Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 936

 

  

 

 

 

 

 

 

 

   2019        11          01                                    2019/ШЦТ/936    

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ренченхорол даргалж,

нарийн бичгийн дарга: Б.Аззаяа;

улсын яллагч: П.Эрдэнэбаатар;

хохирогч: Ч.Одонтуяа, С.Цагаанбаатар, Д.Балжидмаа, А.Цэцэгмаа, А.Батсүрэн, О.Сүх, Д.Отгонбилэг, Ц.Цогтсайхан, Ч.Анхгуа, Т.Энхжаргал,

хохирогч нарын өмгөөлөгч: Д.Сэрдамба

иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч: Ч.Мөнхбат,

шүүгдэгч: Д.А Б.Б, тэдний өмгөөлөгч Ц.Цэгмид нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Дайрийсүэнгийн Алтансүх, Алаг адуу овогт Бат-Амгалангийн Батзаяа нарт холбогдох эрүүгийн 1909014780887 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 10-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           

  Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

 

  1. Монгол Улсын иргэн, 1965 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Дорнод аймагт  төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, 4-17 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, ТИ65080311 регистерийн дугаартай,

 

  Боржигон овогт Дайрийсүрэнгийн Алтансүх,

 

  2. Монгол Улсын иргэн, 1978 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Завхан аймагт  төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, физикийн хүрээлэнд гагнуурчин ажилтай, ам бүл 7, эхнэр, 4 хүүхдийн хамт  Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 8-818 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, ХД78110311регистерийн дугаартай,

 

  Алаг адуу овогт Бат-Амгалангийн Батзаяа.

 

  Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

  Яллагдагч Д.Алтансүх нь 2019 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Гоодойн амны” зусланд  иргэн Б.Бгын хамт өөрийн эзэмшлий зуслангийн хашааны хаалга гагнаж байхдаа буюу Ой, хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшилтийн улиралд гагнуурын ажил хийхдээ Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэг /Энэ хуулийн 4.1-д заасан этгээд нь галын аюулаас урьдчилан сэргийлэх болон гал унтраах дүрэм, журам, стандартыг хангаж ажиллах үүрэг хүлээнэ/, мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.1 дэх хэсэг /Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм, технологийн горимыг чанд мөрдөх/, Гал түймэртэй тэмцэх тухайн хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.1 дэх хэсэг /Ахуйн галын аюулгүй байдлыг бүрэн хангаж, холбогдох хууль тогтоомж, галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичгийн шаардлагыг сахин биелүүлэх/, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 339 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Галын аюулгүй байдлын үндсэн дүрэм”-ийн 2.4 дэх хэсэг /Аж ахуйн нэгж байгууллага, иргэн гал түймрээс хамгаалах тоног төхөөрөмж “ Утаа зайлуулах систем, галын автомат систем, ус хангамж, галаас хамгаалах хаалт, хаалга г.м”-ийг ашиглалтын байнгын бэлэн байдалд байлгана./, мөн дүрмийн 5.4 дэх хэсгийн /Ногоон бүс дэх айл өрх бүр гал унтраах анхан шатны багаж хэрэгсэл болон усны нөөц бэлтгэсэн байна/ гэснийг зөрчиж улмаар гагнуурын металл, оч үсэрч гал түймрийн тархалт нь  гагнуур хийсэн төмөр хийцтэй хашааны үүдний хэсгээс эхлэн ертөнцийн зүгээр зүүн хойш чиглэлтэй тархан 6,16 га газрыг хамарч бусдын эд хөрөнгө буюу хохирогч  Ч.Одонтуяа, С.Цагаанбаатар, Д.Балжидмаа, А.Цэцэгмаа, А.Батсүрэн, Р.Уртнасан, Э.Тэнүүн, Г.Баярмаа, Ш.Ичинхорлоо, О.Сүх, Д.Отгонбилэг, Ц.Цогтсайхан, Ч.Анхтуяа, П.Төмөрчөдөр,  Т.Энхжаргал, Ж.Шүрээ нарын эзэмшлийн нийт 18 байшин, хохирогч Л.Айлаахүүгийн эзэмшлийн Монгол гэр, хохирогч Б.Нагнайдоржийн модон суурь /модон подоон/ зэрэг эд хөрөнгө тус тус бүрэн шатаж, хохирогч, Н.Батбаатарын эзэмшлийн байшингийн үүдний хэсэг, хохирогч  Б.Батбилэгийн эзэмшлийн байшингийн хойд хана хэсэг тус тус дутуу шатсан, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн  зүүн түгээх төвийн ашиглалтын Гоодой фидерийн АТП-553 дэд станцийн хороо гаргалгааны 9, 10 дугаар тулгуур хооронд СИП утас шатаж тасарсан, АТП-3391 дэд станцийн хороо гаргалгааны 11 дүгээр тулгуурын щитний  буулт кабель шатаж тасарсаны улмаас 842.942 төгрөгийн, Байгаль орчин Экологи Эдийн засагт 194.449 төгрөгийн буюу  цахилгаан гагнуурын ажил гүйцэтгэх үедээ гагнуурын металл, оч үсэрч түймэр гарахаас урьдчилан сэргийлж хуурай өвс, бут сөөгийг сайтар цэвэрлэн хаалт хамгаалалт хийх, элс шороо асгах, шатамхай орчинд ус асгаж нэвчүүлэх зэргээр аюулгүй ажиллагаа бүрэн хангаж ажиллаагүйн улмаас бусдын эд хөрөнгийгболгоомжгүйгээр устгаж гэмтээж бусдад нийт 382.319.743 төгрөгийн их хэмжээний хохирол  учруулсан,

  яллагдагч Б.Б нь  2019 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Гоодойн амны” зусланд  иргэн Д.Алтансүхийн хамт түүний эзэмшлий зуслангийн хашааны хаалга гагнаж байхдаа буюу Ой, хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшилтийн улиралд гагнуурын ажил хийхдээ Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэг /Энэ хуулийн 4.1-д заасан этгээд нь галын аюулаас урьдчилан сэргийлэх болон гал унтраах дүрэм, журам, стандартыг хангаж ажиллах үүрэг хүлээнэ/, мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.1 дэх хэсэг /Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм, технологийн горимыг чанд мөрдөх/, Гал түймэртэй тэмцэх тухайн хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.1 дэх хэсэг /Ахуйн галын аюулгүй байдлыг бүрэн хангаж, холбогдох хууль тогтоомж, галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичгийн шаардлагыг сахин биелүүлэх/, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 339 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Галын аюулгүй байдлын үндсэн дүрэм”-ийн 2.4 дэх хэсэг /Аж ахуйн нэгж байгууллага, иргэн гал түймрээс хамгаалах тоног төхөөрөмж “ Утаа зайлуулах систем, галын автомат систем, ус хангамж, галаас хамгаалах хаалт, хаалга г.м”-ийг ашиглалтын байнгын бэлэн байдалд байлгана./, мөн дүрмийн 5.4 дэх хэсгийн /Ногоон бүс дэх айл өрх бүр гал унтраах анхан шатны багаж хэрэгсэл болон усны нөөц бэлтгэсэн байна/ гэснийг зөрчиж улмаар гагнуурын металл, оч үсэрч гал түймрийн тархалт нь  гагнуур хийсэн төмөр хийцтэй хашааны үүдний хэсгээс эхлэн ертөнцийн зүгээр зүүн хойш чиглэлтэй тархан 6,16 га газрыг хамарч бусдын эд хөрөнгө буюу хохирогч  Ч.Одонтуяа, С.Цагаанбаатар, Д.Балжидмаа, А.Цэцэгмаа, А.Батсүрэн, Р.Уртнасан, Э.Тэнүүн, Г.Баярмаа, Ш.Ичинхорлоо, О.Сүх, Д.Отгонбилэг, Ц.Цогтсайхан, Ч.Анхтуяа, П.Төмөрчөдөр, Т.Энхжаргал, Ж.Шүрээ нарын эзэмшлийн нийт 18 байшин, хохирогч Л.Айлаахүүгийн эзэмшлийн Монгол гэр, хохирогч Б.Нагнайдоржийн модон суурь /модон подоон/ зэрэг эд хөрөнгө тус тус бүрэн шатаж, хохирогч, Н.Батбаатарын эзэмшлийн байшингийн үүдний хэсэг, хохирогч  Б.Батбилэгийн эзэмшлийн байшингийн хойд хана хэсэг тус тус дутуу шатсан, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн  зүүн түгээх төвийн ашиглалтын Гоодой фидерийн АТП-553 дэд станцийн хороо гаргалгааны 9, 10 дугаар тулгуур хооронд СИП утас шатаж тасарсан, АТП-3391 дэд станцийн хороо гаргалгааны 11 дүгээр тулгуурын щитний  буулт кабель шатаж тасарсаны улмаас 842.942 төгрөгийн, Байгаль орчин Экологи Эдийн засагт 194.449 төгрөгийн буюу  цахилгаан гагнуурын ажил гүйцэтгэх үедээ гагнуурын металл, оч үсэрч түймэр гарахаас урьдчилан сэргийлж хуурай өвс, бут сөөгийг сайтар цэвэрлэн хаалт хамгаалалт хийх, элс шороо асгах, шатамхай орчинд ус асгаж нэвчүүлэх зэргээр аюулгүй ажиллагаа бүрэн хангаж ажиллаагүйн улмаас бусдын эд хөрөнгийг болгоомжгүйгээр устгаж, гэмтээж бусдад нийт 382.319.743 төгрөгийн их хэмжээний хохирол  тус тус учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Алтансүх мэдүүлэхдээ: 2019 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр манай лагерийн газрын хашаа салах гээд дүүгээ дуудаад гагнуулсан чинь гал гарсан байна. Будаг шатаад үсэрдгийг нь бид мэдсэнгүй. 1 метр газар гал гарахад нь бид 2 цамцаараа цохиод дийлээгүй. Нэг мэдсэн 103 галын машин ирж унтраасан. Тэр өдрийн гал их гарсан. Бид 2 өөрсдөө утаанд бахардаад хоёулаа ухаан балартсан байсан. Би лагерийн байшин авсныгаа орон гэр болгох гэж оролдож байгаад ийм юм боллоо. Хохирогч нараас уучлалт гүйж байна. Хохирлыг бүрэн барагдуулна.  Нийт 5 хүний хохирол барагдуулсан, унаж явсан машинаа өгсөн, Батзаяагын машиныг зараад төлбөртөө өгсөн.Мөн байшингаа зарсан.Би улирлын чанартай ажил хийдэг.Жилд 20 сая төгрөг олдог, тэрнээсээ төлнө.Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: Өглөө гагнуур эхлэхэд салхигүй байсан. Гэнэт салхи гараад галыг унтрааж дийлээгүй. Хохирогч нараас уучлалт гуйж байна. Хохирлыг барагдуулна гэв.Гагнуурчин мэргэжилтэй, 1 метр орчим газар хуссан, хүрз байсан юм.Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.           

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.Энхжаргал мэдүүлэхдээ: Манай 2 давхар байшин шатсан. Би 7-8 хүүхэдтэй. Энэ жил би хүүхдүүдээ лагерт гаргаж чадаагүй. Гал гарч байхад би хамгийн түрүүнд Гоодойн аманд очсон. Сурвалжлага надаас авсан. Намайг интернет орчиноор хүмүүсээр маш их доромжлуулсан. Би тэр байшинг өөрийн хөдөлмөрөөр олсон учир гомдолтой байна. Манай бүх хашааг эвдэлсэн. Энэ хорвоод үнэгүй юм гэж үгүй. Би байшингаа авна. Манай хашааг эвдсэн. Шонгийн мод бүгд шатсан. Энэ бүхнийг үнэлээгүй зөвхөн байшингийн материалыг үнэлсэн. Миний хохирол 37.043.091 төгрөг байгаа. Хохирлоо хурдан барагдуулж авмаар байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Цагаанбаатар мэдүүлэхдээ: Энэ хавар гал гараад манай байшин шатсан. Энэ хүмүүст гал гарж болзошгүй гэж сануулсан байсан. Өөрсдийнх нь байшин шатаагүй бусдын байшин шатсан нь сонин байна. Би 5.220.918 гаран төгрөгөө нэхэмжлэж байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ч.Одонтуяа мэдүүлэхдээ: Би 2018 оны 7 дугаар сарын 10-нд 4х6 харьцаатай модон байшин 11.000.000 төгрөгөөр худалдаж авсан байсан. Галын дүгнэлтээр 8.720.719 төгрөг гарсан. Байшин авахад би зээл авсан байсан. Одоо зээлээ төлмөөр байна. Байшингийн хохирлоо хурдан гаргуулж авмаар байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.Цэцэгмаа мэдүүлэхдээ: Би тэр газар 45 жил амьдарсан. Тэр айлын хажуу айлын хүн гарч ирээд гал гарах аюултай гэж хэлсэн байсан. Манай тэнд байдаг Жигүүрсүрэн гээд хүн галын аюултай гэж хэлсэн байдаг. Хүн ирээд хэлээд байхад яагаад хүлээж аваагүй юм бэ. Би байшингийнхаа суурийг л барихаар хэмжээний гомдол гаргасан. Яг бодит хохирол гэж ярьвал маш их хэмжээний мөнгө нэхэх байсан. Би 62 настай хүн. Дахиад эхнээс нь босгоно гэдэг бол надад хүнд байна. Энэ жил бид нар 2 гэр бариад лагерт гарсан. Нэг гэрийг нь  5.000.000 төгрөгөөр худалдаж авч гарсан. Гомдолын хувьд маш их байгаа. Өмссөн хувцастайгаа л үлдсэн. 30.000.000 гаран сая төгрөг нэхэмжилж байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Отгонбилэг мэдүүлэхдээ: Манайх 2008 онд хийлгэсэн төмөр хашаатай байсан эвдэлсэн. Онцгой байдлын хүмүүс яагаад хуралд орохгүй байна. Цогтсайханы байшинг шатахад онцгой байдлын хүмүүс харж зогссоор байгаад шатаасан. Энэ газарт манайх маш удаан амьдарч байна. Аав ээжийн минь амьдарч байсан бидны барьсан байшин байсан. Хүний бүх хэрэглээний юм шатсан. Энэ 2 хүнд сануулж хэлэхэд хоёрхон удаа  “тогшоод болоо” гэж томорсон байдаг. 10 алхам зайтай худаг байсан шүү дээ. Би гомдолтой байна. Хүний хөрөнгийг ханшийн зөрүү, цаг хугацаа зэргээр бодогдох ёстой. Батбилгийн байшинг 5.000.000 төгрөгөөр үнэлсэн байсныг 11.000.000 төгрөгөөр зассан. Энэ хүмүүс өвсийг зулгаагаагүй. Үнэлгээгээр 19.461.433 төгрөг гарсан байгаа. Үнэлгээг зөвшөөрч байна. Гомдолтой.Хохирлоо барагдуулж авмаар байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.Батсүрэн мэдүүлэхдээ: Би тэнд удаан хугацаагаар амьдарч байгаа. Энэ хүмүүс хохирол яаж барагдуулах нь сонин байна. Тэнд байсан хүмүүс сануулж байхад гал гаргасан нь санаатай гэж үзэж байна. Би 69.844.389 төгрөг нэхэмжилж байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч О.Сүх мэдүүлэхдээ: Үнэлгээг би зөвшөөрсөн. Санаатай гэж би бодож байна. Анхааруулгыг зөрчсөн нь санаатай гэж үзэж байна. Ямар нэг аргаар хохирол төлөх ёстой. Би 3 ач, өвчтэй хүүхдээ агаарт гаргаж чадсангүй. 20.000.000 төгрөгийг 6.000.000 төгрөг болгож болохгүй. Хохирлыг яаралтай барагдуулах хэрэгтэй байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Балжидмаа мэдүүлэхдээ: Манайх энэ лагерт удаан хугацаанд гарч байгаа. Аав надад гэр чинь шатаж байна гэж хэлж би мэдсэн. Үнэлгээний байгууллагаас үнэлсэн 3.300.439 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Цогтсайхан мэдүүлэхдээ: Манай байшин 2001 онд баригдсан. 6х6 хэмжээтэй 2 давхар байшин байсан. Хохиролгүй болгох хэрэгтэй байна. 16.795.690 төгрөг нэхэмжилж байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Ч.Мөнхбат мэдүүлэхдээ: Манай  байгууллагад учирсан хохирол 820 000 төгрөг гаргуулж авмаар байна гэв.

 

  Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 4-83/, хохирогч Ч.Одонтуяа /1хх-ийн 88-89/, С.Цагаанбаатар /1хх-ийн 94-96/, Д.Балжидмаа /1хх-ийн 103-104/, А.Цэцэгмаа /1хх-ийн 108-109/, А.Батсүрэн /1хх-ийн 115-117/, Р.Уртнасан /1хх-ийн 124-125/, Э.Тэнүүн /1хх-ийн 129-130/, Г.Баярмаа /1хх-ийн 135-136/, Ш.Ичинхорлоо /1хх 140-141/, О.Сүх /1хх-ийн 145-146/, Д.Отгонбилэг /1хх-ийн 152-153/, Б.Батбилэг /1хх-ийн 158-160/, Ц.Цогтсайхан /1хх-ийн 165-166/, Ч.Анхтуяа /1хх-ийн 172-173/, Н.Батбаатар /1хх-ийн  177-179/, Б.Нагнайдорж /1хх-ийн 182-183/, П.Төмөрчөдөр /1хх-ийн 187-189/, Л.Айлаахүү /1хх-ийн 193-194/, Т.Энхжаргал /1хх-ийн 198-199/, Ж.Шүрээ /1хх-ийн 202-204/, О.Тэмүүлэн /3хх-ийн 89/ нарын мэдүүлгүүд, гэрч С.Сүхболд /1хх-ийн 217/, Эд зүйлийн үнэлгээ /2хх-ийн 22, 33,41, 59, 67, 74, 94, 111, 125, 137, 145, 151, 165, 168, 179, 183, 204, 221, 243, 3хх-ийн 9/, Цагдаагийн ерөнхий газрын  мэдээлэл шуурхай удирдлагын төвийн лавлагаа /1хх-ийн 231/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Г.Ганцэцэгийн 2224 дугаартай дүгнэлт /1хх-ийн 246-247/,  шинжээч С.Бат-Үсэгийн 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 179/1231 дугаартай дүгнэлт /1хх-ийн 255-257/, Байгаль орчны зөвлөх “Нуман Алтай” ХХК-ийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Экологи-Эдийн засгийн үнэлгээ /2хх-ийн 2-10/, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2019 оны 07 дугаар сарын 29-ны өдрийн 051/9 дугаартай шинжээчийн дүгнэлт /3хх-ийн 18-19/, Иргэний нэхэмжлэгч Ч.Мөнхбатын мэдүүлэг /3хх-ийн 86/, Б.Бгийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /3хх-ийн 26-27/, Д.Алтнасүхийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /3хх-ийн 32-33/, Д.Алтансүхийн хувийн байдалтай холбоотой баримтууд /3хх-ийн 46-58/, Б.Батсүхийн хувийн байдалтай холбоотой баримтууд /3хх-ийн 59-79/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүгдэгч Д.АБ.Б нар нь 2019 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Гоодойн амны” зусланд  иргэн Б.Бгын хамт өөрийн эзэмшлий зуслангийн хашааны хаалга гагнаж байхдаа буюу Ой, хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшилтийн улиралд гагнуурын ажил хийхдээ Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэг /Энэ хуулийн 4.1-д заасан этгээд нь галын аюулаас урьдчилан сэргийлэх болон гал унтраах дүрэм, журам, стандартыг хангаж ажиллах үүрэг хүлээнэ/, мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.1 дэх хэсэг /Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм, технологийн горимыг чанд мөрдөх/, Гал түймэртэй тэмцэх тухайн хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.1 дэх хэсэг /Ахуйн галын аюулгүй байдлыг бүрэн хангаж, холбогдох хууль тогтоомж, галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичгийн шаардлагыг сахин биелүүлэх/, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 339 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Галын аюулгүй байдлын үндсэн дүрэм”-ийн 2.4 дэх хэсэг /Аж ахуйн нэгж байгууллага, иргэн гал түймрээс хамгаалах тоног төхөөрөмж “ Утаа зайлуулах систем, галын автомат систем, ус хангамж, галаас хамгаалах хаалт, хаалга г.м”-ийг ашиглалтын байнгын бэлэн байдалд байлгана./, мөн дүрмийн 5.4 дэх хэсгийн /Ногоон бүс дэх айл өрх бүр гал унтраах анхан шатны багаж хэрэгсэл болон усны нөөц бэлтгэсэн байна/ гэснийг зөрчиж улмаар гагнуурын металл, оч үсэрч гал түймрийн тархалт нь  гагнуур хийсэн төмөр хийцтэй хашааны үүдний хэсгээс эхлэн ертөнцийн зүгээр зүүн хойш чиглэлтэй тархан 6,16 га газрыг хамарч бусдын эд хөрөнгө буюу хохирогч Ч.Одонтуяа, С.Цагаанбаатар, Д.Балжидмаа, А.Цэцэгмаа, А.Батсүрэн, Р.Уртнасан, Э.Тэнүүн, Г.Баярмаа, Ш.Ичинхорлоо, О.Сүх, Д.Отгонбилэг, Ц.Цогтсайхан, Ч.Анхтуяа, П.Төмөрчөдөр,  Т.Энхжаргал, Ж.Шүрээ нарын эзэмшлийн нийт 18 байшин, хохирогч Л.Айлаахүүгийн эзэмшлийн Монгол гэр, хохирогч Б.Нагнайдоржийн модон суурь /модон подоон/ зэрэг эд хөрөнгө тус тус бүрэн шатаж, хохирогч, Н.Батбаатарын эзэмшлийн байшингийн үүдний хэсэг, хохирогч  Б.Батбилэгийн эзэмшлийн байшингийн хойд хана хэсэг тус тус дутуу шатсан, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн  зүүн түгээх төвийн ашиглалтын Гоодой фидерийн АТП-553 дэд станцийн хороо гаргалгааны 9, 10 дугаар тулгуур хооронд СИП утас шатаж тасарсан, АТП-3391 дэд станцийн хороо гаргалгааны 11 дүгээр тулгуурын щитний  буулт кабель шатаж тасарсаны улмаас 842.942 төгрөгийн, Байгаль орчин Экологи Эдийн засагт 194.449 төгрөгийн буюу  цахилгаан гагнуурын ажил гүйцэтгэх үедээ гагнуурын металл, оч үсэрч түймэр гарахаас урьдчилан сэргийлж хуурай өвс, бут сөөгийг сайтар цэвэрлэн хаалт хамгаалалт хийх, элс шороо асгах, шатамхай орчинд ус асгаж нэвчүүлэх зэргээр аюулгүй ажиллагаа бүрэн хангаж ажиллаагүйн улмаас бусдын эд хөрөнгийгболгоомжгүйгээр устгаж гэмтээж бусдад нийт 382.319.743 төгрөгийн их хэмжээний хохирол  учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

 

 Хохирогч Ч.Одонтуяагийн /1хх-ийн 88-89/: “... 4х6 харьцаатай үүдэндээ саравчтай зуны модон байшин шатсан. Байшин дотор зурагт, хөргөгч, хоёр орны ком, түмбүүшиг, гал тогооны ширээ сандал, хивс хоёр ширхэг, хуйлсан дрож, жижиг зурагтны тавиур, байдангийн жижиг сандал, аяны ширээ сандалны ком зэрэг эд зүйлс байсан...” гэх мэдүүлэг,

 

Эд зүйлийн үнэлгээгээр хохирогч Ч.Одонтуяагийн зуслангийн байшин 7.206.719 төгрөг, хөдлөх хөрөнгө 1.514.000 төгрөг, нийт 8.720.719 төгрөгийн хохирол учирсан болохыг тотоосон баримт /2хх-ийн 22/,

 

 Хохирогч С.Цагаанбаатарын /1хх-ийн 94-95/: “... Манай байшин нэг давхар палкаар барьсан 4х6 харьцаатай байшин байгаа юм... Гэрчилгээ байхгүй газрын кадастрын зураг байгаа... Гэрчилгээ нь манай аав Сэр-Одын Сумьяа гэдэг хүний нэр дээр байгаа манай аав нас барсан би нэрийг нь шилжүүлээгүй байгаа юм...Эд хогшил зурагт, хөргөгч гэх мэт зүйлүүд байсан гэрийнхээ хүмүүсээс асууж байж  сүүлд нь нэг бүрчлэн гаргаж өгнө...” гэх мэдүүлэг,

 

Эд зүйлийн үнэлгээгээр хохирогч С.Цагаанбаатарын хувийн сууц 3.804.078 төгрөг, хөдлөх хөрөнгө 1.416.840 төгрөг нийт 5.220.918 төгрөгийн хохирол учирсан болохыг тотоосон баримт /2хх-ийн 33/,

 

Хохирогч Д.Балжидмаагийн /2хх-ийн 103-104/: “... 5х7 харьцаатай модон байшин шатсан. Байшинд ямар нэгэн эд зүйлс байгаагүй...” гэх мэдүүлэг,

 

Эд зүйлийн үнэлгээгээр хохирогч Д.Балжидмаагийн хувийн сууц 3.300.439 төгрөгийн хохирол учирсан болохыг тотоосон баримт /2хх-ийн 41/,

 

Хохирогч А.Цэцэгмаагийн /1хх-ийн 108-109/: “... Миний нэр дээр бүртгэлтэй газар дээр миний  эзэмшлийн “Г” хэлбэрийн 8х6 метр квадрат хэмжээтэй банзан байшин байсан. Мөн дүү Цогзолмаагийн газар дээр миний охины нэр дээр бүртгэлтэй 4х6 метр квадрат хэмжээтэй банзан байшин байсан. Хоёр байшин маань хоёулаа бүрэн шатсан. Мөн яг миний эзэмшлийн газар дээр 2,5х3,5 метр квадрат хэмжээтэй саун душ байсан. Энэ нь бас бүрэн шатсан байсан...Мөн миний байшингийн зүүн талд буюу сауны дэргэд 2017 онд бариулсан 3,80-ын цахилгааны шит бас юу ч байхгүй шатсан...Дотор нь айлд байдаг бүх л зүйл байсан. Хөргөгч, хөлдөөгч, угаалгын машин, будаа агшаагч, махны машин, оёдлын машин, түргэн чанагч тогоо гэх мэт...” гэх мэдүүлэг,

 

Эд зүйлийн үнэлгээгээр хохирогч А.Цэцэгмаагийн №1 зуслангийн байшин 12.858.854 төгрөг, №2 зуслангийн байшин 6.429.427 төгрөг, сауны байшин 2.678.928 төгрөг, хөдлөх хөрөнгө 8.093.820 төгрөг нийт 30.061.029 төгрөгийн хохирол учирсан болохыг тотоосон баримт /3хх-ийн 9/, 

 

Хохирогч А.Батсүрэнгийн /1хх-ийн 115-117/: “... Манай байшин мансардтай байшин өвлийн зориулалттай барьсан дүнзэн байшин байгаа юм. Манай байшин 9х7 харьцаатай...Бүх тавилга болон хүний хэрэглээний эд зүйлс бүгд байсан. Эдгээр зүйлүүдийн жагсаалтыг сүүлд гаргаж ирж өгнө... Манай эхнэр Зоригоо нь удган хүн учраас хүмүүс манай эхнэрт бэлэглэж байсан эд зүйлүүд ерөнхийдөө шатсан байшинд байсан...” гэх мэдүүлэг,

 

Эд зүйлийн үнэлгээгээр хохирогч А.Батсүрэнгийн зуслангийн байшин 29.509.789 төгрөг, хөдлөх хөрөнгө 40.334.600 төгрөг нийт 69.844.389 төгрөгийн хохирол учирсан болохыг тотоосон баримт /2хх-ийн 59/,

 

Хохирогч Р.Уртнасангийн /1хх-ийн 124-125/: “...9х5 харьцаатай тал палкаар барьж гадна талыг нь модоор рекэлсэн нэг байшин шатсан. Байшин дотор хүний хэрэгцээний бүхий л юм болох хөргөгч, зурагт, гал тогооны тавилга, хөнжил, гудас, ор, ширээ сандал, пийшин, цахилгааны тоолуур зэрэг зүйлс байсан...” гэх мэдүүлэг,

 

Эд зүйлийн үнэлгээгээр хохирогч Р.Уртнасангийн зуслангийн байшин 15.025.046 төгрөг, хөдлөх хөрөнгө 76.300 төгрөг нийт 15.788.046 төгрөгийн хохирол учирсан болохыг тотоосон баримт /2хх-ийн 67/,                                                                                  

 

Хохирогч Э.Тэнүүний /1хх-ийн 129-130/: “... 5х6 харьцаатай төмөр карказтай шилэн хөвөн хөөсөнцөр дулаалгатай сайдэнг пассадтай, шахмал хавтангаар хийсэн доторлогоотой, паркетан шалтай байшин болон 1,5 өргөнтэй саравч шатсан байсан. Байшин дотор байсан зурагтын тавиур, зурагтын тавиур, гал тогооны тавилга, модон ширээ матрас,  хивс, хувцасны тавиур зэрэг эд зүйлс байсан...” гэх мэдүүлэг,

 

Эд зүйлийн үнэлгээгээр хохирогч Э.Тэнүүний зуслангийн байшин 4.949.584 төгрөг, хөдлөх хөрөнгө 1.607.940 төгрөг нийт 6.557.524 төгрөгийн хохирол учирсан болохыг тотоосон баримт /2хх-ийн 74/,

 

Хохирогч Г.Баярмаагийн /1хх-ийн 135-136/: “... 7х8 харьцаатай дүнзэн байшин 4х5 харьцаатай палкан байшин хоёр байшин шатсан. Байшингууд дотор хүний хэрэгцээний бүхий л эд зүйлүүд юм байсан...” гэх мэдүүлэг,

 

Эд зүйлийн үнэлгээгээр хохирогч Г.Баярмаагийн №1 зуслангийн байшин  17.613.090 төгрөг, №2 зуслангийн байшин  4.675.776 төгрөг, хөдлөх хөрөнгө 5.546.440 төгрөг нийт 27.835.306 төгрөгийн хохирол учирсан болохыг тотоосон баримт /2хх-ийн 94/, 

 

Хохирогч Ш.Ичинхорлоогийн /2хх-ийн 140-141/: “...8х10 харьцаатай дотно гаднагүй модон мансардтай үүдэндээ тамбартай байшин шатсан. Байшин дотор айлд хэрэгтэй юу байдаг уу тэр бүгд байсан...” гэх мэдүүлэг,

 

Эд зүйлийн үнэлгээгээр хохирогч Ш.Ичинхорлоогийн зуслангийн байшин 31.013.697 төгрөг, хөдлөх хөрөнгө 7.737.150 төгрөг нийт 38.750.847 төгрөгийн хохирол учирсан болохыг тотоосон баримт /2хх-ийн 221/,

 

Хохирогч О.Сүхийн /1хх-ийн 145-146/: “...10х12 мкв хэмжээтэй, мансардтай, дүнзэн байшин маань бүрэн шатаад дууссан байсан...Байшин дотор эд зүйл бүрэн шатсан...” гэх мэдүүлэг,

 

Эд зүйлийн үнэлгээгээр хохирогч О.Сүхийн  зуслангийн байшин 27.783.000 төгрөг, хөдлөх хөрөнгө 7.737.940 төгрөг, нийт 35.520.940 төгрөгийн хохирол учирсан болохыг тотоосон баримт /2хх-ийн 204/,

 

Хохирогч Д.Отгонбилэгийн /1хх-ийн 152-153/: “... 6х6 харьцаатай нэг давхар палкан байшин, 3х5 харьцаатай зуслангийн байшин шатсан байна. Уг байшингуудад хүний хэрэгцээтэй бүхий л зүйлс байсан...” гэх мэдүүлэг,

 

Эд зүйлийн үнэлгээгээр хохирогч Д.Отгонбилэгийн №1 зуслангийн байшин 8,890,560 төгрөг, №2 зуслангийн байшин  4.438.313 төгрөг, хөдлөх хөрөнгө 6.132.560 төгрөг нийт 19.461.433 төгрөгийн хохирол учирсан болохыг тотоосон баримт /2хх-ийн 111/,

 

Хохирогч Б.Батбилэгийн /1хх-ийн 158-160/: “... Манай байшин палкаараа өнгөтэй мансардтай 6х7 харьцаатай байшин байгаа юм. Манай байшингийн арын хана бүрэн шатсан дээвэр нь бүрэн шатсан байсан... гэрчилгээ байхгүй кадастрын зураг байгаа...” гэх мэдүүлэг,

 

Эд зүйлийн үнэлгээгээр хохирогч Б.Батбилэгийн зуслангийн байшин 4.744.593 төгрөг, хөдлөх хөрөнгө 1.180.200 төгрөг нийт 5.924.793 төгрөгийн хохирол учирсан болохыг тотоосон баримт /2хх-ийн 125/

 

Хохирогч Ц.Цогтсайханы /1хх-ийн 165-166/: “...Миний 6х6 мкв хэмжээтэй мансарттай, палкан байшин нь доторх эд зүйлийн хамт бүрэн шатсан байсан...” гэх мэдүүлэг,

 

Эд зүйлийн үнэлгээгээр хохирогч Ц.Цогтсайханы зуслангийн байшин 15.269.890 төгрөг, хөдлөх хөрөнгө 1.525.800 төгрөг нийт 16.795.690 төгрөгийн хохирол учирсан болохыг тотоосон баримт /2хх-ийн 137/,

 

Хохирогч Ч.Анхтуяагийн /1хх-ийн 172-173/: “... Банзаар барьсан 6х5 харьцаатай нэг байшин бүрэн шатсан. Байшин дотор эд зүйлс байгаагүй ээ...” гэх мэдүүлэг,

 

 Эд зүйлийн үнэлгээгээр хохирогч Ч.Анхтуяагийн зуслангийн байшин 6.517.832 төгрөг болохыг тогтоосон баримт /2хх-ийн 145/,

 

 Хохирогч Н.Батбаатарын /1хх-ийн 177-179/: “... Дүнз модоор барьсан 7х6 хэмжээтэй хоёр давхар байшин байсан манай байшингийн зүүн талын гадна шалны банз дээвэр хэсэг нь шатсан хоёр давхарын цонх шатсан мөн хашааны хойд талд  хураасан  жижиг банз мод шатсан хохирол учирсан...” гэх мэдүүлэг,

 

 Эд зүйлийн үнэлгээгээр хохирогч Н.Батбаатарын хувийн байшингийн зүүн талын хэсэг 146.682 төгрөг, шатсан банз 435.900 төгрөг нийт 582.582 төгрөгийн хохирол учирсан болохыг тотоосон баримт /2хх-ийн 151/,

 

 Хохирогч Б.Нагнайдоржийн /1хх-ийн 182-183/: “...Манай байшингийн ар талд хураалттай байсан 100 гаран подоон модны  дөчин ширхэг подоон моднууд шатсан...” гэх мэдүүлэг,

 

 Эд зүйлийн үнэлгээгээр хохирогч Б.Нагнайдоржийн  подоон мод 192.000 төгрөгийн хохирол учирсан болохыг тотоосон баримт /2хх-ийн 165/,

 

 Хохирогч П.Төмөрчөдөрийн /1хх-ийн 187-189/: “... Гоодойн зуслангийн гал гарсан гурав дахь хашаан дотор байрлах 4х5 хэмжээтэй зуны модон нэг давхар байшин энэ байшин дотор ямар нэг эд зүйл байгаагүй. Нөгөө 5х8 хэмжээтэй модон нэг давхар байшин дотор хөргөгч, орос плитка хоёр ширхэг, зурагт, хоёр хүний ор, орос буйдан ширээ, том сандал, зуух зэрэг байсан...” гэх мэдүүлэг,

 

 Эд зүйлийн үнэлгээгээр хохирогч П.Төмөрчөдөр хувийн сууц №1 11.612.160 төгрөг, хувийн сууц №2 2.519.286 төгрөг, хөдлөх хөрөнгө 2.658.000 төгрөг, нийт  16.789.446  төгрөгийн хохирол учирсан болохыг тотоосон баримт /2хх-ийн 168/,

 

 Хохирогч Л.Айлаахүүгийн /1хх-ийн 193-194/: “... Зургаан ханатай гэр байсан. Шатсан гэр дотор бүхий л хэрэгсэл, шүүгээ, сандал ширээ байсан...” гэх мэдүүлэг,

 

 Эд зүйлийн үнэлгээгээр хохирогч Л.Айлаахүүгийн монгол гэр 2.160.000 төгрөгийн хохирол учирсан болохыг тотоосон баримт /2хх-ийн 179/,

 

 Хохирогч Т.Энхжаргалын /1хх-ийн 198-199/: “... 2009 онд палкаар барьж өнгөлсөн 8х8 харьцаатай мансардтай байшин шатсан. 2015 онд байшингийн гадна талыг засварласан байсан. Байшин дотор хүний хэрэгцээний хөргөгч, ор, хүүхдийн унадаг дугуй, нярайн ор, зурагт зэрэг эд зүйлс байсан...” гэх мэдүүлэг,

 

 Эд зүйлийн үнэлгээгээр хохирогч Т.Энхжаргал зуслангийн байшин 31.013.697 төгрөг, хөдлөх хөрөнгө 6.029.794 төгрөг нийт 37.043.491 төгрөгийн хохирол учирсан болохыг тотоосон баримт /1хх-ийн 243/,

 

 Хохирогч Ж.Шүрээгийн /1хх-ийн 202-204/: “...Задгай тоот зуслангийн байшиндаа очиход манай 6х8 харьцаатай хоёр давхар палкан зуны байшин шатчихсан байсан...” гэх мэдүүлэг,

 

 Эд зүйлийн үнэлгээгээр хохирогч Ж.Шүрээгийн хувийн сууц 28.844.928 төгрөг, хөдлөх хөрөнгө 5.370.000  төгрөг нийт 34.214.928 төгрөгийн хохирол учирсан болохыг тотоосон баримт /2хх-ийн 183/,

 

Иргэний нэхэмжлэгч Ч.Мөнхбатын /3хх-ийн 86/: “... 2019 оны 04 дүгээр сарын 14-ны өдөр Гоодойн зусланд гал гарсан байсан ба би тухайн үед хэргийн газар очоогүй юм. Дараа нь шуурхай үйлчилгээ диспетчерийн албаны монтёрууд очиж шалгахад хоёр шон болон 50м урттай СИП утас шатсан...” гэх мэдүүлэг,

 

 гэрч С.Сүхболдийн /1хх-ийн 217/: “... 2019 оны  04 дүгээр сарын 04-ний өдөр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулж Алтансүх гэж хүний нэр дээр  уг байшин шилжиж, газар нь бүтэц өөрчлөгдсөн гээд хүлээгдээд  нэр нь шилжээгүй байгаа ... Алтансүх рүү ярихад “Энд гал тавиад баларсан юм болж байна, дараа ярья” гэж хэлээд утсаа салгасан ...” гэх мэдүүлэг,

 

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Г.Ганцэцэгийн 2224 дугаартай дүгнэлтэд: “... Шар утастай уртасгагчийн цагаан хуванцарт гарсан гэмтлийн зах ирмэг нэгэн жигд бус байгаа нь хатуу гадаргуутай зүйлийн харилцан үйлчлэлээр гарсан хагаралт байна. Харин гагнуурын аппаратны хар утас, таслагчийн хар утсанд гарсан гэмтлүүдийн зах ирмэг хатуурсан, зах ирмэг бөөгнөрсөн байгаа нь дулааны үйлчлэлээр гарсан түлэгдэлт байна” гэснээр /1хх-ийн 246-247/,

 

 Шинжээч С.Бат-Үсэгийн 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 179/1231 дугаартай дүгнэлтэд “... Хэргийн газрын үзлэг болон хэргийн материалаас үзэхэд гал түймэр гарсан шалтгаан нь гагнуурын оч шар өвсөн дээр унаж гал түймэр гарсан байна. Хуурайшилтийн улиралд гагнуурын ажил хийхдээ аюулгүй ажиллагаагаа хангаагүйн улмаас гал гарах нөхцөл бүрдсэн байна. /Ойн тухай хуулийн 3.1.17 дугаар зүйлд “Түймрийн аюултай үе”гэж тухайн нутаг дэвсгэрт ой, хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшилт бүхий цаг хугацаа буюу жил бүрийн 3 дугаар сарын 20-ны өдрөөс 6 дугаар сарын 10-ны өдөр, 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл хугацааг/. Цагдаагийн Ерөнхий газрын харьяа Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн 101, 105 тусгай дугаарын утсанд 2019 оны 04 дүгээр сарын 14-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Гоодойн зусланд хөрсний өнжмөл өвс шатаж байна гэсэн дуудлагыг 95888788 дугаарын утсаар 13:51 цагт өгснөөр Гал түймэр унтраах аврах ангийн бүрэлдэхүүн 14:05 цагт хүрэлцэн очиж 04:10 цагт ажиллан унтраасан унтраасан. Гал түймрийн тархалт нь гал анх гарсан хэсгээс ертөнцийн зүгээр зүүн хойш чиглэлтэй тархан дэлгэрсэн байна. Гал түймрийн голомт нь гагнуур хийсэн төмөр хийцтэй хашааны үүдний хэсгээс эхлэн гарсан байх ба ямар нэгэн шатах тос, шингэн илрээгүй ...” гэснээр /2хх-ийн 245-247/,

 

 Байгаль орчны зөвлөх “Нуман Алтай” ХХК-ийн Экологи-Эдийн засгийн үнэлгээний нэгдсэн дүгнэлтэд “ой хээрийн түймэр гарсан 6.16 га талбайд учирсан Экологи-Эдийн засгийн хохирлын үнэлгээ нь 194.449 төгрөг болж байна” гэснээр /2хх-ийн 2-10/,

 

 Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2019 оны 07 дугаар сарын 29-ны өдрийн 051/9 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “... Сүхбаатар дүүргийн19 дүгээр хороо, Гоодойн зусланд байрлах иргэдийн зуслангийн байшингууд шатсан хэрэгт хууль, дүрэм, хөдөлмөр аюулгүй ажиллагааны журам зөрчигдсөн байна. Д.АБ.Б нар нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэг /Энэ хуулийн 4.1-д заасан этгээд нь галын аюулаас урьдчилан сэргийлэх болон гал унтраах дүрэм, журам, стандартыг хангаж ажиллах үүрэг хүлээнэ/, мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.1 дэх хэсэг /Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм, технологийн горимыг чанд мөрдөх/, Гал түймэртэй тэмцэх тухайн хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.1 дэх хэсэг /Ахуйн галын аюулгүй байдлыг бүрэн хангаж, холбогдох хууль тогтоомж, галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичгийн шаардлагыг сахин биелүүлэх/, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 339 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Галын аюулгүй байдлын үндсэн дүрэм”-ийн холбогдох заалтуудыг тус тус зөрчсөн байна. Д.АБ.Б нар нь Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 339 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Галын аюулгүй байдлын үндсэн дүрэм”-ийн 2.4 дэх хэсэг /Аж ахуйн нэгж байгууллага, иргэн гал түймрээс хамгаалах тоног төхөөрөмж “ Утаа зайлуулах систем, галын автомат систем, ус хангамж, галаас хамгаалах хаалт, хаалга г.м”-ийг ашиглалтын байнгын бэлэн байдалд байлгана./, мөн дүрмийн 5.4 дэх хэсгийн /Ногоон бүс дэх айл өрх бүр гал унтраах анхан шатны багаж хэрэгсэл болон усны нөөц бэлтгэсэн байна/ гэснийг мөрдөн ажиллах үүрэгтэй байсан бөгөөд цаг агаарын хуурайшилттай орчинд цахилгаан гагнуурын ажил гүйцэтгэх үедээ гагнуурын металл, оч үсэрч түймэр гарахаас урьдчилан сэргийлж хуурай өвс, бут сөөгийг сайтар цэвэрлэн хаалт хамгаалалт хийх, элс шороо асгах, шатамхай орчинд ус асгаж нэвчүүлэх зэргээр аюулгүй ажиллагаа бүрэн хангасны дараа хийж гүйцэтгэх ёстой байсан ...” гэснээр /3хх-ийн 18-19/ болон хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 4-83/, Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл шуурхай удирдлагын төвийн лавлагаа /1хх-ийн 231/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нар цаг агаарын хуурайшилттай орчинд цахилгаан гагнуурын ажил гүйцэтгэх үедээ гагнуурын металл оч үсэрч түймэр гарахаас урьдчилан сэргийлж, хуурай өвс, бут сөөгийг сайтар цэвэрлэн хаалт хамгаалалт хийх, элс шороо асгах, шатамхай орчинд ус асгаж нэвчүүлэх зэргээр аюулгүй ажиллагааг бүрэн хангаагүйн улмаас нийт 22 хохирогчийн эд хөрөнгөд их хэмжээний хохирол болгоомжгүй учруулсныг шүүгдэгч, хохирогч, гэрч нар зөрүүгүй мэдүүлсэн, шүүгдэгч нарын болгоомжгүй үйлдлийн улмаас гал түймэр гарсан болохыг шүүх шинжилгээ болон Нийслэлийн мэргэжлийн хяналтын байгууллагын шинжилгээгээр тогтоосон зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

Сүхбаатар дүүргийн Прокуророос шүүгдэгч Д.АБ.Б нарын гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт зааснаар зүйлчлэн шүүхэд зүйлчлэн ирүүлсэн байна.

 

Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар бусдын эд хөрөнгийг болгоомжгүйгээр шатааж бусдад их хэмжээний хохирол учруулсан  Д.АБ.Б нарын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Болгоомжгүйгээр эд хөрөнгө устгах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Д.АБ.Б, түүний өмгөөлөгч нарын хувьд улсын яллагч /прокурор/-той гэм буруугийн талаар болон зүйлчлэлийн талаар маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

 

Ийнхүү шүүгдэгч Д.АБ.Б нарын “Бусдын эд хөрөнгөд болгоомжгүйгээр их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж тэдэнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Хохирогч Э.Тэнүүн /3хх-ийн 127/, Н.Баяраа /3хх-ийн 128/, Б.Нагнайдорж /хх-ийн 113/, П.Төмөрчөдөр /3хх-ийн 126/, Л.Айлаахүү /3хх-ийн 115/, Ж.Шүрээ /3хх-ийн 125/, Ш.Ичинхорлоо /3хх-ийн 129/ нарын “...хохирлоо бүрэн барагдуулж авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлтүүд хавтаст хэргийн талуудад авагдсан байх тул шүүгдэгч нарыг дээрх хохирогч нарт төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Харин хэрэгт эд зүйлийн үнэлгээгээр тогтоогдсон гэм хорын хохирол нийт 382 319 074 төгрөгийн хохирол учирснаас төлөгдсөн 138 932 219 төгрөгийг хасч 243.387.520 төгрөгийг шүүгдэгч Д.АБ.Б нараас хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч Н.Батбаатарт 582.582 төгрөг, хохирогч О.Сүхэд 35.520.940 төгрөг, хохирогч Ц.Цогтсайханд 16.795.690 төгрөг, хохирогч Д.Отгонбилэгт 19.461.433 төгрөг, хохирогч Ч.Одонтуяад 8.720.719 төгрөг, С.Цагаанбаатарт 5.220.918 төгрөг, Д.Балжидмаад 3.300.439 төгрөг, хохирогч А.Цэцэгмаад 30.061.029 төгрөг, хохирогч А.Батсүрэнд 69.844.389 төгрөг, хохирогч Р.Уртнасанд 15.788.046 төгрөг, хохирогч  Ч.Анхтуяад 6.517.832 төгрөг, хохирогч Т.Энхжаргалд 37.043.491 төгрөг, иргэний нэхэмжлэгч (УБЦТСүлжээ ХХК) Ч.Мөнхбатад 820 000 төгрөг, иргэний нэхэмжлэгч (Байгаль орчны газар) О.Тэмүүжинд 194.449 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, хохирогч нарын санал болон эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Д.АБ.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэхээр шийдвэрлэв.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно. 

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Дайрийсүрэнгийн Алтансүх, Алаг адуу овогт Бат-Амгалангийн Батзаяа нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Болгоомжгүйгээр бусдын эд хөрөнгийг устгах” их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.АБ.Б нарыг 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.АБ.Б нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.АБ.Б нар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.АБ.Б нараас нийт 243.387.520 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч Н.Батбаатарт 582.582 төгрөг, хохирогч О.Сүхэд 35.520.940 төгрөг, хохирогч Ц.Цогтсайханд 16.795.690 төгрөг, хохирогч Д.Отгонбилэгт 19.461.433 төгрөг, хохирогч Ч.Одонтуяад 8.720.719 төгрөг, С.Цагаанбаатарт 5.220.918 төгрөг, Д.Балжидмаад 3.300.439 төгрөг, хохирогч А.Цэцэгмаад 30.061.029 төгрөг, хохирогч А.Батсүрэнд 69.844.389 төгрөг, хохирогч Р.Уртнасанд 15.788.046 төгрөг, хохирогч  Ч.Анхтуяад 6.517.832 төгрөг, хохирогч Т.Энхжаргалд 37.043.491 төгрөг, иргэний нэхэмжлэгч (УБЦТСүлжээ ХХК) Ч.Мөнхбатад 842.942 төгрөг, иргэний нэхэмжлэгч (Байгаль орчны газар) О.Тэмүүжинд 194.449 төгрөгийг тус тус олгож, шүүгдэгч нар нь хохирогч Э.Тэнүүн, Г.Баяраа, Б.Нагнайдорж, П.Төмөрчөдөр, Л.Айлаахүү, Ж.Шүрээ, Ш. Ичинхорлоо нарт төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

6. Шүүгдэгч нар нь урьд цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.АБ.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

                                                               

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.РЕНЧЕНХОРОЛ