Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 609

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина би

Нэхэмжлэгч: ******* банкны нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* *******,

Хариуцагч: Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, регистрийн дугаартай, овогт нарт холбогдох 3,170,053 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянавал:

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* банкны Ховд аймаг дахь салбарын захирал Ч. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Н.******* нь тус банкны ******* тооцооны төвөөс 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 5,000,000 төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай хувийн хэрэгцээний зориулалтаар зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд 461 толгой мал, 6 ханатай гэр, нарны үүсгүүр, Excelмашин барьцаалсан. 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 705 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан зээл төлөх хугацааг сунгасан. Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлийн гэрээний 5.1, 7.1-д заасан нөхцлийг тус тус зөрчин хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, манай банкнаас удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлбөрөө төлөөгүй байна.

Иймд зээлдэгч нараас үндсэн зээлийн төлбөр 2,881,386.30 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 240,615.50 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 48,051.83 төгрөг, нийт 3,170,053.63 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.*******, Н. нар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Бид ******* банкаас нэхэмжилсэн зээл, зээлийн хүү 3,170,053 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* банкны нэхэмжлэлтэй, хариуцагч Н.*******, Н. нарт холбогдох3,170,053.63 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н.*******, Н. нар нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч ******* банкны нэхэмжлэлтэй, хариуцагч Н.*******, Н. нарт холбогдох 3,170,053.63 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н.*******, Н. нар төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч******* банкны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 65,671 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, Төрийн сангаас 32,835 төгрөг, хариуцагч Н.*******, Н. нараас 32,835 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* банканд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Н.*******, Н. нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Б.МАРИНА