| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алагаагийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 101/2016/07713/И |
| Дугаар | 5615 |
| Огноо | 2016-09-02 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 5615
| 2016 оны 09 сарын 02 өдөр | Дугаар 101/ШШ2016/05615 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн Анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг * байрлах “Жи ” ХХК /рд:********/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг * хороо, * хэсэг цэргийн хотхон *р гудамж * тоотод оршин суух Ш овогт Н А РД:/********/-д холбогдох,
Худалдах, худалдан авах гэрээний төлбөрт 120,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ашүүхэд гаргасан тайлбартаа: “Жи ” ХХК нь хариуцагч Н.Аоос 120,000 төгрөгийг нэхэмжилсэн. Гэвч зохигчид нь дараах байдлаар эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулж байна. Үүнд: нэхэмлэгч “Жи ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 80,000 төгрөгнөөс алданги болох 40,000 төгрөг, нийт 120,000 төгрөг болгон Хариуцагч Н.А нь 120,000 төгрөгийг төлж барагдуулсан тул эвлэрсэн тул эвлэрлийн гэрээг баталж өгнө үү” гэв.
Хариуцагч Н.Ад шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Жи ” ХХК-ийн нэхэмжлэлтэй Н.Ад миний биед холбогдох 120,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлаганаас нэхэмжлэгч “Жи” ХХК-д 120,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч эвлэрсэн тул баталж өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “Жи ” ХХК нь хариуцагч Н.Аоос 120,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.
Нэхэмжлэгч “Жи ” ХХК-д 120,000 төгрөгийг хариуцагч Н.А нь бүрэн төлж барагдуулсан тул эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Зохигчийн эвлэрэл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон,
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Хариуцагч Н.А нь нэхэмжлэлийн шаардлага болох 120,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсаныг хүлээн зөвшөөрч байгаа тул зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч “Жи ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6,050 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Н.Аоос 6,050 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-д олгосугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ.