Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 0048

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Э даргалж

Улсын яллагч Л.О

Шүүгдэгч Н.О

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.О нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.О-д холбогдох эрүүгийн 1925007640490 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Н.О

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Н.О нь  2018 оны 4 сард Д.А, Д.Жадамб нарыг ажилд оруулж өгнө гэж хуурч мэхлэн тус бүр 8.000.000 төгрөг нийт 16.000.000 төгрөгийг залилаж авсан, мөн 2018 оны 08 дугаар сард иргэн М.М, Д.М нарыг “ажилд оруулж өгнө гэж хуурч мэхлэн М.М-с 7.500.000 төгрөг, Д.М-с 7.500.000 төгрөг тус тус залилаж авсан буюу бусдад нийт 31.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч Н.О шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч нарт хохирлоо бүрэн төлсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй, өөр ярих зүйлгүй гэсэн мэдүүлэг,

- Хохирогч М.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2018 оны 09 дүгээр сард О надаар үсээ засуулж байхдаа танай нөхөр юу хийдэг билээ гэхээр нь би хуваариа хөдөлмөр эрхэлдэг гэж хэлсэн. О чи надад ажил захисан бил үү гэж асуухаар нь үгүй гэж хэлсэн. О надад ажил хэн захисан билээ гэж хэлээд надад хандаж танай нөхрийг үйлдвэрт ажилд оруулж өгөх боломж байгаа гэж хэлсэн. О үйлдвэрт ажилд оруулахад 15, 20 сая төгрөг болдог, чи талаар нь бодож 10 сая төгрөг өгчих гэж хэлсэн. Тэгээд О манай нөхөр Г, манай бэр М нарыг ажилд оруулахаар болсон. О өөрөө хоёр хүний ажлын байр байна гэж хэлсэн, мөн  захирал Б-г таньдаг, хамаатан садангын холбоотой гэж итгэл төрүүлсэн. Хоёр хүн ажилд ороход нийлээд 15.000.000 төгрөг өгчих гэж хэлсэн. Би М, Г нарт хэлээд өмнөөс нь би шийдвэр гаргасан. М өөрөө 7.500.000 төгрөгийг О-д өгсөн. О-тай М-ийг би танилцуулж уулзуулсан юм. Харин би нөхрийнхөө өмнөөс 7.500.000 төгрөгийг О-д өгсөн. О-д нийт 15.000.000 төгрөгийг өгсөн. О-д мөнгө шилжүүлсэнээс хойш ажил нь болж байгаа, бүтэж байгаа, хамгийн наад талын хугацаа нь 2018 оны 10 дугаар сар, хамгийн цаад талын хугацаа нь 12 сар ажилд оруулна нүдэнд харагдтал ярьж байсан М-ийн дүү нь хуримаа хийх гээд мөнгөний хэрэг гараад байна гээд О-аас 1.500.000 төгрөгийг авсан гэсэн. Би өөрийнхөө өгсөн 7.500.000 төгрөгийг 2019 оны 06 дугаар сараас 07 дугаар сарын 10-ны өдрийн хооронд эргүүлэн авсан. М ч гэсэн үлдсэн 6.000.000 төгрөгийг авсан. Одоо О-аас авах ёстой мөнгө байхгүй...О надад хэлэхдээ үйлдвэрт ажилладаг хоёр хүн АНУ-д 10 жил ажиллах виз гарчихсан гэж Б ах надад хэлсэн. Тэр хоёр хүний оронд манай нөхөр болон бэр М нарыг ажилд оруулж өгнө гэж ярьсан. О намайг ямар нэгэн хүнтэй уулзуулаагүй. Үйлдвэрийн хүний нөөцийн хэлтсийн дарга О нь Б захиралтай найз, О дарга болчихсон болохоор намайг О-тай харьцаад ажилд оруулах асуудлаа шийдвэрлүүл гэсэн. Та нараас авсан мөнгийг О-т өгчихсөн гэж надад хэлсэн. Мөн та нараас авсан мөнгийг бүгдийг О-т өгчихсөн, би нэг ч төгрөг аваагүй, харин та нарыг ажилд оруулж өгчихвөл шагнал авна шүү гэж хэлж байсан...гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-15 хуудас/

Хохирогч Д.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2018 оны 07 дугаар сар билүү 08 дугаар сард М эгч надтай уулзаж байхдаа манай нэг найз үйлдвэр ХХК д ажилд оруулж өгнө гэсэн, эрэгтэй, эмэгтэй хоёр хүний ажлын байрны орон тоо байгаа гэнэ. Чи орох юм уу, эрэгтэй дээр нь Г-ыг оруулна гээд хэлчихсэн гэсэн. Би М эгчид найдвартай хүн юм уу гэхэд найдвартай гэж хэлсэн. Тэгээд би зөвшөөрсөн. Үйлдвэрт 1 хүн ажилд ороход 10-15 сая төгрөг байдаг, гэхдээ танайхаас 2 хүн ажилд орж байгаа юм чинь нийлүүлээд нэг хүний мөнгийг өгчих гэж М эгчид хэлсэн байсан. Тэгээд М эгч бид хоёр 7.500.000 төгрөгөөр хувааж өгөхөөр болсон. М эгч О-ыг надтай уулзуулж танилцуулсан ба тухайн үед О Үйлдвэрт ороход нэг хүн 10-15 сая төгрөг байдаг, та хоёр нэг хүний мөнгөөр орчих, Б захирал нь манай бэрийн хамаатан хүн байгаа юм, би чамд туслах ёстой, тийм болохоор туслаж байгаа шүү гэж ярьж байсан. Мөн Б дарга надад үйлдвэрт орон тоо гарсан гэж хэлсэн, би тэрийг нь дамжуулж байгаа юм гэж ярьсан. Би О гэдэг хүнтэй 2-3 удаа уулзсан. Би О-н надад өгсөн данс руу 2018 оны 07, 08 дугаар сард 1.500.000 төгрөгийг өөрийнхөө Хаан банкны 5093172667 дугаарын данснаас шилжүүлсэн. Тэр өдрөө дээд сургуулийн гэрчилгээ, мэргэжлийн үнэмлэх, цахим үнэмлэх зэргийг хуулбарлаж өгч байсан. Тэрнээс хойш 2018 оны 08 дугаар сард үлдэгдэл 6.000.000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. О ажилд 2019 оноос өмнө оруулна гэж ярьж байсан ба сүүлдээ ярьсан зүйл нь худлаа болж эхэлсэн, 2019 оны цагаан сараас өмнө ажил оруулна гэж хэлчихээд дахиад болохгүй байна 2019 оны 03 дугаар сараас өмнө ажилд оруулна гээд худлаа яриад байсан. Би О-г худлаа яриад байна гэж бодоод М эгчид хэлсэн. О-с 2019 оны 06 дугаар сард 1.500.000 төгрөгийг өөрийнхөө Хаан банкны дансаар авсан. Тэрнээс хойш 6.000.000 төгрөгийг дансаар шилжүүлж авсан. Одоо О-с авах ёстой мөнгө байхгүй...гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18 хуудас/,

Гэрч Ш.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...О ажилд оруулж өгдөг гэсэн. Тэгээд намайг ажилд оруулна гээд 7.500.000 төгрөг авсан. 2018 оны 11 сар гэхэд ажилд оруулна гэж хэлсэн. ...О миний мэргэжлийн үнэмлэх, иргэний үнэмлэхний хуулбар, үйлдвэр ХХК-ний авто тээврийн байгууллагад бичсэн өргөдөл зэргийг авсан...гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21 хуудас /,

Гэрч О.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...М гэдэг хүн нэг удаа манай өрөөнд орж ирээд О гэдэг хүнийг таних уу? та манай нөхрийг ажилд оруулж өгнө гэж мөнгө авсан биз дээ гэж асуусан. Би О гэдэг хүнийг танихгүй, хэрвээ мөнгөө алдсан бол цагдаад ханд гэж хэлсэн. Миний хувьд хэн нэгэн хүнээс мөнгө авсан зүйл байхгүй. Энэ асуудлын талаар ТӨҮГ-ын Хууль эрх зүйн хэлтэст хандаж цагдаагийн газарт мэдэгдсэн. ...Миний ойлгож байгаагаар О гэдэг эмэгтэй ТӨҮГ-ын захирал дарга нарын нэрийг хэлж таньдаг мэддэг дүр эсгэж иргэдийг залилсан гэж бодож байна. Сайтар шалгаж шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна. ...Мөнгөөр хүнийг ажилд оруулдаггүй, тийм асуудал байхгүй. ТӨҮГ-ын ажилчид тодорхой шалтгаанаар өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөж байсан. Тэрнээс виз гарсан АНУ явах гэж байгаа гэж хүсэлт өгсөн хүн байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-27 хуудас/,

2019 оны 02 сарын 02-ны өдөр Хууль эрх зүйн газраас Цагдаагийн газарт гаргасан гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл шалгуулах тухай албан бичиг, тус албан бичигт хавсарган ирүүлсэн иргэн Д.А захидал, мөнгө шилжүүлсэн баримт /хх-ийн 47-52 хуудас/,

2019 оны 10 сарын 08-ны өдөр ТӨҮГ-ын Хуулийн хэлтэсээс Цагдаагийн газарт гаргасан гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл шалгуулах тухай албан бичиг, тус албан бичигт хавсарган ирүүлсэн иргэн М.М-ийн тайлбар, бусад баримт /хх-ийн 5-10 хуудас/,

Хохирогч Д.А-ийн “...Би О-тай 2018 оны 03 дугаар сард уулзаад ХХК-нд ажилд оруулаад өгөөч гэж ярилцахад О нэг их дуртай биш байсан. О намайг ажилд оруулаад өгч магадгүй гэж бодоод асууж сураглаарай гэж хэлсэн. Намайг ажил төрөлд оруулахад хэрэг болж магадгүй гэж бодоод түүний Хаан банкны данс руу 8.000.000 төгрөгийг шилжүүлсэн. 2018 оны 04 сарын эхээр шилжүүлсэн. Би мөнгө шилжүүлсний дараа О-ын утас руу залгаж наад мөнгөө ажилд оруулахдаа хөөцөлдөөрэй гэж хэлсэн. Мөн О-д хандаж чи нэгэнт хөөцөлдөж байгаа юм чинь манай дүүг бас ажилд оруулаад өгөөч гэж хэлээд дахиад 8.000.000 төгрөгийг 2018 оны 04 дүгээр сарын дундуур шилжүүлсэн....гэсэн мэдүүлэг /хх-ийн 54-58 хуудас/,

Хохирогч Д.Ж мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:   “...2018 оны 04 дүгээр сарын үед Хөвсгөл аймгийн Түнэл суманд аав, ээжийнхээ гэрт ямаа самнаж байхад төрсөн эгч ХХК-д ажилд орох уу, таньдаг хүн байна, би бас үйлдвэрт ажилд орох гээд хөөцөлдөж байгаа, найдвартай гэхээр нь би яаж ордог юм бэ? ямар ажил хийх юм бэ? гэхэд засварчины ажил хийх байх гэж хэлсэн. Нэг хүн ажилд ороход 8.000.000 төгрөг шаардлагатай гэж хэлсэн. Би 8.000.000 төгрөгийг ээжээсээ түр аваад эгч А-д өгсөн, А эгч цаашаагаа нөгөө хүндээ өгнө гэж хэлж байсан. Тэрнээс хойш А эгчийн утас руу залгаж юу болж  байна гэхэд болоогүй байна гэж хэлдэг байсан. Өөр надад мэдэх зүйл байхгүй. Намайг хэн гэдэг хүн хөөцөлдөж үйлдвэрт ажилд оруулах гэж байгааг мэдээгүй эгч А найдвартай хүн байгаа, би өөрөө ажилд орох гээд хөөцөлдөж байгаа гэхээр нь итгээд мөнгөө бэлнээр нь А эгчид өгчихсөн юм. Надад ямар нэгэн мэргэжлийн үнэмлэх байхгүй. Яг хэзээ ажилд оруулж өгнө гэж тодорхой хэлээгүй...гэсэн мэдүүлэг /хх-ийн 59-60 хуудас/,

Хохирогч Д.А 2019 оны 02 сарын 12-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн “...2018 оны 03 сарын сүүлээр О надтай уулзаж байхдаа XXК-ны захирал Б-    г таньдаг, ойр зуурын эмчилгээг хийж өгдөг, үйлдвэрт хоёр хүний орон тоо байгаа, “чи орох юм уу” гэж асуухаар нь би боломжтой бол  орчихмоор байна гэж хэлсэн. О үйлдвэрт нэг хүн ажилд оруулахад 8.000.000 төгрөг болдог гэж хэлсэн. Тухайн үед надад ямар ч мөнгө байхгүй байсан. 2018 оны 04 сард хөдөө байдаг ээжээс гуйж байгаад 8.000.000 төгрөг аваад О-ын надад өгсөн Хаан банкны данс руу шилжүүлсэн. Мөн өөрийнхөө төрсөн дүү Ж-ыг бас үйлдвэрт ажил оруулна гээд 8.000.000 төгрөг өгсөн. О надад хэлэхдээ ажилд оруулах гээд хөөцөлдөж байгаа удахгүй бүтнэ гэж хэлж байсан. Сүүлдээ худлаа яриад байсан болохоор ХХК-ний захирлын нэр дээр захиа бичээд явуулчихсан...гэсэн мэдүүлэг /хх-ийн 61 хуудас/,

Гэрч Б.Ө мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...О надад хэлэхдээ Үйлдвэрт таньдаг хүнээ оруулах гэсэн юм, чи эрэгтэй эмэгтэй 2 хүний хийхээр ажпын байр байна уу асуугаад өгөөч орон тоо гарвал хэлээд өгөөч гэж надаас асууж байсан. Би үйлдвэрт ажилладаг болохоор орон тоо байгаа эсэх талаар цехүүдээс асууж сураглахад гагнуурчны орон тоо байгаа талаар мэдээд О-д удахгүй ажлын байр зарлагдаж магадгүй юм шиг байна гэж хэлж байсан. Мөн үйлдвэрийн дүшний өрөөний цэвэрлэгч жирэмсний амралтаа авна гэснийг О-д бас хэлж байсан. Үйлдвэр хүмүүсийг ажилд авахдаа ажлын байраа зарлаж сонгон шалгаруулалтаар шалгаж авдаг  гэсэн мэдүүлэг /хх-ийн 67 хуудас/,

Н.О-н Хаан банкны 5094326313 дугаарын дансны хуулга /хх- ийн 101 -148 хуудас/

-Яллагдагч Н.О-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:...Би яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан. Дээрх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Найз нөхдийн ёсоор нэг нэгнээсээ гуйсан мөнгөний асуудал байсан болохоос залилсан үйлдэл байхгүй.  Би М дээр очиж үсээ засуулж байгаад танилцаж найз нөхөд болсон. Тэгээд нэг нэгнийхээ гэрээр орж гэр бүлийн найз нөхөд болсон ба өөрсдийнхөө амьдрал, найз нөхөд, гэр бүлийн байдлынхаа талаар хоорондоо ярилцдаг болсон. М-д Б захирлыг таньдаг талаар хэлсэн. М манай нөхөр ажилгүй, ажилд оруулах боломж байна уу? гэж надад хэлсэн. Би М-д туслах гээд найз нь асууж үзнэ гэж хэлсэн. М-ийн нөхөр болон бэр М гэх эмэгтэйг М надтай танилцуулсан юм. М миний хаан банкны данс руу 7.000.000 төгрөгийг цувуулж өгсөн. Харин М нь миний дансруу 7.500.000 төгрөгийг цувуулж шилжүүлсэн байсан. Би М болон М нарт энэ мөнгөө аваа гэж хэлэхэд М надад байхаар би үрчих байх, чамд байж байг, эсвэл наад мөнгөөрөө машин худалдаж авах сонирхолтой байна. Бүүр болохгүй бол намар хүүхдийнхээ сургалтын төлбөр төлөх болохоор мөнгө хэрэг болох байх. Одоо чамаас мөнгө авчих юм бол үрээд дуусгачихсан байх гэж хэлсэн. Би М, М нарын надад шилжүүлсэн мөнгийг эргүүлэн өгч байсан. Өөрсдөө мөнгөний хэрэг байна, тэдэн төгрөг хэрэгтэй байна гэж хэлээд эргүүлэн авдаг байсан. Надад нэг үгээр хэлбэл мөнгөө хадгалуулсан юм. М нь таньд мөнгө хадгалуулж байна мөнгөө авах болохоор та надад 100.000 төгрөг нэмээд өгөөрэй, миний мөнгийг эргэлдүүлж байгаарай гэж хэлж байсан. Би М, М нарт үйлдвэрт ажилд орох боломжгүй юм байна гэдгийг 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр өөрийн биеэр уулзаж байгаад хэлсэн. Тэр хоёр миний данс руу 2018 оны 09 сараас 12 сарын хооронд мөнгө шилжүүлсэн. М, М нар надад өгсөн гэх мөнгийг ажилд оруулах гэж өгөөгүй, хадгалуулах гэж өгөөгүй. Би М, М нараас мөнгө зээлсэн. Мөнгө зээлсэний дараа Үйлдвэрт ажилд оруулах талаар яриа гарсан. М өөрөө надаас нөхөр маань ажилгүй, энд тэнд барилгын ажил хийхээр өдөр тутам хийсэн мөнгийг нь өгөхгүй байна. -Үйлдвэр ТӨҮГ-т юм уу Дулааны цахилгаан станцад танай нөхрийн ах байдаг гэсэн. Хаашаа нь ч хамаагүй ажилд оруулаад өгөөч гэж гуйсан. Би М-ийн нөхрийг Дулааны станцын өргөтгөл дээр 2019 оны 06 дугаар сараас 10 дугаар сарыг  дуустал хугацаанд сард 600 гаруй мянган төгрөгний цалинтай гагнуурын ажилд оруулж өгсөн. М-ийн нөхөр өөрөө ажлаа хаяад явчихсан. ТӨҮГ-т ажлын байр байгаа эсэхийг мэдэх боломж нээлттэй байдаг тул ТӨҮГ-ын сайтад ажлын байр байгаа эсэх талаар байнга хардаг байсан. Тэрнээс биш “ТӨҮГ-ын ямар нэгэн ажилчинтай уулзаж байгаагүй. М, М нар надад хэзээ хэдэн төгрөгийг өгсөн талаар тодорхой санахгүй байна. Цувуулж мөнгө шилжүүлж байсан. Миний Хаан банкны 5094326313 дугаарын данс руу шилжүүлж байсан. М, М нарт эргүүлэн бэлнээр болон дансаар мөнгийг нь өгсөн. Одоогийн байдлаар М, М нарт өгөх ёстой мөнгө байхгүй. Харин М-аас мөнгө авч хэрэглэсний хүү гэж 600.000 төгрөгийг бэлнээр, 1 сая гаруй төгрөгний бараа өгсөн. М-ээс зээлийн шугамаар авсан 7.500.000 төгрөгийг эргүүлэн өгсөн. Уг мөнгө дээр хүү гэж 250.000 төгрөгийг дансаар нь шилжүүлж өгсөн. Би О, Б нартай нэг ч удаа уулзаж байгаагүй. Б-г худтай маань танил гэдэг утгаар мэднэ. Би М, М нараас авсан гэх 15.000.000 төгрөгийг- О гэдэг хүнд өгөөгүй. Уг мөнгийг өөр хэн нэгэн хүнд өгөөгүй, надад байгаа гэдгийг М мэдэж байсан болохоор надаас хэрэгтэй үедээ хэлээд цувуулж мөнгө авч байсан. Би О гэдэг хүнтэй нэг ч удаа уулзаж үзээгүй. Харин дулааны цахилгаан станцын өргөтгөл дээр ажилчид авч байгаа гэсэн мэдээллийг М-ийн нөхөрт хэлж өгсөн. Тэрний дагуу М-ийн нөхөр холбогдох материалыг бүрдүүлж ажилд орсон гэсэн мэдүүлэг / хх 35-38 хуудас/

-Н.О-г яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 33-34, 35-38 хуудас/

        -Эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 78 хуудас/ зэрэг болно.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

           Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч Н.О-ыг зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих саналтай байна. Бусдад 31.000.000 төгрөгийн хохирол төлөгдсөн. Хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн зүйлгүй гэжээ.

           Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Н.О нь 6 настай хүүхэдтэй, өөрийг нь хавдартай яаралтай Улаанбаатар орж үзүүлэх шаардлагатай гэж  аймгийн БОЭТөвөөс 13 дугаар маягт өгсөн байгаа, хүү нь өвчний учир 1 жилийн хугацаагаар хичээлээсээ чөлөө авсан. О ажилтай тул хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэжээ.

   Шүүгдэгч  Н.О нь  2018 оны 4 сард Д.А, Д.Ж нарыг ТӨҮГ-т ажилд оруулж өгнө гэж хуурч мэхлэн тус бүр 8.000.000 төгрөг нийт 16.000.000 төгрөгийг залилаж авсан, мөн 2018 оны 08 дугаар сард иргэн М.М, Д.Мнарыг ТӨҮГ-т ажилд оруулж өгнө гэж хуурч мэхлэн М.М 7.500.000 төгрөг, Д.М 7.500.000 төгрөг тус тус залилаж авсан буюу бусдад нийт 31.000.000  төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэнГэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч нарт хохирлоо бүрэн төлсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Өөр ярих зүйлгүй гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч М.М-ийн мэдүүлэг /хх 13-15 хуудас/,  Д.М-ийн мэдүүлэг  /хх 17-18 хуудас/, хохирогч Д.А-ийн мэдүүлэг /хх 54-58 хуудас/, хохирогч  Д.Ж-ийн мэдүүлэг /хх 59-60, 61 хуудас/, гэрч Ш.Г, О.О нарын өгсөн мэдүүлгүүд, Н.О-ын Хаан банкны 5094326313 дугаарын дансны хуулга, эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

            Дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогч нарт учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.

             Прокуророос шүүгдэгч Н.О-д Эрүүгийн хуулийн тусгай 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул түүнийг залилах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

            Энэ хэргийн улмаас хохирогч нарт 31.000.000 төгрөгний хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлыг бүрэн төлж барагдуулсан, байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна гэж үзэв.

            Шүүгдэгч Н.О нь хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, хохирлоо төлж барагдуулсан зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

            Шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн хохирлоо нөхөн төлсөн байх тул түүний эрүүл мэндийн байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон хэрэглэхээр шийдвэрлэв.

            Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.