Б нь “А Т ХХК-нд ерөнхий менежирээр ажиллаж байхдаа тус компанид шатахууны төлбөр 92,012 төгрөг, дараа тайлангаар авсан 40,000 төгрөг, зайрмаг худалдан авсан 3100 төгрөг, Монгол шилтгээн компаний нэр дээр авсан бараа 108,000 төгрөг, томилолтын зөрүү төлбөр 43,793 төгрөг, Номадс компаниас авсан барааны үнэ 180,000 төгрөг,  компаний эзэмшлийн ***** УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2014 оны 09 дүгээр сараас 2016 оны 02 дугаар сар хүртэл хувийн хэрэгцээндээ эзэмшиж ашигласан тул машинд учирсан хохирол 1.700.000 төгрөг, машиныг өөрийн хувийн хэрэгцээндээ унаж ашиглаж байсан тул олох ёстой байсан орлого 4,000,000 төгрөг, нийт 8,014,772 төгрөг, компаний эзэмшлийн ***** УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг түүний хууль бус эзэмшлээс гаргуулах  сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Т.Б нь компаний эзэмшлийн автомашиныг буцаан өгөх, Номадс компаниас авсан барааны үнэ 180.000 төгрөг, шатахууны зөрүү 243.112 төгрөг, торгуулийн төлбөр 19.200 төгрөг, нийт ийг 442,312 төгрөгийг төлөхийг зөвшөөрч бусад нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан.

“А Т ХХК нь Т.Бгоос компанид учруулсан хохирол 8,014,772 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч нэхэмжлэлийн үнийн дүн зөрүүтэй, нэхэмжлэлийн шаарлагаа хариуцагч нь нотлохгүй байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д зааснаар “Хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй” мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар “Зохигч нь өөрийн шаардлага татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” хариуцагч нь энэ үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Харин “А Т ХХК-ний эзэмшлийн  ***** ***улсын дугаартай Королла Аксио машин болон 442,312 төгрөгийг Т.Бгоос гаргуулан хариуцагч “А Т ХХК-нд олгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг  удирдлага болгон

                                                                                                                                 ТОГТООХ нь:

           1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2, 135 дугаар зүйлийн 135.3-д заасныг баримтлан “А Т ХХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй хугацааны цалин 23,673,872 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай Т.Бгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Т.Бгоос 442,312 төгрөг гаргуулан “А Т ХХК-д олгосугай.

          2.Иргэний хуулийн 205, 243 дүгээр зүйлийн 243.1-д зааснаар Т.Бгоос ***** ***улсын дугаартай Королла Аксио маркын машиныг гаргуулан хариуцагч  “А Т ХХК-д олгож, “А Т ХХК-аас 7,000,000 төгрөг гаргуулан Т.Бд олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 7,572,460 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Т.Бгоос 154,788 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагч “А Т ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 279,286 төгрөгнөөс 157,178 төгрөгийг улсын орлогод үлдээж,122,108 төгрөгийг улсын орлогоос гаргуулж хариуцагчид олгосугай.

           4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр уншин сонсгосноор хуулийн хүчин төгөлдөр болохыг мэдэгдсүгэй.

             Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  А.МӨНХЗУЛ

                                                ШҮҮГЧИД                                      Д.БАТЦЭЦЭГ

                                                                                               Э.ЭНЭБИШ

2016 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 101/ШШ2016/05987

Улаанбаатар хот

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Э.Энэбиш, Д.Батцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Сонгино хайрхан дүүрэг 31-р хороо Хайрхан 3-101 тоотод оршин суух Монгол овогт Төгөлдөрийн Б /РД:МА80083113/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг 4-р хороо 15-р хороолол Жуковын гудамж 19-р байр “А Т ХХК /РД:2579073/                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                               холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй хугацааны цалин 23,673,872 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, цалингаас суутгасан 7,000,000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,

Компаний өмчлөлийн ***** ***улсын дугаартай Королла Аксио машиныг түүний хууль бус эзэмшлээс гаргуулах, компанид учруулсан хохирол 8,889,264 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг хүлээн авч хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Амармэд, Г.Амартүвшин  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ууганжаргал, хариуцагчийн өмгөөлөгч С.Мөнхцэцэг, иргэдийн төлөөлөгч Б.Алтанцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Өлзийгэрэл нар оролцов. 