Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 276

 

 

     Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

                                                     хэрэгсэхгүй болгох тухай

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол, Нарны зам, 87, НСКБ барилга 4 давхарт байрлах Мандал женерал даатгал ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Рапид харш, 26 дугаар байрны 2 тоотод оршин суух, Балжин овогтой Мэдрээгийн Мөнхтулга /РД:ХД82061671/-д холбогдох

Даатгалын хураамж, 1.049.580 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

           

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.Мөнхтулгатай 2015 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр Сонголт тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ байгуулсан. Уг гэрээгээр Даатгагч нь 12 бүлгийн нийт 28 төрлийн эрсдэл учирсан тохиолдолд нөхөн төлбөр олгох үүрэг хүлээж, даатгагч 1.145.000 төгрөгийн даатгалын хураамжийг төлөх үүргийг тус тус хүлээсэн. Гэрээний дагуу уг төлбөрөөс М.Мөнхтулга нь 95.420 төгрөг төлж, 1.049.580 төгрөгийг төлөөгүй байгаа учир дээрхи төлбөрийг нэхэмжилж байна гэв.

 

Харуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Мандал женерал даатгал ХХК нь 1.049.580 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна. Уг төлбөрийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч байгаа учир хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.        

    ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Мандал женерал даатгал ХХК нь хариуцагч М.Мөнхтулгад холбогдуулан даатгалын хураамж, 1.049.580 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

 

Нэхэмжлэгч нь М.Мөнхтулгатай 2015 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр Сонголт тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ байгуулсан. Уг гэрээгээр М.Мөнхтулга нь 1.145.000 төгрөгийн даатгалын хураамжийг төлөх үүргийг тус тус хүлээсэн. Гэрээний дагуу уг төлбөрөөс 95.420 төгрөг төлж, 1.049.580 төгрөгийг төлөөгүй байгаа учир дээрхи төлбөрийг нэхэмжилж байна гэжээ.

 

Харуцагч нь нэхэмжлэгч Мандал женерал даатгал ХХК 1.049.580 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна. Уг төлбөрийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч байгаа учир хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.       

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана” гэж заасны дагуу хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

                 ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Мандал женерал даатгал ХХК нь хариуцагч М.Мөнхтулгад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 1.049.580 төгрөгийг хариуцагч бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөнийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5. дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29.739 төгрөг төлснийг дурдаж, түүний 50 хувь буюу 14.869 төгрөгийг улсын орлогоос, 50 хувь буюу 14.869 төгрөгийг хариуцагч М.Мөнхтулгаас тус тус гаргуулж нэхэмжлэгч Мандал женерал даатгал ХХК-д олгосугай.

 

3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

           

                                               

 

 

 

ШҮҮГЧ                                       Б.АРИУНХИШИГ