Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 485

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн ******* тоотод оршин суух, ******* дугаарын регистртэй, овогт *******ын *******гийн хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Н.*******, нарийн бичгийн дарга А.Золзаяа оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлтийн шаардлага: Хүсэлт гаргагч Н.******* нь 1982-1990 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын ******* амьдрал нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүсчээ.

Хүсэлт гаргагч Н.******* нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1982-1990 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын ******* амьдрал нэгдэлд малчнаар ажиллаж байсан ба одоо тэтгэвэрт гарах гэтэл хөдөлмөрийн дэвтэрт бичилт дутуу хийгдсэн, архиваас баримт олдохгүй байгаа тул тухайн үед ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хандсан. Иймд намайг 1982-1990 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын ******* амьдрал нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Н.******* нь 1982-1990 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын ******* амьдрал нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах баримтууд авагджээ. Үүнд:

-Н.*******гийн иргэний үнэмлэхийн хуулбар,

-Н.*******гийн 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нээлгэсэн ажилласан хоног, ажлын хөлсний талаарх бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын 2016 оны 08 дугаар сарын 29-ны өдрийн 1436 дугаартай албан бичиг,

-Гэрч Ө.*******ын Н.******* нь 1982-1990 оныг дуустал миний удирдлага доор ******* сумын ******* амьдрал нэгдлийн 4-р бригадад малчнаар ажиллаж байсан. Би тэр үед бригадын дарга, тоо бүртгэгч, багийн Засаг даргаар ажиллаж байсан гэх мэдүүлэг,

-Гэрч Б.*******ын Н.******* 1982-1990 оныг дуустал ******* сумын ******* амьдрал нэгдлийн 4-р бригадад малчнаар ажиллаж байсан. Би тэр үед мөн мал маллаж байсан гэх мэдүүлэг зэрэг болно.

Хэрэгт цугларсан дээрх бичгийн болон бусад нотлох баримтуудаар хүсэлт гаргагч Н.******* нь 1982-1990 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын ******* амьдрал нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь нотлогдож байна.

Хүсэлт гаргагчийн 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар овогт *******ын *******г 1982-1990 оныг дуустал ******* сумын ******* амьдрал нэгдлийн 4-р бригадад малчнаар ажиллаж байсныг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаарзохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА