Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 607

 

Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина би

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн ******* тоотод оршин суух, ******* овогт *******ийн *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн ******* тоотод оршин суух, ******* овогт *******ын *******д холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь З.*******тай 2013 онд гэрлэлтээ батлуулж гэр бүл болсон. Гэр бүл болоод охин Н. төрсөн. З.******* нь архи уудаг, агсам согтуу тавьдаг, намайг хэл амаар доромжилдог. Иймээс З.*******тай цаашид хамт амьдарч чадахгүй тул гэрлэлтээ цуцлуулж, охин Н.ийг өөрийн асрамжиндаа авч, тэтгэлэг гаргуулахыг хүсэж байна. Мөн би өөрийн аав, ээжийн хашааны бичиг баримт болон цалингаа барьцаалж зээл авч өөрийн мөнгөөр машин авсан болно. Машины бичиг баримт З.*******гийн нэр дээр байгаа тул өөрийн нэр дээр шилжүүлж эзэмшилдээ авна гэжээ.

Нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч З.*******д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж, энэ талаар бичгээр хүсэлт ирүүлсэнийг хүлээн авч, нэхэмжлэгчийн татгалзлыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1.Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч З.*******д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нэхэмжлэгчийн татгалзалыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-д зааснаар нэхэмжлэгч Б.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн тал хувь болох 35,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангаас35,100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.МАРИНА