Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 484

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* дугаарын регистртэй, ******* овогт *******гийн *******ийн хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлтийн шаардлага: Хүсэлт гаргагч Л.******* нь 1972-1973 оныг дуустал, 1978-1989 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын ******* нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүсчээ.

Хүсэлт гаргагч Л.******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1972-1973 оныг дуустал, 1978-1989 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын ******* нэгдэлд малчнаар ажиллаж байсан ба одоо тэтгэвэрт гарах гэтэл хөдөлмөрийн дэвтэрт бичилт дутуу хийгдсэн, архиваас баримт болдохгүй байгаа тул тухайн үед ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хандсан. Иймд намайг 1972-1973 оныг дуустал, 1978-1989 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын ******* нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Л.******* нь 1972-1973 оныг дуустал, 1978-1989 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын ******* нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах баримтууд авагджээ. Үүнд:

-Л.*******ийн иргэний үнэмлэхийн хуулбар,

-Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 02/3538 дугаартай архивын лавлагаа,

-Л.*******ийн №******* дугаартай ажилласан хоног, ажлын хөлсний талаарх бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын 2016 оны 08 дугаар сарын 24-ны өдрийн 1407 дугаартай албан бичиг,

-Ховд аймгийн ******* сумын ******* бригадын дансны Л.*******ийн 1972-1973, 1978-1989 онуудын хөдөлмөрийн хөлсний хуулбарууд,

-Гэрч А.ийн Л.******* бид хоёр нэг сум, нэг бригадад хамт амьдарч байсан. Л.******* 1972-1974 он хүртэл мал маллаж байгаад цэрэгт явсан. Тэгээд 1977 онд халагдаж ирээд 1989 он дуустал ******* сумын ******* нэгдэлд үхэр, адуу маллаж байсан. Би тэр үед нэгдлийн тоо бүртгэгч хийж байсан гэх мэдүүлэг,

-Гэрч Б.ийн Л.******* бид хоёр нэг бригадад хамт амьдарч байсан. Л.******* 1972-1974 он хүртэл мал маллаж байгаад цэрэгт явсан. Тэгээд 1977 онд халагдаж ирээд 1989 он дуустал ******* сумын ******* нэгдэлд үхэр, адуу маллаж байсан. Би тэр үед тус нэгдэлд малчнаар ажиллаж байсан гэх мэдүүлэг зэрэг болно.

Хэрэгт цугларсан дээрх бичгийн болон бусад нотлох баримтуудаар хүсэлт гаргагч Л.******* нь 1972-1973 оныг дуустал, 1978-1989 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын ******* нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь нотлогдож байна.

Хүсэлт гаргагчийн 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт *******гийн *******ийг 1972-1973 оныг дуустал, 1978-1989 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын ******* нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаарзохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА