Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 872

 

 

 

 

 

     2019       10           04                                    2019/ШЦТ/872

  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

Улсын яллагч Б.Баярхүү,

Шүүгдэгч О.Б, түүний өмгөөлөгч Г.Очирдорж,

Шүүгдэгч Б.Ч, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

 

Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Авзага боржигон овогт Оюунбилэгийн Банзрагч, Монгол овогт Болдбаатарын Чинсанаа нарт холбогдох эрүүгийн 1902003050116 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1989 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, операторч мэргэжилтэй, "Олборлолт" ХХК-нд операторч ажилтай. Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 20-11 тоот хаягт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 259 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж 5 жилийн хугацаагаар хянан харгалзсан.

Авзага боржигон овогт Оюунбилэгийн Банзрагч

/регистрийн дугаар УК89100416/,

           

Монгол Улсын иргэн, 1995 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Эрдэнэт хотод төрсөн, 24 настай. эрэгтэй, дээд боловсролтой, Уламлалт анагаахын эмч мэргэжилтэй. Эрхэлсэн тодорхой ажилгүй, Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 23А-2 тоот хаягт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй

Монгол овогт Болдбаатарын Чинсанаа /регистрийн дугаар ФА95090719/,

            Холбогдсон гэмт­ хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичсэнээр/:

Яллагдагч О.Б нь 2019 оны 04 дүгээр сарын 18-ныөдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сүхбаатарын талбай урд хэсэгт НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-ийн 2 дугаар жагсаалтад багтсан "дельта-9 тетрагидроканнабинол"-ын агууламжтай "шавар" мэт мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор биедээ хадгалж, улмаар бусдад худалдсан,

мөн өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Хүнсний 64 дүгээр дэлгүүрийн орчимд НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-ийн 2 дугаар жагсаалтад багтсан "дельта-9 тетрагидроканнабинол"-ын агууламжтай "шавар" мэт 4.2902 грамм мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар биедээ хадгалсан,

 

Яллагдагч Б.Ч нь 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сүхбаатарын талбайн урд хэсэгт НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-ийн 2 дугаар жагсаалтад багтсан "дельта-9 тетрагидроканнабинол"-ын агууламжтай "шавар" мэт мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч улмаар бусдад худалдсан,

мөн өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сүхбаатарын талбайн урд хэсэгт НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан "дельта-9 тетрагидроканнабинол"-ын агууламжтай 0.3876 грамм "шавар" мэт, 0.9158 грамм "өвс" мэт мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар биедээ хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нараас мэдүүлсэн мэдүүлэг: дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

1.1 Шүүхийн хэлэлцүүлэгт О.Б мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр 4 дүгээр сарын 18-ны өдөр Б.Ч над руу залгаад “таньд шавар байна уу? өөрөө хэрэглэх гэсэн юм гэж гуйхаар нь “байна, ирээд ав” гэж хэлсэн. Тэгээд Сүхбаатарын талбайн тэнд хоол идэх гээд сууж байхад ирсэн. Хоолны тооцоон дээр Б.Ч 20.000 төгрөг өгсөн. Би үлдэгдэл 15.000 төгрөгийг нь төлсөн. Би Б.Чд шавар өгсөн. Надад шаврыг зарж борлуулах зорилго байгаагүй. Би тухайн үед ээлжийн амралтаа аваад, амралтын мөнгө ороод 530 000 төгрөгтэй байсан.Ээжийг эмнэлэгт хэвтүүлэх гээд бэлэн авч явж байсан юм. Би “Олборолт” ХХК-нд оператороор ажиллаж байсан. Яллах дүгнэлтэнд дурдсан хэргийн зүйлчлэлтэй санал нийлэхгүй байна. Яагаад гэвэл миний хувьд худалдаж борлуулаагүй гэж үзэж байна. Б.Чд зүгээр өгсөн. Надад худалдан борлуулах зорилго байгаагүй. гэв.Хууль бус гэдгийг мэднэ.Чинсанаа надаас гуйгаад байсан болохоор өгсөн.Хамт хоол идсэн болохоор хоолны мөнгөө л төлсөн гэж бодсон.Өмгөөлөгчийн гаргаж байгаа саналыг дэмжиж байна гэв.

Шүүх хуралдаан завсарлаж гэм буруутайд тооцсон шийдвэр танилцуулсны дараа шүүгдэгч мэдүүлэхдээ.Хөнгөн ялаар шийтгэж өгнө үү гэв.

1.2 Шүүхийн хэлэлцүүлэгт Б.Ч мэдүүлэхдээ: “...4 дүгээр сарын 18-ны өдөр  О.Б ах руу залгаж хэрэглэх юм байгаа юу гэж асуусан. О.Б ах ирээд уулз гэж хэлсэн. Би О.Б ахыг хоолонд орох гээд сууж байхад  нь очиж уулзаад хоолны тооцоонд нь асуулгүй 20.000 төгрөг өгөөд оронд нь шавар авсан. Удалгүй гарч явж байгаад баригдсан. Тийм л үйл явдал болсон. Шавраа аваад вокзалын тэнд очиж хоёр найзтайгаа хамт хэрэглэсэн. Буцаад явж байх замдаа баригдсан.Тэр өдөр Анхбаяр, Тамир 2 залгасан, шавар олдох уу гэхээр нь сураглаж үзье л гэсэн.Би тэр шавраа Анхбаярт өгсөн.Анхбаяр надад дамжуулж 40 000 төгрөг өгсөн.Шавар олдох уу л гэж асуусан.Өмгөөлөгчийнхөө гаргаж байгаа саналыг дэмжиж байна.

Шүүх хуралдаан завсарлаж гэм буруутайд тооцсон шийдвэр танилцуулсны дараа шүүгдэгч мэдүүлэхдээ:

Гэмшиж байна.Миний хугацааг багасгаж өгнө үү гэв.

Хоёр: Шүүгдэгч нар мэдүүлэг өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

                     

2.1. Хүний биед үзлэг хийсэн “...О.Б “надад мансууруулах бодис байгаа, сайн дураараа гаргаж өгнө” гэж хэлээд куртикны халааснаас "WILD BERRY" гэсэн бичиглэлтэй төмөр хайрцаг гаргаж өгсөн. Төмөр хайрцаг дотор нугалсан 2 хэсэгт тугалган цаас, хуйлсан 5 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, 2 тусдаа ууттай хар өнгийн шавар мэт зүйл байсныг №6, №7 гэж хаяглан тэмдэглэлд тусган үзлэгийг эхлүүлэв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 7-8 дугаар хуудас/,

 

            2.2. Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай “...тестийн битүүмжлэлийг О.Бид харуулан задалж зориулалтын саванд 40 мл шээсний дээж авч тестийг зааврын дагуу ашиглаж үр дүнг хүлээв. ...ТНС буюу тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн болохыг заасныг тэмдэглэлд тусгав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 9-10 дугаар хуудас/,

 

            2.3. Хүний биед үзлэг хийсэн тухай “...Б.Ч нь “би биедээ мансууруулах бодис хадгалж байгаа” гэж хэлээд өөрийн өмсөж явсан хар өнгийн нимгэн куртикний гадна талын зүүн халааснаас улаан тагтай савтай бага хэмжээний өвс мэт зүйлийг гаргаж өгсөн бөгөөд уг өвс мэт зүйлийг стандарт бус жин дээр тавьж жинлэхэд савны хамтаар 13.0864 граммыг зааж байгааг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авлаа. ...мөн өөрийн өмсөж явсан цэнхэр өнгийн жинсэн өмдний баруун урд талын халаасны доторх жижиг халааснаас гадуураа ууттай шавар мэт зүйлийг гаргаж өгсөн бөгөөд уг шавар мэт зүйлийг стандарт бус жин дээр тавьж жинлэхэд уутны хамтаар 0.3879 граммыг зааж байна. ...гадуураа өмсөж явсан хар өнгийн куртикны баруун халаасанд хуйлсан тавьтын мөнгөн дэвсгэрт, нугалсан тугалган цаас ... тусад нь үзлэг хийхээр хураан авав. ...Өмдний хойд халаасанд байх хүрэн бор өнгийн түрийвчинд ...цагаан өнгийн цаасанд боосон зүйл байсныг гаргаж үзэхэд дотор нь бага хэмжээний нунтаг өвс мэт зүйл байсныг стандарт бус жин дээр тавьж жинлэхэд уутны хамтаар 1.1417 граммыг зааж байгааг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авч, эд мөрийн баримтаар хураан авав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 13-16 дугаар хуудас/,

 

            2.4. Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан “...тестийн битүүмжлэлийг Б.Чд харуулан задалж түүнд тест ашиглах талаар санал болгоход татгалзах зүйлгүй гэснээр зориулалтын саванд 40 мл шээлгэж үр дүнг хүлээв. ...ТНС буюу тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэт нөлөөт бодис хэрэглэсэн болохыг заасныг тэмдэглэлд тусгав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 17-18 дугаар хуудас/,

 

            2.5. Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1хх-ийн 33 дугаар

хуудас/,

 

            2.6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Тамирын дахин өгсөн “...2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр гэртээ байж байтал Б.Ч оройн 18 цагийн үед над руу залгаад “ажлаа тарчихлаа, Хархорингийн 32-ийн автобусны буудал дээр байна,  хүрээд ирээч, уулзая” гэж хэлэхээр нь яваад очтол Б.Чгийн утас нь дуугараад Анхбаяр Б.Ч руу залгасан. Б.Ч утсаар ярьчихаад "Анхбаяр дээр яваад очъе" гэхээр нь зөвшөөрч хамтдаа явсан. Б.Чгийн 89876437, миний 99718808 дугаартай утаснууд руу 91001037 дугаарын утаснаас залгаад “шавар олдох уу?” гээд бай байн асуугаад байсан. Энэ дугаараас залгаад байхаар нь Б.Чгаас шавар байгаа эсэхийг лавлаж асуухад "надад байгаа" гэж хэлээд өөрийнхөө утаснаас 91001037 дугаарын утас руу залгаад “Сүхбаатарын талбай дээр уулзъя” гэж хэлсэн. ...хүүхдийн 100-гийн орчмоос нөгөө залууг аваад Сүхбаатарын талбайн урд талын автобусны буудал буюу "Вlие SKy''-ийн гадна ирсэн. 91001037 дугаарын утаснаас ярьсан залуу Б.Чд хандаж "чи шавар авч ирнэ биз дээ" гэж хэлээд 40.000 төгрөгийг бэлнээр өгтөл мөнгийг аваад гарч яваад 20-30 минутын дараа буцаж ирсэн. Би Б.Чг "ямар их уддаг юм бэ?" гэхэд “Ахтайгаа хоол идчихээд ирлээ” гэж хэлээд 91001037 дугаараас залгасан залууд ногоон өнгийн асаагуур өгсөн. Тэр асаагуурын хажуу ханан дээр нь урт нарийн хэлбэртэй шавар байсан. Уг шаврыг асаагуурын хамтаар нөгөө залуу аваад явсан. ...Б.Чд багахан хэмжээний шавар үлдсэн байхаар нь Анхбаяр, Б.Ч бид гурав хамтдаа Төмөр замын вокзалын хойд талын засмал замын хойд талын автомашины зогсоол дээр зогсоод тугалган цаасан дээр тавиад мөнгө ороож соруул болгон ашиглаад тугалган цаасыг доороос нь галаар халааж хэрэглэсэн. Тэгээд байж байтал Б.Чгийн дугаар руу 91001037 дугаараас залгаад "шавраа авъя" гэж хэлэхэд "буцаад талбай орчих" гэсэн. Бид гурав ч хамтдаа Сүхбаатарын талбай руу явцгаасан. Талбайн урд талд очоод нөгөө залууг хүлээж байгаад цагдаад баригдсан. ...Банзаа гэх хүнийг хараагүй. Б.Ч л "Банзаа манай ах байгаа юм. Ахаасаа шавар авна" гээд байсан. Тухайн өдрөө ч шавраа авсан. Б.Чд 91001037 дугаарын утасны залуу 40.000 төгрөг өгсөн. Түүний дараа Б.Ч гарч ирээд шавар олж ирээд уг залууд өгөөд явуулсан..." гэх мэдүүлэг /1хх-ийн 34-35 дугаар хуудас/,

 

            2.7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Анхбаярын дахин өгсөн "...2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр гэртээ байж байгаад Б.Ч руу ярьтал “Хүүхдийн 100 явж байна" гэхээр нь “намайг ирээд авчихаач” гэж хэлэхэд “зам дагуу зогсож байя” гэхээр нь яваад очтол Б.Тамир, Б.Ч хоёр Б.Тамирын хадам аавынх нь машинтай зогсож байсан. Бид гурав Хүүхдийн 100 орж нэг хүнийг хүлээсэн. Б.Ч тухайн үед 91001037 дугаарын үтас руу болон О.Б нар руу яриад байсан. О.Б "Хүүхдийн 100 дээр байхгүй байна, Сүхбаатарын талбай дээр байна" гэсэн. 91001037 дугаартай залууг Хүүхдийн 100-гаас аваад  Сүхбаатарын талбай орсон. Тэр залуу 40.000 төгрөг гаргаж ирээд Б.Чд өгөхөд мөнгийг нь аваад үг дуугүй бууж яваад 20 орчим минутын дараа ирэхээр нь "ямар их уддаг юм бэ” гэхэд "Банзай ахтай хоол идчихээд ирлээ" гэж хэлээд халааснаасаа нэг ширхэг асаагуур гаргаж ирсэн бөгөөд уг асаагуурын хажуу хананд уртаашаа хэлбэртэй шавар наалттай байсан. Уг шавартай асаагуурыг 91001037 дугаараас ярьж байсан залууд өгсөн. Нөгөө залуу ч юм аа авчихаад машинаас буугаад явсан. Б.Ч, Б.Тамир бид гурав төмөр замын вокзалын хойд талын авто засмал замын хойд талд машинаа зогсоогоод Б.Ч халааснаасаа нэг ширхэг асаагуур гаргаж ирсэн бегөөд уг асаагуурын хананд уртаашаа хэлбэртэй наасан шавар байсан. Бид гурав уг шаврыг тугалган цаасан дээр тавиад галаар халааж сорсон. Шавраа сорчихоод харих талаар ярьж байтал Б.Чгийн утас дуугарсан бөгөөд 91001037 дугаартай утаснаас дахин залгасан. Утсаа аваад ярихад нөгөө залуу нь "100.000 төгрөгөнд шавар авъя" гэх шиг болсон. Б.Ч "Сүхбаатарын талбай дээр уулзъя" гэсэн. Тэгээд бид гурав буцаад явж байгаад цагдаа нарт талбайн урд талд баригдсан. ...О.Б гэдэг хүнийг урьд өмнө харж байгаагүй. Б.Чгаас “Банзай гэж хэн юм бэ” гэхээр нуугаад байдаг байсан. Харин цагдаа дээр ирээд О.Бийг харсан. ...Б.Ч нь тухайн үед 40,000 төгрөг авч яваад О.Баас шавар аваад 91001037 дугаартай хүнд уг шавраа зарсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 46-47 дугаар хуудас/,

           

2.8. Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Б.Цогбаярын 2019 оны 04 дүгээр сарын 29-иий өдрийн "...Шинжилгээнд ирүүлсэн “Б.Ч шээсний дээж" гэж хаягласан шээс шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн Б.Ч шээсний дээж" гэж хаягласан шээснээс тетрагидроканнабинол илэрч байна. Шинжилгээнд илэрсэн тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцид багтдаг болно..." гэх 2582 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 58-59 дүгээр хуудас/,

 

            2.9. Шүүхийн шйнжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Б.Цогбаярын 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн "...Шинжилгээнд ирүүлсэн "О.Б УК89100416" гэж хаягласан шээс шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн "О.Б УК89100416" гэж хаягласан шээснээс тетрагидроканнабинол илэрч байна. Шинжилгээнд илэрсэн тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцид багтдаг болно...” гэх 2579 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 62-63 дугаар хуудас/,

 

2.10. Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Б.Цогбаярын 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн “...Шинжилгээнд ирүүлсэн “1” гэж дугаарласан шавар мэт зүйл, “2” гэж дугаарласан улаан өнгийн тагтай өвс мэт зүйл, “3” гэж дугаарласан цагаан өнгийн гялгар уутанд боосон өвс мэт зүйл, “4” гэж дугаарласан нугалсан тугалган цаас, “5” гэж дугаарласан хуйлсан 50-тын мөнгөн дэвсгэрт зэрэг нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “1” гэж дугаарласан шавар мэт зүйл, “2” гэж дутаарласан улаан өнгийн тагтай өвс мэт зүйл, “3” гэж дугаарласан цагаан өнгийн гялгар уутанд боосон өвс мэт зүйл, “4” гэж дугаарласан нугалсан тугалган цаас, “5” гэж дугаарласан хуйлсан 50-тын мөнгөн дэвсгэрт зэрэг зүйлсээс дельта-9 тетрагидроканнабинол илэрч байна. Шинжилгээнд илэрсэн дельта-9 тетрагидроканнабинол    нь    НҮБ-ын 1971     оны    “Сэтгэцэд    нөлөөлөх    бодисын тухайб” конвенцид багтдаг болно...” гэх 2584 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 74-77 дугаар хуудас/,

 

2.11. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Б.Энхмандахын 2019 оны 04 дүгээр сарын 29-ний “...Шинжилгээнд ирүүлсэн 6, 7, 8, 9, 10 гэж дугаарласан зүйлс шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “6” гэж дугаарласан ууттай шавар мэт зүйл, “7” гэж дугаарласан ууттай шавар мэт зүйл, “8” гэж дугаарласан хуйлсан хэлбэртэй 5 төгрөгийн AD6644737 серийн дугаартай мөнгөн дэвсгэрт, дотор талдаа бохирлогдсон жижиг тугалган цаас, “10” гэж дугаарлагдсан "WILD BERRY" бичигтэй төмөр сав зэрэгт тус тус дельта-9 тетрагидроканнабинол илрэв. Шинжилгээнд ирүүлсэн “9” гэж дугаарласан ууттай нугалсан том тугалган цаасанд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй. Дельта-9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцид багтдаг...” гэх 2583 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх-ийн 80-84 дүгээр хуудас/,

            2.12. Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт №711 тоот актын:

1. О.Б нь 2018 оноос Каннабинойдын хортой үр дагавар өгөхүйц хэрэглээ сэтгэцийн эмгэгээр өвчилж байсан байх боломжтой байна.

 

2. Одоо О.Б нь Каннабинойдын хортой үр дагавар өгөхүйц хэрэглээ сэтгэцийн эмгэгтэй байна.

 

3. О.Б нь мөрдан байцаалтын болон шүүхийн шатанд үнэн мэдүүлэг өгөх чадвартай байна.

 

4. О.Б нь гэмт хэрэг үйлдэх үедээ буюу 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хэрэг хариуцах чадвартай байсан байна.

 

5. О.Баизрагч нь одоо сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

 

6. О.Б нь сэтгэцийн хувьд ял эдлэх чадвартай байна.

 

7. О.Бид эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.

 

8. О.Б нь Каннабинойдын хортой үр дагавар өгөхүйц хэрэглээ сэтгэцийн эмгэгтэй байна. Комиссын дарга Д.Дэжидмаа /тэргүүлэх зэрэгтэй эмч/, Н.Наранцэцэг /тэргүүлэх зэрэгтэй эмч/, Б.Соёлмаа /ахлах зэрэгтэй эмч/ гэх дүгнэлт /1хх-ийн 87-89 дүгээр хуудас/,

 

2.13. Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт №710 тоот актын:

 1. Б.Ч нь 2017 оноос Каннабинойдын хортой үр дагавар өгөхүйц хэрэглээ сэтгэцийн эмгэгээр өвчилж байсан байх боломжтой байна.

2. Одоо Б.Ч нь Каннабинойдын хортой үр дагавар өгөхүйц хэрэглээ
сэтгэцийн эмгэгтэй байна.

3. Б.Ч нь мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд үнэн мэдүүлэг өгөх чадвартай байна.

4. Б.Ч нь гэмт хэрэг үйлдэх үедээ буюу 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хэрэг хариуцах чадвартай байсан байна.

5. Б.Ч нь одоо сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

6. Б.Ч нь сэтгэцийн хувьд ял эдлэх чадвартай байна.

7.Б.Чд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. Сайн дурын эмчилгээнд хандаж болно. Комиссын дарга Д.Дэжидмаа /тэргүүлэх зэрэгтэй эмч/, Ж.Нямцэцэг /ахлах зэрэгтэй эмч/, Б.Соёлмаа /ахлах зэрэгтэй эмч/ гэх дүгнэлт /1хх-ийн 92-94 дүгээр хуудас/,

          Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч нарын хувийн байдлын талаарх

           

            Шүүгдэгч Б.Чгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 190 дүгээр хуудас/, бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар /1хх-ийн 191 дүгээр хуудас/, суурь боловсролын гэрчилгээний хуулбар /1хх-ийн 193 дугаар хуудас/, хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /1хх-ийн 194-199 дүгээр хуудас/, ажлын газрын тодорхойлолт /1хх-ийн 200 дугаар хуудас/, эрүүл мэндийн дэвтрийн хуулбар /1хх-ийн 202-210 дугаар хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /1хх-ийн 248 дугаар хуудас/,

 

            Шүүгдэгч О.Бийн иргэний үнэмлэхний хуулбар /1хх-ийн 211 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 212 дугаар хуудас/, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 259 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /1хх-ийн 215-217 дугаар хуудас/, төрсний гэрчилгээний хуулбар /1хх-ийн 218 дугаар хуудас/, суурь боловсролын гэрчилгээний хуулбар /1хх-ийн 221 дүгээр хуудас/, бүрэн дунд боловсролын үнэмлэхний хуулбар /1хх-ийн 222 дугаар хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /1хх-ийн 246 дугаар хуудас/ ургийн овог, эцэг, эхийн нэр өөрчилсөн тухай лавлагаа /1хх-ийн 247 дугаар хуудас/, ажлын газрын тодорхойлолт /2хх-ийн 26 дугаар хуудас/, оршин суух газрын тодорхойлолт /2хх-ийн 27 дугаар хуудас/, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /2хх-ийн 28-30 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараахи үйл баримтыг тогтоов.

 

Шүүгдэгч нар гэм буруутай эсэх талаар:

 

Шүүгдэгч   О.Б нь 2019 оны 04 дүгээр сарын 18-ныөдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сүхбаатарын талбай урд хэсэгт НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-ийн 2 дугаар жагсаалтад багтсан "дельта-9 тетрагидроканнабинол"-ын агууламжтай "шавар" мэт мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор биедээ хадгалж, улмаар бусдад худалдсан,

 

мөн өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Хүнсний 64 дүгээр дэлгүүрийн орчимд НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-ийн 2 дугаар жагсаалтад багтсан "дельта-9 тетрагидроканнабинол"-ын агууламжтай "шавар" мэт 4.2902 грамм мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар биедээ хадгалсан,

 

Шүүгдэгч Б.Ч нь 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сүхбаатарын талбайн урд хэсэгт НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-ийн 2 дугаар жагсаалтад багтсан "дельта-9 тетрагидроканнабинол"-ын агууламжтай "шавар" мэт мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч улмаар бусдад худалдсан,

 

мөн өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сүхбаатарын талбайн урд хэсэгт НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан "дельта-9 тетрагидроканнабинол"-ын агууламжтай 0.3876 грамм "шавар" мэт, 0.9158 грамм "өвс" мэт мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар биедээ хадгалсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрчүүдийн мэдүүлэг, эд мөрийн баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгч нарын үйлдэлд Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч О.Б, Б.Ч нарыг мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан, худалдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүхээс шүүгдэгч О.Б, Б.Ч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын талаарх гаргасан дүгнэлтэндээ:  Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт буюу хэргийн газрын үзлэг, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, гэрчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2-д зааснаар О.Бийг 3 жилийн хугацаагаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

 

мөн  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Чд 2 жил 8 сар хугацаагаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан болно.

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч гэм буруугийн талаар маргаагүй,  процессын ажиллагааны явцад мухарлаж шалгаагүй, хамтран оролцсон байж болох этгээдүүдийг ял завшуулах тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.15-д заасан үндэслэлээр мөрдөн байцаалтанд буцаах саналтай байна гээд нотлох баримт цуглуулах бэхжүүлэх тал дээр анх хэн санаачлаад, хэн хийв ээ, ЭХХШТХ-н 16.2 дугаар зүйлийн 1-д заасан заалт зөрчигдсөн. Шудрага ёсны зарчимд нийцэхгүй байна. Гэмт хэрэгт хамтран оролцсон байдал буюу хатгагч. Гүйцэтгэгчээс багагүй ял оногдуулах. Марал-Эрдэнэ гэх этгээд яагаад гэрч болчив. Энэ этгээд өөрөө турхирч Чинсанааг татан оруулаад 40 000 төгрөг өгсөн. Энэ хүн байхгүй байна. Марал-Эрдэнэ цагдаагийн ажилтан юм бишүү. Энэ бол зөрчил юмаа. Гэмт хэрэг үйлдсэн хатгагчийг гэрчээр асуусан нь зөрчил. Хатгагчаар татах ёстой. Мөн хохирол, хор уршгийг тогтоох ёстой тул нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаах санал гаргасныг,

 

Мөн шүүгдэгч О.Бийн өмгөөлөгч Г.Очирдорж зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, мөрдөн байцаалтанд буцаах саналтай гээд гэрчүүдийн мэдүүлэг үг үсэггүй ижилхэн байгаа, өөрийн биед шавар байсан хэдий ч үнэн бодитой хуулинд нийцүүлэх ёстой. Яахаар цагдаа гар утсыг нь авдаг юм. Утсыг нь буцааж өгөөгүй байгаа. Цагдаагийн албан хаагч үндэслэлгүй хөрөнгөжсөн байна. 3-рт 530 000 төгрөгийг зарж борлуулсан орлого гэж тогтоогоогүй бол буцаан олгох ёстой. 4-рт ашиг олох зорилгогүй, худалдаалах зорилгогүй байсан. Мэдүүлэгт шавраар мөнгө сольсон гэх боловч мэдүүлгийн зөрүүг арилгаагүй. Чинсанаа хоол идсэн бол тохирсон хөлсийг төлөх л ёстой. Ашиг олоогүй, худалдаагүй шилжүүлж өгсөн байна. Өгснөөс хойшхи үйл явдалд тайлбар өгөх шаардлагагүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх боломжтой гэсэн санал, дүгнэлт гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй, мөрдөн байцаалтын шатанд гэрчээр, яллагдагчаар өгсөн мэдүүлэг, гэрч Б.Анхбаяр, Б.Тамир нарын мэдүүлэг, бичгийн бусад нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэг, эд мөрийн баримтууд, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлт зэргээр шүүгдэгч нарын шүүх хуралдаан дээр өгч байгаа мэдүүлэг нь үгүйсгэгдэж байгаа болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.

         

Иймд шүүхээс шүүгдэгч нарыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцон, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгэмд учруулсан хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэрэгт хамтран оролцсон оролцоо зэргийг нь тус тус харгалзан хорих ялыг ялгамжтай оногдуулж, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

 

Мөн шүүгдэгч О.Б, Б.Ч нар нь шүүхийн хэлэлцүүлгийн шүүмжлэл, дүгнэлт танилцуулах шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэм буруу дээр маргахгүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэх боломжтой гэж шүүх үзэв.

 

Шүүх шүүгдэгч О.Б, Б.Ч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг тус тус харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгод нийцүүлэн, уг эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул шүүгдэгч О.Б, Б.Ч нарыг тэнсэх боломжгүй байх тул нийгмээс тусгаарлаж хорих ял оногдуулах нь зүйтэй байна.

 

Авзага боржигон овогт Оюунбилэгийн Банзрагчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих,

 

Монгол овогт Болдбаатарын Чинсанаад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 3 /гурван/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч О.Б, О.Чинсанаа нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,  шүүгдэгч О.Бийн цагдан хоригдсон 55 хоног, шүүгдэгч Б.Чгийн цагдан хоригдсон 28 хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцож шийдвэрлэлээ.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “1” гэж дугаарласан уутны хамтаар 0.3876 грамм жинтэй шавар мэт зүйл, “2” гэж дугаарласан хуванцар савны хамтаар 13.0699 грамм жинтэй цэврээр 0.4192 грамм жинтэй улаан өнгийн тагтай савтай өвс /шинжилгээнд дээж авч үлдсэн жин – 0.3454 грамм/ мэт зүйл, “3” гэж дугаарласан гялгар уутны хамт 1.4696 грамм жинтэй, цэврээр 0.4966 грамм жинтэй цагаан өнгийн гялгар уутанд боосон өвс /шинжилгээнд дээж авч үлдсэн жин – 0.4468 грамм/ мэт зүйл, “4” гэж дугаарласан тугалган цаас, “6” гэж дугаарласан уутны хамтаар 1.4059 грамм, цэврээр 1.1762 грамм жинтэй шавар мэт зүйл, “7” гэж дугаарласан уутны хамтаар 3.3580 грамм, цэврээр 3.1140 грамм жинтэй шавар мэт зүйл “9” гэж дугаарласан тугалган цаас, “10” гэж дугаарласан “WILD BERRY” гэсэн бичигтэй тагтай төмөр сав зэргийг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, “5” гэж дугаарласан “AV3075332” серийн дугаартай хуйлсан тавьтын дэвсгэрт, “8” гэж дугаарласан “A06644737” серийн дугаартай хуйлсан таван төгрөгийн дэвсгэртүүдийг зохих байгууллагад /Монгол банкинд/ шилжүүлэхийг даалгаж, шүүгдэгч О.Бийн биеэс хураан авсан АР8575584, АР3975552, А04525347, АН5912775, А28893677, АС3720462, АӨ5826767, АЕ0308916, АЕ0413620, АН0099728, АР8081139, АР8894150, А20978689, А25601179, АР8182522, АР2966094, АЕ1843202, АЕ2527642, А07432673, А039454Ю серийн дугаар бүхий 20 ширхэг хорин мянгатын дэвсгэрт, АО0639565, N28916828, АН7160513, АР0781688, Р38984752, АН4510314, АН1238657, N29224918, А07448714, АК3878060, Р35468005, АК6391350, N22312353 серийн дугаар бүхий 13 ширхэг арван мянгатын дэвсгэрт бүхий 530.000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч О.Бид буцаан олгохоор шийдвэрлэснийг тус тус дурдах нь зүйтэй байна.

           Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Авзага боржигон овогт Оюунбилэгийн Банзрагч, Монгол овогт Болдбаатарын Чинсанаа нарыг мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан, бусдад худалдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бийг 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Б.Чг 1 /нэг/ жил 3 /гурван/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч Авзага боржигон овогт Оюунбилэгийн Банзрагчид оногдуулсан 1 /нэг/ 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял, Монгол овогт Болдбаатарын Чинсанаад оногдуулсан 1 /нэг/ жил, 3 /гурван/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч О.Бийн энэ хэргийн улмаас цагдан хоригдсон 55 /тавин таван/, шүүгдэгч Б.Чгийн энэ хэргийн улмаас цагдан хоригдсон 28 /хорин найман/ хоногийг тус тус эдлэх ялд тооцсугай.

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “1” гэж дугаарласан уутны хамтаар 0.3876 грамм жинтэй жавар мэт зүйл, “2” гэж дугаарласан хуванцар савны хамтаар 13.0699 грамм жинтэй цэврээр 0.4192 грамм жинтэй улаан өнгийн тагтай савтай өвс /шинжилгээнд дээж авч үлдсэн жин – 0.3454 грамм/ мэт зүйл, “3” гэж дугаарласан гялгар уутны хамт 1.4696 грамм жинтэй, цэврээр 0.4966 грамм жинтэй цагаан өнгийн гялгар уутанд боосон өвс /шинжилгээнд дээж авч үлдсэн жин – 0.4468 грамм/ мэт зүйл, “4” гэж дугаарласан тугалган цаас, “6” гэж дугаарласан уутны хамтаар 1.4059 грамм, цэврээр 1.1762 грамм жинтэй шавар мэт зүйл, “7” гэж дугаарласан уутны хамтаар 3.3580 грамм, цэврээр 3.1140 грамм жинтэй шавар мэт зүйл “9” гэж дугаарласан тугалган цаас, “10” гэж дугаарласан “WILD BERRY” гэсэн бичигтэй тагтай төмөр сав зэргийг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, “5” гэж дугаарласан “AV3075332” серийн дугаартай хуйлсан тавьтын дэвсгэрт, “8” гэж дугаарласан “A06644737” серийн дугаартай хуйлсан таван төгрөгийн дэвсгэртүүдийг зохих байгууллагад /Монгол банкинд/ шилжүүлэхийг даалгаж, шүүгдэгч О.Бийн биеэс хураан авсан АР8575584, АР3975552, А04525347, АН5912775, А28893677, АС3720462, АӨ5826767, АЕ0308916, АЕ0413620, АН0099728, АР8081139, АР8894150, А20978689, А25601179, АР8182522, АР2966094, АЕ1843202, АЕ2527642, А07432673, А039454Ю серийн дугаар бүхий 20 ширхэг хорин мянгатын дэвсгэрт, АО0639565, N28916828, АН7160513, АР0781688, Р38984752, АН4510314, АН1238657, N29224918, А07448714, АК3878060, Р35468005, АК6391350, N22312353 серийн дугаар бүхий 13 ширхэг арван мянгатын дэвсгэрт бүхий 530.000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч О.Бид буцаан олгохоор шийдвэрлэснийг тус тус дурдсугай.  

                6. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

                7. Шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхэлж цагдан хорьж, эдлэх ялыг 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс тоолсугай.  

             8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

            9. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол О.Б, Б.Ч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.РЕНЧЕНХОРОЛ