| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2016/06717/и |
| Дугаар | 6717 |
| Огноо | 2016-11-22 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 6717
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******,*******,*******-ны гаргасан,
Хариуцагч: Улаанбаатар хот, *******,*******,*******,*******-д холбогдох,
******* улсын дугаартай автомашин гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, шүүх хуралдааны Нарийн бичгийн дарга Б.Ундрах нар оролцов.
Хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй болно.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Миний бие-иас 2013 оны 10 дугаар сард улсын дугаартай соната 6 маркийн автомашиныг түрээсээр авсан.
Түрээсийн гэрээний үнэ нийт 15,500,000.00 төгрөг болсон бөгөөд 2015 оны 04 дүгээр сард бүрэн төлж дуусгасан.
Улмаар хамт нэг такси компанид ажилладаг тай харилцан тохиролцсоны үндсэн дээр түүний өмчлөлийн ******* улсын дугаартай соната 6 маркийн автомашиныг өөрийн машинаар сольж авахаар болж, би түүнд нэмж 2,000,000.00 төгрөгийг өгөхөөр болсон юм.
Энэ үед надад бэлэн 2,000,000.00 төгрөг байгаагүй бөгөөд тодорхой хугацааны дараа хэсэгчилэн төлөхөөр болсон.
Гэвч ******* улсын дугаартай машиныг би авч, харин миний улсын дугаартай автомашиныг ББСБ-д тавьж, 2,000,000.00 төгрөгийн зээл авах, тэрхүү зээлийг нь би төлнө гэж ярилцсан боловч тус машины үнэлгээг ББСБ-аас зөвшөөрөхгүй учраас зээл авч чадаагүй юм.
Би, дээрх тохиролцооны дагуу улсын дугаартай автомашиныг ын нэр дээр шилжүүлэн түүнд өгч, харин миний авахаар болсон ******* дугаартай автомашины бичиг баримтыг 2,000,000.00 төгрөгийг бүрэн төлтөл шилжүүлэхгүй гэсэн.
Ингээд би, 2016 оны 01 дүгээр сард 2,000,000.00 төгрөгийг т төлж, худалдан авахаар тохирсон автомашины эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэн авъя гэтэл тэрээр надад “Прогресс капитал “ББСБ”-д 2,000,000.00 төгрөгийн зээлд тавьсан, уг зээлийн хүү, алдангийг төлсний дараагаар шилжүүлж” өгнө гээд татгалзсан.
Үүнээс хойш 2016 оны 04 дүгээр сард Прогресс капитал “ББСБ”-ын ажилтнууд манайд ирж, тус ******* улсын дугаартай автомашиныг зээлийн барьцаанд байгаа, зээлдэгч зээлийг төлөхгүй байна гээд надаас хураагаад явсан.
Энэ талаар тодруултал, нь тус автомашиныг Прогресс капитал “ББСБ”-д 2,000,000.00 төгрөгийн зээлд тавьж, зээлийг авч ашигласан, одоо намайг машиныг авна гэхээр зээлийн хүү, алдангийг төл гэсэн шаардлага тавиад байгаа болно.
Миний зүгээс өөрийн өмчлөлийн 48-93 тоот УНЯ дугаартай автомашиныг 2,000,000.00 төгрөгийн хамт өгсөн учраас хариуцагч аас ******* улсын дугаартай соната 6 маркийн автомашиныг гаргуулж, надад олгож өгнө үү” гэв.
Хариуцагч Я:Баасанжав 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
“Миний бие *******аас 48-93 улсын дугаартай автомашин дээр нэмж 2,000,000.00 төгрөгийг авч, өөрийн өмчлөлийн ******* улсын дугаартай автомашиныг түүнд өгөхөөр тохиролцсон.
Тэгээд *******д бэлэн мөнгө байхгүй болохоор тэрээр надад “намайг зээл ав, би төлнө” гэхэд нь бид цуг ББСБ-д очиж, 2,000,000.00 төгрөгийн зээл авсан нь үнэн болно.
Одоо уг зээлийн хүү, алдангийг ******* төлсөн тохиолдолд түүнд машиныг шилжүүлж өгөхөд татгалзах зүйлгүй” гэжээ.
Шүүх хуралдаанд зохигчдын тайлбар, хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч *******аас хариуцагч д холбогдуулан ******* улсын дугаартай автомашиныг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч нь түүний -аас авсан 2,000,00.00 төгрөгийн хүү, алдангийг нэхэмжлэгч ******* төлсөн тохиолдолд уг машиныг түүнд шилжүүлнэ хэмээн тайлбарлаж, татгалзаж байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч *******ын шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хариуцагч ын шүүхэд гаргасан хариу тайлбараас тус тус үзвэл зохигчид улсын дугаартай автомашиныг ******* улсын дугаартай автомашинаар харилцан сольж, өмчлөх эрхийг шилжүүлэхээр тохирсон байна.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч ******* өөрийн өмчлөлийн 48-93 тоот улсын дугаартай автомашиныг хариуцагч ын өмчлөлийн 48-48 тоот улсын дугаартай автомашинаар солих, түүнд нэмж 2,000,000.00 төгрөг өгөх тухай тэдгээрийн тохиролцоо нь Эд хөрөнгө арилжих гэрээний харилцааг илэрхийлж байна.
Иргэний хуулийн 274.1-д “Арилжааны гэрээгээр талууд тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээнэ” гэж, мөн 274.2-д “Арилжааны гэрээгээр талууд арилжиж байгаа хөрөнгийн хувьд худалдагч, арилжин авч байгаа хөрөнгийн хувьд худалдан авагч болно” гэж тус тус заасан.
Энэ нь, нэхэмжлэгч *******, хариуцагч нар болон ******* улсын дугаартай соната 6 маркийн автомашинуудын хувьд харилцан бие биенийхээ өмнө худалдагч, худалдан авагчийн эрх, үүргийг хүлээх юм.
Иргэний хуулийн 275 дугаар зүйлийн 275.1-д “Арилжааны гэрээгээр харилцан солилцож байгаа хөрөнгийн үнэ нь тэнцүү биш бол үнийн зөрүүг мөнгөөр тооцож болно” гэж заажээ.
Өөрөөр хэлбэл, худалдан авагч ******* нь худалдагч аас ******* дугаартай автомашиныг авахдаа түүнд нэмж 2,000,000.00 төгрөгийг өгөх үүрэг хүлээсэн нь талуудын харилцан арилжиж буй хөрөнгийн үнийн зөрүү бөгөөд зохигчид гэрээний зүйл болсон автомашинуудын зах зээлийн үнэ тэнцүү биш байсан учраас ийнхүү зөрүүг 2,000,000.00 төгрөгөөр тогтоож, *******аас д төлөх үүрэг хүлээсэн байна.
Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.3-т зааснаар арилжааны гэрээнд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан Худалдах, худадан авах гэрээний эрх, үүрэг нэгэн адил хамаарч, хэрэгжих бөгөөд тус хуулийн 243.1-д “Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбараар талууд гэрээний зүйл болсон автомашинуудыг харилцан бие биенийхээ өмчлөлд шилжүүлсэн, нэхэмжлэгч *******аас улсын дугаартай автомашинтай холбоотой бичиг баримтыг хариуцагч ын нэр дээр шилжүүлсэн байх бөгөөд зохигчид энэхүү үйл баримтын талаар маргахгүй байна.
Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д хөдлөх эд хөрөнгө шилжүүснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцно, 111 дүгээр зүйлийн 111.2.1-д эд хөрөнгийг өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн эзэмшилд шилжүүлснээр эд хөрөнгийн өмчлөх эрх үүснэ гэж заасан.
Нэгэнт талууд автомашиныг арилжих талаах тохиролцож, харилцан шилжүүлсэн байх тул тэдгээрийн хооронд Эд хөрөнгө арилжих гэрээ байгуулагдаж, автомашиныг өмчлөх эрх шилжсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэвч хариуцагч буюу худалдагч нь гэрээний зүйл болсон ******* улсын дугаартай автомашины баримт бичиг буюу эзэмших эрхийн гэрчилгээг худалдан авагч *******д шилжүүлээгүй, худалдан авагч тал тус автомашиныг эзэмшиж, ашиглаж байхад -аас худалдагч ын авсан зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хураан авсан байх бөгөөд талууд уг үйл баримтын талаар маргахгүй байна.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн -ийн орлогын мэдүүлэг, хадгаламжийн дансны хуулгаас тус тус үзвэл нэхэмжлэгч буюу худалдан авагч ******* гэрээний дагуу хариуцагч буюу худалдагч д үнийн зөрүү болох 2,000,000.00 төгрөгийг төлсөн, үүнийг хариуцагч талаас үгүйсгэж, татгалзахгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т “Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно” гэж заасан.
Энэ нь, нэхэмжлэгч *******аас ийнхүү д гэрээний зүйл болсон ******* дугаартай автомашины үнийн зөрүү 2,000,000.00 төгрөгийг бүрэн төлсөн гэсэн баримт, тайлбарыг хариуцагч тал үгүйсгээгүй тул худалдан авагч ******* нь худалдагч ын өмнө хүлээсэн үүрэг болох улсын дугаартай автомашиныг түүнд холбогдох бичиг баримтын хамт шилжүүлсэн, нэмж төлөх 2,000,000.00 төгрөгийг төлөх үүргээ тус тус биелүүлсэн гэж үзнэ.
Харин худалдан авагч *******ыг худалдагч ын бусдаас авсан 2,000,000.00 төгрөгийн зээлийн хүү, алдангийн төлөх үүрэг хүлээсэн эсэх, уг үүргийг биелүүлсэн тохиолдолд зохигчдын арилжихаар тохирсон ******* улсын дугаартай автомашины өмчлөх эрхийг бичиг баримтын хамт *******д шилжүүлнэ гэж тохиролцсон эсэх нь баримтаар тогтоогдохгүй байна.
Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1-д “Хоёр талын гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нэг тал нөгөө талынхаа өмнө үүргээ эхлэн гүйцэтгэхээс бусад тохиолдолд нөгөө тал хариу үүрэг гүйцэтгэхээс өмнө үүргээ гүйцэтгэхээс татгалзаж болно” гэж заасан.
Гэвч худалдагч нь гэрээний зүйл болсон ******* дугаартай соната 6 маркийн автомашиныг худалдан авагч *******ын өмчлөлд шилжүүлэх үүргээ гүйцэтгэхээс татгалзах нөхцөл байдал буюу түүний -аас авсан зээлийн хүү, алдангийг нэхэмжлэгч ******* төлсөн тохиолдолд шилжүүлнэ гэсэн тохиролцоо байгааг хариуцагч тал баримтаар нотлохгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэр тухай хуулийн 6 дугаар зүйл, 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, мөн 67 дугаар зүйлийн 67.1.1, 107 дугаар зүйлийн 107.2, 107.3-т тус тус зааснаар зохигчид нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн хариу татгалзал, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотлох үүрэгтэй.
Гэтэл хариуцагч ын зүгээс ийнхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзах үндэслэл түүнд байгааг баримтаар нотлохгүй байх тул түүний шүүхэд гаргасан тайлбарыг үндэслэлгүй гэж үзэв.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 274 дүгээр зүйлийн 274.1-д тус тус зааснаар худалдагч нь худалдан авагч талд биет байдлын болон эрхийн доголдолгүй тохиролцсон эд хөрөнгийг түүнтэй холбоотой бичиг баримтын хамт худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч тал хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүрэгтэй юм.
Нэгэнт худалдагч ******* гэрээний зүйл болсон улсын дугаартай автомашины өмчлөх эрхийг холбогдох бичиг баримтын хамт худалдан авагч д шилжүүлсэн, худалдан авахаар болсон ******* улсын дугаартай автомашины үнийн зөрүү 2,000,000.00 төгрөгийг төлсөн ба харин худалдагч гэрээний зүйл болох ******* дугаартай соната 6 маркийн машиныг холбогдох бичиг баримтын хамт худалдан авагч *******ын өмчлөлд шилжүүлэх үүргээ гүйцэтгээгүй, түүний татгалзал баримтаар нотлогдохгүй байна.
Иймд, нэхэмжлэгч ******* нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 274 дүгээр зүйлийн 274.1-д тус тус зааснаар хариуцагч аас үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй учраас түүний гаргасан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР