| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2016/06729/и |
| Дугаар | 6729 |
| Огноо | 2016-11-26 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 26 өдөр
Дугаар 6729
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******,*******,*******лол,*******,*******-ийн гаргасан,
Хариуцагч: Улаанбаатар хот, *******,*******,*******,*******,т холбогдох,
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 3,600,000.00 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч , хариуцагч , шүүх хуралдааны Нарийн бичгийн дарга Б.Ундрах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Миний бие 2010 оны 08 дугаар сарын 28-ны өдөр өөрийн хугацаатай хадгаламжийн гэрээг цуцалж, 1,220,630.00 төгрөг байснаас 1,000,000.00 төгрөгийг хариуцагч т зээлдүүлсэн юм.
Тэрээр энэхүү зээлийг авахдаа өөрийн төрсөн охин гийн сургалтын төлбөрийг төлнө гэж авсан ба 1 /нэг/ сарын дараа буцаан төлөхөөр тохирсон хэдий ч өнөөдрийг хүртлэх хугацаанд төлөөгүй байна.
Надад, энэ хугацаанд хариуцагч 530,000.00 төгрөгийг төлсөн бөгөөд үүнийг хүүнд суутгаж тооцсон.
Учир нь, хүний хөдөлмөрлөж олсон мөнгийг нийт 6 жилийн хугацаанд өгөхгүй хугацаа их хэтрүүлсэн, хэрэв эдгээр хугацаанд би 1,000,000.00 төгрөгийн банкинд хадгалуулсан бол энэ хэмжээний хүү хуримтлагдах байсан.
Би, тэй хэрэв зээлийг гэрээнд заасан хугацаанд төлөхгүй бол хүү авна гэж тохирсон.
Иймд учраас үндсэн зээл 1,000,000.00 төгрөгт сарын 5 хувийн хүү тооцож, нийт 50,000.00 төгрөгийг хугацаа хэтрүүлсэн буюу ашигласан 72 сараар үржүүлж, 3,600,000.00 төгрөг болсноос өмнө хариуцагчаас төлсөн 530,000.00 төгрөгийг хасч, үндсэн зээл 1,000,000.00 төгрөг, хүү 2,600,000.00 төгрөг, нийт 3,600,000.00 төгрөгийг нэхэмжилж байна” гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Би, нэхэмжлэгч ээс 2010 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 1,000,000.00 төгрөгийг 1 /нэг/ сарын хугацаатай зээлсэн нь үнэн боловч бидний хооронд хүү өгч, авах талаар харилцан тохироогүй, тухайн үед надад цалингийн зээл болон орон сууц байсан учраас энэхүү зээлийг хугацаанд нь буцаан төлж чадаагүй юм.
Гэвч би энэ хугацаанд т 2011 оны 08 дугаар сард 300,000.00 төгрөг, 2014 оны 09 дүгээр сард 150,000.00 төгрөг, 2015 оны 12 дугаар сард 80,000.00 төгрөг, нийт 530,000.00 төгрөгийг буцаан төлсөн.
Үлдэх 470,000.00 төгрөгийг төлөх гэхээр нэхэмжлэгч утсаа авдаггүй, дансны дугаараа ч өгдөггүй, бидний хооронд үл ойлголцол үүссэн.
Надад, ийн зээлийг хугацаанд нь төлөх чин хүсэл байсан хэдий ч хувийн байдал, санхүү зэргээс шалтгаалж төлж чадаагүй.
Одоо үлдэх 470,000.00 төгрөгийг төлөх ёстой гэдгээ мэдэж байна” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч хариуцагч т холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 3,600,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 470,000.00 төгрөг төлөх үүрэгтэй, харин 3,130,000.00 төгрөгийг төлөх үндэслэлгүй хэмээн мэтгэлцэж байна.
Энэхүү нэхэмжлэлтэй хэрэгт шүүхээс 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, талуудад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгч 2010 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хариуцагч т 1,000,000.00 төгрөгийг 1 /нэг/ сарын хугацаатай зээлдүүлжээ.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж мөн 282 дугаар зүйлийн 282.4 “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж тус тус заажээ.
Өөрөөр хэлбэл, талуудын хооронд ийнхүү Зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан болон эсхүл зээл өгөх, авах талаар харилцан тохиролцоо байсан хэдий ч мөнгө буюу эд хөрөнгийг бодитоор шилжүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д зааснаар Зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй юм.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч ийн гаргасан 2010 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хариуцагч т 1,000,000.00 төгрөгийг зээлсэн гэх үйл баримтын талаар зохигчид маргахгүй байгаа, хариуцагч тал 1,000,000.00 төгрөгийг зээлсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байх тул тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-д зааснаар 1,000,000.00 төгрөгийн Зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.
Энэхүү Зээлийн гэрээний дагуу зээлдэгч зээлдүүлэгч т зээлийг 1 /нэг/ сарын дараа буюу 2010 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн дотор буцаан төлөх үүрэг хүлээсэн боловч тухайн хугацаандаа төлөөгүй, энэ талаар зохигчид маргахгүй байна.
Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар хариуцагч нь 2011 оны 08 дугаар сард 300,000.00 төгрөг, 2014 оны 09 дүгээр сард 150,000.00 төгрөг, 2015 оны 12 дугаар сард 80,000.00 төгрөг, нийт 530,000.00 төгрөгийг нэхэмжлэгч т төлсөн ажээ.
Өөрөөр хэлбэл, дээр дурьдсанаас үзвэл хариуцагч зээлийг 2010 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр төлөх үүргээ зөрчиж, үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлж, үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна.
Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1-д тус тус зааснаар үүрэг гүйцэтгэгч тал гэрээгээр тохирсон үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд зээлдэгч зээлийг буцаан төлөх хугацааг хэтрүүлсэн байна.
Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч тогтоосон хугацаанд үүргээ гүйцэтгээгүй бол түүнийг үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ.
Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т зааснаар үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн нь үүрэг гүйцэтгэгчийн буруугаас болоогүй бол түүнийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй байх зохицуулалттай ч хариуцагчийн зүгээс үүргээ гүйцэтгэхгүй байсан шалтгаан болон үүргийн гүйцэтгэлийг хүлээлгэн өгөх хугацааг хэтрүүлэхэд хүргэх болсон хүндэтгэн үзэх бусад нөхцөл байдал байсан талаар баримтаар нотлохгүй байна.
Иймд, зээлдэгч гэрээнд заасан үүргээ хугацаандаа болон зохих ёсоор биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар түүнээс зээлийг буцаан шаардах эрхтэй юм.
Гэвч нэхэмжлэгч нь хариуцагч ийн өмнө төлсөн 530,000.00 төгрөгийг зээлийн хүүнд тооцож, үндсэн зээлийн үлдэгдлийг 1,000,000.00 төгрөг, зээлийнд хүү 2,600,000.00 төгрөгийг тус тус нэхэмжилж байна.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар талууд зээлийг хүүтэй байхаар тохиролцож болох ба хүү нь зээлийг ашигласан хугацаанд гэрээнд заасан хэмжээгээр тооцсон зээлдэгчийн хариу төлбөр буюу зээлийн үнэ юм.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-д талууд хүү тохирсон бол Зээлийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд хэрэв зохигчид гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд хүү шаардах эрхгүй гэж заасан.
Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасны дагуу зээл өгч, авахад заавал бичгээр гэрээ байгуулах шаардлагагүй боловч харин талууд хүү тогтоосон бол Зээлийн гэрээг бичгээр байгуулна.
Энэхүү бичгээр байгуулах Зээлийн гэрээ нь энгийн хэлбэртэй байх бөгөөд Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т зааснаар хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд буюу гэрээний талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох юм.
Түүнчлэн бичгээр хийх хэлцлийг Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-д заасан үндэслэл буюу хүсэл зоригоо илэрхийлсэн баримт үйлдэж, гарын үсэг зурсан, захидал, цахилгаан, албан бичиг, телефакс болон эдгээртэй адилтгах бусад баримт бичгийг үйлдсэн эсхүл хуульд зааснаар бүртгүүлэх буюу нотариатаар гэрчлүүлэх зохих хэлцлийг ийнхүү бүртгүүлсэн буюу нотариатаар гэрчлүүлсэн тохиолдолд талуудын хооронд гэрээ, хэлцлийг бичгээр байгуулагдсанд тооцдог.
Гэтэл зохигчдын хооронд хүү тохирсон эсэх, ийнхүү хүү тохирсон бол ямар хувь хэмжээтэй байхаар тогтоосон талаар бичгээр байгуулсан гэрээ, хэлцэл байхгүй тул нэхэмжлэгч нь хариуцагч ээс 2,600,000.00 төгрөгийн хүү шаардах эрхгүй.
Иймд, нэгэнт талууд хүүний талаар тохиролцоогүй тул хариуцагч ээс өмнө төлсөн 530,000.00 төгрөгийг хүүнд суутгах үндэслэлгүй, түүний төлсөн 530,000.00 төгрөгийг үндсэн зээлээс хасч, үлдэгдэл зээлийг 470,000.00 төгрөг гэж үзэх нь зүйтэй.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д “гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна”, мөн 82 дугаар зүйлийн 82.1-д “хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй” гэж тус тус заажээ.
Энэ нь, нэхэмжлэгч нь хариуцагч ээс Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнөөс хойш 3 жилийн хугацаанд зээлдүүлсэн мөнгөө буцаан шаардах эрхтэй бөгөөд тус хугацаа хэтэрсэн тохиолдолд шаардлага гаргах эрхээ алдах юм.
Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзвэл нэхэмжлэгч 2010 оны 08 дугаар сарын 28-ны өдөр т 1,000,000.00 төгрөгийн зээл олгосон ба тэрээр нийт 6 жилийн дараа ийнхүү шүүхэд хандаж, зээлийг буцаан нэхэмжилж байна.
Гэвч хариуцагч 2011 оны 08 дугаар сард 300,000.00 төгрөг, 2014 оны 09 дүгээр сард 150,000.00 төгрөг, 2015 оны 12 дугаар сард 80,000.00 төгрөг, нийт 530,000.00 төгрөгийг нэхэмжлэгч т төлсөн байх тул зохигчдын хооронд үүссэн Зээлийн гэрээтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар тасалдаж, 79.7-д заасны дагуу хариуцагчаас хамгийн сүүлд 80,000.00 төгрөг төлсөн буюу 2015 оны 12 дугаар сараас шинээр тоологдож эхэлсэн байна.
Иймд, болон нарын хооронд байгуулсан Зээлийн гэрээтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болоогүй байх тул нэхэмжлэгч Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг хариуцагч ээс шаардах эрхтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 болон Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72,500.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, түүний илүү төлсөн 28,950.00 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагч ээс тэмдэгтийн хураамжид 14,750.00 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч т олгохоор шийдвэрлэсэн болохыг үүгээр дурьдаж байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР