| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шараагийн Эрдэнэцэцэг |
| Хэргийн индекс | 171/2020/0029/э |
| Дугаар | 0039 |
| Огноо | 2020-01-23 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Л.О |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 0039
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж
Улсын яллагч Л.О
Шүүгдэгч Ж.Х
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.О нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Х холбогдох эрүүгийн дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн Ж.Х
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Ж.Х нь 2019 оны 09 сарын 07-ны өдөр Э.У Япон улс руу сурагч солилцоогоор явуулна гэж хуурч Э.У-ын ээж Д.С-с 940.000 төгрөгийг залилаж авсан, мөн 2019 оны 09 сарын 07-ны өдөр Ч.Н-г Япон улс руу оюутан солилцоогоор явуулна гэж хуурч 860.000 төгрөг шилжүүлэн авч залилсан, насанд хүрээгүй хохирогч Б.Х-г БНХАУ-ын Шанхай хот руу олон улсын хүүхдийн чуулганд явуулна гэж хуурч мэхлэн 2019 оны 07 сарын 17, 18-ны өдрүүдэд 2 удаагийн үйлдлээр 568.000 төгрөг шилжүүлэн авч залилсан, БНХАУ-ын Шанхай хот руу бүжгийн их наадамд П.Н-г явуулна гэж итгэл төрүүлэн хуурч 2019 оны 07 сарын 05, 19-ний өдрүүдэд 2 удаагийн үйлдлээр П.Н-н аав М.П-ээс 305.000 төгрөг шилжүүлэн авч залилсан, 2019 оны 09 сарын 27-ны өдөр Г.Ц-г Япон улс руу сурагч солилцоогоор явуулна гэж хуурч Г.Ц-гийн ээж Б.О-аас 990.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан, 2019 оны 10 дугаар сард Д-ийг Япон улс руу сурагч солилцоогоор явуулна гэж хуурч ээж Г.У-аас 6.780.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан, 2019 оны 09 сарын 21-ний өдөр Ц.С-ийг Япон улс руу сурагч солилцоогоор явуулж өгнө гэж хуурч ээж Д.М-аас 898.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан, 2019 оны 03 дугаар сард Г.Х-г Япон улс руу сурагч солилцоогоор явуулж өгнө гэж хуурч аав С.Г-аас 732.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан, 2019 оны 09 сарын 11-ний өдөр Б.О-ыг Япон улс руу сурагч солилцоогоор явуулна гэж хуурч, түүний ээж Б.Ч-гээс 6 удаагийн үйлдлээр нийт 3.670.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан, 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Б.Н-ийг Япон улс руу сурагч солилцоогоор явуулна гэж хуурч, түүний ээж Д.О-оос 3 удаагийн үйлдлээр 1.950.000 төгрөг шилжүүлэн авч залилсан буюу бусдад нийт 17.693.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч Ж.Х шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Гэм буруугаа хүлээж байна. Хохирлоо бүгдийг төлсөн. Дахин ийм гэмт хэрэг үйлдэхгүй. Өөр мэдүүлэг өгөхгүй, гэмшиж байна гэсэн мэдүүлэг,
-Хохирогч Р.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2019 оны 09 сарын 06-ны өдөр манай охин У хичээлээ тарж ирээд манай найз Х гэх охин Сакура сургалтын төвөөс Япон улс руу сурагч солилцоогоор явах гэж байсан чинь явж чадахааргүй болчихлоо заавал 12 дугаар ангийн хүүхэд байх шаардлагатай гэж байна, би оюутан болчихсон болохоор насаар хасагдчихлаа чи миний оронд уг хөтөлбөрт явах уу? гэж байна гэж надад хэллээ яах вэ? ээжээ гэхээр нь би судалж үзье гэж хэлсэн. Би охиноосоо ямар дугаараар мэдээлэл авх вэ? гэхэд манай охин Х надад 95966647 гэсэн дугаар өгсөн гээд уг дугаарын эзнийг нь А гэж байсан. Сакура төвийн ажилтан гэж итгүүлсэн. Ингээд би охиноо явуулахаар болоод хэдэн төгрөг яаж тушаах вэ? гэхэд манай байгууллагын нягтлан нярав нарын данс руу ирж очих тийзний мөнгө 860.000 төгрөг, монгол дээлний мөнгө 80.000 төгрөг тушаагаарай гэсэн. Маргааш нь буюу 2019 оны 09 сарын 07-ны өглөө дээрх дугаараас залгаад бүртгэл дуусах гээд байна хурдлаарай гэсний дагуу 14 цагийн үед би өөрийнхөө данснаас 940.000 төгрөг шилжүүлсэн. Мөнгөө шилжүүлчихээд би хэзээ очиж мэдээлэл авах вэ? гэхэд 2019 оны 09 сарын 21-ний өдөр хүүхдийнхээ эцэг эхчүүдтэй нэгдсэн журмаар уулзана тэгэхээр гэрээгээ хийгээрэй гэж хэлсэн. Үүнээс хойш би 2019 оны 09 сарын эхээр 95966647 дугаар руу залгаад ахыгаа сургууль руу чинь явуулаад гэрээгээ хийлгэчихье гэхэд манай сургууль дээр одоогоор багш нар байхгүй хотын төвөөр ажил хөөцөөлдөөд явж байна, завгүй байна гээд утсаа салгасан. 2019 оны 09 дүгээр сарын сүүлээр би өөрөө Улаанбаатар хот орж 95966647 дугаар руу залгахад олон дуудуулж байж утсаа авсанаа хаана байна гэхэд Япон улс руу яваад ирсэн гэхээр нь хэзээ уулзаж гэрээгээ хийх вэ? гэхэд тайлангаа хийж байна, би ажлаа дуусгаад хэлье гэсэн. Үүнээс хойш асуухаар элдэв шалтаг шалтгаан хэлж худлаа яриад байхаар нь би цагдаагийн байгууллагад хандаж шалгуулахаар болсон. Хаан банкны 5094782253 тоот данс руу 80.000 төгрөг, Хаан банкны 5026155857 тоот данс руу 860.000 төгрөг, нийт 940.000 төгрөг тушаасан. Би 94966647 дугаарын утас руу мессеж бичиж би цагдаад өгчихсөн байгаа гэсний дараа 2019 оны 10 сарын 13-ны өдөр уг дугаараас та дансаа явуулна уу таны мөнгийг буцаан хийнэ гэж хэлээд 2019 оны 10 сарын 13-ны өдрийн 12:42 минутанд манай нөхрийн Хаан банкны 5094462277 тоот данс руу 5094643978 гэсэн данснаас 940.000 төгрөг шилжүүлсэн байсан гэсэн мэдүүлэг /хх 9 хуудас/,
Насанд хүрээгүй гэрч Э.У мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2019 оны 09 сарын 06-ны өдрийн 21 цаг 52 минутын үед 10 жилийн найз Х гэх охин над руу фэйсбүүкээр чат бичсэн. Уг чатандаа найз нь Япон улс руу сурагч солилцоогоор явах гэсэн чинь миний нас 18 хүрчихсэн болохоор заавал 12 дугаар ангийн сурагч явах ёстой юм байна. Найз нь төлбөрийн мөнгөө тушаачихсан өөрийнхөө оронд хүүхэд оруулж байж мөнгөө буцаан авах гэсэн юм. Чи миний оронд бүртгүүлж Япон улс руу сурагч солилцоогоор явах уу гэхээр нь би аав, ээжтэйгээ ярилцаж байгаад хариу өгье гэж хэлсэн. Аав, ээжтэйгээ ярилцаад явахаар шийдээд манай ээж С ямар хүнтэй холбогдох вэ? гэхээр нь найз Х руу чат бичиж асуухад 95966647 дугаарын утас өгөөд гэж байгаа холбогдож мэдээлэл аваарай гэсэн юм. Манай ээж дээрх хүнтэй холбогдож мэдээлэл аваад 940.000 төгрөг шилжүүлсэн. Сургуульд явах дөхөөд манай ээж Улаанбаатар хот руу уулзахаар очиж гар утас руу нь залгахад утсаа авахгүй байсан. Фэйсбүүк хаяг нь “Jargalsaihan Hongor Hongor” гэсэн хаягтай, гэр нь ямар ч байсан Дэнжийн 3 байрны 4 дүгээр орцонд амьдардаг гэж хүнээс мэдсэн. Найз Ж нь гар утсыг нь асуухад 95966647 гэсэн дугаарыг надад хэлж өгсөн гэсэн мэдүүлэг /хх 14 хуудас/,
Насанд хүрээгүй гэрч О.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Миний бие Хаан банкинд 5094782253 тоот дансыг эзэмшдэг. Би уг дансыг 2019 оны 09 сард нээлгэсэн. Тухайн өдөр миний дотны найз Х миний фэйсбүүк чат руу өөрийнхөө чатаас чамд мобайл байна уу? би чиний данс руу мөнгө хийгээд чи нэг данс руу хийгээд өгөөч гэсэн. Миний данснаас мөнгө хийх гэж байгаа данс руу явахгүй байна гэж хэлсэн. Би түүнд өөрийнхөө дансны дугаарыг өгөхөд чи ямар дугаар дээр байгаа вэ? гэж асуухаар нь хуучин дугаар дээрээ байгаа гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа би өөрийнхөө дансаа шалгасан чинь 80.000 төгрөг орчихсон байсан. Х над руу чат бичээд мөнгө шилжүүлэх данс хаагдчихсан юм байна найзынхаа Хаан банкны 5098166681 тоот дансыг өгөхөөр нь би тухайн үед Х-ын данс руу буцаагаад шилжүүлсэн гэсэн мэдүүлэг /хх 15 хуудас/
Гэрч С.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Миний бие Хаан банкинд 5094643978 тоот дансыг 2017 оноос хойш эзэмшиж байгаа. 2019 оны 10 сарын 13-ны өдөр Х гэдэг охин дотуур байрандаа байж байхад миний виза карт эвдэрчихсэн байна, түр картаа хэрэглүүлээч Японоос аав, ээжээс мөнгө шилжүүлэх гэж байгаа юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би түүнд Хаан банкны картаа өгсөн. Тэгээд байж байтал миний гар утсанд 12 цаг 30 минутанд данс руу 3.000.000 төгрөг орсон мэдээлэл ирсэн. Хэсэг хугацааны дараа буцаад данснаас 1.960.000 төгрөг, 940.000 төгрөг, 100.000 төгрөгөөр зарлага гарлаа гэсэн мессеж ирсэн. Удалгүй Х гаднаас орж ирээд миний картыг өгсөн. Шилжиж ирсэн мөнгөнөөс Э гэх хүний 5094462277 данс руу 940.000 төгрөг шилжсэн байсан. Ямар учиртай болохыг нь би мэдэхгүй. Х надад аав, ээжээс мөнгө явуулж байгаа гэж хэлсэн. Орж ирсэн дүнгээрээ буцаад зарлага гарсан гэсэн мэдүүлэг /хх 16 хуудас/
Хохирогч Ч.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2019 оны 09 сарын 06-ны өдөр миний фэйсбүүк чат руу мессеж бичээд Япон улс руу явах сонирхолтой юу?, оюутан солилцооны хөтөлбөрөөр явах уу? хоёр оюутан дутуу байна. Явах гэж байсан оюутнууд явах боломжгүй байна гэж надад хэлсэн. Манай танил яаманд ажиллдаг явах хөтөлбөр нь 1.200.000 төгрөг болно. 18 цагаас өмнө мөнгө хийх хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би аав ээжтэйгээ ярьж байгаад хариу хэлье гээд гэр рүүгээ харьсан. Гэртээ хариад ээжтэйгээ ярилцсан чинь ээж хэтэрхий үнэтэй юм байна. Мөнгө төгрөг олдохгүй байна гэж хэлсэн. Би уг асуудлын талаар Х-д хэлсэн. Х дахин над руу чат бичээд найз нь андуурсан 860.000 төгрөгөөр яваад ирэхдээ буцаагаад 50 хувийг нь авах юм байна гэж хэлсэн. Дахин ээжтэйгээ ярилцаад тухайн саналыг хэлсэн чинь ээж зөвшөөрсөн. Маргааш өглөө 08 цагаас өмнө мөнгө хийнэ шүү гэхээр нь найзаасаа мөнгө зээлээд 2019 оны 09 сарын 07-ны өглөө 07 цаг 59 минутад өөрийнхөө Хаан банкны 5062279959 данснаас 5120015684 тоот данс руу 860.000 төгрөг шилжүүлсэн. Шилжүүлээд хэдэн цагийн дараа манай ээж Б уг асуудлыг аавд хэлсэн чинь эсэргүүцээд мөнгөө буцааж ав гэхээр нь би Х-оос Япон явуулах гэж байгаа гэх хүний дугаарыг нь аваад манай ээж яриад мөнгөө буцааж авсан. Хохирлын мөнгө бүрэн барагдсан ямар нэгэн гомдол саналгүй гэсэн мэдүүлэг /хх 11 хуудас/
Гэрч Л.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Миний бие Хаан банкны 5026155857 тоот дансыг 2009 оноос хойш ашиглаж байгаа. 2019 оны 09 сарын 06-ны өдөр манай охин Н орой гэртээ ирээд ээж би Япон руу оюутан солилцоогоор явмаар байна төлбөр нь 1.200.000 төгрөг гэж байна гэхээр нь би үнэтэй байна мөнгө төгрөгний боломж муу байна гэсэн. Тэгээд байж байтал хэсэг хугацааны дараа манай охин ээж нөгөө Япон явах асуудлын төлбөр нь 860.000 төгрөг болж хямдарсан байна. Япон явчихаад буцаж ирээд 50 хувийн мөнгөө буцааж авна гэхээр нь боломжийн юм байна гэж бодоод тэг тэг гэж хэлэхэд манай охин найзаасаа мөнгө зээлээд 2019 оны 09 сарын 07-ны өглөө 07 цаг 59 минутанд өөрийнхөө 5062279959 данснаас 5120015684 дансруу 860.000 төгрөг шилжүүлсэн. Энэ асуудлын талаар нөхөр Ч-т хэлэхэд дургүйцээд мөнгөө буцааж ав охиноо гадаад явуулахгүй яачих ч юм билээ гэхээр нь би охиноосоо Япон явуулах гэж байгаа хүнийхээ дугаарыг өг гэж хэлээд нэг дугаар аваад тэр дугаар руу нь залгаад танай байгууллага хаана байдаг юм бэ? захирлынхаа дугаарыг өг нэр нь хэн гэж хүн байдаг вэ? охиноо явуулахааргүй болчихлоо мөнгөө буцааж авмаар байна гэхэд нягтлан ирээгүй байна гээд шалтаг хэлээд байсан тэгээд би уурлаад хэсэг маргалдсан тэгсэн 2-3 цагийн дараа миний данс руу 5091093356 тоот данснаас 860.000 төгрөг шилжиж орж ирсэн...” гэх мэдүүлэг /хх 17 хуудас/
Гэрч П.Х мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:...Манай Сакура төв 2013 оноос хойш үйл ажиллагаг явуулж байгаа. Япон хэлний сургалт мөн Япон Улс руу хэлний чиглэлээр сургуульд хүмүүсийг зуучилдаг юм. Арван жилийн сургуулиа төгссөн байх ёстой. Бүрэн дунд боловсролын гэрчилгээтэй байж явдаг юм. Тэрнээс өөр ямар нэгэн шаардлага гэсэн зүйл байхгүй. Манай байгууллага хүүхдүүдийнхээ материальг өөрсдөөс нь бүрдүүлж аваад Япон Улсруу материалыг холбогдох сургуулийн хаягаар нь шуудангаар явуулаад тэнцсэн хариу ирвэл зуучлалын хөлсөө аваад сургуульдаа явдаг. Тэнцсэн гэсэн хариуны хамтаар Япон улс руу явах виз нь цугтаа ирдэг юм. Манай байгууллагад Х гэх эмэгтэй ажилладаггүй....” гэх мэдүүлэг/хх 18 хуудас/,
Д.С Хаан банкны 5091093356 дугаарын дансны хуулга /хх-ийн 23-24-р х/,
Хохирогч Б.Х-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “....2019 оны 08 сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод байж байхад зүс танидаг найз Х гэх охин чат бичсэн юм. Тухайн үед над руу чат бичихдээ 2019 оны 09 сарын 09-ний өдөр болохоор болсон цаг агаарын байдлаас болоод БНХАУ-ын Шанхай хотод болох Олон Улсын Хүүхдийн их чуулганд миний найз явах хэрэгтэй байна найз нь таньдаг багштай нь ярьчихлаа Орхон аймгаас 2 хүүхэд явах гэж байгаа тэрний нэгээр нь миний найз явах боломжтой мандатыг нь хүнээр яриулж байгаад аваад өгье гэсэн. Х-оо байн байн чат бичээд бүртгэлийн хугацаа нь дуусах гээд байна шүү дээ гээд мандатны 285.000 төгрөг шилжүүл гэхээр нь би шилжүүлсэн. Тухайн үед надад чамайг авч явах багшийн чинь дугаар гээд 94790966 гэсэн дугаарыг өгсөн. Би тэр дугаар луу залгахад эрэгтэй хоолойтой хүн авч байсан мэдээлэл авахад энэ хөтөлбөр бол Боловсролын яамнаас зохион байгуулж байгаа юм би чам руу уулзах өдрөө урьдчилан хэлж залгана тэгэхдээ чи бичиг баримтаа авч ирээрэй гэж хэлсэн. Уулзах өдрөө дээрх дугаар луу залгахад утсаа нэлээн дуудуулж байгаад авсанаа бид нар хуралтай байна хурлаар чамайг түдгэлзүүлэх гээд байна чи маш яаралтай үндэсний хувцасны 283.000 төгрөгөө хий гэсэн. Тэгхээр нь би за ойлголоо одоохон хийчихье гэж хэлээд 283.000 төгрөгийг шилжүүлсэн. Мөнгөө хийсний дараа хурлаар чиний явах асуудал амжилттай шийдэгдсэн ирэх 7 хоногт уулзъя гэсэн. Товолсон өдрөө уулзах гэтэл утсаа ч авахгүй байхаар нь Х руу залгаад нөгөө хүн чинь худлаа юм бишүү утсаа авахгүй байна гэхэд Х за за би асуугаадхая гэсэн. Хэсэг хугацааны дараа миний гар утсанд дээрх дугаараас “сайн байна уу Х багш нар нь судалгаа шинжилгээний ажлаар Сэлэнгэ явж байна ирээд та бүхэнтэй уулзаж бичиг баримтыг чинь авна” гэсэн мессеж ирээд үүнээс хойш утсаа ч авахгүй сүүлд дээрх дугаар ашиглалтанд байхгүй гэсэн хариу өгсөн. Дараа нь Х руу ярихад одоо удахгүй явах гэж байгаа юм байна түр хүлээ гээд надад хэлдэг байсан. Мөн анх Х хэрвээ ямар нэгэн зүйл болох юм бол ээжийн найзаар яриулаад мөнгийг чинь авч өгнө санаа зоволтгүй найздаа итгэ гэж хэлж байсан....” мэдүүлэг /хх 142 хуудас/,
Гэрч Б.Ж мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн“...Х манай эхнэр Ж.Б төрсөн эгчийн хүүхэд нь байгаа юм. 2019 оны 07 сарын 17-ны өдөр манай дүү Х Улаанбаатар хотод манай гэрт амралтаараа ирчихсэн байсан юм. Энэ өдөр орой ажлаа тараад гэртээ харьсан чинь манай дүү Х ахаа надад 285.000 төгрөг зээлчих гэхээр нь яах гэж байгаа юм бэ? гэж асуухад би БНХАУ-ын Шанхай хотод зохион байгууллагдах гэж байгаа Хүүхдийн Их чуулганд оролцох гэсэн юм гэж надад хэлсэн бүртгэл нь өнөөдөр дуусах гэж байгаа гээд байна гэхээр нь би өөрийнхөө Хаан банкны 5013182161 тоот данснаас 23 цаг 39 минутанд Хаан банкны 5434000524 тоот данс руу 285.000 төгрөг шилжүүлсэн юм. Х надад дээрх данс руу 285.000 төгрөг хийчих гэхээр нь би хийсэн энэ талаар сайн мэдэхгүй байна. Би яг хэн гэж хүн явуулах гэж байсан талаар сайн мэдэхгүй байна. Энэ талаар нарийн сайн тодруулж асуугаагүй. Х эмээ Д-ийн хамтаар амьдарч байгаа. Аав Б нь АНУ-д, ээж С нь БНСУ-д ажиллаж амьдарч байгаа...” гэх мэдүүлэг/хх 144 хуудас/,
Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “....Миний бие Хаан банкны 5127190423 тоот дансыг 2016 оноос хойш эзэмшиж байгаа. Манай найз Ж.Х 2019 оны 07 сарын 18-ны өдөр 12 цагийн үед миний гар утас руу залгаад ойр зуурын юм асууж байгаад Хаан банкны данс байна уу? гэхээр нь би байна гээд надаас миний Хаан банкны дансыг авсан тэгээд Х надад одоо чиний данс руу мөнгө орно гэж хэлсэн. Тэгээд байж байгаад хэдэн цагийн дараа миний данс руу Хаан банкны 5094722157 тоот данснаас 283.000 төгрөг гүйлгээний утга нь дээр нь “Б.Х 98475910” гэж бичсэн байсан. Мөнгө орж ирэхээр нь би Х руу залгаад мөнгө орж ирлээ гэхэд би чам руу данс явуулчихая гээд над руу данс явуулсан. Би буцаагаад 283.000 төгрөгийг нь шилжүүлсэн. Дээрх мөнгийг манай найз Х шилжүүлнэ зуслан явах гэж байгаа эрхийн бичиг авах гэж байгаа мөнгө гэж надад хэлж тайлбарлаж байсан. Надад өгсөн дансны дугаар нь Хаан банкны 5098166681 гэсэн Х-ийн өөрийнх нь дансруу шилжүүлсэн. Мөнгө төгрөг аваагүй орж ирсэн мөнгийг нь буцаагаад би Х-ийн өөрийнх нь дансруу шилжүүлсэн. Сүүлийн үед 2019 оны 09 сараас хойш мөнгө төгрөгний талаар надаас байнга асуудаг байсан мөнгө зээлээч зээлсэн мөнгийг өсгөөд өгье мөнгөний хэрэг гараад байна гэж ярьдаг байсан. Юм авах гэсэн чинь мөнгө дутчихлаа аав ээжээс мөнгө ирэхээр өгчихье гээд байдаг байсан...” гэсэн мэдүүлэг /хх 145 хуудас/,
Насанд хүрээгүй гэрч Б.Ч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Миний бие Хаан банкинд 5434000524 тоот дансыг 2018 оны 12 сараас эхлэн эзэмшиж байгаа. 2019 оны 07 сарын дундуур манай Гокын зусланд явахаар 6-р ээлжийн амралтын эрхийн бичиг худалдан аваад явах гээд байж байтал манай гэрийнхэн хөдөө амралтаар явах болоод би эрхийн бичгээ фэйсбүүкээр зарна гэсэн зар тавьсан. Тэгээд миний чат руу зөндөө хүүхдүүд авна гээд байж байтал Х гэх охин над руу чат бичээд би 285.000 төгрөгөөр авъя гэхээр нь би түүнд өөрийнхөө дансыг өгөөд миний данс руу 2019 оны 07 сарын 17-ны өдөр 5013182161 тоот данснаас 285.000 төгрөг шилжиж орж ирсэн ба би Х гэх охиноос эрхийн бичгээ яаж авах вэ? гэж асуухад би өөрөө Шанхай хотод явж байна. Би найзыгаа явуулъя гэж хэлээд нэг эмэгтэй найзаа над руу явуулаад зуслангийн эрхийн бичгээ найзаараа авахуулсан ” гэх мэдүүлэг/хх 143 хуудас/,
Б.Ч Хаан банкны 5434000524 дугаарын дансны хуулга, Б.Б Хаан банкны 5127190423 дугаарын дансны хуулга /хх 150-156 хуудас/,
Хохирогч М.П-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “....2019 оны 07 сарын 05-ны өдөр манай охин Н ааваа БНХАУ-ын Шанхай хотод бүжгийн тэмцээн болох гэж байгаа юм байна, би явмаар байна, мөнгө хэрэгтэй байна гэхээр нь би баараагүй юм байгаа биз дээ гэхэд тиймээ гэж хэлэхээр нь ямар данс руу хэдэн төгрөг шилжүүлэх юм бэ? гэхэд Хаан банкны 5018198744 тоот дансруу 210.000 төгрөг шилжүүлсэн. Мөн дараа нь үндэсний хувцас хийлгэнэ гэж байна гээд 5098166681 тоот данс руу дахин 95.000 төгрөг шилжүүлсэн. Үүнээс хойш 2019 оны 08 сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод бүжгийн бэлтгэлтэй гэхээр нь явах гээд байж байтал бэлтгэл хойшилсон гэх мэтээр удаа дараа худлаа ярьсаар өдийг хүргэсэн. Манай охиныг Ж.Х гэх охин холбож өгсөн гэж хэлсэн. Өөрийнхөө Хаан банкны данснаас 2019 оны 07 сарын 05-ны өдөр 5018198744 тоот данс руу 210.000 төгрөг, 2019 оны 07 сарын 19-ний өдөр 5098166681 тоот данс руу 95.000 төгрөг нийт 305.000 төгрөг шилжүүлсэн...гэсэн мэдүүлэг /хх 182 хуудас/,
Насанд хүрээгүй гэрч П.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...2019 оны 07 сарын 05-ны өдөр манай найз А танил Х гэх охин над руу 95966647 дугаараас залгаад БНХАУ-ын Шанхай хот руу бүжгийн тэмцээнд бүжиглэдэг хүүхдүүд явуулах гэсэн юм би хөтөч багш нарыг нь танина чи явах уу? гэхээр нь би хэдэн төгрөгөөр яаж явдаг юм бол гэж асуухад мандатны мөнгө 210.000 төгрөг болно эртхэн мөнгөө хийгээрэй хүүхдүүдээ шалгаруулж авч байгаа гэхээр нь аав руугаа ярьж байгаад түүний надад өгсөн Хаан банкны 5018198744 дансыг хөтөч багшийн дансны дугаар гэж надад хэлж байсан. Манай аав дээрх данс руу 210.000 төгрөг шилжүүлсэн. Үүнээс хойш хэд хоногийн дараа Х над руу залгаад Солонгосын үндэсний хамбуг хувцас хийлгэнэ чи бэлэн мөнгө 95.000 төгрөг бэлнээр авчирч өг гэхээр нь би хот явж чадахгүй гэхэд за тэгвэл чи миний данс руу явуулчих би багшдаа өгчихье гэж надад хэлсэн. Тэгээд аав Х-ийн данс руу 95.000 төгрөг шилжүүлсэн. 2019 оны 08 сарын 22-ны өдөр бэлтгэлтэй гэхээр нь очих гээд байж байтал Улсын хил дээр өвчин гарчихлаа хойшилсон гэж хэлсэн. Мөн 2019 оны 09 сарын 15-ны өдөр бэлтгэл эхэлнэ гэхээр нь Улаанбаатар хотод очоод өөрийнх нь гар утас руу залгахад утсаа авахгүй таг чиг алга болчихсон гэх мэдүүлэг /хх 184 хуудас/,
Насанд хүрээгүй гэрч О.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Манай Х гэх найз маань 2019 оны 06 сарын сүүлээр миний фэйсбүүк рүү чат бичээд манай эмээ нас барчихлаа эгчийгээ Улаанбаатар хотруу явуулах шаардлагатай байна ээжийн маань ухаан санаа нь балартаад хэцүү байна найздаа мөнгө зээлээч гэхээр нь би түүнд 200.000 төгрөгийг зээлсэн юм. Тэгээд Х-д зээлсэн мөнгөө буцааж авахдаа хамаатны эгч Ш.О Хаан банкны 5018198744 тоот дансанд хийлгүүлэн эгчээсээ бэлнээр 210.000 төгрөгийг авсан. Өмнө надад бас мөнгө төгрөгний авлагатай байсан. Тэгээд 10.000 төгрөг илүү авсан. Би түүнийг хоол идэхдээ өөрийнхөө мөнгөнөөс дааж байсан тэгээд даасан мөнгөө авсан юм ямар нэгэн мөнгө төгрөгний авлага байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх 186 хуудас/,
Гэрч Ш.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “ Миний бие Хаан банкинд 5018198744 тоот дансыг эзэмшдэг. Уг дансыг ашиглаад удаж байна барагцаагаар 10 жил ашигласан. Дээрх мөнгийг анх манай хамаатны дүү О.М нь Х гэх охинд мөнгө зээлээд тэр мөнгөө буцааж авсан юм байна лээ тэгээд тухайн үед дансгүй байсан болохоор миний данс руу шилжүүлээд надаас дэлгүүр дээр ирж бэлнээр авсан. Ямар учиртай мөнгө гэдгийг нь би сайн мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх 185-хуудас /
М.П Хаан банкны 5120106957 дугаарын дансны хуулга, Ш.О-ийн Хаан банкны 5018198744 дугаарын дансны хуулга /хх 190-202 хуудас/,
Хохирогч Б.О-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “....2019 оны 09 сарын 25-ны өдөр манай охин Г.Ц ээжээ би сурагч солилцоогоор явах боломжтой байна хэлний түвшингөө дээшлүүлмээр байна гэхээр нь яаж, ямар шугамаар явах гэж байгаа юм бэ? гэж асуухад Улаанбаатар хотод байдаг сургалтын төвөөс явуулна гэж байна миний таньдаг байсан Х гэх охин урьд нь явчихаад ирсэн юм байна гэж надад хэлж байсан. Тэгээд манай охин надад Сакура сургалтын төвийн утас гэж 95966647 дугаарын утсыг өгсөн. Би тухайн гар утас руу залгаад ярихад Япон Улс руу явуулдаг танидаг хүнтэйгээ яриад үзье энэ бүртгэлд бүртгүүлэх программ нь 1 цаг л нээгддэг юм бүртгүүлж чадвал хамрагдаж болно гэж хэлсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа дээрх дугаараас залгаад бүртгэлийн мөнгө 990.000 төгрөг хий гэхээр нь эгч нь өглөө уг мөнгийг шилжүүлье одоо дансанд мөнгө алга гэхэд за гэж хэлсэн. Тэгээд маргааш нь буюу 2019 оны 09 сарын 27-ны өдөр 09 цаг 30 минутын үед хадам дүү О-гийн данснаас 990.000 төгрөгийг шилжүүлсэн. Үүнээс хойш дээрх дугаар луу залгахаар ерөөсөө гар утсаа авахгүй энд тэнд сургалт зохион байгуулж байна гээд худлаа ярьсаар өдийг хүргэсэн. Сүүлд нэг утсаа авчихаад 2019 оны 11 сарын 18-ны өдөр Улаанбаатар хот Тусгаар тогтнолын ордон дээр эцэг эх болон хүүхдүүдийн хамтаар ирж гэрээ хийнэ Япон Улс руу явах хойшлогдсон цунами болсон нөхөн сэргээлтийн ажил хийгдэж байгаа гэж хэлсэн. Тэгээд байж байтал манай охины ангийн хамт явах гэж байгаа охин залилуулснаа мэдсэн гэхээр нь цагаад өргөдөл өгч шалгуулсан...гэх мэдүүлэг /хх 225 хуудас/,
Насанд хүрээгүй гэрч Г.Ц-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Цайхун гэгээ сургуулийн харъяа Япон хэлний сургалтын төвд хамт суралцдаг О гэх найз маань 2019 оны 09 сарын дундуур өдрийг нь сайн мэдэхгүй байна надад найз нь Япон Улс руу сурагч солилцоогоор явах гэж байгаа гэхээр ямар гоё юм бэ? дахиж нэмж хүүхэд бүртгэх болов уу? гэхэд бүртгэхгүй гэж надад хэлсэн. Үүнээс хойш бараг 10-аад хоногийн дараа О Япон хэлний сургалтын төв дээр ирээд би чам руу залгасан утас чинь болохгүй байсан миний явах гэж байгаа сурагч солилцооны хөтөлбөрт нэмж хүүхэд бүртгэсэн шүү дээ гэж хэлсэн. Тэгээд ямар хүн явуулах гэж байгаа юм бэ? гэж асуухад надад Япон Улс руу явуулах хариуцсан хүний дугаар гээд 95966647 гэсэн дугаарыг өгөөд ээжийгээ залгуулаад асуучихгүй юу гэж надад хэлэхээр нь би болсон асуудлын талаар аав ээждээ хэлсэн. Манай ээж О сурагч солилцооны хөтөлбөрийн талаар мэдээлэл аваад мөнгө төгрөгөө шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хх 227 хуудас/,
Гэрч З.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2019 оны 09 сарын 26-ны орой манай бэр эгч Б.О надаас охиноо Япон Улс руу сурагч солилцоогоор явуулах гэж байгаа юм 990.000 төгрөгний хэрэг болоод байна, мөнгө байна уу гэхээр нь би хүнээс асуухад мөнгө олдохгүй байсан. Маргааш өглөө нь би өөрийнхөө Хаан банкны 5120144870 данснаас 2019 оны 09 сарын 27-ны 09:34 цагт Хаан банкны 5098166681 гэсэн данс руу 990.000 төгрөг шилжүүлсэн. Тухайн үед манай бэр эгч Б.О гүйлгээний утга нь дээр нь “Япон сурагч солилцоо овог нэр”-ийг нь сайн бичээрэй гэхээр нь би гүйлгээний утга нь дээр нь бичсэн..." гэх мэдүүлэг /хх 228 хуудас/,
З.О Хаан банкны 5120144870 дугаарын дансны хуулга /хх 233 хуудас/,
Хохирогч Г.У-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2019 оны 10 сарын 10-ны өдөр манай хадам эгч Ч над руу залгаад манай охин О Япон улс руу сурагч солилцооны хөтөлбөрт хамрагдахаар болсон цаашлаад тэтгэлэгт суралцахаар болсон гэж хэлсэн. Харин сургалтанд явуулах гэсэн чинь өөрийн төрсөн ах дүүгийн 17-18 насны нэг хүүхдийг заавал хамтад нь явуулна гэсэн баяртай мэдээ ирлээ та хүүгээ манай охинтой цугтаа явуулах уу гэхээр нь би нөхөртэйгээ ярилцаж байгаад хариу өгье гэсэн. Тэгээд надад Ч эгч маань сургалтын төвийн суурин утас нь гэж 8686-тай дугаарыг өгч байсан одоо тухайн дугаар нь миний гар утаснаас арилчихсан байна. Дээрх дугаар луу ярихад нэг эмэгтэй утсыг нь аваад О нь аймгийн хэмжээнд манлайлж байгаа болохоор манай байгууллага судалж үзээд Япон улс руу явуулахаар болсон харин та хүүхдээ О-ын батлан даагчаар нь явуулаад тэтгэлэгт хөтөлбөрт хамруулаад Япон улсын Их сургуульд хамруулчихгүй юу гэхээр нь би хэдэн төгрөг болдог юм бол гэж асуухад зуучлалын хөлс 2.280.000 төгрөг болно гэж хэлээд та мөнгөө 19 цагаас өмнө хийгээрэй гээд яаруулж байгаад манай няравын данс руу хийчих гэхээр нь нь би 2.280.000 төгрөгийг хийсэн. Үүнээс хойш 2019 оны 10 сарын 13-ны өдөр 95966647 дугаараас үл таних эмэгтэй залгаад А багш байна танай хүүхэд 18 нас хүрч байгаа тул Япон улсруу виз нь гарахгүй байна харлах магадлалтай хүүхдийн тоонд орсон тэгэхээр та дансанд мөнгө байршуулах шаардлагтай байна та байршуулсан мөнгөө бүгдийг нь буцаагаад авчихаж болно гэж хэлсэн. Тэгээд надад Хаан банкны данс өгөхөөр нь би тэр дансруу нь энэ өдөр 3.000.000 төгрөгийг шилжүүлсэн. 2019 оны 10 сарын 21-ний өдөр 95966647 дугаараас дахин залгаад та хүүхдээ эхлээд 14 хоногийн хэлний сургалтанд манай байгууллага дээр суулгачих гадаад явахад нь хэл их шаардлагатай ядаж ойр зуурын юм аа ярьчихдаг болно гэж хэлээд сургалтын төлбөр 350.000 төгрөгийг надаас дансаар шилжүүлж авсан. Үүнээс хойш 2019 оны 10 сарын 29-ний өдөр дахин дээрх дугаараас над руу залгаад Япон улсад очиж сурахаар дотуур байрны квот дуусах гээд байна яаралтай байрны төлбөр хийх хэрэгтэй байна 1.115.000 төгрөг яаралтай шилжүүл гэхээр нь энэ өдөр 800.000 төгрөг, 2019 оны 11 сарын 01-ний өдөр 350.000 төгрөг шилжүүлсэн. Өөрийнхөө Хаан банкны 5800398968 тоот данснаас 2019 оны 10 сарын 10-ний өдрийн 19 цаг 10 минутанд Хаан банкны 5094643978 тоот данс руу 2.280.000 төгрөг, 2019 оны 10 сарын 13-ны өдөр Хаан банкны 5094643978 тоот данс руу 3.000.000 төгрөг, 2019 оны 10 сарын 21-ний өдөр Хаан банкны 5607053389 тоот данс руу 350.000 төгрөг, нөхөр Гантөмөрийн данснаас 2019 оны 10 сарын 29-ний өдөр Хаан банкны 5100383913 800.000 төгрөг, 2019 оны 11 сарын 01-ний өдөр Хаан банкны 5100383913 тоот данс руу 350.000 төгрөг, нийт 6.780.000 төгрөг шилжүүлсэн ..” гэсэн мэдүүлэг /2-р хавтас 8 хуудас/,
Гэрч С.Э “ Миний бие Хаан банкинд 5094643978 тоот дансыг 2017 оноос хойш эзэмшиж байгаа. Улаанбаатар хот Баянзүрх дүүрэгт Оюутны өргөө дотуур байранд байдаг Х гэх охин 2019 оны 10 сарын 10-ны өдөр найздаа картаа хэрэглүүлээч хүнээс мөнгө авах гэсэн юм гэж хэлээд миний картыг авч дотуур байрнаас гараад явсан. Тэгээд байж байтал миний дансанд 2.280.000 төгрөг орж ирээд 1.300.000 төгрөг, 420.000 төгрөг, 50.000 төгрөг, 509.000 төгрөгөөр буцаад зарлагадаад гарсан мессеж гар утсанд ирсэн. 2019 оны 10 сарын 13-ны өдөр дотуур байрандаа байж байхад Х миний виза карт эвдэрчихсэн байна картаа түр хэрэглүүлээч Япон Улсаас аав ээжээс мөнгө шилжүүлэх гэж байгаа юм гэсэн тэгэхээр нь би түүнд Хаан банкны картаа өгсөн. Тэгсэн Х миний картыг аваад гараад явсан. Тэгээд байж байтал миний гар утсанд 12 цаг 30 минутанд данс руу 3.000.000 төгрөг орсон мэдээлэл ирсэн тэгээд байж байснаа буцаад данснаас 1.960.000 төгрөг, 940.000 төгрөг, 100.000 төгрөгөөр зарлага гарлаа гэсэн мессеж ирсэн. Тэгээд удалгүй Х гаднаас орж ирээд миний Хаан банкны картыг өгсөн. Х надад хэлэхдээ аав ээжээс мөнгө явуулж байгаа гэж надад хэлсэн. Нарийн зүйлийг нь сайн мэдэхгүй байна. Надад тодорхой тайлбарлаж хэлээгүй. Надаас картаа хэрэглүүлээч гээд гуйгаад байдаг юм гэх мэдүүлэг /хх 11 хуудас/
Гэрч Э.У мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “....Миний бие Хаан банкинд 5607053389 тоот дансыг 2018 оноос хойш эзэмшиж байгаа. Манай оюутны ангийн найз Х виза картаа орхичихсон байна найздаа дансаа хэрэглүүлээч хүнээс мөнгө авах гэсэн юм гэж хэлээд 2019 оны 10 сарын 21-ний өдөр 350.000 төгрөг шилжиж орж ирсэн. Х надад тухайн үед 40.000 төгрөгний өртэй байсан юм тэгээд би миний дансанд орж ирсэн мөнгөнөөс нь 40.000 төгрөгийг өөрийнхөө төрсөн эгч У-ийн 5023445959 тоот данс руу өрөндөө шилжүүлсэн үлдэгдэл мөнгийг нь Х-ийн 5098166681 дансруу шилжүүлсэн. Хүнээс мөнгө авах ёстой гэж хэлсэн өөр зүйл надад хэлээгүй...” гэх мэдүүлэг/ 2 хх 12 хуудас/,
Насанд хүрээгүй гэрч Х.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “ Миний бие Хаан банкинд 5100383913 тоот дансыг 2019 оны 08 сарын 29-ний өдрөөс эхлэн эзэмшиж байгаа. Манай Их сургуулийн ангийн оюутны найз Х найз нь картаа гэртээ мартчихсан байна чиний данс руу мөнгө хийлгээд бэлнээр гаргуулаад авчихая гэсэн юм. Тэгээд дээрх өдрүүдэд миний дансруу 800.000 төгрөг, 350.000 төгрөг орсон ба би мөнгө орохоор нь Х-д хэлэхэд Х бэлэн мөнгөний шаардлагагүй болчихлоо найзынхаа данс руу шилжүүлчих гэхээр нь би түүний 5098166681 тоот данс руу орж ирсэн мөнгийг нь буцаагаад шилжүүлсэн. Найздаа мөнгөө зээлүүлсэн зээлсэн мөнгөө хүнээс буцааж авч байгаа гэж надад хэлсэн. Би Х-с ямар нэгэн байдлаар мөнгө төгрөг аваагүй...” гэх мэдүүлэг /2хх 13хуудас/,
Г.У-н Хаан банкны 5800398968 дугаарын дансны хуулга, С.Э Хаан банкны 5094643978 дугаарын дансны хуулга, Х.Э-ийн Хаан банкны 5607053389 дугаарын дансны хуулга /2хх 18-22 хуудас/,
Хохирогч Д.М-ын “....2019 оны 09 сарын 21-ний өдрийн 10 цагийн үед манай охин С миний гар утас руу залгаад ээжээ би Япон улс руу сурагч солилцоогоор явмаар байна гэхээр нь яаж явдаг юм бол гэсэн чинь надад уг хөтөлбөрийг хариуцан ажиллаж байгаа А гэх эмэгтэйгийн 95966647 гэсэн дугаарыг өгсөн. Тэгээд байж байтал миний гар утас руу уг дугаараас залгаад танай охин С Япон улс руу сурагч солилцоогоор явахаар бүртгүүлсэн уг хөтөлбөрт явахад 698.000 төгрөгний онгоцны тийзний мөнгө, монгол үндэсний мөнгө төлнө гэж хэлсэн. Тухайн өдөр би эхлээд 698.000 төгрөгийг шилжүүлчихээд байж байтал дахин над руу залгаад манай программ хаагдах гээд байна ганцхан танай охин үлдчихээд байна хоцрох юм бол дахин бүртгэлд хамрагдаж чадахгүй гээд байхаар нь би үндэсний хувцасны мөнгө 200.000 төгрөгийг шилжүүлсэн. Үүнээс хойш саяхан өргөдөл өгөхөөс өмнө уг дугаар луу ярихад Япон улсад цунами болсон нөхөн сэргээлтийн ажил хийгдэж байгаа 2020 оны 01 сард явахаар болсон гэж хэлсэн. Улаанбаатар хот Налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг Сакура Япон хэлний сургалтын төвийн менежер хийдэг гэж хэлж байсан. Хаан банкны өөрийнхөө данснаас 2019 оны 09 сарын 21-ний өдөр 13 цаг 50 минутанд Хаан банкны 5916069218 тоот дансруу 698.000 төгрөг, 14 цаг 10 минутанд мөн дээрх дансруу 200.000 төгрөг нийт 898.000 төгрөг шилжүүлсэн....” гэсэн мэдүүлэг /2 хх 45 хуудас/
Насанд хүрээгүй гэрч Ц.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...2019 оны 09 сарын 21-ний өдөр Цайхун гэгээ сургуулийн харъяа Япон хэлний сургалтын төвд хамт суралцдаг мөн манай сургуулийн нөгөө ангийн охин О надтай хамт тэмцээнд орж байхдаа найз нь Япон улс руу 80 хувийн тэтгэлэгтэй сурагч солилцооны хөтөлбөрт явах гэж байгаа намайг явуулах гэж байгаа хүн дахин нэг хүүхэд бүртгүүлэх шаардлагатай байна чи бүртгүүлчихвэл хүүхдийн тоо гүйцээд явах гээд байна гэхээр нь би уг асуудлын талаар аав ээждээ хэлсэн. Тэгээд би О-аас ямар хүн явуулж байгаа юм бэ? гэж асуухад 95966647 гэсэн утасны дугаар өгөөд Сакура сургалтын төвийн А гэж хүн байгаа чи яриад мэдээлэл авчих эсвэл аав ээжийнхээ дугаарыг өгчих гэхээр нь би ээжийнхээ дугаарыг хэлсэн. Тэгээд дээрх дугаараас манай ээж рүү залгаад ээж мэдээлэл авсан гэж надад хэлсэн /2хх 47 хуудас/
Гэрч Э.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “....Миний бие Хаан банкинд 5916069218 тоот дансыг 2017 оноос хойш эзэмшиж байгаа. Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг т байдаг Оюутны өргөөний дотуур байранд байдаг зүс таних Х гэх охин 2019 оны 09 сарын 21-ний өдөр миний виза карт эвдэрчихээд байна манай ааваас мөнгө ирж байгаа юм данс руу чинь шилжүүлээд авчихаж болох уу гэсэн. Тэгэхээр нь би Х-д өөрийнхөө дансны дугаарыг өгөөд хэсэг хугацаа дараа миний данс руу эхлээд 698.000 төгрөг, дараа нь 200.000 төгрөг шилжиж орж ирсэн. Тэгээд бид хоёр дотуур байрнаасаа цугтаа гараад АТМ ороод Х-д би эхлээд 495.000 төгрөгийг, дараа нь данс руу нь 403.000 төгрөгийг шилжүүлсэн гэх мэдүүлэг /2хх 48 хуудас/,
Д.М-ийн Хаан банкны 5217090108 дугаарын дансны хуулга, Э.Б-ийн Хаан банкны 5916069218 дугаарын дансны хуулга /2-р хавтас 52-61-р х/,
Хохирогч С.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “....2019 оны 03 сарын сүүлээр өдрийг сайн санахгүй, манай охин Х аав би Япон Улс руу сурагч солилцооны хөтөлбөрөөр явмаар байна миний танидаг Х гэх охин явах гэж байгаа юм байна намайг цугтаа явъя гэж байна гэхээр нь би эхнэртэйгээ ярилцаж байгаад охиноо явуулахаар болсон. Тэгээд би охиноосоо ямар хүнтэй уулзаж мэдээлэл авах вэ? гэхэд надад Япон руу явуулах багшийн дугаар нь гэж 95966647 гар утсыг өгсөн. Тэгээд би дээрх дугаар луу ярихад Япон Улс руу сурагч солилцоогоор явуулна гэж байсан тэгээд төлбөр мөнгийг нь асуухад ирж очих онгоцны билетний мөнгө гэж 662.000 төгрөг, Япон Улс руу явуулах гэж байгаа багш нарт гарын бэлэг авч өгнө гэж хэлээд 70.000 төгрөг авсан. Үүнээс хойш худлаа яриад өдийг хүргэсэн. Өөрийнхөө Хаан банкны 5120106888 тоот данснаас 2019 оны 03 сарын 30-ны өдөр 5090559410 тоот данс руу 662.000 төгрөг, 2019 оны 04 сарын 01-ний өдөр 50932106972 тоот дансруу 70.000 төгрөг нийт 732.000 төгрөг шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг / 2хх 76 хуудас /
Насанд хүрээгүй гэрч Г.Х мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2019 оны 03 сарын сүүлээр зүс таних Ж.Х гэж эгч намайг Япон Улс руу сурагч солилцогоор хамт авч явна би урд өмнө явж байсан гэхээр нь би хэдэн төгрөгөөр яаж явдаг юм бэ? гэж асуухад нийт зардал нь 670.000 төгрөг болно гэж надад хэлсэн. Тэгхээр нь би уг асуудлын талаар аав ээждээ хэлэхэд тэг тэг гэж зөвшөөрсөн. Тухайн үед Х намайг мөнгө болон бичиг баримтаа хурдан аваад ир гээд бид хоёр Уурхайчин багт байрлах Баян худалдааны төв дээр уулзаад Х аав, ээж хоёрын иргэний үнэмлэх, миний төрсний гэрчилгээг хуулбарлаж аваад Хаан банкны 5090559410 гэсэн данс руу би аавынхаа картнаас 2019 оны 03 сарын 30-ны өдөр 662.000 төгрөгийг шилжүүлсэн. Дараа нь 2019 оны 04 сарын 01-ний өдөр Х дахин над руу яриад Япон Улс руу явуулах багш нарт гарын бэлэг өгөх шаардлагатай байна нэг хүүхдээс 70.000 төгрөг гарна гялс мөнгөө хий гэхээр нь би аавыг Хаан банкны 5093210672 гэсэн данс руу мобайлдчих гэсэн тэгээд аав дээрх данс руу мөнгө шилжүүлсэн байсан. Хаан банкны 5090559410 дансыг Япон явуулах багш нарын данс гэж хэлж байсан. Сүүлд 70.000 төгрөг авахдаа ээжийнхээ данс руу хийлгээд өөрийнхөө мөнгөтэй цуг хийчихье гэж хэлж байсан гэсэн мэдүүлэг /хх 78 хуудас/
С.Г-ын Хаан банкны 5120106888 дугаарын дансны хуулга /2хх 83-84 хуудас/,
Хохирогч Б.Чимгээгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “....2019 оны 09 сарын 11-ний орой манай охин О хичээлээ тарж ирээд ээж манай ангийн О-ийн найз Х Япон Улс руу сурагч солилцоогоор явах гэж байсан чинь оюутан болчихсон болохоор явах боломжгүй болсон өөрийнхөө оронд хүүхэд явуулна гэж байна би явж болох уу? гэж надаас асуухаар нь би охиндоо явж болно гэж зөвшөөрөл өгсөн. Тэгээд хэдэн төгрөгөөр явдаг юм бэ? гэж охиноосоо асуухад 690.000 төгрөг 2 хуваагаад явуулж болно гэхээр нь би 2019 оны 09 сарын 12-ны өдөр 350.000 төгрөг эхлээд дансаар шилжүүлсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа 340.000 төгрөгийг нь шилжүүлчихье гээд бодоод байж байтал тухайн өдөр үдээс хойш манай охин над руу дахиж залгаад үлдэгдэл мөнгө хий гэж байна гэж хэлэхээр нь гэрт байсан мөнгөнөөс 340.000 төгрөг авчих гэж хэлсэн. Тэгээд манай охин уг мөнгийг дансаар шилжүүлсэн байсан. Мөн Монгол болон Япон үндэсний хувцас хийлгэх шаардалгатай гэж хэлээд 200.000 төгрөг дансаар авсан. Үүнээс хэдэн өдрийн дараа буюу 2019 оны 10 сарын 01-ний өдөр 95966647 гэсэн дугаараас над руу залгаад А багш байна танай охин О-ын тодорхойлолтыг Боловсролын яамнаас гаргуулан авсан маш сайн хүүхэд байна лээ би танай хүүхдийг Япон Улс руу тэтгэлэлт сургуульд явуулахаар болсон тийм учраас та 1.200.000 төгрөг байршуулах ёстой хүүхэд чинь Япон руу явахаар нь мөнгөө 100% буцааж авна гэхээр нь 1.200.000 төгрөг Хаан банкны теллерээс шилжүүлсэн. Мөнгөө шилжүүлчихээд гэртээ байж байтал дахин миний гар утас руу залгаад та одоо дахиад 1.000.000 төгрөг шилжүүлэх шаардлагатай байна гэхээр би Хаан банкин дээр очоод АТМ-ээр шилжүүлсэн. Үүнээс хойш би дээрх дугаар руу залгахад танай охины бичиг баримт бүрдэж байгаа асуудалгүй гэдэг байсан. Үүнээс хойш 95966647 дугаараас залгаад танай охин насанд хүрээгүй учраас батлан даалтаар заавал төрөл сандангын 17 дээш настай хүүхэд цугтаа явах шаардлагатай байна гэхээр нь би төрсөн дүү Г-ийн хүү Д-г цугтаа явуулах уу гэж ээж У-аас асуухад тэгье гэж хэлэхээр нь дээрх 95966647 дугаарын утас руу холбогдуулсан. 2019 оны 11 сарын 08-ны өдөр дээрх дугаараас над руу залгаад танай охин Япон улсад байрны квотонд багтаж чадаагүй учраас танай хүүхэд байранд орох боломжгүй гадуур байр хөлслөх шаадлагатай гэхээр нь би өө тэгвэл болъё гэж хэлэхэд та бүр мөсөн больж байгаа юм уу та ганц л шийд эргэлзэхгүйгээр гэж хэлсэн. Та хүүхдийнхээ ирээдүйг балалчихлаа арчаагүй юм бэ? гээд хэлэхээр нь нээрээ ч тийм юм болов уу хүүхдийнхээ ирээдүйг ингээд балалчихаж байгаа юм болов уу гэж бодоод 580.000 дахин шилжүүлсэн... 2019 оны 09 сарын 12-ны өдөр нөхрийнхөө данснаас Хаан банкны 5007252615 тоот дансруу 350.000 төгрөг, 2019 оны 09 сарын 12-ны өдөр манай охин Ц.А гэх хүний картаар Хаан банкны 5098166681 тоот дансруу 340.000 төгрөг, 2019 оны 09 сарын 21-ний өдөр нөхрийнхөө данснаас Хаан банкны 5607053389 тоот данс руу 200.000 төгрөг, 2019 оны 10 сарын 01-ний өдөр Хаан банкаар 5622253267 тоот данс руу 1.200.000 төгрөг, 2019 оны 10 сарын 01-ний 16 цаг 52 минутанд нөхрийнхөө данснаас Хаан банкны 5094643978 тоот данс руу 1.000.000 төгрөг, 2019 оны 11 сарын 08-ний 12 цаг 32 минутанд нөхрийнхөө данснаас Хаан банкны 5603106542 тоот данс руу 580.000 төгрөгийг шилжүүлсэн. Нийт 3.670.000 төгрөг шилжүүлсэн....” гэсэн мэдүүлэг /2хх 116-117 хуудас/,
Хохирогч Д.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Миний бие Хаан банкинд 5622253267 тоот данстай уг дансыг 2017 оноос эхлэн ашиглаж байна. 2019 оны 08 сарын 29-ний өдөр манай охин Н гэртээ ирээд надад Найрамдлын Эрдэнэс зуслангын 6-р ээлжинд хамт амарсан Х гэх охин би Япон Улс руу сурагч солилцоогоор явах гэж байсан чинь чадахааргүй болчихлоо өөрийнхөө оронд намайг явах уу гэж байна гэхээр нь би хэдэн төгрөгөөр яаж явдаг юм бол гэж асуухад Япон Улс руу ирж очихын тийзний мөнгө 680.000 төгрөг төлнө бусад зардалыг нь улсаас даана гэж хэлсэн. Би боломжийн юм байна гэхэд маргааш 16 цагаас өмнө мөнгөө хийгээрэй гэхээр нь маргааш нь 2019 оны 08 сарын 30-ны өдөр манай нөхөр Х-ийн 5098166681 тоот данс руу Хаан банкны теллер дээрээс 680.000 төгрөг шилжүүлсэн. Үүнээс хойш Х миний гар утас руу 95966647 дугаараас залгаад сурагч солилцоогоор Япон Улсад очоод үргэлжлүүэн суралцах боломжтой сурахын тулд дахин 2.000.000 төгрөг төлчихвөл асуудалгүй эхлээд 1.200.000 төгрөгийг урьдчилаад өгчих дараа нь 800.000 төгрөгөө өгөхөд болно гэхээр нь би 2019 оны 09 сарын 07-ны өдөр Хаан банкны теллер дээрээс 5027709781 тоот дансруу 1.200.000 төгрөг шижлүүлсэн. Үүнээс хойш манай охин А-аас бас орчуулгын мөнгө гэж 70.000 төгрөг авсан байсан. Тэгээд мөнгө шилжүүлсэнээс хойш таг чиг алга болчихсон. Би тэгээд Х-оо руу залгаад юу болж байна гэхэд Элчингээс хариу ирээгүй байна та санаа зоволтгүй надад итгээрэй тайван хүлээж бай гэхээр нь хэсэг хугацаанд таг чиг алга болсон. Худлаа яриад байхаар нь эгч нь мөнгөө буцааж авъя гэхэд худлаа намайг аргалаад байсан. Бүр сүүлдээ Япон явуулах гэж байгаа байгууллагынхаа хаягыг өг гэхэд Налайх дүүрэгт байдаг Сакура сургалтын төв гэж хэлсэн. Тэгэхээр нь аргаа бараад Налайх дүүрэг дээр яваад очтол тэр хавийн хүмүүс гайхаад ийм сургууль байдаггүй гэж хэлсэн. Яг намайг залилчихлаа гэж бодоод Х-г би цагдаад өгнө гэсэн чинь битгий хэлэлдээ гээд гуйгаад байсан мөнгийг чинь эргүүлээд өгнө гээд л байсан. Тэгээд би ганц хоёр хоног хараад болохгүй болохоор нь цагдаад өглөө гэсэн чинь 2019 оны 10 сарын 01-ний өдөр миний дансанд 1.200.000 төгрөг, 5094643978 тоот данснаас 750.000 тус тус шилжиж орж ирсэн” гэх мэдүүлэг /2хх 119 хуудас/,
Насанд хүрээгүй гэрч Б.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “....2019 оны 09 сарын 11-ний өдөр зүс таних Х гэх охин би өөрөө Япон Улс руу сурагч солилцооны хөтөлбөрөөр явах гэж байгаад нас хэтрээд хасагдчихсан чи явах уу? явахаар бол шаардлагатай мэдээллийг 95966647 гэсэн дугаар руу холбоо барьж аваарай гэж хэлсэн. Дээрх дугаар руу холбоо барихад 3 жилд нэг удаа явуулдаг хөтөлбөр байгаа юм 80 хувийн тэтгэлэгтэй Сакура Япон хэлний төвөөс явуулдаг 690.000 төгрөгний төлбөртэй гэж хэлсэн. Маргааш өглөө нь буюу 2019 оны 09 сарын 12-ны 09 цагаас өмнө мөнгөө шилжүүл гэхээр нь би аав ээждээ уг асуудлын талаар хэлээд аав, ээж хоёр мөнгө шилжүүлсэн. Нийт 3.670.000 төгрөг шилжүүлсэн гэж ээж надад хэлсэн. Яг хэний данснаас хэдэн төгрөг шилжүүлсэн талаар ээж сайн мэдэж байгаа. Энэ өдөр би ээжээсээ бэлнээр 340.000 төгрөг аваад Хаан банкны 5098166681 тоот данс руу найз О-ийн эмээ А-гийн картаар гуйж байгаад шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /2хх 122 хуудас/,
Гэрч С.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:“....Х гэх охин 2019 оны 10 сарын 01-ний өдөр найздаа картаа хэрэглүүлээч хүнээс мөнгө авах гэсэн юм гэж хэлээд миний картыг авч дотуур байрнаас гараад явсан. Тэгээд байж байтал миний дансанд 1.000.000 төгрөг орж ирээд 750.000 төгрөг, 250.000 төгрөг буцаад зарлагадаад гарсан мессеж гар утсанд ирсэн. Тэгээд удалгүй Х гаднаас орж ирээд миний Хаан банкны картыг өгсөн. Нарийн зүйлийг нь сайн мэдэхгүй байна. Надад тодорхой тайлбарлаж хэлээгүй. Надаас картаа хэрэглүүлээч гээд гуйгаад байдаг юм. Тэгэхээр нь би түүнд картаа хэрэглүүлсэн ” гэсэн мэдүүлэг /хх 123 хуудас/
Гэрч Н.Б “...2019 оны 05 сарын 03-ны өдөр манай охин Н намайг ажил дээр байж байхад гар утас руу залгаад аав би Япон Улс руу сурагч солилцоогоор явахаар болоо ээжтэй ярьчихсан одоо материалаа орчуулуулахад 80.000 төгрөг яаралтай хэрэгтэй байна гэхээр нь би тухайн үед 5090712936 тоот дансруу 80.000 төгрөг шилжүүсэн. Дараа нь 2019 оны 06 сард байх над руу манай охин залгасан мөн 95966647 дугаараас залгаад орчуулганы мөнгө өмнө өгсөн мөнгө нь буцаагдчихсан гэж хэлэхээр нь би маргааш нь дахин 80.000 төгрөгийг тухайн үед өгсөн данс руу шилжүүлсэн одоо тэр дансыг нь сайн санахгүй байна. Би тухайн үед хүн гуйж байгаад шилжүүлүүлчихсэн юм. Энэ хугацаанд манай эхнэр Г.Э нийт 585.000 төгрөгийг дансаар шилжүүлсэн тэгээд сүүлд нь бөөн юм болж байж 95966647 дугаартай А гэх хүнээс эргүүлж мөнгөө авсан. Би сайн санахгүй байна ямар ч байсан мөнгө шилжүүсэн...” гэх мэдүүлэг / 2 хх 125 хуудас/
Насанд хүрээгүй гэрч Б.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...2019 оны 05 сарын 03-ны өдөр найз А Япон Улс руу сурагч солилцоогоор явуулахаар болсон миний нэр ирсэн гэж А надад хэлсэн. Тэгээд дахиад нэг хүүхдийн орон тоо гарсан гэж Япон явуулах гэж байгаа цаад хүн нь хэлсэн гэж надад хэлээд чи надтай цугтаа явах уу гэхээр нь би аав ээжтэйгээ ярилцаж байгаад хариу өгье гэсэн. Тэгээд аав ээжтэйгээ ярилцаад явахаар болоод хэдэн төгрөгөөр яаж явах юм бол гэж бодоод манай найз А надад өгсөн 95966647 дугаартай А гэх багш руу ярихад Япон Улс руу явах зардлын 80 хувийг нь цаанаас нь даана харин үлдсэн хувийг нь өөрөө гаргана гэж хэлээд надаас 585.000 төгрөг, орчуулгын мөнгө 160.000 төгрөг дансаар шилжүүлүүлж авсан. Мөнгөө шилжүүлчихээд хэзээ Япон Улс руу явах вэ? гэж асуухад хичээл амарсаны дараа 2019 оны 06 сарын эхээр явуулна гэж надад хэлсэн. Явах хугацаа болоод хэзээ явах вэ? гэж дээрх дугаараас асуухад зуны амралтаар хүүхэд ихтэй ачаалалтай байна 09 сард явуулна гэж хэлсэн. 2019 оны 07 сард ярихад Япон Улс зардалаа 100 хувь даахаар болсон гэж надад хэлсэн. Дараа нь 2019 оны 09 сар болоход явуулахгүй байсан болхоор манай ээж энэ нэг худлаа болчихлоо мөнгөө буцааж авна гээд дээрх дугаар руу яриад мөнгөө буцааж авсан. Манай ээж 585.000 төгрөг цувуулж шилжүүлсэн харин манай аав 80.000 төгрөгөөр 2 удаа 160.000 төгрөг шилжүүлсэн. Нийт 745.000 төгрөгийг шилжүүлсэн. Яг хэзээ хэний данснаас шилжүүлсэнийг нь ээж аав хоёр мэдэж байгаа. Манай ээж Г.Э данс руу 2 удаагийн гүйлгээгээр 400.000, 350.000 төгрөг цувуулж хийсэн гэж ээж надад хэлсэн. Өөр ямар нэгэн мөнгө төгрөг шилжүүлээгүй..” гэх мэдүүлэг /2хх 126 хуудас/,
Насанд хүрээгүй гэрч А.Н “ 2019 оны 08 сарын 29-ний өдөр Найрамдлын Эрдэнэс зуслангын 6-р ээлжинд хамт амарсан Х гэх охин би Япон Улс руу сурагч солилцоогоор явах гэж байсан чинь чадахааргүй болчихлоо өөрийнхөө оронд намайг явах уу? гэхээр нь би хэдэн төгрөгөөр яаж явдаг юм бол гэж асуухад Япон Улс руу ирж очих тийзний мөнгө 680.000 төгрөг төлнө бусад зардалыг нь улсаас даана гэж хэлсэн. Тэгээд би аав ээждээ хэлээд явахаар болоод манай аав 680.000 төгрөг Х-н данс руу шилжүүлсэн. Дараа нь Х дахин над руу чат бичээд Япон Улсад очоод үргэлжлүүлэн суралцах боломжтой сурахын тулд дахин 2.000.000 төгрөг төлчихвөл асуудалгүй эхлээд 1.200.000 төгрөгийг урьдчилаад өгчих дараа нь 800.000 төгрөгөө өгөхөд болно гэхээр нь манай ээж 1.200.000 төгрөг шилжүүлсэн. Үүнээс хойш бас манай эгч А-аас орчуулгын мөнгө гэж 70.000 төгрөг авсан байсан. Манай ээж энэ талаар сайн мэдэж байгаа би мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /2хх 127 хуудас/,
Гэрч Э.Х мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Манай төрсөн дүү Э.У Их сургуулийн 1-р курсд суралцдаг юм. Манай дүүгийн ангийн Ж.Х гэх охин манай дүүгээр дамжуулан 2019 оны 11 сарын 06-ны өдөр надаас 200.000 төгрөг зээлчих яаралтай мөнгөний хэрэг болчихоод байна буцаагаад 250.000 төгрөг болгож өгнө гэхээр нь би тухайн үед Сэлэнгэ аймагт явж байгаад АТМ-ээс 16:18 минутанд Х-ийн 5098166681 тоот данс руу 200.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд 2 хоногийн дараа 2019 оны 11 сарын 08-ны өдөр У-р дамжуулан Х-оос мөнгөө нэхээдэх гэхэд шилжүүлнэ гээд байсан. Тэгээд байж байтал энэ өдөр 12:32 минутанд 5093134687 тоот данснаас “94473164” гэсэн гүйлгээний утгатай 580.000 төгрөг шилжиж орж юм. Тэгэхээр нь би Х-г мөнгө хийсэн юм байх гэж бодоод гүйлгээний утга нь дээр нь байсан дугаар луу залгаад Х юу гэсэн чинь эгч нь байна би мөнгө хийсэн гэж хэлсэн тэгээд би гар утсаа салгаад У руу залгаад над руу 580.000 төгрөг шилжиж орж ирлээ Х явуулсан юм уу? гэж асуухад манай дүү Х-оос асуучихаад хэлье гэсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа дүү залгаад хүнээс мөнгө авах ёстой байсан гэнэ тэгээд таны данс руу бүгдийг нь шилжүүлээд үлдсэнийг нь эгчээс чинь авчихъя гэж бодсон гэнээ та 250.000 төгрөгөө өрөндөө суутгаж аваад 330.000 төгрөгийг Х-ийн данс руу хийчих гэхээр нь би түүний данс руу буцаагаад 330.000 төгрөгийг шилжүүлсэн юм. Би хэнээс мөнгө авч байгаа талаар асууж тодруулаагүй....” гэсэн мэдүүлэг /2хх 128 хуудас/
-Яллагдагч Ж.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2019 оны 09 сарын 12-ны өдөр 340.000 төгрөгийг өөрийнхөө дансаар, 2019 оны 09 сарын 12-нд Э гэх хүний 5007252615 тоот данс руу 350.000 төгрөг энэ хүнээс мөнгө зээлчихсэн байсан өрөө буцааж өгсөн. 2019 оны 09 сарын 21-ний өдөр ангийн охин У-ийн данс болох 5607053389 данс руу 200.000 төгрөг шилжүүлэн авсан, 2019 оны 10 сарын 01-ний өдөр өрөөний охин Э-ын 5094643978 данс руу 1.000.000 төгрөгийг, 2019 оны 10 сарын 01-ний өдөр О гэх хүний 5622253267 данс руу 1.200.000 төгрөгийг шилжүүлсэн. Энэ хүний охин Н-ийг залилсан юм. Тэрний мөнгөө шилжүүлсэн. 2019 оны 11 сарын 08-ны өдөр У-ийн эгч Х 5603106542 тоот данс руу 580.000 төгрөг шилжүүлэн авсан. Тухайн үед би гар утасныхаа дэлгэцийг хагалчихлаа гэж У-д хэлсэн чинь эгчээсээ мөнгө зээлээд өгье маргааш яг буцааж өгнө шүү гэхээр нь зээлсэн мөнгөө төлсөн. Ихэнхийг нь бусдыг залилсан мөнгөндөө өгөөд өртэй байсан өрөө төлөөд үлдсэнийг нь бага багаар хоол хүнс такси унааны мөнгөнд зарцуулаад дуусгасан. Би энэ хэргийг ганцаараа үйлдсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин ийм гэмт хэрэг үйлдэхгүй мэдүүлэг /хх 170-171 ху/,
-Ж.Х-г яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 01-02, 170-171 хуудас/
-Эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 92 ху/
-Хохирол төлсөн баримтууд /хх169, 212, 245, 2хх 32, 64, 101, 166 ху/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч Ж.Х-г зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 жил хорих ял оногдуулж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих саналтай байна. Бусдад 17.693.000 төгрөгийн хохирол төлөгдсөн. Хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн зүйлгүй гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Ж.Х хувьд нийгэмших бүрэн боломжтой. Иймд торгуулийн ял хэрэглэж өгнө үү гэжээ.
Шүүгдэгч Ж.Х нь 2019 оны 09 сарын 07-ны өдөр Э.У-г Япон улс руу сурагч солилцоогоор явуулна гэж хуурч Э.У-ын ээж Д.С-ээс 940.000 төгрөгийг залилаж авсан, мөн 2019 оны 09 сарын 07-ны өдөр Ч.Н-оог Япон улс руу оюутан солилцоогоор явуулна гэж хуурч 860.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,насанд хүрээгүй Б.Х-г БНХАУ-ын Шанхай хот руу олон улсын хүүхдийн чуулганд явуулна гэж хуурч мэхлэн 2019 оны 07 сарын 17, 18-ны өдрүүдэд 2 удаагийн үйлдлээр 568.000 төгрөг шилжүүлэн авч залилсан, БНХАУ-ын Шанхай хот руу бүжгийн их наадамд П.Н-г явуулна гэж итгэл төрүүлэн хуурч 2019 оны 07 сарын 05, 19-ний өдрүүдэд 2 удаагийн үйлдлээр П.Н аав М.П-ээс 305.000 төгрөг шилжүүлэн авч залилсан, 2019 оны 09 сарын 27-ны өдөр Г.Ц-г Япон улс руу сурагч солилцоогоор явуулна гэж хуурч Г.Ц-ийн ээж Б.О-аас 990.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан, 2019 оны 10 дугаар сард Д-г Япон улс руу сурагч солилцоогоор явуулна гэж хуурч ээж Г.У-аас 6.780.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан, 2019 оны 09 сарын 21-ний өдөр Ц.С-ийг Япон улс руу сурагч солилцоогоор явуулж өгнө гэж хуурч ээж Д.М-раас 898.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан, 2019 оны 03 дугаар сард Г.Х-г Япон улс руу сурагч солилцоогоор явуулж өгнө гэж хуурч аав С.Г-с 732.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан, 2019 оны 09 сарын 11-ний өдөр Б.О-ыг Япон улс руу сурагч солилцоогоор явуулна гэж хуурч, түүний ээж Б.Ч-с 6 удаагийн гүйлгээр нийт 3.670.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан, 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Б.Н-г Япон улс руу сурагч солилцоогоор явуулна гэж хуурч, түүний ээж Д.О-с 3 удаагийн гүйлгээр 1.950.000 төгрөг шилжүүлэн авч залилсан буюу бусдад нийт 17.693.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...гэм буруугаа хүлээж байна. Хохирлоо бүгдийг төлсөн. Дахин ийм гэмт хэрэг үйлдэхгүй. Өөр мэдүүлэг өгөхгүй, гэмшиж байна” гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч, гэрч нарын өгсөн мэдүүлгүүд, эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогч нарт учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.
Орхон аймгийн прокуророос шүүгдэгч Ж.Х-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул түүнийг залилах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Энэ хэргийн улмаас хохирогч нарт 17.693.000 төгрөгний хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлыг бүрэн төлж барагдуулсан байх бөгөөд хохирогч нар шүүх хуралдаанд оролцохгүй нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна гэж үзэв.
Шүүгдэгч Ж.Х нь анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, хохирлоо төлж барагдуулсан зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн хохирлоо нөхөн төлсөн байх тул түүний хувийн байдлыг харгалзан торгох ялыг сонгон хэрэглэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.