| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2019/1287/Э |
| Дугаар | 277 |
| Огноо | 2020-02-17 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | П.Даваасүрэн |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 277
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Элбэгзаяа,
Улсын яллагч П.Даваасүрэн,
Шүүгдэгч У.Б , түүний өмгөөлөгч Б.Дагиймаа нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Д У.Б т холбогдох эрүүгийн 1906 06394 2657 дугаартай хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн: 1993 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4 эхнэр 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, тоотод оршин суух бүртгэлтэй, гавьяа шагналгүй,
Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар,
Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 26а дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,
Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр 55 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр caрын 15-ны өдөр 318 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар , У.Б .
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч У.Б нь 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт автобусаар зорчиж явахдаа иргэн Ц.Хандсүрэнгийн цүнхнээс "Хуавэй Ю-9" /Hueawei Ү9/ загварын гар утсыг хүч
хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч 468.905 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.Б мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учраас өнөөдрийн шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.
Мөн талуудын хүсэлтээр мөрдөн шалгах ажиллагаанд цугларсан нотлох баримтуудаас хохирогч Д.Хандсүрэнгийн өгсөн мэдүүлэг /хх-7/, гэрч Б.Ганцогтын өгсөн мэдүүлэг /хх-10/, эд зүйлийн үнэлгээ /хх-16/ У.Б ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-9/, шүүгдэгч У.Б ын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-27/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч У.Б нь 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт автобусаар зорчиж явахдаа иргэн Ц.Хандсүрэнгийн цүнхнээс "Хуавэй Ю-9" /Hueawei Ү9/ загварын гар утсыг хүч
хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч 468.905 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Хандсүрэнгийн өгсөн: “...2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр би Дарь-эхийн ганц худгийн автобусны буудлаас автобусанд суугаад Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Тунел хүртэлх явах замдаа үүрч явсан гар цүнхнээсээ өөрийн Хуавей ви-9 загварын цэнхэр өнгийн гар утсаа хулгайд алдсан. Миний алдсан Хуавей ви-9 гар утсыг 2019 оны 8 дугаар сарын 8-ны өдөр 590.000 төгрөгөөр авсан. Алдсан утсаа олж авмаар байна.” /хх-7/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Ганцогтын өгсөн: ”...2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Уянга бид хоёр хамт явж байсан чинь У.Б нь 89742054 гэсэн дугаараас залгаад яриад байсан. У.Б нь Г.Уянгаагийн нөхөр байгаа юм. Тухайн үед У.Б халамцуу байх шиг байсан.” /хх-10/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Уянгын өгсөн: ”...Тэр өдөр би найз Б.Ганцогтой хамт явсан байсан чинь үдээс хойш Б.Ганцогийн утас руу 89742054 гэсэн дугаараас манай нөхөр У.Б залгаад байс ан. Намайг асуугаад байна гэсэн. У.Б өөрөө гар утас барьдаг ба тэр үед утасгүй болсон байсан. Энэ 89742054 хэний дугаарыг би мэдэхгүй.” /хх-11-12/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд У.Б ын яллагдагчаар өгсөн: “...2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр би нэг эмэгтэйн цүнхнээс нь цэнхэр өнгийн гар утсыг нь автобусны голын хаалганы орчим хулгайлж аваад би түрүүлээд колонк дээр буусан. Тэгээд би гар утсыг нь аваад Сансар орж хүнтэй хулгайлж авсан утсаараа ярьсан ба тэр утсаа маргааш нь хорооллын орчим зүгээр явж байсан хүнд “авах уу” гээд 120.000 төгрөгөөр зарчихсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруугаа ойлгож байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” /хх-64/ гэх мэдүүлэг
Утасны билл /хх-13/,
“Дамно” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан /хх-16-17/,
Хохирлын мөнгө хүлээлцсэн тэмдэглэл /хх-70/,
Шүүгдэгч У.Б ын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-27/ зэрэг болно.
Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар шүүгдэгч У.Б нь хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Д.Хандсүрэн, гэрч Б.Ганцогт, Г.Уянга нарын өгсөн мэдүүлэг, “Дамно” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан, У.Б ын гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлэг, хохирлын мөнгө хүлээлсэн тэмдэглэл болон бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүгдэгч У.Б ын 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт автобусаар зорчиж явахдаа иргэн Ц.Хандсүрэнгийн цүнхнээс "Хуавэй Ю-9" /Hueawei Ү9/ загварын гар утсыг хүч
хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч 468.905 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн бүхий л шинжийг агуулан тодорхойлж байна.
Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч У.Б т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Шүүгдэгч У.Б ын гэм буруу нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж, түүнд Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч У.Б нь хохирогчид учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн ба үүнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцсон бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүхээс шүүгдэгч У.Б т ял шийтгэлийг оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын шинж чанар, эрхэлсэн тодорхой ажил, орлогогүй байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч У.Б 2020 оны 2 дугаар сарын 10-н өдрөөс 6 хоног цагдан хоригдсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2-д зааснаар баривчлагдсан нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр дүйцүүлэн тооцож түүний эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар У.Б т Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр caрын 15-ны өдөр 318 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй бөгөөд эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 37.1, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч У.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар У.Б т 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2-д зааснаар У.Б ын цагдан хоригдсон 6 хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр дүйцүүлэн тооцож 48 цагаар тогтоож, түүний эдлэх 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасч 252 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар У.Б т Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр caрын 15-ны өдөр 318 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 252 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт түүний биечлэн эдлэх нийт 552 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар У.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
6. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, У.Б нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба У.Б т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл У.Б т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС