| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2016/00553/И |
| Дугаар | 610 |
| Огноо | 2016-11-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 610
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина би
Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн ******* ******* айлын ******* тоотод оршин суух ******* овогт *******гийн *******ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Ховд аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газарт холбогдох 222,400 төгрөггаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянавал:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* сумын Засаг даргын Тамгын газар нь 2015 оны 03 дугаар сарын 17-нд 190.000 төгрөгийн бараа, материал, 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 324.000 төгрөгийн бараа, материал авсан. Бараа, материалын үнээс 222.400 төгрөгийг одоо болтол өгөхгүй, намайг хохироож байна. Иймд ******* сумын Засаг даргын Тамгын газраас 222.400 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ховд аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газрын дарга Ц. шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 222,400 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулна. Дээрх мөнгө нь тухайн үед Тамгын газарт няраваар ажиллаж байсан Т. нь тооцоо нийлж төлбөрийг барагдуулаагүй дутаасан байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.*******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ховд аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газарт холбогдох 222,400 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ховд аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газрын дарга Ц. төлөхийг хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Б.*******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ховд аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газарт холбогдох 222,400 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ховд аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газрын дарга Ц. төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, ******* дугаар зүйлийн *******.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчБ.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7,322 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, Төрийн сангаас 3,661 төгрөг, хариуцагч Ховд аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газраас 3,661 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.*******т олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Ховд аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МАРИНА