Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 00910

 

2016 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 183/ШШ2016/00910

Улаанбаатар хот

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.3-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. М.Т  нэхэмжлэлтэй, “Б  ХХК-д холбогдох, газар эзэмших эрх шилжүүлэхийг даалгах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч М.Т 100.000.000 төгрөгийг хариуцагч “Б  ХХК-д шилжүүлэх, “Б ” ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2011 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 340 тоот шийдвэрээр газар эзэмшүүлэхээр олгосон 1.176 м.кв, нэгж талбарын 18640308586127, 8015/0162 дугаартай “Б  ХХК-д олгогдсон газрын эзэмших эрхийг М.Т шилжүүлэн өгөхөөр зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан зохигчийн эвлэрлийг үндэслэн нэхэмжлэгч М.Т  улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Б ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 35.100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Т  олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ж.СЭМЖИД