| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2016/00466/И |
| Дугаар | 480 |
| Огноо | 2016-09-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 14 өдөр
Дугаар 480
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа
татгалзсаныг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина би, ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, С.*******т холбогдох төхөөрөмжийн үнийн үлдэгдэл 20,000 төгрөг, алданги 10,000 төгрөг, нийт 30,000 гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хэрэглэгч С.******* нь манай компанитай 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр ******* дугаар бүхий төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, NP-10 төхөөрөмжийг худалдан авсан болно. Гэвч хэрэглэгч С.*******нь төхөөрөмжийн үнийн үлдэгдэл 20,000 төгрөгийг төлөхөөс зайлсхийж байгаа болно.
Иймд С.*******аас төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 20,000 төгрөг, алданги 10,000 төгрөг, нийт 30,000 төгрөгийг гаргуулж, компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.******* нь хариуцагчийг төхөөрөмжийн үнийг бүрэн төлж барагдуулсан тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан тухай тайлбар ирүүлсэн байх тул нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасны дагуу хүлээн авах үндэстэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, С.*******т холбогдох төхөөрөмжийн үнийн үлдэгдэл 20,000 төгрөг, алданги 10,000 төгрөг, нийт 30,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвөөс 2275 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МАРИНА