Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 486

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Нийслэлийн ******* дүүргийн *******роо, ******* ******* ******* тоотод оршин суух, ******* дугаарын регистртэй, ******* овогт *******ын *******ийн хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлтийн шаардлага: Хүсэлт гаргагч Н.******* нь 1988 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 1993 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Усны аж ахуйн удирдах газарт хүнд механизмын засварчин, стендээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүсчээ.

Хүсэлт гаргагч Н.******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1988 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 1993 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Усны аж ахуйн удирдах газарт хүнд механизмын засварчин, стендээр ажиллаж байсан ба одоо тэтгэвэрт гарах гэтэл хөдөлмөрийн дэвтэрт бичилт дутуу хийгдсэн, архиваас баримт олдохгүй байгаа тул тухайн үед ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хандсан. Иймд намайг 1988 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 1993 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Усны аж ахуйн удирдах газарт хүнд механизмын засварчин, стендээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Н.******* нь 1988 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 1993 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Усны аж ахуйн удирдах газарт хүнд механизмын засварчин, стендээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах баримтууд авагджээ. Үүнд:

- Н.*******ийн иргэний үнэмлэхийн хуулбар,

-Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 1367 дугаартай албан бичиг,

-Н.*******ийн 1980 оны 06 дугаар сарын 23-ний өдөр нээлгэсэн ажлын тухай мэдээний талаарх бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Гэрч Г.ын Н.******* нь Усны аж ахуйн байгууллагад 1988-1993 он дуустал хүнд механизмын жолооч, стендрээр ажиллаж байсан. Би тус газарт инженер хийж байсан учир сайн мэдэж байна гэх мэдүүлэг,

-Гэрч Х.гийн Н.******* нь Усны аж ахуйн байгууллагад 1988-1993 он дуустал хүнд механизмын жолооч, стендрээр ажиллаж байсан. Би тус газарт бригадын даргаар ажиллаж байсан гэх мэдүүлэг,

-Гэрч Б.ын Н.******* нь намайг Усны аж ахуйн байгууллагад 1984 онд ажилд ороход ажиллаж байсан. Тэрээр 1993 он дуустал хүнд механизмын жолооч, стендрээр ажиллаж байсан. Би тус газарт техникчнээр ажиллаж байсан учир сайн мэдэж байна гэх мэдүүлэг зэрэг болно.

Хэрэгт цугларсан дээрх бичгийн болон бусад нотлох баримтуудаар хүсэлт гаргагч Н.******* нь 1988 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 1993 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Усны аж ахуйн удирдах газарт хүнд механизмын засварчин, стендээр ажиллаж байсан болох нь нотлогдож байна.

Хүсэлт гаргагчийн 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт *******ын *******ийг 1988 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 1993 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Усны аж ахуйн удирдах газарт хүнд механизмын засварчин, стендээр ажиллаж байсныг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаарзохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА