| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2020/0066/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/64 |
| Огноо | 2020-02-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Берикбол |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 2020/ШЦТ/64
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай,
Улсын яллагч М.Берикбол,
Шүүгдэгч Т.Ч- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Т.Ч-ид холбогдох эрүүгийн 2038001160055 дугаартай хэргийг 2020 оны 2 дугар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Т.Ч-,
Шүүгдэгч Т.Ч- нь 2020 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын 1 дүгээр багт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Н.Ц-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Т.Ч- нь 2020 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Хөвсгөлаймгийн Шинэ-Идэр сумын 1 дүгээр багт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Н.Ц-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 2038001160055 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Н.Ц-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр орой 21 цаг болж байхад хамаатны ах С-, Т.Ч- хоёр над руу залгаад манайд хүрээд ирээч, ирэхдээ 2 шил архи аваад ирээрэй гэхээр нь би дэлгүүрээс 0,75 литрийн архи аваад С- ахынд очсон. Тэгээд тэнд Т.Ч-, С-, Д.А-, Б- гэсэн хүмүүстэй хамт нөгөө шил архиа хувааж уусан. Намайг очихоос өмнө С-,Т.Ч-, Б- гурав архи уусан бололтой согтуу байсан. Тэгээд миний авч очсон архийг уугаад сууж байтал Т.Ч- гэнэт босож ирээд миний нүүр рүү нэг удаа өшиглөж, унагааж байгаад дээрээс нэлээд хэд цохисон. Тэнд байсан хүмүүс Чагнааг надаас салгасан юм байхгүй. Харин тухайн үед тасраад унтаад өгсөн байсан...Ямар шалтгаанаар зодсоныг бол би мэдэхгүй байна. Би ямар нэгэн байдлаар Т.Ч- гэдэг залууд гэм хийж байгаагүй. Би ихэвчлэн сумандаа байдаггүй. Өвөл болохоор хальт нутагтаа ирээд яваад өгдөг хүн юм...Би Т.Ч-оос эмчилгээний зардлаа гаргуулж авахаар эвлэрлийн гэрээ байгуулсан. Одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7, 9-р хуудас/
Гэрч Ж.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...2020 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Хүрэн хад гэдэг нэртэй газар хөдөө байдаг гэрт манай төрсөн ахын хүүхэд болох Н.Ц- ганцаараа ирсэн. Тэр оройноо манайд архи уусан. Тэр өдөр манай гэрт манай багийн харъяат Т.Ч-, Б-, Д.А-, Ц- бид тавуулаа 3 шил 0,75 литрийн архи хувааж уусан. Тэгээд би муудаад хэсэг унтаад сэртэл Т.Ч- Ц-ийг зодож байгаа харагдсан. Тэгэхээр нь Б-, Д.А- бид гурав салгаад, Ц-ийн хамраас нь цус гараад байхаар нь би цусыг тогтоож өгөөд Б-, Д.А-, Т.Ч- гурав яваад би Ц-той гэртээ хоцорсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12-р хуудас/
Гэрч С.Г-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Т.Ч- 3 багаасаа мал дээр өссөн, зан ааш сайтай. Аав нь Т.Ч-ийг багаас нь хүмүүжилтэй өсгөсөн. Т.Ч- урд өмнө цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаагүй...Т.Ч-ийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд согтуу явж байхыг би ер нь хараагүй. Би зун болохоор нутагтаа очиж амардаг. Тэгэхэд Т.Ч- ажилтай, төрөлтэй харагддаггүй. Надад өөрөө ямар нэгэн гэмт хэрэгт холбогдсон талаараа яриагүй. Харин би ээжийнх ахаас архи ууж байгаад хүнтэй муудалцсан талаар сонссон юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16-р хуудас/
Гэрч Д.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн“...Т.Ч- бид нарын үгнээс гардаггүй хүмүүжил сайтай, багаасаа мал маллаж аав ээжийнхээ дэргэд байдаг, архи дарс хэрэглээд байдаггүй гэрээс гардаггүй хүн юм. Би Т.Ч-ийг урд өмнө гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй гэж бодож байна. Т.Ч- нь архи дарс хэрэглээд гадуур тэнээд байдаггүй, аав ээжийнхээ үгнээс гардаггүй залуу л байгаа юм...Т.Ч- сумандаа байхдаа хөдөө айлд архи ууж байгаад хүнтэй маргалдаж хүнийн хамар руу өшиглөсөн гэж өөрөө надад хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18-р хуудас/
Гэрч Д.А-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...2020оны 01 дүгээр сарын 19-ний өдөр намайг гэртээ байж байтал орой 21 цагийн уед манай нутгийн С- над руу залгаад чи манайд хүрээд ирээч ганц нэг шил архи ууж байна гэж хэлсэн. Тэгэхээр би С-ийн гэрт очиход гэрт нь манай нутгийн Т.Ч-, Б-, С- гурав архи уугаад байж байсан. Тэгсэн хэсэг хугацааны дараа сумын төвөөс тус сумын 1 дүгээр багийн харьяат Н.Ц- 2 шил 0.75 литрийн архитай ирээд тэрийг Т.Ч-, С-, Б-, Н.Ц- бид тав хувааж уугаад хэсэг сууцгаасан. Тэгтэл С- унтаад өгсөн. Тэр зуурт Т.Ч-, Н.Ц- хоёр хоорондоо маргалдаад байснаа гэнэт Т.Ч- босож ирээд Н.Ц-ын нүүр хэсэг рүү өшиглөөд тэр хоёр барилцаад авсан. Тэгтэл би тэр хоёрыг салгасан чинь Н.Ц-ын хамраас цус гоожсон. Бид нар Н.Ц-ын хамрын цусыг тогтоосон. Тэгтэл Т.Ч-, Н.Ц- хоёр хоорондоо дахиж маргалдаад гэрээс гарч учраа олъё гэж хэлээд гарсан. Тэгсэн хэсэг хугацааны дараа тэр хоёр гэрт буцаж орж ирэхэд Н.Ц-ын хамраас цус дахин гарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20-р хуудас/
Шүүгдэгч Т.Ч-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн“...2020 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Шинэ-Идэр сумын 1 дүгээр багийн харьяат С-, Б- бид гурав 2 шил 0.75 литрийн архи хувааж уусан. Нэг шил архи нь арай дуусаагүй байхад мөн тус багийн харьяат Амраа ахыг дуудаж үлдсэн архиа хувааж уусан. Тэгсэн С- ах Н.Ц- руу эгч Тунгаагаар 4 дамжуулан утсаар ярьж, хүрээд ирээч ирэхдээ 2 шил архи аваад ирээч гэж захисаН.Ц- ойролцоогоор 1 цаг гаран болж байхад ирээд Н.Ц-ын авч ирсэн 2 шил архийг С-, Б-, Амраа, Н.Ц- бид 5 хувааж уусан. Тэгтэл Н.Ц- согтоод надад хандаж хөх Төмөр-Очирын шээс минь, чи надад охин дүүгээ өгөөгүй, надад өгдөггүй юмаа гэхэд Цэндээд өгөх байсан юм шээс минь гэхээр нь би Н.Ц-ын нүүр рүү нэг удаа өшиглөсөн. Тэгэхэд хамраас нь цус гоожоод байхаар нь тэнд байсан хүмүүс цусыг тогтоож угааж өгсөн. Би тэгээд Н.Ц-т хандан хоёулаа гараад учраа ольё гэж хэлээд бид хоёр гэрээс гарахад Н.Ц- над руу дайраад байхаар нь би тонгорч унагаад толгойны ар хэсэг рүү ганц нэг удаа цохисон. Тэгээд Н.Ц- больё гэхээр нь бид хоёр гэр рүү буцаж орсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30-р хуудас/
Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 84 дугаартай: Н.Ц-ын биед хамар ясанд хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгджээ. Н.Ц-ын биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй... гэх дүгнэлт /хх-ийн 22-р тал/
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2-р тал/
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа хаягийн тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 32-34-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэншалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч Т.Ч- нь 2020 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын 1 дүгээр багт 5 согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Н.Ц-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай үйлдэл тогтоогдсон байна. Шүүгдэгчийн гэмт үйлдэл нь Хохирогч Н.Ц-ын мэдүүлэг /хх-ийн 6-7, 9-р хуудас/, гэрч Ж.С-ийн мэдүүлэг /хх-ийн 11-12-р хуудас/, гэрч С.Г-гийн мэдүүлэг /хх-ийн 15-16-р хуудас/, гэрч Д.А-ийн мэдүүлэг /ххийн 17-18-р хуудас/, гэрч Д.А-ын мэдүүлэг /хх-ийн 19-20-р хуудас/ шинжээчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх үзлээ.
Хэрэгт тусгагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг нь шүүгдэгчийн дээрхүйлдэл, хэргийн үйл баримтын талаар агуулгын хувьд зөрөөгүй, ач холбогдол бүхий үнэн зөв мэдүүлсэн. Мөн хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлын талаарх тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлт, бусад баримтат мэдээлэл нь уг хэрэгт хамааралтай, тогтоогдсон үйл баримттай нийцсэн байна гэж шүүх шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.
Шүүгдэгч нь хохирогч Н.Ц-ын эрүүл мэндэд халдсан гэмт үйлдэл нь хууль бус шинжтэй, уг ухамсарлагдсан идэвхтэй үйлдлээрээ хохирол, хор уршиг үүсэхийг зориуд хүсэж үйлдсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд дүгнэлт хийн шүүгдэгч Т.Ч-ийн гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв. Шүүгдэгч Т.Ч- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал, хохирогчийн зүй бус үйлдэл зэрэг нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Т.Ч- ньхохирогч Н.Ц-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирогч нь шүүгдэгчээс гомдол саналгүй болсон, хохирол төлсөн тухай эвлэрлийн гэрээ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Т.Ч-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт 6 хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Т.Ч- нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33-р тал/-аар тогтоогдож байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хохиргчийн зүй бус үйлдлээс шалтгаалан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлоо төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч Т.Ч-ийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан, прокурорын санал, дүгнэлтийн хүрээнд шүүгдэгч Т.Ч-ид Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун наян нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480,000 төгрөгөөр торгох ял оногдуулав.
Эрүүгийн 2038001160055 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч х овогт Т.Чийг дөрвөн зуун наян нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Т.Ч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн 2038001160055 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Чид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд
шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР