Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 286

 

 

 

 

    2020        02           19                                   2020/ШЦТ/286

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Элбэгзаяа,

Улсын яллагч Н.Дуламсүрэн,

Шүүгдэгч Б.Х , түүний өмгөөлөгч О.Сайнгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б.Х т холбогдох эрүүгийн 1806 00168 2241 дугаартай хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

        Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, 2 дүүгийн хамт Сэлэнгэ аймгийн   тоотод оршин суух, гавьяа шагналгүй,

        Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 2 дугаар сарын 8-ны өдөр 52 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

        Чингэлтэй дүүргийн шүүхийн 2012 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 130 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар,

        Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдөр 208 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,

         Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр 38 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар  , Б.Х .

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

         Шүүгдэгч Б.Х  нь үргэлжилсэн 6 удаагийн үйлдлээрээ буюу 2017 оны 12

дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр Эрдэнэтолгойн 34-904 тоотод оршин суух иргэн А.Цэрэнлхагвын хүн байнга амьдрах зориулалттай Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтрэн орж Сони маркийн 36 инчийн лсд зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 363.400 төгрөгийн хохирол учруулсан,

  1. оны 12 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргиин 21 дүгээр хороо, Бага Дарь-Эхийн 10-1949 тоотод оршин суух иргэн Г.Мядагийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цоожийг эвдлэн нэвтрэн орж 42 инчийн Некст брендийн зурагт, их гарын халтар манан хөөрөг, бага гарын ногоо пийсүү чулуун хөөрөг, ногоон торгон, хоёр тал нь улбар шар өнгөтэй торгон даалинтай цайвар өнгийн манан хөөрөг зэрэг зүйпийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 1.870.000 төгрөгийн хохирол учруулсан,
  2. оны 1 дугээр сарын 3-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Сэлбийн 32-796 тоотод оршин суух иргэн Д Ганцэцэгийн гэрийн цоожийг эвдэн нэвтрэн орж дунд гарын хөөрөг 3 ширхэг, Самсунг Нөт-2 маркийн гар утас, мөнгөн ээмэг 1 хос, мөнгөн бөгж 2 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 723.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Их Дарь-Эхийн 7-253 тоотод оршин суух иргэн Д.Баттөрийн Монгол гэрийн цоожийг эвдлэн, нэвтрэн орж, LG маркийн 43 инчийн зурагт, Dell маркийн 15 инчийн зөөврийн компьютер зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 11 дүгээр сард Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сэлбийн 46-1003 тоотод оршин суух иргэн Н.Жамъянсүрэнгийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхоор нэвтрэн орж, жимс холигч, савны ком, Самсунг Нөт 3 маркийн гар утас, Самсунг маркийн сиди уншдаг хөгжим, Самсунг маркийн зурагт, индүүкцэн плетка, цахилгаан жин, индүү, ор хөнжлийн даавуу, хөвөнтэй дээл, эрэгтэй куртик, ванны алчуур, хос дээл, тасдагч, тороос зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 1.453.080 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дунд Дарь-Эхийн 1221 тоотсд оршин суух иргэн Х.Даваахүүгийн байшингийн цоожийг эвдлсн, нэвтрэн орж, Самсунг маркийн зурагт, бага гарын мөнгөн аяга 2 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 768.000 төгрөгийн хохирол учруулан нийт 6.202.480 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Х  мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Өөр үйлдсэн хулгайн хэрэг Сүхбаатар, Баянзүрх дүүргүүдэд байгаа учраас өөрт холбогдох хэргүүдийг нэгтгүүлж шийдүүлэх хүсэлтэй байна. Ялыг минь хөнгөрүүлж өгнө үү. Эрх зүйн байдал минь доройтож байна.” гэв.  

 

Мөн мөрдөн шалгах ажиллагаанд цугларсан нотлох баримтуудаас хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-17-20, 135-136, 177, 213, 2хх-57-60/, хохирогч А.Цэрэнлхагвагийн өгсөн мэдүүлэг /1хх-28/ гэрч Ц.Цэрэндашийн өгсөн мэдүүлэг /1хх-34/, “Дамно” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан /1хх-35-36, 153-154, 188-189, 2хх-13-14/, Б.Х ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1хх-45, 161, 200, 230, 2хх-24, 83-84/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-150-151, 185-186, 221-222, 2хх-11-12, 2хх-70/, хохирогч Г.Мядагийн өгсөн мэдүүлэг /1хх-147/, хохирогч Д.Ганцэцэгийн өгсөн мэдүүлэг /1хх-181-182/, хохирогч Д.Баттөрийн өгсөн мэдүүлэг /1хх-217-218/, “Тод Үнэлгээ” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан /1хх-224/, хохирогч Н.Жамъянсүрэнгийн өгсөн мэдүүлэг /2хх-6-7/, хохирогч Х.Даваахүүгийн өгсөн мэдүүлэг /2хх-66-67/, шүүгдэгч Б.Х ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/ шинээр 2 хуудас Сүхбаатар дүүргийн Прокурорын албан бичиг зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

 

1. Шүүгдэгч Б.Х  нь 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр Эрдэнэтолгойн 34-904 тоотод оршин суух иргэн А.Цэрэнлхагвын хүн байнга амьдрах зориулалттай Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтрэн орж Сони маркийн 36 инчийн лсд зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 363.400 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

         Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч А.Цэрэнлхагвагийн өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Еаянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эрдэнэтолгойн 34-904 тоот гэрээсээ өдөр 13 цагийн орчим эмнэлэг рүү хоол цай зөөх гээд явсаны хойгуур манай төрсөн эгчийн хүү Улаанаа над руу залгаад “танай гэрээс зурагт аваад нэг залуу зугтчихлаа” гэж хэлсний дагуу гэртээ очтол гэрийн хойморт байсан 36 инчийн зурагт хулгайд алдагдсан байсан учраас цагдаагийн байгууллагад хандсан юм. Хар өнгийн 36 инчийн Тошиба брэндийн лсд зураг байсан. Зурагтыг 2016 онд “Нарантуул” захийн баруун талын электрон барааны дэлгүурээс 639.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Эвдрэл гэмтэлгүй, шинээрээ шахуу зурагт байсан. Иймд би худалдаж авсан үнээр нь буюу 639.000 төгрөгөөр үнэлж байна. Би гомдолтой байна. Би хохирол мөнгөө төлүүлмээр байна. Манай гэрээс 36 инчийн Тошиба брэндийн лсд зурагтаас өөр ямар нэгэн эд зүйл тухайн үед алдагдаагүй байсан. Надад эд зүйлд үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлттэй холбогдуулан гаргах санал хүсэлт байхгүй байна.” /1хх-26-28/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Цэрэндашийн өгсөн: “...Би тухайн үеийн он, cap, өдрийг нь сайн санахгүй байна. Намайг гэртээ байж байхад манай урд талд байдаг А.Цэрэнлхагва ахын хашааны хаалга чанга дуугарах шиг болохоор нь гэрээсээ гараад хартал цэнхэр өнгөтэй даавуунд зурагт ороочихсон нэг эрэгтэй хүн А.Цэрэнлхагва ахын хашаанаас нь гараад явж байсан. Би тухайн үед 5 настай дүүгээ хараад гэртээ байж байсан. Дүүгээ орхиод тэр хүний араас нь явж чадаагүй юм. Мөн тухайн үед хулгайч зурагт аваад явж байна гэж санаагүй болохоор ч тэр юм уу нэг их ойшоогоогүй юм. Тэгээд удалгүй А.Цэрэнлхагва ах манайд орж ирээд гэрт нь “хулгайч орсон байна” гэхээр нь нөгөө залууг хулгайч байна гэж мэдсэн. Манай хашаа өндөрлөг газар байдаг болохоор тэр залуугийн яг өндрийг нь хэлэх боломжгүй байна. Царай зүсийг нь тулж хараагүй болохоор насыг нь мэдэхгүй байна. Доогуураа хар өнгийн өмдтэй, дээгүүрээ зурагт тэвэрчихсэн байсан болохоор хувцасны өнгийг нь сайн санахгүй байна. Ер нь бол тэр залууг А.Цэрэнлхагва ахын хашаанаас гараад явж байхыг нь ар талаас нь харсан болохоор яг тухайн үеийн нөхцөл байдлыг сайн санахгүй байна. А.Цэрэнлхагва ахын xaшaa болон манай хашаа хоёр урд урдаасаа харсан байрлалтай байдаг юм. Дундуураа машин явах шороон замтай, хашаа хоорондын зай ойролцоогоор 10 метр орчим зайтай байдаг юм./1хх-34/ гэх мэдүүлэг,

 

“Дамно” ХХК-ний хөрөнгө үнэлгээний тайланд: ”...36 инчийн Тошиба брэндийн лсд зурагтын зах зээлийн үнэлгээг эд зүйлийн үнэлгээний нь 383.400 төгрөг /1хх-35-36/ гэх дүгнэлт,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Х ын яллагдагчаар өгсөн: “...Би 2017 оны сүүлээр буюу 12 дугаар сард /яг тухайн едрийн он сарыг нь мэдэхгүй/ Баянзүрх дүүрэг акедамаас хойшоо яваад байдаг саарал өнгийн төмөр хаалгатай хашааны жижиг хаалгаар дотогшоо орж, үүдэндээ амбаартай Монгол гэрийн амбаарын Хятад цоожийг хөшиж онгойлгоод гэрийн хойморт байсан хар өнгийн марк тодорхойгүй 36 инчийн орчим аваад хашааны жижиг хаалгаар буцаж гарсан. Ингээд хулгайлсан зурагтаа аваад Чингэлтэй дүүргийн 17-ын буудлын тэнд байдаг засварын газрын ченжид 150.000 төгрөгөөр худалдсан. Би уг хэргийг ганцаараа үйлдсэн. Зурагт зарсан 150.000 төгрөгөөрөө найз нөхөдтэйгөө архи ууж, хоол ундны зүйлд хэрэглээд дуусгасан.” /1хх-45/ гэх мэдүүлэг гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

         2. Шүүгдэгч Б.Х  нь 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргиин 21 дүгээр хороо, Бага Дарь-Эхийн 10-1949 тоотод оршин суух иргэн Г.Мядагийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цоожийг эвдлэн нэвтрэн орж 42 инчийн Некст брендийн зурагт, их гарын халтар манан хөөрөг, бага гарын ногоо пийсүү чулуун хөөрөг, ногоон торгон, хоёр тал нь улбар шар өнгөтэй торгон даалинтай цайвар өнгийн манан хөөрөг зэрэг зүйпийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 1.870.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Мядагийн өгсөн: “...Би Баянзүрх дүүргиин 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Бага Дарь-зхийн 10-1949 тоотод амьдардаг бөгөөд 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 09 цагт гарч яваад 16 цаг болж байхад манай хамаатны дүү болох Баасан-Очир гэрт ирээд цонх онгорхой байхаар нь хаачихсан юм. Хулгай орчихсон юм шиг байна гэж хэлсэн. Ингээд би ирсэн болно. Манай гэрт урд нь 2 жилийн өмнө хулгай орж байсан. Тухайн үед зурагт алдагдаад буцаагаад олж байсан юм. Сая хулгай ороод 42 инчийн хар өнгөтэй Некст брендийн ЛСД зурагт, уг зурагт нь 400.000 төгрөгийн үнэтэй. Худалдаж аваад 5-6 жил болж байна. Мөн их гарын халтар манан хөөрөг, цагаан өнгөтэй таримал шүрэн толгойтой, ясан халбагатай, одоо 1.000.000 төгрөгөөр үнэлнэ. Бага гарын ногоон пийсүү чулуун хөөрөг, тойроод 8 тахил хээтэй өөрөөсөө толгойтой, ясан халбагатай. 1.000.000 төгрөгиин үнэтэй. Ногоон торгон 2 тал нь улбар шар өнгөтэй торгон даалинтай бага гарьн цайвар өнгөтэй манан хөөрөг. Одоо 200-800 төгрөгийн үнэтэй. Хулгайд алдагдсан эд зүйлсэд содон шинж тэмдэг байхгүй. Хулгайд алдагдсан эд зүйлсээ олж авмаар байна.” /1хх-147/ гэх мэдүүлэг,

 

          “Дамно” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайланд: “...Некст брендийн 42 инчийн зурагт, 3 ширхэг хөөрөг зэрэг эд зүйлийн зах зээлийн үнэлгээг 1.870.000 төгрөгөөр үнэлсэн дүгнэлт /1хх-153-154/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Х ын яллагдагчаар өгсөн: “...Би 2017 онд cap өдрийг нь сайн мэдэхгүй байна. Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Бага дарь эхийн 10-1949 тоотоос 4 ширхэг хөөрөг, зурагт авсан. Тухайн эд зүйлээ ченжид өгсөн. Прокурор Н.Гэрэлмаагийн гаргасан тогтоолтой танилцлаа. Асууж тодруулах зүйл байхгүй. Надад сонсгосон ялыг би хүлээн зөвшөөр ч байна. Би уг гэмт хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Баянзүрх дүүргийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч О.Хонгорзул, мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч О.Гансүх нарын хамтаар 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа хийсэн. Тэр үед хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч болсон зүйлийн талаар гэрчийн мэдүүлэг өгсөн болохоор өөр нэмж мэдүүлэг өгөх шаардлагагүй гэж бодож байна.” /1хх-149, 161/ гэх мэдүүлэг,

 

          Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-135-136/,

          Мэдүүлгийг газар дээр шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-150-151 зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

         

         3. Шүүгдэгч Б.Х  нь 2018 оны 1 дугээр сарын 3-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Сэлбийн 32-796 тоотод оршин суух иргэн Д Ганцэцэгийн гэрийн цоожийг эвдэн нэвтрэн орж дунд гарын хөөрөг 3 ширхэг, Самсунг Нөт-2 маркийн гар утас, мөнгөн ээмэг 1 хос, мөнгөн бөгж 2 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 723.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь: 

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Ганцэцэгийн өгсөн: “...Би 2018 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 15 цагийн үед гэрээсээ гараад орой 19 цаг 30 минутын үед гэртээ орж ирэхэд манай гэрийн цоожийг эвдэн манай гэрт хууль бусаар хулгайч нэвтрэн орж гэрийн хойморт байсан тавилга доторх гурван ширхэг дунд гарын хөөрөг, Самсунг Нөт-2 маркийн гар утас, мөнгөн ээмэг 1 хос, мөнгөн бөгж 2 ширхэг, нарийн кольцо, ээмэг, бөгж хийдэг чемодан алдагдсан байсан. Гэрийн доторх эмх цэгцгүй болгон орхисон байсан. Ингээд хулгай орсныг мэдээд цагдаагийн байгууллагад хандаж байна. Шинэ цагийн дунд гарын хоёр цагаа, нэг бор өнгийн хөөрөг, эмэгтэй хүний мөнгөн бөгж 1 хос зэрэг эд зүйлс, мөн Самсунг Нөт-2 маркийн гар утас алдагдсан байна. Самсунг Нөт-2 маркийн бор саарал гар утас 150.000 төгрөг, мөнгөн бөгж 10.000 төгрөг, дунд гарын шинэ цагийн хөөрөг, хаш чулуун хөөрөг 2 ширхэг 1.500.000 төгрөг бор шилэн хөөрөг үнэлж мэдэхгүй.” /1хх-181-182/ гэх мэдүүлэг,

 

         Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 177 дугаар хуудас/;

         Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх-185-186/,

 

        “Дамно” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайланд: “...Самсунг Нөт-2 маркийн гар утас, дунд гарын 3 ширхэг хөөрөг зэрэг эд зүйлсийн зах зээлийн үнэлгээ 728.000 төгрөгөөр үнэлсэн.” /1хх-188-189/ гэх дүгнэлт,

 

         Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Х ын яллагдагчаар өгсөн: “...Надад сонсгосон ялыг би хүлээн зөвшөөрч байна. Би уг гэмт хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Баянзүрх дүүргийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч О.Хонгорзул, мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч О.Гансүх нарын хамтаар 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа хийсэн. Тэр үед өөрийн хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч болсон зүйлийн талаар гэрчийн мэдүүлэг өгсөн болохоор өөр нэмж мэдүүлэг өгөх шаардлагагүй гэж бодож байна.” /1хх-200/ гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.   

 

4. Шүүгдэгч Б.Х  нь 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Их Дарь-Эхийн 7-253 тоотод оршин суух иргэн Д.Баттөрийн Монгол гэрийн цоожийг эвдлэн, нэвтрэн орж, LG маркийн 43 инчийн зурагт, Dell маркийн 15 инчийн зөөврийн компьютер зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Баттөрийн өгсөн: “...Би Баянзүрх

дүүргийн 2 дугаар хороо, Их Дахь-Эхийн 7-253 тоотод оршин суух иргэн. Өнөөдөр буюу 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 14:00 цагийн үед гэрээсээ гарч Дэнжийн 1000 ороод буцаад гэртээ ирэх үед гэрийн хаалганы цоожийг эвдэлсэн байсан. Тэгээд гэртээ орж ирэхэд манай гэрээс зурагт, нөөтбүүк алдагдсан байсан. Тиймээс Цагдаагийн байгууллагад мэдэгдсэн байна. 43 инчийн LG маркийн хар өнгийн зурагтыг би өнгөрсөн жил лизингээр 849.900 худалдаж авч байсан. Одоо авсан үнээрээ үнэлж байна. 15 инчийн Делл маркийн улаан өнгийн зөөврийн компьютер байсан. Би зөөврийн компьютерыг эхнэр Ганган цалингийн хөлсөнд 1.200.000 төгрөгт бодож авсан. Одоо 1.000.000 төгрөгөөр үнэлж байна.” /1хх-217-218/ гэх мэдүүлэг,  

 

       Хэргийн газрьн үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-213/,

       Мэдүүлгийг газар дээр шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх- 221-222/,

 

       “Тод Үнэлгээ” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайланд: “...Эл Жи брендийн 43 инчийн зурагт, делл маркийн 15 инчийн зөөврийн компьютер зэрэг эд зүйлсийн үнэлгээг 1.000.000 төгрөгөөр үнэлсэн /1хх-224/ гэх дүгнэлт,

 

        Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Х ын гэрч, яллагдагчаар өгсөн: “...Би 2017 онд cap өдрийг нь сайн мэдэхгүй байна. Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Их дарь эхийн 253 тоотоос нөтбүүк, зурагт авсан. Тухайн эд зүйлээ би ченжид өгсөн. Би Баянзүрх дүүргийн 3 дугаар хэлтэст шалгагдаж байгаа тус хэлтэс хэргээ нэгтгүүлэх хүсэлтэй байна. Надад сонсгосон ялыг би хүлээн зөвшөөрч байна. Би уг гэмт хэргииг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Баянзүрх дүүргийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч О.Хонгорзул, мөрдөгч цагдаагийн ахлах дэслэгч О Гансүх нарын хамтаар 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа хийсэн. Тэр үед хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч болсон зүйлийн талаар гэрчийн мэдүүлэг өгсөн болохоор өөр нэмж мэдүүлэг өгөх шаардлагагүй гэж бодож байна.” /1хх-220, 230/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.   

 

        5. Шүүгдэгч Б.Х  нь 2017 оны 11 дүгээр сард Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сэлбийн 46-1003 тоотод оршин суух иргэн Н.Жамъянсүрэнгийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхоор нэвтрэн орж, жимс холигч, савны ком, Самсунг Нөт 3 маркийн гар утас, Самсунг маркийн сиди уншдаг хөгжим, Самсунг маркийн зурагт, индүүкцэн плетка, цахилгаан жин, индүү, ор хөнжлийн даавуу, хөвөнтэй дээл, эрэгтэй куртик, ванны алчуур, хос дээл, тасдагч, тороос зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 1.453.080 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

       Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Жамъясүрэнгийн өгсөн: “...2017 оны 11 дүгээр сард гэж санагдаж байна. Би гэрээсээ гарч яваад гэртээ хоноогүй ба маргааш өглөө нь гэртээ хүрээд ирсэн чинь манай байшингийн цонхыг онгойлгоод мөн хагалаад гэрээс 21 инчийн Шарп маркийн зурагт, жимсний мексер машин, самсунг нөт-3 маркийн гар утас, 2 ширхэг хос дан дээл, цүнхтэй хувцаснууд, диспа плетка, нэрийг нь мэдэхгүй индүү, самсунг маркийн дисктэй хөгжим, цахилгаан жинлүүр, өвлийн эрэгтэй дээл, барилгын суурин тастагч, модемын хол дамартай трос зэрэг эд зүйл хулгайд алдсан юм. Тухайн үед цагдаагийн байгууллагад хандаагүй юм. Одоо Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн мөрдөгч манай гэрт ирээд “танайд хулгай орсон уу, танайд хууль бусаар орсон хүнийг барьсан байна, та цагдаад өргөдлөө өгөөрэй” гэж хэлсэн болохоор ирж байгаа юм Манайд хэдэн сарын хэдний өдөр хулгай орсон гэдгийг нь сайн мэдэхгүй байна. Эд зүйлээ сайн үнэлж мэдэхгүй байна. Хүүхдүүдээсээ асууж байж үнэлгээгээ хэлнэ.” /2хх-6-7/ гэх мэдүүлэг,

         Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-11-12/,

       “Дамно” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайланд: .”..Алдагдсан эд зүйлсийн зах зээлийн үнэлгээ 1.453.080 төгрөгөөр үнэлсэн.” /2хх-13-14/ гэх дүгнэлт,

 

        Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Х ын гэрч, яллагдагчаар өгсөн: “...Би 2017 оны 11 дүгээр сард байхаа он cap өдрийг нь сайн мэдэхгүй байна. Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сод монгол” колонкийн эсрэг талд байрлах 1 давхар тоосгон байшингийн ертөнцийн зүгээр зүүн талд байрлах цонхыг хагалж орсон. Тэгээд дээрээс самсунг эс-2 маркийн гар утас 1 ширхэгийг авсан. Тэгээд тэр гар утсаа би 17 дугаар автобусны буудлын тэнд байдаг ченжид 80.000 төгрөгөөр зарсан. Мөн би Баянзүрх дүүргийн 21 хороо Бага дарь эхийн 2 айл, Сэлбэд 1 айл, 27 дугаар хороо Дунд дарь эхэд 2 айл, 2 дугаар хорооны Их дарь эхийн 1 айл, Сэлбэд 1 айлаар орж хөөрөг зурагт зэрэг зүйлс хулгайлж байсан. Тухайн газруудыг би зааж өгч чадна.” /2хх-10, 24/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.   

 

        6. Шүүгдэгч Б.Х  нь 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дунд Дарь-Эхийн 1221 тоотсд оршин суух иргэн Х.Даваахүүгийн байшингийн цоожийг эвдлсн, нэвтрэн орж, Самсунг маркийн зурагт, бага гарын мөнгөн аяга 2 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 768.000 төгрөгийн хохирол учруулан нийт 6.202.480 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

         Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Х.Даваахүүгийн өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 30-ны өглөө би 08 цагт хүүгээ цэцэрлэгт өгөөд вокзал руу “Тоза” худалдааны төв явсан. Намайг гэрээс гарахад гэрийн эд зүйлс байрандаа хэвийн байсан. Өнөөдөр би эхнэрийн оронд “Тоза” худалдааны төвд ажилласан. Учир нь хүүхэд өмнөх өдөр нь өвдөөд эхнэр эмнэлэгт хүүхдийн хамт хэвтэн эмчлүүлэхээр болсон. Би өнөөдөр өдрийн 20 цагт гэртээ эргэн ирэхэд хулгай орсон байсан. Самсунг 42 инчийн зурагт хар өнгөтэй, 2 бага, 1 дунд гарын мөнгөн аяга алдагдсан. Зурагт 2 жилийн өмнө 780.000 төгрөг, 3 мөнгөн аягаа үнэлж мэдэхгүй байна. 150.000 төгрөгөөр дунд гар, 2 ширхэг жижиг 260.000 төгрөг, нийт 1.190.000 төгрөгийн хохирол учирсан.” /2хх-66-67/ гэх мэдүүлэг,

 

        Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Х ын өгсөн: “...Би 2017 онд cap өдрийг нь сайн мэдэхгүй байна. Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Дунд дарь эхийн 5-1221 тоотоос 0 ширхэг мөнген аяга, зурагт авсан. Тухайн эд зүйлээ би ченжид өгсөн.” /2хх-69/ гэх мэдүүлэг,

 

        Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-57-60/,

        Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-70/,

       “Дамно” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайланд: “...42 инчийн Самсунг маркийн зурагт, 1 дунд гарын, 2 бага гарын мөнгөн аяга зэрэг эд зүйлсийн зах зээлийн үнэлгээг 768.000 төгрөгөөр үнэлсэн.” /2хх-74-75/ гэх дүгнэлт зэрэг болон бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч У.Сайнбилэгийн гаргасан: “...Миний үйлчлүүлэгч Б.Х  нь Сүхбаатар, Баянзүрх дүүрэгт үйлдсэн өөрт холбогдох өөр хэргүүдээ мэдүүлдэг. Өмнөх шүүх хуралдаанд шүүгдэгч У.Хосбаярын үйлдсэн бүх хэргийг нийтэд нь нэгтгэж шийдэж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан боловч шүүх нотлох баримтгүй гэх үндэслэлээр хүлээн авалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байдаг. Дахиж ял шийтгүүлж байгаа нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг нь дордуулж байна.” гэх тайлбарыг гарган мэтгэлцэх боловч Сүхбаатар дүүргийн прокурорын газраас ирүүлсэн “...Б.Х т холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа хэрэг бүртгэгдээгүй.” гэх албан бичигт дурьдсаны дагуу шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд буюу яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Х ын хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан зарчимд нийцүүлэн хэргийг хянан шийдвэрлэсэн тул өмгөөлөгчийн мэтгэлцсэнийг хүлээн авах боломжгүй байна.

 

Шүүгдэгч Б.Х  нь үргэлжилсэн 6 удаагийн үйлдлээрээ буюу 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр Эрдэнэтолгойн 34-904 тоотод оршин суух иргэн А.Цэрэнлхагвын хүн байнга амьдрах зориулалттай Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтрэн орж Сони маркийн 36 инчийн лсд зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 363.400 төгрөгийн хохирол учруулсан,

  1. оны 12 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргиин 21 дүгээр хороо, Бага Дарь-Эхийн 10-1949 тоотод оршин суух иргэн Г.Мядагийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цоожийг эвдлэн нэвтрэн орж 42 инчийн Некст брендийн зурагт, их гарын халтар манан хөөрөг, бага гарын ногоо пийсүү чулуун хөөрөг, ногоон торгон, хоёр тал нь улбар шар өнгөтэй торгон даалинтай цайвар өнгийн манан хөөрөг зэрэг зүйпийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 1.870.000 төгрөгийн хохирол учруулсан,
  2. оны 1 дугээр сарын 3-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Сэлбийн 32-796 тоотод оршин суух иргэн Д Ганцэцэгийн гэрийн цоожийг эвдэн нэвтрэн орж дунд гарын хөөрөг 3 ширхэг, Самсунг Нөт-2 маркийн гар утас, мөнгөн ээмэг 1 хос, мөнгөн бөгж 2 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 723.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Их Дарь-Эхийн 7-253 тоотод оршин суух иргэн Д.Баттөрийн Монгол гэрийн цоожийг эвдлэн, нэвтрэн орж, LG маркийн 43 инчийн зурагт, Dell маркийн 15 инчийн зөөврийн компьютер зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 11 дүгээр сард Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сэлбийн 46-1003 тоотод оршин суух иргэн Н.Жамъянсүрэнгийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхоор нэвтрэн орж, жимс холигч, савны ком, Самсунг Нөт 3 маркийн гар утас, Самсунг маркийн сиди уншдаг хөгжим, Самсунг маркийн зурагт, индүүкцэн плетка, цахилгаан жин, индүү, ор хөнжлийн даавуу, хөвөнтэй дээл, эрэгтэй куртик, ванны алчуур, хос дээл, тасдагч, тороос зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 1.453.080 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дунд Дарь-Эхийн 1221 тоотсд оршин суух иргэн Х.Даваахүүгийн байшингийн цоожийг эвдлсн, нэвтрэн орж, Самсунг маркийн зурагт, бага гарын мөнгөн аяга 2 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 768.000 төгрөгийн хохирол учруулан нийт 6.202.480 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн бүхий л шинжийг агуулан тодорхойлж байна.

 

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм. Хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэж бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахыг тулд эзэмшигч, өмчлөгчийн орон байранд түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах, цонх хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах, онгорхой байхад сэм орох, нуугдах зэрэг аргаар нэвтэрсэнийг ойлгоно.

 

        Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

 

        Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Х т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Шүүгдэгч Б.Х ын гэм буруу нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж, түүнд Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар шүүгдэгч Б.Х аас нийт 6.202.480 төгрөг гаргуулж хохирогч А.Цэрэнлхагвад 383.400 төгрөг, хохирогч Г.Мядагт 1.870.000 төгрөг, хохирогч Д.Ганцэцэгт 728,000 төгрөг, хохирогч Д.Баттөрд 1,000,000 төгрөг, хохирогч Н.Жамъянсүрэнд 1.453.080 төгрөг, хохирогч Х.Даваахүүд 768.000 төгрөгийг тус тус гаргуулахаар тогтов.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд шүүхээс шүүгдэгч Б.Х т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 3 жил 2 сарын хугацаагаар хорих ял шийтгэл оногдуулахаар шийдвэрлэв.

 

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 4-д “Нэмж нэгтгэсэн ялын нийт хэмжээ өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын эдлээгүй үлдсэн хэмжээнээс их байна” гэж хуульчилжээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар Б.Х т Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр 38 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт 6 жил 3 сарын хугацаагаар тогтоох нь зүйтэй байна.

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д тус тус зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.

 

        Шүүгдэгч Б.Х  нь 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн яллагдагчаар 117 хоног цагдан хоригдсон ба үүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцохоор шийдвэрлэв.

 

        Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

 

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1,  38.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Х ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “үргэлжилсэн үйлдлээр хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 2. Б.Х т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 3 жил 2 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

  

3. Б.Х т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр 38 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт 6 жил 3 сарын хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.Х ын цагдан хоригдсон 117 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

  

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар Б.Х т оногдуулсан 6 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

6. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар шүүгдэгч Б.Х аас нийт 6.202.480 төгрөг гаргуулж хохирогч А.Цэрэнлхагвад 383.400 төгрөг, хохирогч Г.Мядагт 1.870.000 төгрөг, хохирогч Д.Ганцэцэгт 728,000 төгрөг, хохирогч Д.Баттөрд 1,000,000 төгрөг, хохирогч Н.Жамъянсүрэнд 1.453.080 төгрөг, хохирогч Х.Даваахүүд 768.000 төгрөгийг тус тус гаргуулж олгосугай.

 

 8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, Б.Х т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.Х т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС