Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 305

 

 

 

 

 

 

 

 

 

2020          02        20                          2020/ШЦТ/305

 

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэлийн Баянзүрх Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж, шүүгч Н.Баасанбат, шүүгч С.Пүрэвсүрэн,

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Элбэгзаяа,

 иргэдийн төлөөлөгч: Д.Цацрал,

 улсын яллагч  Ц.Гансүлд,

 хохирогч Ж.Даваасүрэн,

 шүүгдэгч О.Ш,

 шүүгдэгчийн өмгөөлөгч С.Соронзонболд /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний №2741/ нарыг  оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус
зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Ш холбогдох 1808 04152 1342 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 О.Ш, Монгол улсын иргэн, 1999 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эмээгийн хамт Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Алтайн 28 дугаар гудамж, 170 тоотод оршин суух хаягтай, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 92 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 01 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 05 жил 01 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 01 сарын хугацаагаар хорих ялд мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 03 жил 01 сарын хорих ялыг багтааж бүгд биечлэн эдлэх ялыг 10 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосон,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

1.Яллагдагч О.Ш нь 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 12в байрны 72 тоотод иргэн Н.Одонмөнхийн гэрт нэвтэрч  шүрэн толгойтой, алтан нуухтай, дунд гарын халтар манан хөөрөг, шар өнгийн даалингийн хамт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад  3,530,000 төгрөгийн хохирол учруулсан,

2. 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Элизабет” хотхоны 214 дүгээр байрны 212 тоотод иргэн Г.Мөнхгаригийг гэртээ байхад нь “цаас аваад ир ээжид чинь захиа үлдээх гэсэн юм” гэж хуурч гэрт нь орж, иргэн Б.Эрдэнэтуяагийн эзэмшлийн  монетон бөгж, бугуйвч, 5 ширхэг мөнгөн аяга зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 790,200 төгрөгийн хохирол учруулсан,

3. 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн Өнөр хороолол 104 дүгээр байр 36 тоотод оршин суух иргэн М.Гэрэлт-Одыг гэртээ ганцаараа байхад нь “аав чинь явууллаа, юм аваад ир гэсэн” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэн С.Мягмарын эзэмшлийн дунд гарын халтар манан хөөрөг 1 ширхэг, шүрэн хөөрөг 1 ширхэг, зүү ороож хийсэн улаан, хөх өнгийн 2 ширхэг даалин, их гарын мөнгөн аяга 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг зэрэг эд зүйлсийг залилан авч, бусдад 3,870,000 төгрөгийн хохирол учруулсан,

4. 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн СӨХ-3 дугаар байрны 03-76 тоотод оршин суух иргэн Н.Ирмүүнийг гэртээ ганцаараа байхад нь“аав чинь надад өртэй зурагтыг нь авлаа” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэн П.Лхагвасүрэнгийн эзэмшлийн 32 инчийн “Хайер” маркийн ЛЕД зурагтыг залилан авч, бусдад 320.000 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдын эд хөрөнгийг нийт 2 удаагийн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилан авч, бусдад нийт 4,190,000 төгрөгийн хохирол учруулсан,

5. 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 32 дугаар байрны 384 тоотод оршин суух иргэн С.Энхмаагийн гэрээс 1 ширхэг алтан бөгжийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 282,512 төгрөгийн хохирол учруулсан,

6. 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Туул гол гудамж 60г байрны 16 тоотод оршин суух иргэн Б.Аззаяад “зүү, утас байна уу гутлаа оёох гэсэн юм” гэж хуурч гэрт нь орж, иргэн Т.Ариунодын эзэмшлийн монетан ээмэг, зүүлт зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 507,600 төгрөгийн хохирол учруулсан,

7. 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар багийн нутагт байрлах “Өгөөж” хүнсний дэлгүүрт орж үйлчлүүлэхдээ гарахдаа лангуун дээр байсан иргэн С.Энхчимэгийн эзэмшлийн хэтэвч, бэлэн 400.000 төгрөг, 5100 рублийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 609,853 төгрөгийн хохирол учруулсан,

8. 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ривер-Стоун” хотхон 24б байрны 102 тоотод оршин суух иргэн Г.Энх-Учралд “буцалсан ус өгөөч” гэж хуурч гэрт нь орж, иргэн Д.Ганцэцэгийн эзэмшлийн монетан бөгж зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 990,000 төгрөгийн хохирол учруулсан,

9. 2018 оны 07 дугаар сард Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 35а байрны 601 тоотод буюу иргэн М.Эрдэнэтуяагийн гэрт нэвтэрч, монетан бугуйвч, ээмэг, бөгж, гинж, кулон зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 2,042,000 төгрөгийн хохирол учруулсан,

10. 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 68 дугаар байрны 41 тоотод иргэн  Н.Тэргэлийг “халуун ус гаргаад өгөөч” гэж хуурч гэрт нь орж, иргэн Д.Нацагдоржийн эзэмшлийн  2 ширхэг мөнгөн аяга зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 370,000 төгрөгийн хохирол учруулсан,

11. 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 33 дугаар байрны 127 тоотод насанд хүрээгүй иргэн Э.Бат-Эрдэний хүзүүг гараараа боож “гэрлүүгээ дагуулж ор үгүй бол зодно шүү” гэж эд хөрөнгийг нь хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлэн авахаар довтолж сурагч цүнх, үзэг, дэвтэр, хавтас, пинал, аяга, таваг, халбага, ээмэг, бөгж зэрэг эд зүйлсийг нь дээрэмдэж, 360,974 төгрөгийн хохирол учруулсан,

12. 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 15 дугаар хороолол 48 дугаар байрны 24 тоотод оршин суух иргэн Б.Мажигхандын эзэмшлийн гэрт буюу хүн байнга амьдрах үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч “Делл” маркийн зөөврийн компьютер, хүүхдийн куртик зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 1,029,540 төгрөгийн хохирол учруулсан,

13. 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо 57-02 дугаар байрны 07 тоотод оршин суух иргэн Ж.Даваасүрэнгийн эзэмшлийн гэрт буюу хүн байнга амьдрах үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч “Асер” маркийн зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 380,000 төгрөгийн хохирол учруулсан,

14. 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэмүүлэл” хотхоны 105-27 тоотод нэвтэрч иргэн Н.Ганзоригийн эзэмшлийн 1 ширхэг 12 жилтэй их гарын мөнгөн аягыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 500,000 төгрөгийн хохирол учруулсан,

15. 2018 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 26-04 дүгээр байрны 15 тоотод оршин суух иргэн Ц.Жаргалбаярын эзэмшлийн гэрт буюу хүн байнга амьдрах үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч 47 инчийн “Элжи” маркийн хар өнгийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 764,800 төгрөгийн хохирол учруулсан,

16. 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хороо, Богд-Арын 19-37 тоотод оршин суух иргэн О.Хангалыг гэртээ байхад нь “буцалсан ус өгөөч 2.000 төгрөг өгье” гэж хуурч гэрт нь орж, иргэн С.Одгэрэлийн эзэмшлийн “Делл” маркийн зөөврийн компьютер, цүнх, цэнэглэгч зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 1,532,120 төгрөгийн хохирол учруулсан,

17. 2018 оны 09 дүгээр сард Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 19/2 дугаар байрны 1 тоотод  оршин суух иргэн Т.Өлзийсүрэнгийн гэрээс 6 ширхэг мөнгөн аягыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 1,340,000 төгрөгийн хохирол учруулсан,

18. 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр яллагдагч О.Ш нь Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, “Хорго” хотхоны 02-04 дүгээр байрны 27 тоотод иргэн М.Амартүвшинг гэртээ байхад нь “буцалсан ус өгөөч” гэж хуурч гэрт нь орж, иргэн С.Нандинцэцэгийн эзэмшлийн “Делл” маркийн зөөврийн компьютер, цүнх, цэнэглэгч зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 1,709,600 төгрөгийн хохирол учруулсан,

19. 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 18 дугаар байрны 29 тоотод оршин суух иргэн З.Энхжаргалыг “буцалсан ус өгөөч” гэж хуурч гэрт нь орж, иргэн Э.Өлзийжаргалын эзэмшлийн  монетон ээмэг, бөгж, “HTC” маркийн гар утас зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 1,442,400 төгрөгийн хохирол учруулсан,

20. 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 21 дүгээр байрны 110 тоотод насанд хүрээгүй иргэн Л.Гантүлхүүрийг байхад нь “усны тоолуурын заалт авах гэсэн юм” гэж хуурч, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч иргэн Г.Одончимэгийн эзэмшлийн “Айпони-6Эс” маркийн гар утас, ээмэг бөгжний шүрэн хослол, эмэгтэй хүний алтан гинж зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад  2,277,500 төгрөгийн хохирол учруулсан,

21. 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 39-60 тоотод оршин суух иргэн Б.Мөнхзулын гэрт нэвтэрч монетан бөгж, ээмэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 1,754,400 төгрөгийн хохирол учруулсан,

22. 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 24 дүгээр байрны 16 тоот оршин суух иргэн Т.Бат-Эрдэнийг гэртээ байхад нь “СӨХ-өөс явж байна гарын үсэг зуруулъя” гэж хуурч гэрт нь орж, иргэн Д.Ариунжаргалын эзэмшлийн “Айпони-6” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 339,000 төгрөгийн хохирол учруулсан,

23. 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороонд байрлах 9 дүгээр байрны 32 тоотод оршин суух иргэн А.Эрхэмтөрийг гэртээ ганцаараа байхад нь “СӨХ-өөс явж байна” гэж хуурч гэрт нь орж, иргэн Ж.Амарсайханы эзэмшлийн “Делл” маркийн зөөврийн компьютерийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 390,000 төгрөгийн хохирол учруулсан,

24. 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 11 дүгээр байрны 143 тоотод оршин суух иргэн З.Баяннуурын эзэмшлийн гэрт буюу хүн байнга амьдрах үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч 10 ширхэг мөнгөн аягыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 2,060,000 төгрөгийн хохирол учруулсан,

25. 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр яллагдагч О.Ш нь Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Баганат өргөө хотхоны 407 тоот байрны 38 тоотод оршин суух иргэн А.Тунгалагчимэгийн гэрт “бага насны хүүхдүүдийг тоглоомын төвд тоглуулах судалгаа авна” гэж хууран нэвтэрч 5 ширхэг мөнгөн аяга, монетан ээмэг бөгжний хослол, “Делл” маркийн зөөврийн компьютер зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 1,146,800 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдын эд хөрөнгийг нийт 22 удаагийн үйлдлээр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад нийт 25,788,325 төгрөгийн хохирол учруулсан, дээрх гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч О.Ш нь:

1. 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 12в байрны 72 тоотод иргэн Н.Одонмөнхийн гэрт нэвтэрч шүрэн толгойтой, алтан нуухтай, дунд гарын халтар манан хөөрөг, шар өнгийн даалингийн хамт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад  3,530,000 төгрөгийн хохирол учруулсан,

2. 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 32 дугаар байрны 384 тоотод оршин суух иргэн С.Энхмаагийн гэрээс 1 ширхэг алтан бөгжийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 282,512 төгрөгийн хохирол учруулсан,

3. 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Туул гол гудамж 60г байрны 16 тоотод оршин суух иргэн Б.Аззаяад “зүү, утас байна уу гутлаа оёх гэсэн юм” гэж хуурч гэрт нь орж, иргэн Т.Ариунодын эзэмшлийн монетан ээмэг, зүүлт зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 507,600 төгрөгийн хохирол учруулсан,

4. 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар багийн нутагт байрлах “Өгөөж” хүнсний дэлгүүрт орж үйлчлүүлэхдээ гарахдаа лангуун дээр байсан иргэн С.Энхчимэгийн эзэмшлийн хэтэвч, бэлэн 400.000 төгрөг, 5100 рублийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 609,853 төгрөгийн хохирол учруулсан,

5. 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ривер-Стоун” хотхон 24б байрны 102 тоотод оршин суух иргэн Г.Энх-Учралд “буцалсан ус өгөөч” гэж хуурч гэрт нь орж, иргэн Д.Ганцэцэгийн эзэмшлийн монетан бөгж зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 990,000 төгрөгийн хохирол учруулсан,

6. 2018 оны 07 дугаар сард Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 35а байрны 601 тоотод буюу иргэн М.Эрдэнэтуяагийн гэрт нэвтэрч, монетан бугуйвч, ээмэг, бөгж, гинж, кулон зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 2,042,000 төгрөгийн хохирол учруулсан,

7. 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 68 дугаар байрны 41 тоотод иргэн  Н.Тэргэлийг “халуун ус гаргаад өгөөч” гэж хуурч гэрт нь орж, иргэн Д.Нацагдоржийн эзэмшлийн  2 ширхэг мөнгөн аяга зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 370,000 төгрөгийн хохирол учруулсан,

8. 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 33 дугаар байрны 127 тоотод насанд хүрээгүй иргэн Э.Бат-Эрдэний хүзүүг гараараа боож “гэрлүүгээ дагуулж ор үгүй бол зодно шүү” гэж эд хөрөнгийг нь хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлэн авахаар довтолж сурагч цүнх, үзэг, дэвтэр, хавтас, пинал, аяга, таваг, халбага, ээмэг, бөгж зэрэг эд зүйлсийг нь дээрэмдэж, 360.974 төгрөгийн хохирол учруулсан,

9. 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 15 дугаар хороолол 48 дугаар байрны 24 тоотод оршин суух иргэн Б.Мажигхандын эзэмшлийн гэрт буюу хүн байнга амьдрах үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч “Делл” маркийн зөөврийн компьютер, хүүхдийн куртик зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 1,029,540 төгрөгийн хохирол учруулсан,

10. 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо 57-02 дугаар байрны 07 тоотод оршин суух иргэн Ж.Даваасүрэнгийн эзэмшлийн гэрт буюу хүн байнга амьдрах үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч “Асер” маркийн зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 380,000 төгрөгийн хохирол учруулсан,

11. 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэмүүлэл” хотхоны 105-27 тоотод нэвтэрч иргэн Н.Ганзоригийн эзэмшлийн 1 ширхэг 12 жилтэй их гарын мөнгөн аягыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 500.000 төгрөгийн хохирол учруулсан,

12. 2018 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 26-04 дүгээр байрны 15 тоотод оршин суух иргэн Ц.Жаргалбаярын эзэмшлийн гэрт буюу хүн байнга амьдрах үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч 47 инчийн “Элжи” маркийн хар өнгийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 764,800 төгрөгийн хохирол учруулсан,

13. 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хороо, Богд-Арын 19-37 тоотод оршин суух иргэн О.Хангалыг гэртээ байхад нь “буцалсан ус өгөөч 2.000 төгрөг өгье” гэж хуурч гэрт нь орж, иргэн С.Одгэрэлийн эзэмшлийн “Делл” маркийн зөөврийн компьютер, цүнх, цэнэглэгч зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 1,532,120 төгрөгийн хохирол учруулсан,

14. 2018 оны 09 дүгээр сард Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 19/2 дугаар байрны 1 тоотод  оршин суух иргэн Т.Өлзийсүрэнгийн гэрээс 6 ширхэг мөнгөн аягыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 1,340,000 төгрөгийн хохирол учруулсан,

15. 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр яллагдагч О.Ш нь Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, “Хорго” хотхоны 02-04 дүгээр байрны 27 тоотод иргэн М.Амартүвшинг гэртээ байхад нь “буцалсан ус өгөөч” гэж хуурч гэрт нь орж, иргэн С.Нандинцэцэгийн эзэмшлийн “Делл” маркийн зөөврийн компьютер, цүнх, цэнэглэгч зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 1,709,600 төгрөгийн хохирол учруулсан,

16. 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 18 дугаар байрны 29 тоотод оршин суух иргэн З.Энхжаргалыг “буцалсан ус өгөөч” гэж хуурч гэрт нь орж, иргэн Э.Өлзийжаргалын эзэмшлийн  монетон ээмэг, бөгж, “HTC” маркийн гар утас зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 1,442,400 төгрөгийн хохирол учруулсан,

17. 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 21 дүгээр байрны 110 тоотод насанд хүрээгүй иргэн Л.Гантүлхүүрийг байхад нь “усны тоолуурын заалт авах гэсэн юм” гэж хуурч, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч иргэн Г.Одончимэгийн эзэмшлийн “Айпони-6Эс” маркийн гар утас, ээмэг бөгжний шүрэн хослол, эмэгтэй хүний алтан гинж зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад  2,277,500 төгрөгийн хохирол учруулсан,

18. 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 39-60 тоотод оршин суух иргэн Б.Мөнхзулын гэрт нэвтэрч монетан бөгж, ээмэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 1,754,400 төгрөгийн хохирол учруулсан,

19. 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 24 дүгээр байрны 16 тоот оршин суух иргэн Т.Бат-Эрдэнийг гэртээ байхад нь “СӨХ-өөс явж байна гарын үсэг зуруулъя” гэж хуурч гэрт нь орж, иргэн Д.Ариунжаргалын эзэмшлийн “Айпони-6” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 339,000 төгрөгийн хохирол учруулсан,

20. 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороонд байрлах 9 дүгээр байрны 32 тоотод оршин суух иргэн А.Эрхэмтөрийг гэртээ ганцаараа байхад нь “СӨХ-өөс явж байна” гэж хуурч гэрт нь орж, иргэн Ж.Амарсайханы эзэмшлийн “Делл” маркийн зөөврийн компьютерийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 390.000 төгрөгийн хохирол учруулсан,

21. 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 11 дүгээр байрны 143 тоотод оршин суух иргэн З.Баяннуурын эзэмшлийн гэрт буюу хүн байнга амьдрах үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч 10 ширхэг мөнгөн аягыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 2,060,000 төгрөгийн хохирол учруулсан,

22. 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр яллагдагч О.Ш нь Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Баганат өргөө хотхоны 407 тоот байрны 38 тоотод оршин суух иргэн А.Тунгалагчимэгийн гэрт “бага насны хүүхдүүдийг тоглоомын төвд тоглуулах судалгаа авна” гэж хууран нэвтэрч 5 ширхэг мөнгөн аяга, монетан ээмэг бөгжний хослол, “Делл” маркийн зөөврийн компьютер зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 1,146,800 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдын эд хөрөнгийг нийт 21 удаагийн үйлдлээр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад нийт 22,432,639 төгрөгийн хохирол учруулсан, дээрх гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч О.Ш гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорхи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:  

1. 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 12в байрны 72 тоотод иргэн Н.Одонмөнхийн гэрт нэвтэрч  шүрэн толгойтой, алтан нуухтай, дунд гарын халтар манан хөөрөг, шар өнгийн даалингийн хамт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад  3,530,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн нотлох баримтууд:

1.1. Хохирогч Н.Одонмөнхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2014 оны 11 дүгээр сарьн 06-ны өдрийн 13 цагаас 15 цагийн хооронд Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо нутагт байрлах 12в байрны 72 тоотод манай охин О.Жаргал нь манай дүү Хулан нар 2 настай, 1 настай хүүхдүүдийг хараад үлдсэн. Энэ хугацаанд манай гэрийн хаалгыг үл таних этгээд тогшиж “Батаа байна уу” гэж асуухад нь тийм хүн байхгүй гэж хэлсэн гэсэн. Тэгтэл танай гэрт том хүн байна уу гэхэд охин маань байхгүй гэж хэлэхэд “СӨХ-өөс явж байна хаалгаа тайл юм асууя” гэж хэлсэн байсан. Ингээд манай охин Жаргал хаалгаа тайлахад нөгөө үл таних этгээд гэр лүү орж ирээд танайх хэдэн өрөө байр вэ? хэдүүлээ амьдардаг вэ? гээд цаас авчираад бич гэж хэлсэн. Үүний дагуу охин маань цаас хайж байх хооронд шүүгээн дотор байсан шар даалинтай, шүрэн толгойтой, алтан нуухтай, халтар манан үе дамжсан хөөрөг хулгайлаад аваад гарсан байсан...” гэх мэдүүлэг[1],

1.2. Гэрч О.Жаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 13 цагийн орчимд хамаатны эгч Хулангийн хамт байж байхад хаалга тогшихоор нь “хэн бэ” гэхэд “СӨХ-өөс явж байна” гэсэн. Тухайн үед би хаалга онгойлгож байсан ба 150 орчим см өндөртэй, 14-15 орчим настай эрэгтэй хүн том хүн байгаа юу гэсэн. Тэгэхээр нь байхгүй гэсэн чинь яаралтай хамт амьдардаг хүмүүсийн талаар цаас авчраад бич гэсэн. Би унтлагын өрөөнөөс цаас авчираад нөгөө хүн том өрөөнд орсон байсан ба би аав, ээжийнхээ талаар бичиж байхад нөгөө хүн тавилга үзээд зогсож байсан. Тэгээд би бичсэн цаасаа өгөхөд бусад өрөөнд орж үзээд байсан бөгөөд тэгэж байгаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг[2],

1.3. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[3],

1.4.Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[4],

1.5. Эд хөрөнгийн үнэлгээний /хөөрөг, даалин 3,530,000 төгрөгөөр үнэлсэн/ тайлан[5],

1.6. Шүүгдэгч О.Шын яллагдагчаар өгсөн: “...2014 оны намар 11 сарын үед найзынхаа хамт 11 дүгээр хороололд явж байтал 12 давхар 2 адилхан байшин байсан. Би хулгай хийхээр явж байсан ба Мөнх-Очир уг байр луу орсон. Би харин нөгөө хажуугийн байр луу нь орсон юм. Тэгээд би хажуугийн байр луу нь орж 7 давхар хүртэл явчихаад толгой өвдөөд байхаар нь буцаж гарч ирээд гадаа тамхи татаад зогсож байхад Мөнх-Очир нөгөө орсон байрнаас гараад ирсэн. Гарч ирэхдээ “нэг айлаас хулгайлчихлаа” гээд нэг хөөрөг бариад гараад ирсэн...” гэх мэдүүлэг[6] зэрэг болно.

2. Яллагдагч О.Ш нь 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 32 дугаар байрны 384 тоотод оршин суух иргэн С.Энхмаагийн гэрээс 1 ширхэг алтан бөгжийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 282,512 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн нотлох баримтууд:

2.1. Хохирогч С.Энхмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 04 дүгээр сарын 11-ний өглөө 06 цаг өнгөрч байхад би гэртээ өрөөнийхөө тольтой шүүгээг онгойлгоход миний бөгж хийдэг сав онгорхой дотор нь байсан миний алтан бөгж байхгүй нь би хүүхдүүдээсээ асуухад мэдэхгүй гэсэн. Тэгээд би ажилдаа яваад орой 17 цагийн үед гэртээ буцаж ирээд хүү болох М.Галхүүгээс “бөгж яасан юм” гэхэд М.Галхүү “ээж та битгий уурлаарай би үнэнээ хэлье” гээд өчигдөр буюу 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 13 цагийн үед хичээлээ тараад ангийнхаа 3 хүүхэдтэй гадаа тоглож байхад нэг үл таних залуу хүрч ирээд “ах нь Ромашка гэх хувийн сургуульд шалгалттай юм, шалгалт дээрээ уух ус авах гэсэн юм мөнгө өгье ус гаргаад өг” гээд хамгийн ойрхон гэртэй нь хэнийх вэ гэтэл гадаа хамт тоглож байсан хүүхдүүд М.Анарынх ойрхон гээд хаягийг тодорхой мэдэхгүй нэг газар очоод гэр нь цоожтой байхаар нь миний хүү болох М.Галхүүгийнд очье гэж хэлээд тэр үл таних залуугийн хамт ангийнхаа 3 хүүхдийн хамт манай гэрт ирсэн байсан. Манай хүү Галхүү гэрийнхээ гадаа ирээд “та наанаа байж бай би ус гаргаад ирье” гэж хэлэхэд тэр үл таних залуу “үгүй чи ямар ч ус хийчих юм билээ” гэж хэлээд араас нь дагаад гэрт орж ирсэн байсан. Тэгээд коридорт зогсож байхаар нь гал тогооны өрөө рүу ороод ус цэвэршүүлэгчээс саванд ус хийж дуусчихаад эргээд харахад байхгүй байхаар нь хөөе ахаа гэж дуудтал, гэрийн баруун талын унтлагын өрөөнөөс гарч ирээд усаа авч гараад Галхүүд болон түүний найзуудад 2,000 төгрөг өгсөн байсан. Тэгээд үл таних залуу яваад өгөхөөр нь найз нартайгаа тоглож байгаад эргээд гэртээ орж ирсэн гэж ярьсан...” гэх мэдүүлэг[7],

2.2. Насанд хүрээгүй гэрч М.Галхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 13 цагийн үед хичээлээ тараад ангийн найз болох М.Анар, Өсөх-Ирээдүй, Буянжаргал нарын хамт 27 дугаар байрны гадаа очоод тоглож байтал үл таних нэг ах хүрч ирээд хамгийн ойрхон гэртэй нь хэн байна ах нь ус авах гэсэн юм мөнгө өгнө гэж хэлэхээр нь бид нар М.Анарын гэрт очоод гэр нь цоожтой байхаар нь тэндээсээ бид нар манай гэр болох Сонгинохайрхан дүүргийн 17-р хороо, 32 дугаар байрны 11-р орцны гадаа ирээд би тэр үл таних ахад “та гадаа хүлээж бай би гэр рүүгээ ороод ус аваад ирье” гэж хэлтэл чи ямар ч ус хийчих юм билээ гэж хэлээд надтай цуг 6-н давхарт 384 тоотод манай гэрт орж ирээд би гал тогооныхоо өрөөнд тэр үл таних ахад саванд цэвэршүүлсэн ус хийж өгч байгаад эргээд хартал манай гэрт орж ирсэн үл таних залуу байхгүй байхаар нь би хөөе ахаа гэсэн чинь тэр үл таних ах манай гэрийн баруун унтлагын өрөөнөөс гарч ирэхээр нь би усаа өгтөл бид нарт 2,000 төгрөг өгөөд гараад явсан...” гэх мэдүүлэг[8],

2.3.Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[9],

2.4.Таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[10],

2.5.Эд хөрөнгийн үнэлгээ /2.8 граммын алтан бөгж 282,512 төгрөг/[11],

2.6. Шүүгдэгч О.Шын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Нэгдүгээр хорооллын хамгийн зүүн талын байр байсан гэдгээр нь би сайн санаж байна. Тус байрны гадна нэг бага насны хүүхэдтэй таараад буцалсан халуун ус өгчих ах нь 2000 төгрөг өгье гэж хэлээд гэр лүү нь дагаж ороод усаа буцалгаад гал тогоонд байж байхад нь би унтлагын өрөөнөөс шургуулга татахад алтан бөгж гарж ирэхээр нь аваад 2000 төгрөг хүүхдэд өгөөд усаа аваад гараад явсан...” гэх мэдүүлэг[12] зэрэг болно.

3. 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Туул гол гудамж 60г байрны 16 тоотод оршин суух иргэн Б.Аззаяад “зүү, утас байна уу гуталаа оёох гэсэн юм” гэж хуурч гэрт нь орж, иргэн Т.Ариунодын эзэмшлийн монетан ээмэг, зүүлт зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 507,600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн нотлох баримтууд:

3.1. Хохирогч Т.Ариун-Одын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:“...2018 оны 06 дугаар сарын 30-ны өдөр манай дүү Аззаяа Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо 60г байрны гадаа тоглож байхад нэг залуу ирээд пүүз салчихлаа танай гэрт зүү утас байна уу гэж хэлээд гэр лүү нь дагаж ороод гэрт байх ханын стенк дотор байсан монетон ээмэг, зүүлтийг хулгайлж авсан байна...” гэх мэдүүлэг[13],

3.2. Эд хөрөнгийн үнэлгээний тайлан[14] зэрэг болно.

4. 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар багийн нутагт байрлах “Өгөөж” хүнсний дэлгүүрт орж үйлчлүүлэхдээ гарахдаа лангуун дээр байсан иргэн С.Энхчимэгийн эзэмшлийн хэтэвч, бэлэн 400,000 төгрөг, 5100 рублийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 609,853 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн нотлох баримтууд:

4.1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[15],

4.2. Хохирогч С.Энхчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Салхитын аманд Баазын байранд амьдардаг таксинд явдаг залуу манай дэлгүүрээр орж ирээд картаар тооцоо хийж байхад таксины Хуягаа ах орж ирээд нэг ширхэг тамхи аваад гарсан. ...тухайн үед манайхаас 2 гудамжны урд амьдардаг ах, дүү 2 дэлгүүрт орсон байсан. Тэгээд дүү нь гарч ирээд эгч юм авья гэж хэлсэн. Би шууд дэлгүүртээ ороход дотор тэр хүүхдийн ах нь зогсож байсан. Тэр 2 картаар худалдаа хийгээд гарсан. Намайг дэлгүүрээс гарахад тэр 2 хүүхэд таксины Хуягаа ахын машинд суугаад явсан. Тухайн үед 4-5 хүүхдийн унадаг дугуйтай эргэлдээд байсан. Тэгээд удалгүй машинтай залуу ирээд нэг хайрцаг тамхи авсан би хариулт өгөх гэхэд түрүүвч байхгүй болсон байсан. Тэгээд Цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг[16],

4.3. Гэрч Г.Уянгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр гэрээ цэвэрлээд байж байхад манай ээж Энхчимэг дэлгүүртээ худалдагчаар ажиллаж байсан. Ээж намайг дуудаад “Дэлгүүрийн арын лангуун дээр байсан түрүүвч харсан уу гэж надаас асуухаар нь би хараагүй гэхэд алга болсон байна” гэж хэлсэн. Ингээд бид хоёр ээжийн улаан өнгөтэй түрүүвчийг хайсан боловч олдоогүй. Тухайн үед ээжийн түрийвчинд Монгол мөнгөөр 400,000 төгрөг, 5000 орчим рубль байсан...” гэх мэдүүлэг[17],

4.4. Гэрч Ж.Ганхуягийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Өгөөж” дэлгүүрт тамхи авах гээд орсон. Тухайн дэлгүүрийн эзэн Энхчимэгтэй мэнд мэдээд дэлгүүрээс гарсан чинь тухайн дэлгүүр дотор байсан 2 залуу машин дотор суугаад таксинд явах уу гээд хэлсэн. Тухайн үед би явна гээд хаашаа явах талаар асуухад “Хөх чуулуут” орно гэсэн. Тэгээд Хөх чулуут дээр ирээд дэлгүүр дотор орж ямар нэгэн зүйл авах шиг болсон тэгээд эргэж гарч ирээд Салхитын аманд гэрийнхаа гадаа буусан...” гэх мэдүүлэг[18],

4.5. Эд хөрөнгийн үнэлгээний тайлан[19],

4.6. Монгол банкны ханшийн мэдээ[20],

4.7.Шүүгдэгч О.Шын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг[21],

 4.8. Гэрч Г.Батгэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 09 дүгээр сарын үед гэж санаж байна намайг 32-ын интөрнэт РС тоглоомын газарт тоглож байхад О.Ш гэдэг хүүхэд ганцаараа орж ирээд надтай танилцаад хамт тоглоё гэж хэлэхэд нь би зөвшөөрөөд бид хоёр хамт тоглож байсан. Тэрнээс хойш дахин орж ирээд хамт тоглож байсан. Өөрөөр бид 2 огт уулзаж байгаагүй. 2-3 сарын дараа Баянзүрх дүүргийн цагдаагаас 2 цагдаа гэрт ирээд Шинэбаярыг хайж байна гээд явж байсан. Би тэр хүүхэдтэй ямар нэг байдпаар хамт хулгай болон өөр гэмт хэрэг үйлдэж байгаагүй. Өөрөөр гадуур нийлж явж байгаагүй...:” гэх мэдүүлэг[22],  

 4.9.Шүүгдэгч О.Шын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...надад ямар нэгэн байдлаар хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ бусадтай хамтран оролцсон хүн байхгүй. Би бүх үйлдлээ ганцаараа үйлддэг. Өмнө ч бас таслагдахад яг энэ үйлдлийн аргаар гэмт хэрэг үйлдсэн. Би өмнөх мэдүүлгүүд дээрээ хэргээ удаашруулах зорилгоор хэд хэдэн хүний нэр хэлж байсан. Тэд нар хамт ПС тоглодог хүүхдүүд байгаа юм...” гэх мэдүүлэг[23],

4.10.Яллагдагч О.Шын мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[24],

4.11. Яллагдагч О.Шын иргэний үнэмлэхний лавлагаа[25],

4.12 Яллагдагч О.Шын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[26] зэрэг болно.

 5. 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ривер-Стоун” хотхон 24б байрны 102 тоотод оршин суух иргэн Г.Энх-Учралд “буцалсан ус өгөөч” гэж хуурч гэрт нь орж, иргэн Д.Ганцэцэгийн эзэмшлийн монетан бөгж зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 990,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн нотлох баримтууд:

5.1. Хохирогч Д.Ганцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүүхдээ сургуульд хүргэж өгчихөөд гэртээ ирээд хувцсаа солиод ээмэг, бөгжөө зүүхээр унтлагын өрөөний тавиур дээр байсан гоёл чимэглэлийн хайрцаг-нд үзэхэд миний ээмэг, бөгж байхгүй байсан. Би охин Энх-Учралын хичээл тарсны дараа асуухад 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хичээлээ тараад Эрхсаран, Үжин гэх хоёр найзтай байрны гадаа тоглож байгаад гэр лүү орох замд үл таних 20 орчим насны халимаг үстэй, бор царайтай, эрэгтэй хүн ус өгөөч гэж хэлээд хаалганы үүдэнд зогсож байгаад аав, ээж чинь байгаа юу гэж асуухад хамт явсан манай охины найз гэрт нь хүн байхгүй гэж хэлсэн байсан. Тэгээд манай гэр лүү дагаж орж үүдэнд хүлээж байгаад танай гэрийн цонхоор дүүгээ хараадхая гээд том өрөө рүү орж тагтнаас харчихаад эндээс харагдахгүй байна гэж хэлээд унтлагын өрөө рүү орж цонхоор хараад жоохон байж байгаад гаднаас ундааны сав авч орж ирэхээр гараад дахиж орж ирээгүй байсан...” гэх мэдүүлэг[27],

5.2. Насанд хүрээгүй гэрч Г.Энх-Учралын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 15 цагаас хичээл тараад ээж ирж аваад гэр лүү хүргэж өгсөн.  Би хоёр найзын хамт гэр лүү орох гээд явж байхад нэг ах утсаа оролдоод явж байхдаа хажуугаар зөрөхдөө миний дагуулж явсан нохойг сонирхож юм асууж байгаад гэнэт ус буцалгаад 3 халбага давс хийгээд ахдаа өгөөч гээд надаас асуухаар нь та яах гэж байгаа юм гэхэд лабораторт хэрэглэх юм гэсэн. Тэгээд аав, ээж чинь уурлахгүй юу гэж асуухад нь би юм дуугараагүй. Эрхсаран, Үжин хоёр гэрт нь хүн байхгүй гэж хэлсэн. Тэгээд гэрийн чинь үүдэнд хүлээж байя гээд тэр ах хамт лифтэнд суугаад 10 давхарт гарч би 2 найзын хамт хаалгаа онгойлгоод гэрлүүгээ орсон. Тэр ах хаалгаа онгорхой байлгаж бай бүгдээрээ юм орьё гээд танай тагтаар чинь нэгдүгээр ангийн дүүгээ харах гэсэн юм гээд орж ирсэн. Тэгээд тэр ах тагт руу очиж харчихаад эндээс харагдахгүй юм шиг байна гээд унтлагын өрөөний цонхоор чинь харъя гээд орсон. Тэгээд цонхны тавцан дээр очиж харж байхад нь Үжин унтлагын өрөө рүү орж ирээд ээжийн тавиур дээр байсан гоёл чимэглэлийн улаан хайрцгийг нээгээд орон дээр суусан. Тэгээд нөгөө ах яасан гоё юм гээд ээжийн ээмэг, бөгжийг үзэж сонирхоод байсан. Үжин айлын хүн уурлана гээд буцаад тавиур дээр тавьсан. Үжин унтлагын өрөөнөөс намайг дагуулаад цаасан хүүхэлдэйгээ надад зарчих гээд том өрөө рүү орсон. Тэр хооронд нөгөө ах унтлагын өрөөнд ганцаараа үлдсэн. Тэгээд ус буцалчихсан байхаар нь би нөгөө ахаас хэдэн халбага давс хийх юм гээд асуусан чинь унтлагын өрөөнөөс гарч ирээд манайхан гадаа гаръя гэхээр нь та усаа авахгүй юм уу гэхэд авна гэсэн. Тэгээд гэрт ус хийх ундааны сав хайгаад олдоогүй тэгсэн чинь нөгөө ах байрны гаднаас олсон ундааны саваа аваад ирье гэж гараад эргэж орж ирээгүй....” гэх мэдүүлэг[28], 5.3. Эд хөрөнгийн үнэлгээний тайлан[29], 5.4. Шүүгдэгч О.Шын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг[30] зэрэг болно.

6. 2018 оны 07 дугаар сард Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 35а байрны 601 тоотод буюу иргэн М.Эрдэнэтуяагийн гэрт нэвтэрч, монетан бугуйвч, ээмэг, бөгж, гинж, кулон зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 2,042,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн нотлох баримтууд:

6.1. Хохирогч М.Эрдэнэтуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 07 дугаар сарын сүүлээр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 35а байрны 601 тоотод оршин суух гэрээсээ 1 ширхэг монетон бугуйвч, 1 ширхэг монетан бөгж, 1 ширхэг чигчий хурууны алтан бөгж, 1 ширхэг монетан гинж, том, жижиг 3 хос 6 ширхэг монетан ээмэг, янз бүрийн хэлбэр дүрстэй 6 ширхэг гинжний монетан кулон 6 ширхэг зэрэг эд зүйлийг хулгайд алдсан. Тухайн үед хэзээ, яаж алдсан талаараа мэдээгүй, учир нь цагдаагийн байгууллагад хандаагүй. Тэгтэл 2019 оны 01 дүгээр сарын сүүлээр цагдаагийн байгууллагаас яриад эд зүйлс хулгайлсан хүнийг барьсан талаар хэлсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж өгсөн...” гэх мэдүүлэг[31],

6.2. Эд хөрөнгийн үнэлгээний тайлан[32],

6.3. Шүүгдэгч О.Шын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2018 оны 07 сарын сүүлээр би “Хүнсний 4 дүгээр дэлгүүр”-ийн ойролцоо ганцаараа явж байгаад хулгай хийхээр яг “Хүнсний 4 дүгээр дэлгүүр”-ийн хойно байрлах 6 давхар байр луу орсон. Тэгээд би айлуудын хаалга тогшиж явсан. Тэгтэл нэг жаахан охин хаалга тайлсан. Тэгэхээр нь би “халуун буцалсан ус өгчих, 2000 төгрөг өгье" гэж хэлсэн. Тэгтэл тэр охин намайг гэртээ оруулсан. Тэгээд тэр охин ус буцалгаж байх хооронд би гэрт нь байсан хайрцагтай алт, монетан эдлэлүүдийг нь хулгайлж авсан. Одоо санаж байгаагаар алтан бөгж, монетан бугуйвч, монетан гинж, кулонууд, хос ээмэгнүүд зэрэг эд зүйлс хулгайлсан. Би уг хулгайлсан эд зүйлсүүдээ “Хархорин” зах дээр очоод явуулын хүнд бөөнд нь 1 сая гаран төгрөгөөр зарчихсан юм...” гэх мэдүүлэг[33],

6.4. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[34] зэрэг болно.

7. 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 68 дугаар байрны 41 тоотод иргэн  Н.Тэргэлийг “халуун ус гаргаад өгөөч” гэж хуурч гэрт нь орж, иргэн Д.Нацагдоржийн эзэмшлийн  2 ширхэг мөнгөн аяга зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 370,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн нотлох баримтууд:

7.1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[35],

7.2. Хохирогч Д.Нацагдоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манайх Баянзүрх дүүргийн 16-р хороо, 68-41 тоотод байдаг. 2018.09.01-ний өдөр би эхнэрийн хамт гэрээс гарсан. Манай гэрт манай хүү Энэрэл, бага хүү Тэргэл хоёр үлдсэн. Тэгээд гадуур явж байгаад орой 17:45 цагийн орчим гэрийнхээ гадна ирээд гражид машинаа тавьчихаад үүдэнд очиход орцны үүдэнд манай хүү Тэргэл уйлаад сууж байсан. Тэгэхээр нь юу болсон талаар асуухад “ааваа та миний утас руу залгачих, утсаа алдчихсан юм шиг байна” гэхээр нь би өөрийнхөө утаснаас залгахад холбогдох боломжгүй байсан. Тэгээд юу болсон юм гээд хүүгээсээ асуухад нэг ах халуун ус хийгээд өгчих гэхээр нь тэр ахтай хамт гэр лүү орсон. Тэгтэл тэр ах миний утсыг аваад явсан байна гэж хэлсэн. Гэрлүүгээ ороод харахад зурагтын стинкний дээд талын тавиурт байсан 3 ширхэг мөнгөн аяганы 2 ширхэг мөнгө аяга байхгүй байсан...” гэх мэдүүлэг[36],

7.3. Насанд хүрээгүй гэрч Н.Тэргэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр би өөрийн төрсөн ах Энэрэлийн хамт гэртээ байсан. Тэгээд манай ах орой гэрээс гарсан бөгөөд би гэрээ цоожлоод тоглохоор гарсан. Тэгээд тоглож байхад хар өнгийн савхин куртиктэй, шаргал өнгийн тольтой нүдний шилтэй ах ирээд цэвэр халуун гаргаад өгчих, ус гаргаад өгвөл хүүхэлдэйн зурагтай түлхүүрийн оосор, 1000 төгрөгтэй өгье гэж хэлсэн. Отгонбилэг гэрлүүгээ яваад цэвэр ундааны саванд халуун ус хийж ирсэн. Тэр ах Отгонбилэгт түлхүүрийн оосор өгсөн. Тэгээд тэр ах Отгонбилэгийн авчирсан усыг аваад намайг 2 саванд халуун ус хийгээд аваад ир, усандаа 4 халбага давс хийгээд аваад ирээрэй, тэгвэл ах нь чамд 2000 төгрөг өгье гэж хэлсэн. Тэгээд би Агар-Эрдэний хамтаар гэрлүүгээ явж байхад тэр ах араас ирээд би гэрийн чинь үүдэн дээр хүлээж байя гээд Агар-Эрдэнэ бид хоёрын хамтаар 5 давхарт гарсан. Тэгээд Агар-Эрдэний хамт гэрт ороход тэр ах хамт гэр лүү ороод ирсэн. Тэгэхээр нь би гутлаа тайлаад гал тогооны өрөө рүү Агар-Эрдэний хамт ороход тэр ах хэлэхдээ цонхоор чинь дүүгээ харчихъя гээд том өрөө рүү орсон. Би Агар-Эрдэний хамт 1 саванд нь ус хийгээд Агар-Эрдэнийг том өрөө рүү очоод нөгөө ахыг харчих гэж хэлсэн. Тэгээд Агар-Эрдэнэ том өрөө рүү очиж байхад тэр ах яг өөдөөс нь том өрөөнөөс гарч ирээд за за ах нь дүүгээ харчихлаа гадаа тоглож байна гэсэн. Тэгээд Агар-Эрдэнэ бид хоёр дахиад нөгөө саванд ус хийж байхад тэр ах дахиад том өрөө рүү орсон. Агар-Эрдэнэ бид хоёр ус хийчихээд нөгөө ахад хэлэх гэхэд гараад явчихсан байсан. Тэгээд Агар-Эрдэнэ усыг аваад гарсан бөгөөд би гэрээ цоожлоод араас нь гарахад тэр ах гадаа байхгүй байсан...” гэх мэдүүлэг[37],

7.4. Эд хөрөнгийн үнэлгээний тайлан[38],

7.5. Шүүгдэгч О.Шын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Тухайн айлаас “Самсунг-Эс-3” гар утас, мөнгөн аяга зэрэг эд зүйл хулгайлсан гэдгээр нь санаж байна. Тус айлын хаалгыг тогшоод буцалсан ус өгчих гэж хэлээд 2000 төгрөг өгье гээд худал хэлж, хүүхдийг хуурч гэрт нь ороод эд зүйл хулгайлсан юм...” гэх мэдүүлэг[39],

7.6. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[40] зэрэг болно.

8.Яллагдагч О.Ш нь 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 33 дугаар байрны 127 тоотод насанд хүрээгүй иргэн Э.Бат-Эрдэний хүзүүг гараараа боож “гэрлүүгээ дагуулж ор үгүй бол зодно шүү” гэж эд хөрөнгийг нь хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж сурагч цүнх, үзэг, дэвтэр, хавтас, пинал, аяга, таваг, халбага, эмэг, бөгж зэрэг эд зүйлсийг нь дээрэмдэж, 360,974 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн нотлох баримтууд:

8.1. Насанд хүрээгүй хохирогч Э.Бат-Эрдэний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 14 цаг өнгөрч байхад гэрээсээ гарахад 20 орчим насны эрэгтэй хүн ирээд чи бас дуу сонсох уу гэж асуухаар нь би сонсоно гэж хэлэхэд чи гэр лүүгээ ороод ус буцалгаад 3 халбага давс хийгээд гаргаад ир гэсэн. ...би ороод усаа аваад гараад ирэхэд тэр ах байхгүй байсан. Тэгтэл 32 дугаар байрны аркнаас гараа даллаад над дээр хүрч ирээд усаа яасан гэхээр нь би усаа тавьсан газраа зааж өгөөд цуг очиход нөгөө усыг хараад давс нь багадсан байна гэж хэлээд “надаа ус хийж өгөхөд аав, ээж чинь уурлахгүй байна уу гэхээр” нь аав, ээж ажилдаа явсан байхгүй, би ганцаараа гэртээ байгаа гэхэд намайг дагуулаад манай гэрийн орц руу нэг давхарт лифтний хажууд намайг багалзуурдаад гэрлүүгээ дагуулж ор үгүй бол зодно шүү гэсэн. Би тэр ахтай лифтээр 5 давхарт гараад гэрлүүгээ ороход шууд том өрөө рүү ороод шкафанд байдаг ээжийн гоо сайхан, үнэт эдлэл байх газрыг ухаж байгаад том өрөөний орон дээр байсан миний цүнхийг аваад гал тогооны өрөө рүү ороод хутга авч шкафны дотор байх жижиг шургуулгыг хутгаар хөшиж онгойлгон ухаж үзээд гараад явсан.

-насанд хүрээгүй хохирогч дахин өгсөн “...Тэр ах намайг орцонд цуг дагаж ороод лифтний хажууд миний хоолойг багалзуурдаж “гэртээ дагуулж ор үгүй бол чамайг ална шүү гээд” лифт ирэхэд миний хувцасны малгайнаас дээш татаад лифт рүү ороод гэр лүү дагаж орсон. ...гэрт ороод намайг буйдан сандал руу түлхэж унагаасан. Би гартал нь буйдан дээр суугаад харж байсан. ...би айгаад хөдлөөгүй. Гарахдаа миний цүнхийг авч гарах гэхээр нь би миний хичээл ном танд хэрэггүй ш дээ гэж хэлэхэд цүнх онгойлгоод дэвтэр ном өгөөд цүнх аваад явсан. Тэгэхдээ хүн амьтанд хэлээд үзээрээ хутгална шүү гэж хэлсэн...” гэх мэдүүлэг[41],

 8.2. Гэрч Н.Ууганцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр...18 цагийн үед гэртээ ирэхэд манай хүүхэд “гэрт хүн орж ирээд манай гэрийн эд зүйлсийг уудалж үзсэн гэхээр нь би ээмэг, бөгж байдаг шкафаа онгойлгоод үзэхэд миний монетан ээмэг, бөгж алга болсон байсан. ...Би гэртээ орж ирээд хүүхдээсээ “чи цүнхээ яасан” гэж асуухад манай хүү надад хэлэхдээ: “би гадаа тоглох гээд гадаа гараад сааданд дуу сонсоод сууж байсан. Тэгтэл нэг эрэгтэй ирээд чи гэртээ ороод ус буцалгаад халбага давс хийгээд гаргаад ир би энд хүлээж байя” гээд үлдсэн байсан. Манай хүү гэртээ ороод ус буцалгаад хийх сав байхгүй байсан болохоор над руу 2 удаа залгасан. Та өөрөө утсаа авахгүй байсан гээд надад уйлж хэлсэн. Ус хийх сав байхгүй болохоор нь хөргөгчинд байсан шилийг аваад ус хийж, дээрээс нь давс хийгээд гарсан байсан ....Тэгээд гарахад нөгөө залуу аркнаас даллаад гараад ирсэн. Манай хүү усыг нь аваад ирсэн талаараа хэлэхэд усыг нь тоохгүй “танай аав, ээж загнаж байна уу?” гэж асуусан байсан. Манай хүү ганцаараа байгаа талаар хэлээд гэр лүүгээ явахад хажууд нь дагаад юм яриад орц руу хамт ороод лифтний үүдэнд очоод хоолойг нь боогоод гэрлүүгээ дагуулаад ор гээд сүрдүүлээд манай хүүг дагуулж ороод гэрээс эд зүйлс авсан байсан...” гэх мэдүүлэг[42],

8.3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 09 дүгээр арын 07-ны өдрийн 01/257 дугаартай актын Дүгнэлт хэсэгт: “...Шинжилгээнд ирүүлсэн 1 ширхэг гарын мөр нь Папилон санд МИ000610013585 гэсэн бүртгэлийн дугаараар бүртгэгдсэн О.Ш  зүүн гарын алганы хээнүүдтэй тохирч байна...” гэх дүгнэлт[43],

8.4. Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[44],

8.5. Эд хөрөнгийн үнэлгээний тайлан[45],

8.6. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[46],

8.7.Шүүгдэгч О.Шын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Хархорин захын тэнд явж байгаад 1 дүгээр арктай байрны аркаар орсон. Тэгтэл байрны голд нэг хүүхэд дуу сонсоод сандал дээр сууж байсан. Би түүн дээр явж очоод чи ямар дуу сонсож байгаа юм гээд асуусан. Тэгээд би 2000 төгрөг өгье чи гэрээсээ ороод буцалсан ус ундааны саванд хийгээд аваад ирээч гэж хэлсэн. Тэр хүүхэд за гээд гэрлүүгээ гүйгээд явсан... Нөгөө хүүхэд гараад ирэхээр нь би түүнийг дуудаад усыг нь амсаж үзээд давс нь бага байна гэж түүнд хэлээд танай аав, ээж 2 чинь давс, ус зөөлөө гэж уурлахгүй байна уу? гэхэд манайд хүн байхгүй гэж хэлсэн. Би тэр хүүхдэд танайд хамт ороод ах нь давсаа өөрөө тааруулъя гэж хэлээд дагаад хамт гэрт нь орсон. Гэрт нь ороод тэр хүүхэд усаа дахиад буцалгая гээд гал тогооны өрөө рүүгээ орсон. Энэ хооронд нь би том өрөөнд нь ороод шкафыг нь онгойлгоод шургуулганд байсан ээмэг, бөгж, орон дээр байсан сурагч цүнхийг аваад гадаа хаалганы хажууд гаргаад тавьсан. Тэгээд нөгөө хүүхэд ус болчихлоо гээд надад өгөхөөр нь дотор нь нэг халбага давс хийгээд аваад гарсан. Нөгөө хүүхэд гэртээ үлдсэн...” гэх мэдүүлэг[47] зэрэг болно.

9. 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 15 дугаар хороолол 48 дугаар байрны 24 тоотод оршин суух иргэн Б.Мажигхандын эзэмшлийн гэрт буюу хүн байнга амьдрах үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч “Дэлл” маркийн зөөврийн компьютер, хүүхдийн куртик зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 1,029,540 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн нотлох баримтууд:

9.1. Хохирогч Б.Мажигхандын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 13 цаг болж байх үед Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 48 дугаар байрны 24 тоотод хаягт байрлах гэртээ 7 настай хүү Нямжаргалыг гэрт нь ганцааранг нь үлдээгээд ажилдаа явсан. Тэгээд 17 цаг болж байхад манай хүү Нямжаргал утсаар яриад гэртээ орж болохгүй байна хаалганд түлхүүр таарахгүй байна гэж хэлэхээр нь гэртээ ирээд хаалгаа онгойлгоод ороод эд зүйлсээ бүртгэж үзэхэд буйдангийн хажуу талд байрлуулсан байсан бор өнгийн шүүгээний тавцангийн хэсэгт тавьсан байсан “Делл” маркийн нөүтбүүк хулгайд алдагдсан болохыг мэдсэн. Тэгээд хүү Нямжаргалаас ямар асуудал болсныг асуухад “гэрийн гадаа талбай дээр тоглож байхад улаан хүрэн өнгийн нүдний шилтэй, дээгүүрээ малгайтай,

цагаан өнгийн цамц өмссөн 18-20 орчим насны эрэгтэй хүүхэд ирээд ах нь гэрт нь ороод ус уумаар байна” гэж хэлэхээр нь гэртээ дагуулж ороод ус хийж өгөөд гарч ирсэн. Тэгээд намайг талбай дээр тоглож байхад хүзүүнд чинь зүүсэн түлхүүр чинь тоглоход саад болоод байна ах нь барьж байя гэж хэлж аваад буцаагаад өгсөн. Тэгээд би тоглож байгаад гэртээ орох гэхэд миний түлхүүр гэрийн хаалганд таарахгүй байхаар нь тань руу утсаар ярьж хэлсэн гэж надад хэлсэн.. Тэр залуу манай хүүгийн гэрийн түлхүүрийг нь аваад буцаагаад өгөхдөө оосорт нь зүүсэн түлхүүрийг сольж аваад өөр түлхүүр өгсөн байсан...” гэх мэдүүлэг[48],

9.2. Насанд хүрээгүй гэрч Б.Нямжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 13 цагийн үед манай ээж гэртээ ирчихээд буцаад ажилдаа явсан. Би гэртээ ганцаараа үлдсэн. Тэгээд гэртээ хэсэг ганцаараа байж байгаад 15 цаг болж байх үед гэрийн гадна талын талбай дээр тоглох гээд гарахад 18-20 орчим насны ах надад “ахынх нь ам цангаад байна гэрт чинь хүн байгаа юм уу? ус уумаар байна” гэж хэлсэн. Би “манай гэрт хүн байхгүй” гээд би тэр ахыг дагуулаад гэртээ ороод ус хийж өгөөд буцаад талбай дээр гарч ирээд хүүхдүүдтэй хөл бөмбөг тоглосон. Тэгэхэд тэр ах миний хүзүүнд зүүсэн хаалганы түлхүүрийг хараад тоглоход чинь саад болоод байна надаа өгчих гээд миний хүзүүнд зүүсэн гэрийн түлхүүрийг аваад намайг тоглож байхад надад буцааж өгчихөөд яваад өгсөн. Би тоглож байгаад гэртээ орох гэхэд гэрийн хаалганы цоожинд түлхүүр таарахгүй байхаар нь ээж Мажигхандад утсаар ярьж хэлсэн...” гэх мэдүүлэг[49],

9.3. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[50],

9.4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 5383 дугаартай актын дүгнэлт хэсэгт: “...Шинжлэгдэж буй 1, 3 дугаарласан 2 ширхэг гарын мөр санд Дэмбэрэлтэдийн Шинэбаяр нэрээр 1 удаа, О.Ш нэрээр 3 удаа бүртгэгдсэн баруун гарын эрхий болон ядам хуруугаар үүссэн байна...” гэх дүгнэлт[51],

9.5. Эд хөрөнгийн үнэлгээний тайлан[52],

9.6. Шүүгдэгч О.Шын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 13 цагийн үед Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 48 дугаар байрны гадаа тоглож байсан хүүхдүүдээс хүзүүндээ түлхүүр зүүгээд тоглож байсан хүүхэдтэй хамт хөл бөмбөг тоглосон. Тэгээд гэрт нь орж хамт ус ууж гарч ирээд буцаад тэр хүүхдэд "ахын дүү түлхүүрээ хаячихна ах даа өгчих" гэж хэлээд гэрийнх нь түлхүүрийг аваад 48 дугаар байрны 24 тоотод байх айл руу түлхүүрээр нь онгойлгож ороод гэрт нь байсан нөтебүүкийг аваад үүдний хэсгээс куртикэнд ороогоод аваад явсан. Би авсан нөүтбүүкээ “Өгөөмөр” захын орчим байдаг нэрийн нь мэдэхгүй ломбарданд 150,000 төгрөгний барьцаанд өөрийнхөө иргэний үнэмлэхээр тавьсан. Би уг мөнгөөр шоудаад үрээд дуусгасан энэ хэргийг би ганцаараа үйлдсэн...” гэх мэдүүлэг[53] зэрэг болно.

10. 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэмүүлэл” хотхоны 105-27 тоотод нэвтэрч иргэн Н.Ганзоригийн эзэмшлийн 1 ширхэг 12 жилтэй их гарын мөнгөн аягыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн нотлох баримтууд:

10.1. Хохирогч Н.Ганзоригийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр би Төв аймаг ороод гэртээ иртэл манай гэрийн шүүгэнд байсан их гарын мөнгөн аяга байхгүй байсан. Тэгэхээр нь би нээх анзааралгүй гэр дотор байгаа байх гэж бодоод гэрийнхнээсээ асуугаагүй, байнга хэрэглэдэггүй байсан учир тоохгүй байж байгаад цагаан сарын өмнөх өдөр аягаа санаад гэрийнхнээсээ асуухад гэрийнхэн гэрт байгаа байлгүй гэсэн. Тэгтэл цагдаагаас танай гэрээс мөнгөн аяга алга болсон уу гэхээр нь аягаа хайгаад олоогүй. Тэгээд цагдаад хандсан...” гэх мэдүүлэг[54],

10.2. Гэрч Г.Аззаяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр манай аав Ганзориг Төв аймгаас Баянгол дүүргийн 5 дугаар хороо, “Тэмүүлэл” хотхоны 105-27 тоот гэртээ ирээд удалгүй бие нь өвдөөд эмнэлгээр явж үзүүлээд бид хэдийг сандаргаад байж байх үед манай гэрийн шкафан дотор байсан аавын мөнгөн аяга алга болсон байсан...” гэх мэдүүлэг[55],

10.3. Эд хөрөнгийн үнэлгээний тайлан: “...12 жилтэй их гарын мөнгөн аяга 1 ширхэг-500,000 төгрөг” гэх дүгнэлт[56],

10.4. Шүүгдэгч О.Шын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би 2018 оны 09 дүгээр сарын сүүлээр байх өдрийг нь сайн санахгүй байна. Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10-р хороолол, 3 дугаар эмнэлгийн хажуу талын “Тэмүүлэл” хотхоны гадна зогсож байхад 10 орчим насны нэг эрэгтэй хүүхэд тоглож байхаар нь “ах нь чамд 2.000 төгрөг өгий ахдаа ус буцалгаад өгөөч” гэсэн. Тэгтэл тэр хүүхэд тэгий гээд намайг дагуулаад 105 дугаар байр луу гэрлүүгээ дагуулан орсон. Гэрлүү нь ороход ах нь гээд нэг залуу унтаж байсан бас 8 дугаар ангийн хүүхэд гээд нэг эрэгтэй хүүхэд гэрт нь байсан. Намайг дагуулан орсон хүүхэд надад ус буцалгаад өгье гээд гал тогоо руу ороход нь би том өрөөний зурагтны стинкен дээр мөнгөн аяга байхаар нь аваад шууд гэрээс нь гарч яваад төв зам дагуу такси барьж “Хар хорин” зах дээр очоод гүүрэн дээр зогсдог нэг эгчид 70,000 төгрөгөөр зарж мөнгөөрөө шоудаад дуусгасан...” гэх мэдүүлэг[57],

10.5. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[58] зэрэг болно.

11. 2018 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 26-04 дүгээр байрны 15 тоотод оршин суух иргэн Ц.Жаргалбаярын эзэмшлийн гэрт буюу хүн байнга амьдрах үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч 47 инчийн “Элжи” маркийн хар өнгийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 764.800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн нотлох баримтууд:

11.1. Хохирогч Ц.Жаргалбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн өглөө 09 цагийн үед би ажилдаа явахаар гэрээсээ гарсан. Тэгээд гэрт 3 хүүхэд буюу Мөнх-Ирээдүй, Тэмүүжин, Мөнх-Оргил нар үлдсэн. 17 цагийн үед манай охин Мөнхгэрэл нь айл хоночихоод гэртээ ирсэн. Надруу залгаад ээж гэрийн хаалга онгорхой, зурагт байхгүй, дүү нар бас байхгүй байна гэж хэлсэн. Тэгээд хэсэг байж байгаад би охин руугаа эргүүлээд залгаад дүү нар чинь хаалгаа онгорхой орхиод тоглоод явчихсан байна уу гэхэд үгүй ээ түгжсэн гэж байна. Мөнх-Ирээдүй чинь хүний дугуй унах гэж барьцаанд юм үлдээ гэхээр нь гэрийнхээ түлхүүрийг үлдээсэн байна гэж хэлсэн. Тэгээд би гэртээ ирэхэд гэрт 4 хүүхэд байрны гадаа байж байсан. Гэртээ ороход зурагт алдагдсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг[59],                              

11.2.Насанд хүрээгүй гэрч Б.Мөнх-Ирээдүйгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 09 дүгээр сарын 23-ний өдрийн 12 цагийн үед дүү болох Тэмүүжин, Мөнх-Оргил нарын хамт байрныхаа гадаа тоглож байгаад гэрлүүгээ орох гэж байхад танихгүй ах ирээд ойрхон буцалсан ус зардаг газар байна уу гэсэн. Тэгээд би байхгүй гэхэд би чамд 2.000 төгрөг өгье чи гэрлүүгээ ороод ус буцалгаад 3 халбага давс хийгээд ир гэсэн. Би за гээд тэр ах байрны гадаа үлдсэн. Тэнд бас хоёр дүүгээ үлдээсэн. Тэгээд усаа буцалгаад нөгөө ахад авчирч өгсөн чинь тэр ах намайг чи дугуй унаж чаддаг уу гэсэн. Би чадна гэхэд тэр ах чи тэгвэл миний дугуйг унаж байгаарай би шалгалт өгчихөөд ирье 20-30 минут болох байх тэгээд барьцаанд юм өгөх юм уу гэсэн. Тэгээд намайг гэрийнхээ түлхүүрийг өгчих гэсэн. Тэгээд би түлхүүрээ өгсөн. Тэр ах баруун тийшээ яваад өгсөн. Би дугуйгаа унаад хүлээж байгаарай гэсэн газарт нь хүлээж байсан. Би нөгөө ахыг бараг 1 цаг хүлээсэн. Хүлээгээд байж байтал манай аниа Мөнхгэрэл ирээд зурагт байхгүй болчихсон байна гэж хэлсэн. Тэгээд гэртээ ороход зурагт байхгүй байсан...” гэх мэдүүлэг[60],

11.3. Эд хөрөнгийн үнэлгээний тайлан[61],

11.4. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[62],

11.5. Шүүгдэгч О.Шын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2018 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр гэрээсээ хар өнгийн унадаг дугуй унаад 805 дугаар ангийн ойролцоо дугуй унаж байсан 4-5 дугаар ангийн бололтой нэг эрэгтэй хүүхэд гартаа түлхүүр барьсан бас нэг хүүхэдтэй хамт байсан. Би тэр хүүхдүүд дээр очоод ахдаа “буцалсан ус гаргаад өгчих” гэж хэлэхэд тэр хүүхэд гэрлүүгээ ганцаараа орсон. Би араас нь ороод гэрийнх нь хаалгыг мэдэж авсан. Уг хүүхэд гэрээсээ надад ус гаргаж ирээд өгсөн ба би тэрийг усыг нь уугаад унадаг дугуй унадаг уу гэхэд унадаг гэхээр нь би ахынхаа дугуйг унаж бай харин чи оронд нь гэрийнхээ түлхүүрийг барьцаанд тавь гээд авсан. Энэ үед би такси дуудаад байрных нь урд зогсоогоод гэрт нь орж зурагтыг авсан. Уг зурагт нь 47 инчийн хар өнгийн “Элжи” маркийн зурагт байсан...” гэх мэдүүлэг[63],

11.5. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[64] зэрэг болно.

12. 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хороо, Богд-Арын 19-37 тоотод оршин суух иргэн О.Хангалыг гэртээ байхад нь “буцалсан өгөөч 2.000 төгрөг өгье” гэж хуурч гэрт нь орж, иргэн С.Одгэрэлийн эзэмшлийн “Дэлл” маркийн зөөврийн компьютер, цүнх, цэнэглэгч зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 1.532.120 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн нотлох баримтууд:

12.1. Хохирогч С.Одгэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 09 дүгээр сарын 26, 27-ны өдрүүдэд өөрийн эзэмшлийн зөөврийн компьютерыг гэртээ тавиад дараа нь 10 дугаар сарын 01-ний үеэр нөгөө зөөврийн компьютероо гаргаж ирээд ажлаа хийх гэсэн боловч гэрт байсан зөөврийн компьютер маань байхгүй болохоор гэртээ зөндөө хайж шалгасан боловч олдоогүй юм. Тэгээд тэр үедээ өөрийн 10 настай хүү О.Хангалыг сэрдээд сургууль руу авч яваад алга болгоод айсандаа хэлэхгүй байна гэж бодсон. Тэгээд 2019 оны 01 дүгээр сарын 31-ний орой 16 цагийн үед манайд нийслэлийн цагдаагийн газрын мөрдөн шалгах газрын цагдаагийн ахлах дэслэгч Батдэлгэр гэх хүн ирээд танайхаас компьютер хулгайд алдсан уу гэж асуухад нь би өнгөрсөн оны намар алдсан гэхэд хулгайч нь баригдсан бид нартай хулгайчтай нь зам шалгалтаар яваад танайд ирлээ та цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж шалгуул гэж хэлсэн...” гэх мэдүүлэг[65],

12.2. Иргэний нэхэмжлэгч А.Галбадрахын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Андууд” нэртэй ломбардыг ажиллуулдаг юм. 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр О.Ш “Делл” маркийн нэг ширхэг зөөврийн компьютерийг барьцаалж өөрийн нэрээр 400,000 төгрөгний зээлийг авсан. Тухайн үед Шинэбаяр нь 14 хоногийн хугацаатай зээл авсан бөгөөд түүнээс хойш нэг ч удаа ирээгүй алга болсон. Гэтэл дараа нь цагдаагийн байгууллагаас  дуудаад хураан авсан. ...Би 400,000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг[66],

12.3. Насанд хүрээгүй гэрч О.Хангалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр би гэртээ ганцаараа байж байгаад дүүгээ авах гээд гадаа гарсан. Гэтэл нэг танихгүй ах надаас ус өгдөг газар хаана байдаг бэ гэж асуухаар нь би мэдэхгүй гэж хэлсэн. Тэр ах надад танай гэрээс ус авъя би чамд 2.000 төгрөг өгнө гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр ахад “та орцны гадаа байж бай, би гэрээсээ ус аваад гараад ирнэ” гэж хэлээд гэртээ ороод ус буцалгагчинд ус буцалгаад байж байтал тэр ах манай гэрийн хаалгыг тогшихоор нь би онгойлгож өгсөн. Тэр үед би гал тогоо руугаа ороод усаа буцалгаад байж байтал тэр ах нөгөө өрөөнүүдээр яваад байсан. Би усаа буцалгаж дуусгаад гадаа гартал тэр ах явсан байсан. Би дүүгээ аваад гэртээ орсон. Тэр үед тэр ахыг манай гэрээс юм хулгайлсаныг би мэдээгүй...” гэх мэдүүлэг[67],

12.4. Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /иргэний нэхэмжлэгч А.Галбадрахаас “Делл” маркийн зөөврийн компьютерыг хураан авч хохирогч С.Одгэрэлд хүлээлгэн өгсөн тэмдэглэл[68],

12.5. “Андууд” Ломбарданд 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр О.Ш “Делл” маркийн зөөврийн компьютерыг 400,000 төгрөгийн барьцаанд тавьсан зээлийн гэрээний хуулбар”[69],

12.6. Эд хөрөнгийн үнэлгээний тайлан[70],

12.7. Шүүгдэгч О.Шын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2018 оны 09 дүгээр сард би ганцаараа Бичилийн хойно явж байхад танихгүй 3-н жаахан хүүхэд байрныхаа гадаа тоглож байхаар нь нэгийг нь дуудаад гэрээсээ буцалсан халуун ус гаргаад өгөөч 2,000 төгрөг өгье гэж хэлсэн. Тэгээд нэг хүүхэд зөвшөөрөөд намайг гэрлүүгээ буюу Баянгол дүүргийн 12 дугаар хороо, Бичил хорооллын 19 дүгээр байрны 2 дугаар орц руу хамт орсон. Тэр хүүхэд 1 дүгээр давхарт гэрийнхээ хаалгыг нээгээд ороход нь би араас нь дагаад орсон. Тэгээд тэр хүүхэд гал тогоондоо усаа буцалгаж байх хойгуур нь би том өрөөнд нь ороод ширээн дээр байсан хар цүнхтэй нэг ширхэг зөөврийн компьютер байсныг аваад шууд гараад явсан. Би уг зөөврийн компьютерийг Андуудын нэг ломбард ороод өөрийнхөө бичиг баримтаар 400,000 төгрөгний барьцаанд тавиад мөнгийг нь үрээд дуусгасан...” гэх мэдүүлэг[71], 12.8. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[72] зэрэг болно.

13. 2018 оны 09 дүгээр сард Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 19/2 дугаар байрны 1 тоотод  оршин суух иргэн Т.Өлзийсүрэнгийн гэрээс 6 ширхэг мөнгөн аягыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 1,340,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн нотлох баримтууд:

13.1. Хохирогч Т.Өлзийсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Нийслэлийн цагдаагийн газрын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Батдэлгэр гэдэг цагдаа 20 гаран насны эрэгтэй дагуулж ирээд 2018 оны 09 дүгээр сарын эхээр манай хүү Б.Анандыг гэртээ ганцаараа байхад нь нэг залуу гаднаас хаалга тогшиж орж ирээд “үйлчилгээ хийнэ” гэж хэлээд гал тогооны тавилганы шкафан дээр байсан 8 ширхэг томоос жижиг руугаа өрөөд тавьчихсан байсан мөнгөн аягануудаас авсан гэхээр нь би очоод аягаа үзтэл 2 ширхэг аяга үлдчихсэн байсан. Тэгээд цагдаад өргөдөл гаргаж өгсөн...” гэх мэдүүлэг[73],

13.2. Эд хөрөнгийн үнэлгээний тайлан: “...6 ширхэг мөнгөн аяга 1,340,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ” гэх тайлан[74],

13.3 Шүүгдэгч О.Шын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би 2018 оны 09 дүгээр сарын дундуур яг өдрийг нь санахгүй байна, ямарч байсан үдээс хойш байсан. Баянгол дүүргийн 7-р хороо, 19-р байрны 2-р орцны 1 тоотын хаалгыг тогшиход 5-6-р ангийн гэмээр жоохон хүүхэд хаалга онгойлгосон. Би гэрт чинь том хүн байна уу гэж асуухад тэр хүүхэд байхгүй гэхээр нь би гэрлүү нь дагаад орсон. Тэгээд гал тогооны өрөөнд нь ороод нөгөө хүүхдэд “би чамд 2000 төгрөг өгье надаа ус буцалгаад өг” гэж хэлэхэд нөгөө хүүхэд ус буцалгах гээд цаашаа хараад явсан. Би гал тогооны шкафан дотор өрөөд тавьсан байсан мөнгөн аяганаас 4 ширхгийг өвөртөө хийж буцалсан усаа ундааны саванд хийж аваад нөгөө хүүхдэд 2000 төгрөг өгөөд гарч явсан...” гэх мэдүүлэг[75],

13.4. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[76] зэрэг болно.

14. 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, “Хорго” хотхоны 02-04 дүгээр байрны 27 тоотод иргэн М.Амартүвшинг гэртээ байхад нь “буцалсан ус өгөөч” гэж хуурч гэрт нь орж, иргэн С.Нандинцэцэгийн эзэмшлийн “Дэлл” маркийн зөөврийн компьютер, цүнх, цэнэглэгч зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 1,709,600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн нотлох баримтууд:

14.1.Хохирогч С.Нандинцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Өнөөдөр өглөө манай гэрийнхэн цэцэрлэг, сургууль, ажилдаа яваад том хүү Түвшинтөр гэртээ ганцаараа үлдсэн. Би ажлаа тараад гэртээ ирэхэд манай дунд хүү хичээлээсээ ирчихсэн гадаа зайрмаг барьсан тоглож байсан. Би “юу нь зайрмаг юм” гэж асуухад “нэг ахад ус буцалгаж өгөөд тэр ах надад мөнгө өгсөн” гэж хэлээд би хүүтэйгээ гэрлүүгээ ороод манай хүү дүүгээ цэцэрлэгээс авахаар явсан. Би гэртээ ороод хувцсаа өлгүүрт өлгөх гэтэл шүүгээний урд миний мөнгөн ээмэгний өрөөсөн байхаар нь аваад байсан газар нь хийх гэхэд ээмэг, бөгж, гинж хадгалдаг саван дотор байсан миний болон нөхрийн маань ээмэг, бөгж, гинж байхгүй байсан...” гэх мэдүүлэг[77],  

14.2. Насанд хүрээгүй гэрч М.Амартүвшингийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өнөөдөр хичээлээ тараад ганцаараа гэрлүүгээ орох гээд орцны үүдийг онгойлгож байхад манай байрны булангаас “хөөе наад хаалга барьж бай гэж хэлээд цуг манай байрлуу ороод “танай гэрт халуун ус байна уу’ гээд цуг лифтээр дээшээ яваад 6 давхарт буусан. Тэгээд “энд халуун ус зардаг газар байдаг уу” гэж асуухаар нь би байхгүй” гэж хэлэхэд “чи ахдаа гэрээсээ халуун ус хийгээд өгчих, танай гэрт том хүн байгаа юм уу” гэж асуухаар нь би байхгүй” гэж хэлээд хаалга онгойлгоод бид 2 орсон. Тэр ах жижиг ундааны сав барьсан байж байгаад сав байна уу гэхээр нь би гэрээсээ шилэн сав гаргаж халуун ус хийх гэсэн чинь тэр ах сайн угаагаад хийгээрэй гээд би саваа угааж байхад унтлагын өрөө рүү ороод танай цонхоор чинь бүх юм харагддаг юм байна гэсэн. Тэгээд чимээгүй болохоор нь араас нь унтлагын өрөөнд ороод харахад манай ээжийн бөгжний савыг ухаж байсан. Тэгээд доторхыг үзээд байхаар нь би саваа арчих гээд явахад намайг хараад араас ирээд би саванд нь ус хийгээд давс хийж өгсөн. Тэр ах “ямар буянтай хүүхэд вэ” гэж хэлээд 2400 төгрөг өгөөд манай гэрээс гараад явсан...” гэх мэдүүлэг[78],

14.3.Эд хөрөнгийн үнэлгээний тайлан[79],

14.4. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[80],

14.5. Шүүгдэгч О.Шын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би 2018 оны 10 дугаар сарын сүүлээр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Хорго” хотхоны нэг саарал байрны давхрыг нь санахгүй байна 7 билүү 8 давхарт гараад хаалгыг тогштол нэг жоохон хүүхэд байхаар нь “ахдаа ус буцалгаад өгөөч” гээд гэрт нь унтлагын өрөөнд нь ороод нэг жижиг савыг нээгээд үзтэл эрэгтэй, эмэгтэй хүний алт, монетан эдлэл, хос сүйн бөгж зэрэг эд зүйлс байхаар нь савтай нь аваад гарсан...” гэх мэдүүлэг[81] зэрэг болно.

15.2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 18 дугаар байрны 29 тоотод оршин суух иргэн З.Энхжаргалыг “буцалсан ус өгөөч” гэж хуурч гэрт нь орж, иргэн Э.Өлзийжаргалын эзэмшлийн  монетон ээмэг, бөгж, “HTC” маркийн гар утас зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 1.442.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн нотлох баримтууд:

15.1. Хохирогч Э.Өлзийжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2018 оны 10 дугаар сарын 18-ний өглөө 10 цагийн үед жижиг өрөөндөө унтаж байгаад 2 охиноо босоорой гэж хэлчихээд жижиг өрөө рүүгээ буцаад орж ирэхэд ширээн дээр миний цагаан алтан ээмэгний өрөөсөн нь байсан. Би өөрийн үнэт эдлэлүүдээ жижиг өрөөнийхөө шкафны дээд талын цоожтой жижиг хайрцаганд хийж хадгалдаг юм. Тэгээд ээмэгний өрөөсөн ширээн дээр байхаар нь гайхаад цоожтой шкафаа онгойлгоод үзсэн чинь миний ээмэг зүүлт хийдэг савыг онгичоод эмх замбараагүй болгочихсон байсан. ...Би 2 охиноосоо ээжийнх нь ээмэг, зүүлт алга болсон байна харсан уу гэж асуухад манай 2 охин мэдэхгүй гэж хэлсэн...” гэх мэдүүлэг[82],

15.2. Гэрч З.Саруулпүрэвийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 15 цаг 30 минутын үед хичээлээ тараад ээжийн ажил болох Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо дээр очиж гэрийн түлхүүр авах гэсэн боловч ээж ажил дээрээ байхгүй гадуур ажилтай гараад явсан байсан. Гэртээ ороод балкон дээрээс өмд, пүүз хоёроо оруулж тавьчихаад хоол хийж идээд зурагт үзэж байгаад Толгойт руу хадмынх руугаа явсан. 2018 оны 10 дугаар сарын 18-ны өглөө ээж Өлзийжаргал над руу залгаад гэрт байсан ээжийнх нь монетон ээмэг, зүүлт, алтан ээмэг байхгүй байна, чи авсан уу? Ломбарданд тавиагүй биз гэж асуусан. Тэгэхээр нь би үгүй гэж хэлээд утсаа тасалсан...” гэх мэдүүлэг[83],

15.2. Насанд хүрээгүй гэрч З.Энхжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...Би тэр өдөр 12 цагийн үед хичээлдээ явах гээд гэрээс гараад явж байхад нэг эрэгтэй хүн тааралдаад энд халуун ус байдаг юм уу гэсэн. Тэгэхээр нь би байгаа гэхэд тэр ах танай гэрт халуун ус байгаа юу гээд би байгаа гэсэн. Тэгээд би тэр ахыг дагуулаад гэрлүүгээ орсон. Би ус буцалгаж байхад тэр ах манай гэрийн хамаг юмыг онгичоод эхэлсэн. Тэгээд ээжийн гоёл хийдэг хайрцгийг үзээд цоожтой байсан чинь онгойлгосон. Тэгээд би буцалсан усаа хийгээд давс хийсэн. Гэтэл тэр ах би гадаа гараад хүлээж байя гэсэн. Тэгээд би усаа аваад гараад ирэхэд тэр ах байхгүй байсан. ...Тэр эрэгтэй хүн над руу уурлаж загнасан зүйл байхгүй. Тухайн үед ээжийг уурлах байх гэж бодоод хэлээгүй...” гэх мэдүүлэг[84],

15.3. Эд хөрөнгийн үнэлгээний тайлан[85],

15.4. Шүүгдэгч О.Шын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:  “...2018 оны 10 дугар сарын 18-ны өдрийн 12 цагийн үед “Тэди” гар утас худалдааны төв орох гээд найз Чингисийн хамт алхаад явж байтал Чингис энэ хүүхэд ганцаараа түлхүүр бариад явж байна гэсэн. Тэгэхээр би Чингисийг байж бай гээд би тэр хүүхэд дээр очоод ахдаа буцалсан халуун ус өгчих ах нь 2000 төгрөг өгье гэж хэлсэн. Тэгээд тэр хүүхэд зөвшөөрөөд дагуулаад гэрлүүгээ орсон. Би тэр хүүхдийн хамт цахилгаан шатаар гарсан. Тэр хүүхэд гал тогооны өрөө рүү ороод ус буцалгаж байх үед би унтлагын өрөө рүү ороход хувцасны шкаф дотор эмэгтэй хүний 1, 2 ширхэг бөгж байсан. Т эгээд тэд нарыг аваад би сав аваад ирье гэж хэлээд гэрээс нь гарсан. Буцаад нөгөө хүүхэд гал тогоондоо зогсож байхаар нь дахин унтлагын өрөө рүү ороод шкафны дотор байсан улаан өнгийн гоёлын хайрцагийг онгойлгож үзэхэд эмэгтэй хүний гоо сайхны хэрэглэл байхаар нь бөгж гинж, мөн НТС гэдэг гар утсыг авсан. Тэгээд ус буцалчихлаа гэхээр нь би 2000 төгрөгөө өгөөд усаа аваад гараад явсан...” гэх мэдүүлэг[86] зэрэг болно.

16. 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 21 дүгээр байрны 110 тоотод насанд хүрээгүй иргэн Л.Гантүлхүүрийг байхад нь “усны тоолуурын заалт авах гэсэн юм” гэж хуурч, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч иргэн Г.Одончимэгийн эзэмшлийн “Айфони-6эс” маркийн гар утас, ээмэг бөгжний шүрэн хослол, эмэгтэй хүний алтан гинж зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад  2.277.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн нотлох баримтууд:

16.1. Хохирогч Г.Одончимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр миний хүү Гантүлхүүр залгаад “Ээж та хурдан хүрээд ир, манайд хүн хүрч ирээд утас аваад явчихлаа” гэж хэлэхээр нь би яагаад ямар хүн орж ирээд аваад гарсан юм гэхэд “Усны тоолуурын заалт авах гээд орж ирсэн хүн” гэхээр нь би гараад жижүүр эгчдээ очиж байна гэж хэл гэсэн. Тэгээд би ажлаасаа гараад Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо,  21-110 тоотод гэртээ очиход Цагдаа хүрч ирээд явсан байдалтай байсан. Гэрлүүгээ явж байх замд Цагдаагаас залгаад та юмаа бүртгээд хүүхдээ аваад Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр хүрч ирээрэй гэсэн. Би гэртэй ороод юу болсон талаар асуухад хүү хэлэхдээ “ үл таних хүн сантехникийн хүн байна гэж хуурч мэхлэн орж ирээд гэрийн том өрөөний зурагтны доод талд байсан “Ай-фоне 6 эс” маркийн гар утас мөн миний ээмэг, бөгжний савыг аваад явсан байсан...” гэх мэдүүлэг[87],

16.2. Насанд хүрээгүй гэрч Л.Гантүлхүүрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 21-110 тоотод үл таних хүн сантехникийн хүн байна. Танайх руу орж усны тоолуур авах гэсэн юм гэж хэлэхээр нь би гэртэй оруулсан. Тэгээд намайг усны заалт хараад өг гэж хэлээд цуг 00-н өрөө рүү явсан. Намайг заалт харж байх хооронд ээжийн өрөөнд шилтэй юм унах дуу гарахаар нь очсон чинь үл таних хүн гарч ирэхээр нь би юу хийгээд байгаа юм гэж хэлсэн. Тэгээд би уг хүнд усны заалтыг цаасан дээр бичээд өгтөл надад үл таних хүн метр байна уу? Цонхыг хэмжих хэрэгтэй байна чи хэмжээд өг гэхээр нь би метр олж байгаад хэмжсэн. Би том өрөөний цонхыг хэмжээд дараа нь жижиг өрөөний хаалганы цонхыг хэмжээд гараад ирэх хооронд гараад явсан байсан...” гэх мэдүүлэг[88],

16.3. Эд хөрөнгийн үнэлгээний тайлан[89],

16.3.Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[90],           

16.4. Шүүгдэгч О.Шын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:  “...2018 оны 11 дүгээр сард 11-р хорооллын 2-р сургуулийн ойролцоо явж байгаад уг байр луу ороод айлуудын хаалга тогшиж явсан. Тэгтэл нэг айлын хаалгыг нэг жаахан хүүхэд онгойлгосон, би тэр хүүхдэд “усны тоолуурын заалт авах гэсэн юм” гэж хэлээд гэрт нь орсон. Тэгээд би уг айлаас “Айфон-6эс” маркийн гар утас, алтан гинж, нэг шүрэн ээмэг зэрэг эд зүйлсийг хулгайлаад гарсан. Уг эд зүйлсээ би 7-н буудалд байрлах “Сайн” ломбарданд өөрийнхөө бичиг баримтаар барьцаанд тавьсан...” гэх мэдүүлэг[91] зэрэг болно.

17. 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 39-60 тоотод оршин суух иргэн Б.Мөнхзулын гэрт нэвтэрч монетан бөгж, ээмэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 1,754,400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн нотлох баримтууд:

17.1. Хохирогч Б.Мөнхзулын мөрдөн  шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 14-ний өглөө ажилдаа явах гээд үнэт эдлэлүүдээ зүүх гээд хайхад миний үнэт эдлэлүүд байхгүй байсан. 2018 оны 12 дугаар сарын 14-ний орой ажлаасаа ирээд байрныхаа хамгаалалтын албан дээр хяналтын камерыг шүүж үзэхэд 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр миний дүү болох 10 настай Б.Идэрбаяр гэх дүүг  маань өдрийн 14 цаг 30 минутанд гэр лүүгээ орж явах замд нь нэг залуу лифтэнд дагаж орсон байсан. Манай давхарт Идэрбаяртай хамт бууж байгаа нь хяналтын камерт бичигдсэн байсан. Тэгэхээр нь би дүүгээсээ юу болсон талаар асуухад тус өдөр манай дүүд лифтэн дотор Юнивишины каталоги үзүүлсэн гэсэн. Тэгээд манай гэрлүү дагаж ороод ахдаа энэ хуудсыг бөглөөд өгчих, унтлагын өрөөндөө ороод бөглөөд өгчих гэж хэлсэн гэсэн. Тэгэхээр нь манай дүү хэлснээр нь уг хуудсыг унтлагын өрөөнд ороод бөглөөд 5 минут болж гараад ирэхэд уг залуу нь миний эд зүйл хийдэг байсан хайрцагыг барьсан энэ ямар гоё юм бэ гэж хэлээд бөглүүлсэн хуудсыг аваад гарсан гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг[92],

17.2. Эд хөрөнгийн үнэлгээний тайлан[93],

17.3 Шүүгдэгч О.Шын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчөөр өгсөн мэдүүлэг[94],

17.4. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[95] зэрэг болно.

18. 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 24 дүгээр байрны 16 тоот оршин суух иргэн Т.Бат-Эрдэнийг гэртээ байхад нь “СӨХ-өөс явж байна гарын үсэг зуруулъя” гэж хуурч гэрт нь орж, иргэн Д.Ариунжаргалын эзэмшлийн “Айфон-6” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 339,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн нотлох баримтууд:

18.1. Хохирогч Д.Ариунжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр би гэртээ 11 настай Бат-Эрдэнийг ганцааранг нь үлдээсэн. 13 цагийн орчим хүн хаалга тогшихоор нь манай хүү хаалгаа онгойлгоход “СӨХ”-өөс явж байна гэж хэлээд үл таних залуу гэрт орж ирсэн байсан. Тэгээд манай хүүгээр гарын үсэг зуруулна гээд нэг цаас өгөөд гарын үсэг зур ахын дүү гэж хэлээд бүх өрөөгөөр явсан байсан. Манай хүүд гарын үсгээ улаан балаар зур бас нэг юм буд гээд 2-лаа танай гэрээр улаан бал цуг хайя гэж хэлээд бүх өрөөгөөр орсон байсан. Тэгээд улаан балаа олоогүй манай хүүг СӨХ-ийн дэвтрээ аваад ир гээд 2 давхар луу оруулсан байсан. Тэр хооронд 1 давхарт шатны хажууд цэнэглээд залгаатай байсан “Айфони-6” маркийн гар утсыг аваад гарсан байсан...” гэх мэдүүлэг[96],

18.2. Насанд хүрээгүй гэрч Т.Бат-Эрдэний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 13 цагийн үед сургуулиа тараад гэртээ ирсэн. Гэртээ ирлээ гээд ээж рүүгээ ярьчихаад ганцаараа байж байхад 15 цаг өнгөрөөгөөд хаалга тогшсон “би хэн бэ” гэхэд “том хүн байна уу” гэсэн. Удалгүй 1-2 минутын дараа дахиад хаалга тогшоод “СӨХ-с явж байна” гээд би хаалганыхаа дурангаар хартал жижүүр эгчийн хүүхэд байх шиг харагдахаар нь хаалгаа нээсэн. Тэгтэл том хүн хэзээ ирэх вэ гээд гэрт ороод ирсэн. Тэгээд нэг хүснэгттэй цаас өгөөд 16 тоот жижиг дөрвөлжинг нь цэнхэр өнгийн балаар будаад буцаагаад өгсөн. Тэр ах аваад улаан өнгийн балаар будах ёстой гээд улаан бал хайгаад ир гэсэн. Би гэртээ улаан бал хайгаад олдохгүй болохоор нь байхгүй байна гэхэд 2-лаа цуг хайя гээд миний өрөөгөөр ороод гэрт яваад байсан. Тэгээд тэр ах намайг СӨХ-ийн ягаан дэвтэр байгаа олоод ир гэхээр нь би дээд өрөө рүү гарсан чинь гүйх чимээ гарахаар нь доошоо буугаад хартал хаалга онгорхой цэнэглээд газар тавьчихсан байсан “Айфони-6” маркийн гар утас алга болчихсон байсан...” гэх мэдүүлэг[97],

18.3. Эд хөрөнгийн үнэлгээний тайлан: “...Айпони-6 маркийн гар утсыг 339,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ” гэх тайлан[98],

18.4. Шүүгдэгч О.Шын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:  “...Би 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 15 цагийн үед Баянгол дүүргийн 9-р хороо, 24-р байрны 16 тоотын хаалгыг тогшиход жоохон хүүхэд дуугарахаар нь СӨХ-ийн ажилтан байна гээд хаалгыг нь онгойлгуулаад том хүн байна уу гэхэд нөгөө жоохон хүүхэд байхгүй гэхээр нь би ээж, аавынхаа утасны дугаарыг цаасан дээр бичээд өг гэж хэлээд гэрт нь орсон. Тэгээд нөгөө хүүхдийг СӨХ-ийн ягаан дэвтрээ аваад ирээч гэхэд дэвтрээ авчирч өгсөн. Би улаан өнгөтэй бал хэрэгтэй гэж хэлээд нөгөө хүүхэдтэй цуг гэрээр нь хайж байхад тэр хүүхэд 2 давхар луугаа гараад явахаар нь би нэг давхрын үүдний хажуу талд цэнэглэж байсан голд өнгөтэй “Айфон-6” маркын гар утсыг аваад шууд гараад зугтаасан...” гэх мэдүүлэг[99] зэрэг болно.

18.5. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[100] зэрэг болно.

19. 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороонд байрлах 9 дүгээр байрны 32 тоотод оршин суух иргэн А.Эрхэмтөрийг гэртээ ганцаараа байхад нь “СӨХ-өөс явж байна” гэж хуурч гэрт нь орж, иргэн Ж.Амарсайханы эзэмшлийн  “Дэлл” маркийн зөөврийн компьютерийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 390,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн нотлох баримтууд:

19.1 Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[101],

19.2. Хохирогч Ж.Амарсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр өөрийн төрсөн хүүхэд Эрхэмтөрийг өөрийн төрсөн ах Алтангэрэлд харуулахаар үлдээсэн. Манай хүү надад хэлэхдээ “танихгүй хар хувцастай, хар саравчтай малгайтай эрэгтэй хүн гэрт орж ирээд цаас өгөөд гарын үсэг зур гээд гал тогоо руу оруулсан талаар хэлсэн. Тэгээд манай хүү надад түрүүний орж ирсэн ах таны нөүтбүүкийг аваад явсан байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг[102],

19.3. Насанд хүрээгүй гэрч А.Эрхэмтөрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би эмээгийнд ирээд аав ажилтай гээд явсан. Би эмээгийнд ганцаараа байхад удалгүй хонх дуугараад би хаалгаа онгойлгосон. Тэгтэл нэг танихгүй хар малгайтай ах надад нэг цаас өгөөд намайг тэрэн дээр гарын үсэг зураад гэрийн хаягаа бичээрэй гэсэн. Би гал тогооны өрөөндөө ороод гарын үсгээ зурж дуусаад эргээд харахад нөгөө ах байхгүй байсан. Тэр ах гарч явсны дараа би аавын нөүтбүүк алга болсныг мэдсэн...” гэх мэдүүлэг[103],

19.4. Эд хөрөнгийн үнэлгээний тайлан[104],

19.5. Шүүгдэгч О.Шын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын үед гэж санаж байна мөнгөгүй болоод явж байхад хүүхдийн 100-н урд нэг байр байхаар нь ороод тоотыг нь санахгүй байна орцоор ороод өөдөөс харсан хаалга тогшиход нэг хүүхэд хаалгыг нь нээсэн. Эрэгтэй хүүхэд байсан СӨХ-с явж байна гэрийнхээ хаягыг аав, ээжийнхээ утасны дугаартай цаасан дээр бичээд өг гэж хэлээд бичиж байх хооронд нь буйдан дээр байсан зөөврийн компьютерийг нь аваад гэдсэндээ хийж нуугаад гарсан. Тэр зөөврийн компьютерыг Ланд төв дээр зарсан. Мөнгөөр нь шоудаж байгаад дуусгасан...” гэх мэдүүлэг[105],

19.6. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[106] зэрэг болно.

20. 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 11 дүгээр байрны 143 тоотод оршин суух иргэн З.Баяннуурын эзэмшлийн гэрт буюу хүн байнга амьдрах үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч 10 ширхэг мөнгөн аягыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 2,060,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн нотлох баримтууд:

20.1 Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[107],

20.2. Хохирогч З.Баяннуурын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манайх Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 11 дүгээр байрны 143 тоотод амьдардаг юм. Тэгтэл 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр гал тогооны текэн дээр 14 ширхэг мөнгө аяга хураасан байсан юм. Тэгтэл 10 ширхэг мөнгөн аяга нь алга болсон байсан. ...тухайн үед манай гэрт хаагуур орсныг би мэдээгүй. Манай гэрт манай зээ охин Гоо-Маргад /8 настай/ ганцаараа гэрт байсан. Би 11 дүгээр байранд хүнсний дэлгүүрт худалдагч хийдэг. Манай зээ охин гэрт байхдаа хулгайч орж ирснийг мэдээгүй, утсан дээр тоглоом тоглоод унтлагын жижиг өрөөндөө байж байсан.Тэгээд би гэртээ орж ирээд цай авах гээд тек рүүгээ эргэж хартал Гал тогооны текен дээр өрөөтэй байсан 20 ширхэг мөнгөн аяганаас эхний 10 ширхэг мөнгөн аягыг авсан байсан. ...Нийслэлийн хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөгч манай гэрт нэг залуутай хамт орж ирээд танай гэрээс хулгайд эд зүйл алдсан уу гэж асуухаар нь эд зүйлээ алдсан гэж хэлсэн. Танайд орж эд зүйлийг хулгай хийсэн хүн нь энэ байна гээд, манай гэрт яаж орсон талаар тухайн залуугаар яриулсан. Тэгээд тэр залуу нь манай гэрт 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр ирээд хаалгыг маань тогшиход хэн бэ гээд хүүхэд дугаараад тайлж өгөөгүй. Тэгээд хэсэг хугацааны дараа манай гэрт буцаж ирээд хаалга тогшиход хэн бэ гээд хүүхэд асуухаар нь СӨХ-өөс явж байна гээд хаалга онгойлгочихоод нөгөө хүүхэд нь цаашаа гүйгээд өрөөндөө ороод утсаараа тоглож байхад нь гал тогооноос 10 ширхэг мөнгөн аяга авсан гэж мөрдөгч нартаа ярьсан байсан. Манай охин Гоомаргад нь Орос сургуульд сурдаг учраас монгол хэлээрээ муу ярьдаг...” гэх мэдүүлэг[108],

20.3. Эд хөрөнгийн үнэлгээний тайлан[109],

20.4 Шүүгдэгч О.Шын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг[110],

20.5. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[111] зэрэг болно.

21. 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Баганат өргөө хотхоны 407 тоот байрны 38 тоотод оршин суух иргэн А.Тунгалагчимэгийн гэрт “бага насны хүүхдүүдийг тоглоомын төвд тоглуулах судалгаа авна” гэж хуурч нэвтэрч 5 ширхэг мөнгөн аяга, монетан ээмэг бөгжний хослол, “Делл” маркийн зөөврийн компьютер зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 1,146,800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн нотлох баримтууд:

21.1.Хохирогч А.Тунгалагчимэгийг мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр гэрээсээ гараад явсан. Манай гэрт манай дүүгийн хүүхэд 10 настай Бямба-Орхи, 8 настай Төгс-Төгөлдөр, 4 настай Ганбямба нар үлдсэн. Тэгээд би 17 цагийн үед гэртээ ирээд өрөөндөө орж ирэхэд шкафны хаалга онгорхой байсан. Үзэхэд дотор нь байсан дунд гарын 4 ширхэг, бага гарын 1 ширхэг мөнгөн аяга байхгүй болсон байсан. Мөн унтлагын өрөөнөөс зөөврийн компьютер алга болсон байсан. Тэгээд хүүхдүүдээсээ асуухад нэг хүн пицца сурталчилгааны хуудас бариад орж ирсэн гэж хэлсэн...” гэх мэдүүлэг[112],

21.2. Насанд хүрээгүй гэрч Бямба-Орхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр ахын гэрт 8 настай Төгстөгөлдөр, 4 настай Ганбямба бид 3 үлдсэн. Бид 3 тоглоод байж байхад хаалга нүдээд үл таних эрэгтэй хүн “том хүн байна уу” гэж асуусан. Төгстөгөлдөр байхгүй гэж хэлэхэд тэр ах намайг нааш ир ахын дүү гээд энэ пиццаны сурталчилгааны хуудас ав гэж хэлсэн. Тэгээд тэр залуу шар өнгийн цаас өгөөд энэ бол тоглоомын төвийн эрхийн бичиг заавал очиж тоглоно шүү гэж хэлсэн. Тэр залуу намайг цаас аваад ир энэ гэрт амьдарч байгаа бүх хүмүүсийн овог, нэр утасны дугаарыг бичиж авна гээд байсан. Тэгээд энэ давхарт өөр жаахан хүүхэдтэй айл байна уу гээд асуугаад байсан. Тэгээд наадахаа бичиж байгаарай гээд гараад яваад өгсөн. ...Тэр залуу хажуугийн унтлагын өрөө орсон би хараагүй цаасан дээр бичиж байсан...” гэх мэдүүлэг[113],

21.3. Эд хөрөнгийн үнэлгээний тайлан[114]

21.4. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[115],

21.5. Эд мөрийн баримтаар тооцсон “...1 ширхэг СД-ийг эд мөрийн баримтаар тооцов” гэх тогтоол[116],

21.6. Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[117],

21.7. Шүүгдэгч О.Шын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:  “...2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр гэрээсээ гараад Эрдэнэтолгой руу такси бариад явсан, тэр хавийн айлуудыг үзэх гэсэн, хүнтэй байдаг талаар нь харж хулгай хийх гэсэн бодолтой явсан. 14 цаг орчмын үед БЗД-ийн 8 дугаар хороо, “Баганат өргөө” хотхоны 407-р байрны 10 давхарт гараад бор өнгийн хаалгыг тогшиж үзэхэд 3 жаахан хүүхэд хаалга онгойлгосон, тэгээд том хүн байна уу гэж асуухад байхгүй гэхээр гэрлүү нь ороод хорооноос явж байна тоглоомын төвд үнэгүй ирж тоглоорой гээд өөрсдийнхөө нэрийг бичээд бас аав, ээжийнхээ нэрийг бичээд дугаарыг нь биччих гэж хэлсэн. Тэр 3 хүүхэд нэрээ бичиж байх хооронд хүүхдүүдийн унтлагын өрөөнөөс зөөврийн нөүтбүүкийг авсан. Мөн аав, ээжийнх нь унтлагын өрөөнөөс 3 бил үү 4 ширхэг мөнгөн аяга авсан, бас мөнгөн аяганы хажууд байсан хуурамч монетон ээмэг, бөгж байхаар нь бас аваад тэр айлаас гараад явсан...” гэх мэдүүлэг[118],

21.8. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[119] зэрэг бичгийн нотлох  баримт болно.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгө, эд юмсыг хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор, хүч хэрэглэхгүйгээр, бусдын эзэмшлээс нууцаар буюу өмчлөгчид нь мэдэгдэхгүйгээр авч буй шууд санаатай үйлдэл бөгөөд шүүгдэгч О.Шын гэмт үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан гэж дүгнэв.

Хулгайлах гэмт хэргийг “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” бол хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжид тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар зүйлчлэхээр хуульчилсан.

Шүүгдэгч О.Ш нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 92 дугаар Шүүхийн тогтоол[120]-оор Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт тус тус зааснаар 10 жил, 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2017 оны 07 дугаар сарын 03-ны байдлаар биеэр 1 жил, 03 сар, 27 хоног ял эдэлсэн байсныг дүйцүүлэн хасч, 9 сар, 13 хоногийн хугацаагаар хорих ял авч, 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр суллагджээ.

Доор дурдсан 2 удаагийн залилангийн үйлдэл, 1 удаагийн хулгайн үйлдэл нь шүүгдэгч О.Шын 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хоригдож байх хугацаанд үйлдэгдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас[121], шийтгэх тогтоолын хуулбар[122], ялын тооцоо, суллагдсан тухай тодорхойлолт зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдож байх тул О.Ш үйлдсэн болох нь тогтоогдохгүй байна. Үүнд:

1. 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Орхон аймгийн “Баян-Өндөр” сумын Баянцагаан багийн “Өнөр хороолол” 104 дүгээр байр, 36 тоотод оршин суух иргэн М.Гэрэлт-Одыг гэртээ ганцаараа байхад нь “аав чинь явууллаа, юм аваад ир гэсэн” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэн С.Мягмарын эзэмшлийн дунд гарын халтар манан хөөрөг 1 ширхэг, шүрэн хөөрөг 1 ширхэг, зүү ороож хийсэн улаан, хөх өнгийн 2 ширхэг даалин, их гарын мөнгөн аяга 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг зэрэг эд зүйлсийг залилан авч, бусдад 3,870,000 төгрөгийн хохирол учруулсан,

2. 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Орхон аймгийн “Баян-Өндөр” сумын “Дэнж баг”-ийн СӨХ-3 дугаар байрны 03-76 тоотод оршин суух иргэн Н.Ирмүүнийг гэртээ ганцаараа байхад нь“аав чинь надад өртэй зурагтыг нь авлаа” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэн П.Лхагвасүрэнгийн эзэмшлийн 32 инчийн “Хайер” маркийн ЛЕД зурагтыг залилан авч, бусдад 320.000 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдын эд хөрөнгийг нийт 2 удаагийн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилан авч, бусдад нийт 4,190,000 төгрөгийн хохирол учруулсан,

3. 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Элизабет” хотхоны 214 дүгээр байрны 212 тоотод иргэн Г.Мөнхгаригийг гэртээ байхад нь “цаас аваад ир ээжид чинь захиа үлдээх гэсэн юм” гэж хуурч гэрт нь орж, иргэн Б.Эрдэнэтуяагийн эзэмшлийн  монетон бөгж, бугуйвч, 5 ширхэг мөнгөн аяга зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 790,200 төгрөгийн хохирол учруулсан гэх 2 удаагийн залилангийн үйлдэл, 1 удаагийн хулгайн үйлдэл хамаарна.

            Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1, 2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн 2 удаагийн залилангийн үйлдэл, 1 удаагийн хулгайн үйлдлийг О.Ш үйлдээгүй болох нь тогтоогдож байх тул хэрэгсэхгүй болгож, 2 удаагийн залилангийн үйлдэл, 1 удаагийн хулгайн үйлдлийг тус тус шалгуулахаар хэрэг бүртгэлтэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн.

Шүүгдэгч О.Шыг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон” гэм буруутайд; “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж дээрэмдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, ял шийтгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.Шаас 22,432,639 /хорин хоёр сая дөрвөн зуун гучин хоёр мянга зургаан зуун гучин есөн мянга/-н төгрөг гаргуулан; Үүнээс:

  1. насанд хүрээгүй хохирогч Э.Бат-Эрдэнэ, түүний хууль ёсны төлөөлөгч Н.Ууганцэцэгт /Сонгинохайрхан дүүрэг, 17 дугаар хороо, 33-127 тоотод оршин суух, утас: 86660319, 88019789, РД:УО08231957/-т / 360,974 төгрөгийг;
  2. хохирогч С.Энхмаа /Сонгинохайрхан дүүрэг, 17 дугаар хороо, 32 дугаар байр, 384 тоотод оршин суух, утас:99722344, 99085358, РД:ХБ87031864/-д 282,512 төгрөгийг;
  3. хохирогч Д.Ариунжаргал /Баянгол дүүрэг, 9 дүгээр хороо, 24 дүгээр байр, 16 тоот, утас: 96557679, РД:АЭ80102409/-д 339,000 төгрөгийг;
  4. хохирогч Т.Өлзийсүрэн /Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 19/2-1 тоотод оршин суух, утас: 88117350, 98000220, РД: УГ87022401/-д  1,340,000 төгрөгийг;
  5. хохирогч Н.Одонмөнх /Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 12б-72 тоотод оршин суух, утас: 99111954, РД:РЖ81051713/-д 3,530,000 төгрөгийг;
  6. хохирогч М.Эрдэнэтуяа /Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, 35-601 тоотод оршин суух хаягтай, утас: 91113402, РД:НМ79100905/-д  2,042,000 төгрөгийг;
  7. хохирогч Г.Одончимэг /Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 21-110 тоотод оршин суух хаягтай, утас: 99105945, 99004215, РД:ДЛ76031004/-д 2,277,500 төгрөгийг;
  8. хохирогч А.Тунгалагчимэг /Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Багана өргөө хотхон 407-38 тоотод оршин суух хаягтай, утас: 99104431, РД:ЧИ78020207/-т 1,146,800 төгрөгийг;
  9. хохирогч Ж.Даваасүрэн /Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, 57/2-7 тоотод оршин суух хаягтай, уатс:95255308, РД:ЖЭ58112421/-д 380,000 төгрөгийг;
  10. хохирогч С.Нандинцэцэг /Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 2/4-27 тоотод оршин суух хаягтай, утас: 99057126, 88093578, РД:ИЮ82032964/-т 1,709,600 төгрөгийг;
  11. хохирогч Б.Мөнхзул /Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 39-60 тоотод оршин суух хаягтай, утас:99193952, 99195333, РД:ОЮ89082021/-д 1,754,400 төгрөгийг;
  12. хохирогч З.Баяннуур /Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 11 дүгээр байр, 2-143 тоотод оршин хаягтай, утас:88074513, 99072538, РД:ДЮ60030669/-т 2,060,000 төгрөгийг;
  13. хохирогч Э.Өлзийжаргал /Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, 18-29 тоотод оршин суух хаягтай, утас:88800818, РД:РД77050106/-д 1,442,400 төгрөгийг;
  14. хохирогч Ж.Амарсайхан /Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, 89-38 тоотод оршин суух хаягтай, утас:96661598, 99185589, РД:ЧМ74101311/-д 390,000 төгрөгийг;
  15. хохирогч Т.Ариун-Од /Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, 60Г байрны 16 тоотод оршин суух хаягтай, утас:88065682, РД:ПК90060220/-д 507,600 төгрөгийг;
  16. хохирогч С.Энхчимэг /Сэлэнгэ аймгийн “Сүхбаатар сум”-ын 3 дугаар баг, 1 дүгээр хэсэг, 142 тоотод оршин суух хаягтай, утас:99498085, РД:НР73080762/-т 609,853 төгрөгийг;
  17. хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Галбадрах /Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 013-26 тоотод оршин суух хаягтай, утас:88010731, РД:ЧЗ75100711/-д 400,000 төгрөгийг;
  18. хохирогч Н.Ганзориг /Сонгинохайрхан дүүрэг, 24 дүгээр хороо, зээлийн 3-26 тоотод оршин суух хаягтай, утас:86083661, РД:ОВ75060118/-т 500,000 төгрөгийг;
  19. хохирогч Д.Нацагдорж /Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 68-41 тоотод оршин суух хаягтай, утас:99991460, РД:КЮ62072578/-д 370,000 төгрөгийг;
  20. хохирогч Д.Ганцэцэг /Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Ривер Стоун 24б-102 тоотод оршин суух хаягтай, утас:99188515, РД:ЧИ81012407/-т 990,000 төгрөгийг шүүгдэгч О.Шаас гаргуулан тус тус олгох нь зүйтэй байна.

Харин шүүгдэгч О.Шын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч С.Одгэрэлд учирсан 1,532,120 төгрөгийн хохирол, хохирогч М.Мажигхандад учирсан 1,029,540 төгрөгийн хохирол, Ц.Жаргалбаярт учирсан 764,800 төгрөгийн хохирлыг биет байдлаар буюу хулгайд алдагдсан эд зүйлсийг тус тус буцаан олгосон байх тул хохирол төлөгдсөнд тооцно.

Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч О.Шт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч О.Шын хувийн амьдрал, зан байдлын талаар түүний эмэг эх С.Үдэлмаагийн өгсөн “...Гэрч С.Үдэлмаагийн  2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай хүү Д.Одончимэг гэх эмэгтэйтээ 1998 онд гэрлэсэн. Тэр хоёр дундаасаа Шинэбаяр, Хатантуул, Нандин-Эрдэнэ гэх гурван хүүхэдтэй. О.Ш төрсөн цагаасаа 2 нас хүртлээ ээж, аавын гар дээр өссөн. Түүнээс хойш ээж, аав нь хоорондоо маргалдаж, салаад надтай амьдарч байгаа юм. Чингэлтэй дүүргийн 57 дугаар сургуульд 2006 оноос 2014 он хүртэл суралцаж, 9 дүгээр ангиа төгсөөд цааш суралцаагүй. Хичээлдээ дунд зэргийн сурдаг байсан. 9 ангиа төгсөөд хэрэгт холбогдож, 2 жилийн хорих ял авч, Майнтын хорих ангид хоригдож байгаад 2017 онд суллагдсан. Суллагдаад бааранд хамгаалагч ажил хийж байгаа гэж хэлдэг байсан. Ариунзаяа гэдэг охинтой үерхэж байгаа. Өнгөрсөн жил хүүхэдтэй болсон. Шинэбаяр зан байдлын хувьд их хурдан уурлаж, хурдан гомдож, баярладаг хүүхэд. Би  гэрийн бүрээс оёдог. Шинэбаяр бага байхдаа надад гэрийн бүрээс оёоход их тусладаг байсан. 2018 онд Шинэбаярын аав Дэмбэрэл хамтран амьдрагч найз эмэгтэйдээ хутгалуулж нас барсан. Харин ээж нь Дамба хавьцаа амьдардаг гэж дуулсан. Ээж нь О.Шт ямар нэг байдлаар анхаардаггүй, хүн гэж тоодоггүй” гэх мэдүүлэг[123] хэрэгт авагдсан байдаг.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч О.Шын хувийн байдалд хамаарах урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас[124], шийтгэх тогтоолын хуулбар[125], ялын тооцоо, суллагдсан тухай тодорхойлолт зэргээр урьд ял шийтгэгдэж, 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр суллагдаж, 4 сараас эхлэн дахин гэмт хэрэг үйлдэж эхэлсэн байдаг.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар шүүгдэгч О.Шыг 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, түүнд оногдуулсан хүнд ялд хөнгөн ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 12 /арван хоёр/ жилийн хугацаагаар тогтоож, хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Шын цагдан хоригдсон 370 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сиди-г хэргийг архивт хадгалах хугацаа дуустал хадгалбал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1, 2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас О.Шт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн 2 удаагийн залилангийн үйлдэл, 1 удаагийн хулгайн үйлдлийг хэрэгсэхгүй болгож, хэрэг бүртгэлтэд буцаасугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч О.Ш Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон” гэм буруутайд;

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж дээрэмдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар шүүгдэгч О.Шыг 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус  зааснаар шүүгдэгч О.Шт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар оногдуулсан 10 /арав/ жилийн хугацаагаар хорих хүнд ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 12 /арван хоёр/ жилийн хугацаагаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.Шт оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Шын цагдан хоригдсон 370 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

7.Энэхүү хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сиди-г хэргийг архивт хадгалах хугацаа дуустал хадгалсугай.

8.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.Шаас 22,432,639 /хорин хоёр сая дөрвөн зуун гучин хоёр мянга зургаан зуун гучин есөн мянга/-н төгрөг гаргуулан; Үүнээс:

-насанд хүрээгүй хохирогч Э.Бат-Эрдэнэ, түүний хууль ёсны төлөөлөгч Н.Ууганцэцэгт /Сонгинохайрхан дүүрэг, 17 дугаар хороо, 33-127 тоотод оршин суух, утас: 86660319, 88019789, РД:УО08231957/-т / 360,974 төгрөгийг;

-хохирогч С.Энхмаа /Сонгинохайрхан дүүрэг, 17 дугаар хороо, 32 дугаар байр, 384 тоотод оршин суух, утас:99722344, 99085358, РД:ХБ87031864/-д 282,512 төгрөгийг;

-хохирогч Д.Ариунжаргал /Баянгол дүүрэг, 9 дүгээр хороо, 24 дүгээр байр, 16 тоот, утас: 96557679, РД:АЭ80102409/-д 339,000 төгрөгийг;

 -хохирогч Т.Өлзийсүрэн /Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 19/2-1 тоотод оршин суух, утас: 88117350, 98000220, РД: УГ87022401/-д  1,340,000 төгрөгийг;

-хохирогч Н.Одонмөнх /Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 12б-72 тоотод оршин суух, утас: 99111954, РД:РЖ81051713/-д 3,530,000 төгрөгийг;

-хохирогч М.Эрдэнэтуяа /Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, 35-601 тоотод оршин суух хаягтай, утас: 91113402, РД:НМ79100905/-д  2,042,000 төгрөгийг;

 -хохирогч Г.Одончимэг /Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 21-110 тоотод оршин суух хаягтай, утас: 99105945, 99004215, РД:ДЛ76031004/-д 2,277,500 төгрөгийг;

-хохирогч А.Тунгалагчимэг /Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, “Баганат өргөө” хотхон 407-38 тоотод оршин суух хаягтай, утас: 99104431, РД:ЧИ78020207/-т 1,146,800 төгрөгийг;

-хохирогч Ж.Даваасүрэн /Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, 57/2-7 тоотод оршин суух хаягтай, уатс:95255308, РД:ЖЭ58112421/-д 380,000 төгрөгийг;

-хохирогч С.Нандинцэцэг /Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 2/4-27 тоотод оршин суух хаягтай, утас: 99057126, 88093578, РД:ИЮ82032964/-т 1,709,600 төгрөгийг;

-хохирогч Б.Мөнхзул /Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 39-60 тоотод оршин суух хаягтай, утас:99193952, 99195333, РД:ОЮ89082021/-д 1,754,400 төгрөгийг;

-хохирогч З.Баяннуур /Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 11 дүгээр байр, 2-143 тоотод оршин хаягтай, утас:88074513, 99072538, РД:ДЮ60030669/-т 2,060,000 төгрөгийг;

-хохирогч Э.Өлзийжаргал /Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, 18-29 тоотод оршин суух хаягтай, утас:88800818, РД:РД77050106/-д 1,442,400 төгрөгийг;

-хохирогч Ж.Амарсайхан /Хан-Уул дүүрэг 2 дугаар хороо, 89-38 тоотод оршин суух хаягтай, утас:96661598, 99185589, РД:ЧМ74101311/-д 390,000 төгрөгийг;

-хохирогч Т.Ариун-Од /Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, 60Г байрны 16 тоотод оршин суух хаягтай, утас:88065682, РД:ПК90060220/-д 507,600 төгрөгийг;

-хохирогч С.Энхчимэг /Сэлэнгэ аймгийн “Сүхбаатар” сумын 3 дугаар баг, 1 дүгээр хэсэг, 142 тоотод оршин суух хаягтай, утас:99498085, РД:НР73080762/-т 609,853 төгрөгийг;

-хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Галбадрах /Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 013-26 тоотод оршин суух хаягтай, утас:88010731, РД:ЧЗ75100711/-д 400,000 төгрөгийг;

-хохирогч Н.Ганзориг /Сонгинохайрхан дүүрэг, 24 дүгээр хороо, зээлийн 3-26 тоотод оршин суух хаягтай, утас:86083661, РД:ОВ75060118/-т 500,000 төгрөгийг;

-хохирогч Д.Нацагдорж /Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 68-41 тоотод оршин суух хаягтай, утас:99991460, РД:КЮ62072578/-д 370,000 төгрөгийг;

-хохирогч Д.Ганцэцэг /Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Ривер Стоун 24б-102 тоотод оршин суух хаягтай, утас:99188515, РД:ЧИ81012407/-т 990,000 төгрөгийг шүүгдэгч О.Шаас гаргуулан тус тус олгосугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч О.Шт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ц.АМАРГЭРЭЛ.

 

                               ШҮҮГЧИД                                      Н.БААСАНБАТ.

 

                                                                                        С.ПҮРЭВСҮРЭН.

 

           

 

 

                       

 

                                                               

 

 

 

 

 

 

 


[1] 2 дугаар хавтаст хэргийн 122, 127-128 дугаар тал

[2] 2 дугаар хавтаст хэргийн 139 дүгээр тал

[3] 2 дугаар хавтаст хэргийн 106-114 дугаар тал

[4] 2 дугаар хавтаст хэргийн 116-117 дугаар тал

[5] 2 дугаар хавтаст хэргийн 152-153 дугаар тал

[6] 2 дугаар хавтаст хэргийн 76-77, 7 дугаар хавтаст хэргийн 30-33 дугаар тал

[7] 1 дүгээр хавтаст хэргийн 152-153 дугаар тал

[8] 1 дүгээр хавтаст хэргийн 154-157, 160-161 дүгээр тал

[9] 1 дүгээр хавтаст хэргийн 128-134 дүгээр тал

[10] 1 дүгээр хавтаст хэргийн 165-167 дугаар тал

[11] 1 дүгээр хавтаст хэргийн 142-143 дугаар тал

[12] 7 дугаар хавтаст хэргийн 30-33 дугаар тал

[13] 6 дугаар хавтаст хэргийн 179-180 дугаар тал

[14] 6 дугаар хавтаст хэргийн 186-188 дугаар тал

[15] 7 дугаархавтаст хэргийн 75-77 дугаар тал

[16] 7 дугаар хавтаст хэргийн 79-81 дүгээр тал

[17] 7 дугаар хавтаст хэргийн 83-84 дүгээр тал

[18] 7 дугаар хавтаст хэргийн 93-94 дүгээр тал

[19] 7 дугаар хавтаст хэргийн 95-97 дугаар тал

[20] 7 дугаар хавтаст хэргийн 98 дугаар тал

[21] 7 дугаар хавтаст хэргийн 55-56 дугаар тал

[22] 7 дугаар хавтаст хэргийн 24-26 дугаар тал

[23] 7 дугаар хавтаст хэргийн 27-28 дугаар тал

[24] 7 дугаар хавтаст хэргийн 39-42 дугаар тал

[25] 3 дугаар хавтаст хэргийн 171 дүгээр тал

[26] 6 дугаар хавтаст хэргийн 191 дүгээр тал

[27] 6 дугаар хавтаст хэргийн 121-123 дугаар тал

[28] 6 дугаар хавтаст хэргийн 125-126 дугаар тал

[29] 6 дугаар хавтаст хэргийн 133-135 дугаар тал

[30] 6 дугаар хавтаст хэргийн 1136-138 дугаар тал

[31] 2 дугаар хавтаст хэргийн 183 дугаар тал

[32] 2 дугаар хавтаст хэргийн 185-186 дугаар тал

[33] 2 дугаар хавтаст хэргийн 175-176, 7 дугаар хавтаст хэргийн 30-33 дугаар тал

[34] 6 дугаар хавтаст хэргийн 203-219 дүгээр тал

[35] 4 дүгээр хавтаст хэргийн 243-245 дугаар тал

[36] 4 дүгээр хавтаст хэргийн 249 дүгээр тал

[37] 4 дүгээр хавтаст хэргийн 250, 5 дугаар хавтаст хэргийн 1 дүгээр тал

[38] 6 дугаар тал 199-200 дугаар тал

[39] 4 дүгээр хавтаст хэргийн 234-235, 7 дугаар хавтаст хэргийн 30-33 дугаар тал

[40] 6 дугаар хавтаст хэргийн 203-219 дүгээр тал

[41] 1 дүгээр хавтаст хэргийн 52-53, 54-55, 57-58 дугаар тал

[42] 1 дүгээр хавтаст хэргийн 62-63, 66-67 дугаар тал

[43] 1 дүгээр хавтаст хэргийн 72-78 дугаар тал

[44] 1 дүгээр хавтаст хэргийн 45-47 дугаар тал

[45] 1 дүгээр хавтаст хэргийн 81-84 дүгээр тал

[46] 1 дүгээр хавтаст хэргийн 40-44 дүгээр тал

[47] 1 дүгээр хавтаст хэргийн 4-5, 6-7, 8-9, 10-17, 7 дугаар хавтаст хэргийн 30-33 дугаар тал

[48] 2 дугаар хавтаст хэргийн 237-238 дугаар тал

[49] 2 дугаар хавтаст хэргийн 239 дүгээр тал

[50] 2 дугаар хавтаст хэргийн 230-233 дугаар тал

[51] 2 дугаар хавтаст хэргийн 243 дугаар тал

[52] 3 дугаар хавтаст хэргийн 4-5 дугаар тал

[53] 2 дугаар хавтаст хэргийн 220-223, 7 дугаар хавтаст хэргийн 30-33 дугаар тал

[54] 1 дүгээр хавтаст хэргийн 249-250 дугаар тал

[55] 2 дугаар хавтаст хэргийн 4 дүгээр тал

[56] 2 дугаар хавтаст хэргийн 7-9 дүгээр тал

[57] 1 дүгээр хавтаст хэргийн 231-235, 7 дугаар хавтаст хэргийн 30-33 дугаар тал

[58] 6 дугаар хавтаст хэргийн 220-230 дугаар тал

[59] 3 дугаар хавтаст хэргийн 100 дугаар тал

[60] 3 дугаар хавтаст хэргийн 101 дүгээр тал

[61] 3 дугаар хавтаст хэргийн 109-110 дугаар тал

[62] 3 дугаар хавтаст хэргийн 85-89 дүгээр тал

[63] 3 дугаар хавтаст хэргийн 71-74, 7 дугаар хавтаст хэргийн 30-33 дугаар тал

[64] 6 дугаар хавтаст хэргийн 203-219 дүгээр тал

[65] 1 дүгээр хавтаст хэргийн 195-196, 197-199 дүгээр тал

[66] 1 дүгээр хавтаст хэргийн 204 дүгээр тал

[67] 1 дүгээр хавтаст хэргийн 209-210 дугаар тал

[68] 1 дүгээр хавтаст хэргийн 185-186 дугаар тал

[69] 1 дүгээр хавтаст хэргийн 187 дугаар тал

[70] 1 дүгээр хавтаст хэргийн 213-214, 218-221 дүгээр тал

[71] 1 дүгээр хавтаст хэргийн 176-179, 7 дугаар хавтаст хэргийн 30-33 дугаар тал

[72] 6 дугаар хавтаст хэргийн 220-230 дугаар тал

[73] 2 дугаар хавтаст хэргийн 60, 61 дүгээр тал

[74] 2 дугаар хавтаст хэргийн 67-68 дугаар тал

[75] 2 дугаар хавтаст хэргийн 50-52, 7  дугаар хавтаст хэргийн 30-33 дугаар тал

[76] 6 дугаар хавтаст хэргийн 203-219 дүгээр тал

[77] 4 дүгээр хавтаст хэргийн 120-121 дүгээр тал

[78] 4 дүгээр хавтастхэргийн 123-124 дүгээр тал,

[79] 5 дугаар хавтаст хэргийн 60-61 дүгээр тал

[80] 4 дүгээр хавтаст хэргийн 110-116 дугаар тал

[81] 4 дүгээр хавтаст хэргийн 99-102, 7 дугаар хавтаст хэргийн 30-33 дугаар тал

[82] 6 дугаар хавтаст хэргийн 11-15 дугаар тал

[83] 6 дугаар хавтаст хэргийн 16-17 дугаар тал

[84] 6 дугаар хавтаст хэргийн 23 дугаар тал

[85] 6 дугаар хавтаст хэргийн 33-55 дугаар тал

[86] 5 дугаар хавтаст хэргийн 242-246 дугаар тал

[87] 2 дугаар хавтаст хэргийн 210 дугаар тал

[88] 2 дугаар хавтаст хэргийн 212 дугаар тал

[89] 2 дугаар хавтаст хэргийн 203-204 дүгээр тал

[90] 2 дугаар хавтаст хэргийн 207-208 дугаар тал

[91] 2 дугаар хавтаст хэргийн 195-196, 7 дугаар хавтаст хэргийн 30-33 дугаар тал

[92] 4 дүгээр хаваст хэргийн 144-145 дугаар тал

[93] 4 дүгээр хавтаст хэргийн 147-148, 6 дугаар хавтаст хэргийн 195-196 дугаар тал

[94] 4 дүгээр хавтаст хэргийн 132-133  дугаар тал

[95] 6 дугаар хавтаст хэргийн 203-219 дүгээр тал

[96] 2 дугаар хавтаст хэргийн 35-36 дугаар тал

[97] 2 дугаар хавтаст хэргийн 37 дугаар тал

[98] 2 дугаар хавтаст хэргийн 40-41 дүгээр тал

[99] 2 дугаар хавтаст хэргийн 24-25, 7 дугаар хавтаст хэргийн 30-33 дугаар тал

[100] 6 дугаар хавтаст хэргийн 220-230 дугаар тал

[101] 6 дугаар хавтаст хэргийн 81-83 дугаар тал

[102] 6 дугаар хавтаст хэргийн 93-94 дүгээр тал

[103] 6 дугаар хавтаст хэргийн 96 дугаар тал

[104] 6 дугаар хавтаст хэргийн 87-88 дугаар тал

[105] 7 дугаар хавтаст хэргийн 30-33 дугаар тал

[106] 6 дугаар хавтаст хэргийн 203-219 дүгээр тал

[107] 5 дугаар хавтаст хэргийн 31-32 дугаар тал

[108] 5 дугаар хавтаст хэргийн 34-37 дугаар тал

[109] 5 дугаар хавтаст хэргийн 41-43 дугаар тал

[110] 5 дугаар хавтаст хэргийн 46-48 дугаар тал

[111] 6 дугаар хавтаст хэргийн 203-219 дүгээр тал

[112] 3 дугаар хавтаст хэргийн 35-36 дугаар тал

[113] 3 дугаар хавтаст хэргийн 37-39 дүгээр тал

[114] 3 дугаар хавтаст хэргийн 57-58 дугаар тал

[115] 3 дугаар хавтаст хэргийн 21-26 дугаар тал

[116] 3 дугаар хавтаст хэргийн 28 дугаар тал

[117] 3 дугаар хавтаст хэргийн 30-33  дугаар тал

[118] 3 дугаар хавтаст хэргийн 14-15 дугаар тал

[119] 6 дугаар хавтаст хэргийн 203-219, 7 дугаар хавтаст хэргийн 30-33 дугаар тал

 

[120] 7 дугаар хавтаст хэргийн 1-22 дугаар тал

[121] 3 дугаар хавтаст хэргийн 190 дүгээр тал, 6 хх-191 дүгээр тал

[122] 7 дугаар хавтаст хэргийн 1-22 дугаар тал

[123] 3 дугаар хавтаст хэргийн 181-182 дугаар тал

[124] 3 дугаар хавтаст хэргийн 190 дүгээр тал, 6 хх-191 дүгээр тал

[125] 7 дугаар хавтаст хэргийн 1-22 дугаар тал