| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэн Ренченхорол |
| Хэргийн индекс | 186/2018/0777/э |
| Дугаар | 942 |
| Огноо | 2019-11-04 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Ш.Хосбаяр |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 942
2019 11 04 2019/ШЦТ/942
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,
нарийн бичгийн дарга: Б.Аззаяа;
улсын яллагч: Ш.Хосбаяр:
шүүгдэгч:Х.Б, түүний өмгөөлөгч П.Эрдэнэтуяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хишигжаргалын Батжаргалд холбогдох эрүүгийн 1809040470823 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1984 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, 2 дүүгийн хамт Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Баруун Тасганы 9 дүгээр гудамжны 81 тоотод оршин суух, урьд:
Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 193 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 1000 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялын зарим болох 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан гаргасан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасны дагуу 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хорих газраас суллагдсан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 539 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дахь хэсгийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, улсаас авсан гавъяа шагналгүй, ЧМ84070271 регистерийн дугаартай,
Халх овогт Хишигжаргалын Батжаргал.
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
ЯллагдагчХ.Б нь 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 15 цаг 30 минутын үед Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Твин таур” барилгын 704 өрөөнөөс хохирогч Х.Батбаасангийн “Айфоне 8 плас” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1.748.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчХ.Б мэдүүлэхдээ: Би Хишигжаргалын том хүү болж мэндэлсэн. 10 жил төгсөөд ажил хийж байгаад сургуульд орж чадаагүй. 2012 онд эх маань өнгөрсөн. 2015 онд эцэг маань өнгөрсөн. 2016 онд хамтран амьдрагч маань өнгөрсөн. Би энэ хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 17:30 цагт үйлдсэн. Ажил хайж ороод архины мөнгө олох гэж хүний утас хулгайлсан. Эхнэр маань 2017 онд нас барсан.1 нас 3 сартай хүүхэдтэй.Би буруугаа хүлээж байна. Маш их гэмшиж байна гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд катерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 14/, хохирогч Х.Батбаасангийн /хх-ийн 16-17/,Х.Бын яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 27-28/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 19-20/,Х.Бын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 37-50/, ялын тооцоо /хх-ийн 63/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
ШүүгдэгчХ.Б нь 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 15 цаг 30 минутын үед Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутагт байрлах “Твин таур” барилгын 704 өрөөнөөс Х.Батбаасангийн “Айфоне 8 плас” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 1.748.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:
Хохирогч Х.Батбаасангийн /хх-ийн 16-17/: ”... 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 15 цаг 27 минутын үед Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Твин таур” барилгын 7 давхарт 704 өрөөнөөс гарч өөр өрөөрүү ороод 3-4 минут болсон байх буцаад өрөөндөө ороод ирэхэд миний гар утас алга болсон байсан. Дараа нь хяналтын камерын бичлэгээ шүүж үзэхэд 15 цаг 27 минутын үед гаднаас хар өнгийн куртиктэй, улаан бичигтэй саравчтай малгайтай, цэнхэр өнгийн жинсэн өмдтэй, хар өнгийн цагаан ултай пүүзтэй, найк гэсэн бичигтэй эрэгтэй хүн миний гар утсыг аваад гарсан байсан. Миний гар утас хар өнгөтэй, “Айфоне 8 плас” маркийн гадуураа резинен гэртэй 256мб, имей 352979091166396, 2018 оны 01 сард АНУ-аас 3.000.000 төгрөгөөр худалдан авсан. Гар утсаа 2.500.000 төгрөгөөр үнэлж байна” гэх мэдүүлгээр,
Х.Батжаргалын яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 27-28/: “... миний урьд гэрчээр өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гар утас хулгайлсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлгээр болон “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 19-20/ зэрэг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд “хохирогч эд зүйлээ хулгайд алдаж хохирсныг, шүүгдэгч бусдын хөрөнгийг нууцаар авч явсныг, хулгайд алдсан эд зүйлийн үнийг хөрөнгийн үнэлгээгээр тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул шүүх энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч гэм буруу болон эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналдаа...шүүгдэгчХ.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцуулж, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 сарын хугацаагаар хорих ялаар, мөн өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө илэрсэн шинэ гэмт хэрэг үзэж байга тул эдлээгүй үлдсэн 8 сар 28 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн 1 жил 6 сар 28 хоногийн хугацаагаар хорих нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал, дүгнэлт гаргасан болно.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь зүйлчлэл болон гэм буруугийн хувьд маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.
Харин эрх зүйн байдлын хувьд үргэлжилсэн нэг үйлдэл гэж үзэж ял шийтгэл оногдуулах нь эрх зүйн байдлыг нь дээрдүүлнэ гэж үзэж байгаа учир өмнөх 5 үйлдлийн дунд энэ үйлдэл хамаарч байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасан үргэлжилсэн гэмт хэрэг, мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 1 гэмт хэрэгт 1 удаа ял оногдуулна гэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шинээр гэмт хэрэг үйлдвэл гэж заасан байгаа учир нэмж нэгтгэх боломжгүй байна гэсэн санал хүсэлт гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй байна.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 1.3-т зааснаар ...шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан ба оногдуулснаас хойш хөнгөн, эсхүл хүнд ялтай зүйл, хэсэг, заалт хэрэглэх үндэслэл болох нөхцөл байдал илэрсэн бол шүүхийн шийдвэрийг хянах үндэслэл болох тул шүүгдэгчийн өмгөөлөгчөөс өмнөх шийтгэх тогтоол хүчингүй болгуулах, хэргийг үргэлжилсэн нэг үйлдэл гэж үзэж нэгтгүүлэх тухай хүсэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.
Ийнхүү бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, хууль бусаар авч, шунахай сэдэлтээр өөрийн эзэмшил болгож, бусдад бага хэмжээнээс их хохирол учруулж буйХ.Бын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хөрөнгийн үнэлгээгээр тогтоосон нийт 1.784.000 төгрөгийн хохиролыгХ.Баас гаргуулж хохирогч Х.Батбаасанд олгохоор шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтланХ.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний дотор хорих ял шийтгэж, мөн дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж шүүгдэгчид оногдуулсан хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллгад эдлүүлэхээр тогтов.
Мөн шүүгдэгчХ.Б нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 539 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 8 сар 28 хоногийн хорих ялыг эдэлж дуусахаас өмнө гэмт хэрэг үйлдэж шийтгүүлж байгаа тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмын дагуу зохих ялыг нэмж нэгтгэхээр тогтов.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Халх овогт Хишигжаргалын Батжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчХ.Быг 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгчХ.Бд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял дээр өмнөх шүүхийн шийтгэх тогтоолоор буюу Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 539 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 8 /найм/ сар 22 хоногийн хорих ялыг бүгдийг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жил 2 /хоёр/ сар 28 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчХ.Бд оногдуулсан хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчХ.Б нь энэ хэрэгтээ 30 хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчХ.Баас нийт 1.784.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Х.Батбаасанд /ЦД76112679/ олгосугай.
7. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчХ.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ