Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 963

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

2019 11 13 2019/ШЦТ/963

 

 

 Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ренченхорол даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Аззаяа, улсын яллагч: Э.Оюунтунгалаг (томилолтоор), шүүгдэгч: Х.Э(өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Долоод овогт Хайдавын Энхбатад холбогдох эрүүгийн 1909034241163 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар: Монгол Улсын иргэн, 1991 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “Магнус ХХК”-д барилгын хяналтын инженер ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, там-101 дүгээр байрны 117 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 49/3 дугаар байрны 6 тоотод оршин суух, ТЕ91061134 регистерийн дугаартай, Долоод овогт Хайдавын Энхбат. Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр: Яллагдагч Х.Энь 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 12 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Төв шуудангийн баруун талд 07-03 УБД улсын дугаартай Тоёото приус 30 маркийн автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхдаа 77-04 УНТ улсын дугаартай Хонда си ар ви маркийн автомашины жолооч М.Алтанбаганатай марган улмаар зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Эмэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул нэмж мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын үед болсон асуудлын талаар үнэн зөв мэдүүлсэн гэв. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г.Содбилэгийн мэдүүлэг /хх-ийн 16/, А.Билгүүний яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 20/ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 11726 дугаартай дүгнэлт /хх-ийн 31/, А.Билгүүний хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 26-31/ зэрэг болно. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь: Шүүгдэгч Х.Энь 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 12 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Төв шуудангийн баруун талд 07-03 УБД улсын дугаартай “Тоёото приус 30” маркийн автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхдаа 77-04 УНТ улсын дугаартай “Хонда си ар ви” маркийн автомашины жолооч М.Алтанбаганатай марган улмаар зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт дараах хэсэгт хамаарал бүхий нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд: хохирогч М.Алтанбаганы /хх-ийн 8-11/: “.... Би Төв шуудангийн баруун талд өөрийн 77-04 УНТ улсын дугаартай “Хонда си ар ви” тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцож байх үед 07-03 УБД улсын дугаартай саарал өнгийн “Приус 30” маркийн тээврийн хэрэгсэл шахаж орж ирж машиныг мөргөж зогсоогоод цонхоороо гарч ирээд миний нүүр рүү цохиод эхэлсэн. Тухайн үед би болон манай эхнэр болиулах гэж оролдсон боловч дайраад байсан. ...Миний уруул бага зэрэг сэтэрсэн, хүзүү маажигдаж урагдсан, подволк урагдсан, хамарнаас цус гарсан байна. Хуулийн дагуу хариуцлага хүлээлгэмээр байна...” гэх мэдүүлгээр, А.Билгүүний яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 20/: “... 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 12 цагийн үед би эхнэр 2 хүүхдийн хамт 07-03 УБД улсын дугаартай саарал өнгийн “Приус 30” маркийн машинтай эмнэлэг рүү явж байсан. Тэгтэл Оросын элчингээр урагш эргэдэг уулзвар дээр 77-04 УНТ улсын дугаартай “Хонда си ар ви” загварын автомашин гэнэт хажуу талын эгнээнээс огцом дараад ороод ирсэн. Тэгсэн би бас сандраад зүүн тал руугаа огцом дарсан. Энэ үед манай бага хүүхэд автомашины урд талын салоныг мөргөсөн. Тэгээд би уурандаа дараагийн уулзвар дээр тухайн автомашиныг гүйцэж түрүүлээд урдуур нь дараад зогссон. Тэгээд бид хоёр зэрэгцээд зогссон. Ингээд бид хоёр цонхоороо маргалдсан. Тэр автомашины залуу түрүүлээд гараараа миний нүүрэнд цохисон. Тэгэхээр нь би гараараа тэр залуугийн нүүрэн хэсэгт нэг удаа цохисон. Тэгээд харахад хамарнаас нь цус гоожиж байсан ба футболк нь урагдсан байсан...” гэх мэдүүлгээр, М.Алтанбаганы биед “цээж, зүүн мөрөнд цус хуралт, уруулд зөөлөн эдийн няцрал, язрал, цус хуралт” бүхий мохоо зүйлийн үйлчлэлээр тус бүр нэг удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн №10291 дугаартай дүгнэлт /хх-ийн 44/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь хохирогчийг зодсон болохыг, шүүгдэгч, хохирогчийн хэн аль нь зөрүүгүй гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь бусдад зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно. Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар хүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан Х.Энхбатын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна. Ийнхүү шүүгдэгч Х.Энь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн” гэм буруутай нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй. Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв. Хохирогч М.Алтанбаганы “... гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг хавтаст хэргийн 54 дугаар талд авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв. Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгч Х.Энхбатыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Энь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдаж байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдав. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Шүүгдэгч Долоод овогт Хайдавын Энхбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Энхбатыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Эторгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай. 4. Шүүгдэгч Х.Энь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай. 6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай. 7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Энхбатад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ