| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2016/00403/И |
| Дугаар | 482 |
| Огноо | 2016-09-14 |
| Маргааны төрөл | Өвлөх, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 14 өдөр
Дугаар 482
Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина би
Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сум, ******* багийн ******* тоотод оршин суух, ******* дугаарын регистртэй, ******* овогт *******ийн *******ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сум, ******* тосгоны ******* тоотод оршин суух, ******* овогт *******ийн ,
Хариуцагч Ховд аймгийн сумын хүн эмнэлэгт эх баригч ажилтай ******* овогт *******ийн нарт холбогдох 2,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2016 оны 3 дугаар сард аав н.******* зуурдаар нас барсан. Эцгийн тасалж өгсөн 50 ямаа, 4 үхэр, 8 хонь, эцгийн гэрийн тавилгыг ах Х., эгч Х. нар өгнө гэж худал хэлээд одоо болтол өгөөгүй байна. Иймд Х., Х. нараас 2,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Х.******* нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:Миний бие шүүхэд гаргасан Х., Х. нараас 2,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Би хариуцагч нараас авах ёстой эд хөрөнгөө авсан гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.******* нь хариуцагч Х., Х. нарт холбогдуулан 2,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Х.******* нь хариуцагч Х., Х. нарт холбогдуулан 2,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа сайн дураараа татгалзаж, шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзалыг хүлээн авч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Х.*******ын нэхэмжлэлтэй, хариуцагч Х., Х. нарт холбогдох 2,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Х.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангаас 23,450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.*******д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МАРИНА