Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 769

 

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: “Д  С-1” сууц өмчлөгчдийн холбоо, 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс,

Гуравдагч этгээд: “Ф ” ХХК,

Нэхэмжлэлийн шаардлага: “Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Нийслэлийн Хан-Уул дүүргийн ********************** тоот хаягт байршилтай 17.13 мкв талбайтай, Агуулахын зориулалтаар олгосон Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-22*****182 тоот дугаарт бүртгэгдсэн бүртгэл, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000****64 тоот гэрчилгээ, 

2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, ****** , ***дүгээр байр, ****** хаягт байршилтай 72.18 мкв талбайтай, Агуулахын зориулалтаар олгосон Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-220******30 тоот дугаарт бүртгэгдсэн бүртгэл, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000*****63 тоот гэрчилгээ,

2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Нийслэлийн хаягт байршилтай 17.66 мкв талбайтай, Агуулахын зориулалтаар олгосон Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын  бүртгэлийн Ү-220******87 тоот дугаарт бүртгэгдсэн бүртгэл, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000****67 тоот гэрчилгээ,

2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Нийслэлийн тоот хаягт байршилтай 17.69 мкв талбайтай, Агуулахын зориулалтаар олгосон Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-220******77 тоот дугаарт бүртгэгдсэн бүртгэл, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000***61 тоот гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Ч*****, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.А*******, Д.Б******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л****, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б*****, түүний өмгөөлөгч Б.Ба****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ”Д  С-1” сууц өмчлөгчдийн холбоо шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

“...“Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дөрвөн улирал цэцэрлэг хорооллын С-1” байр байрлах 123 айлын орон сууцны зургийн дагуу “С” ХХК нь Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас баталсан 2004 оны 126/04-01 дүгээр шифртэй 122 айлын, дунд өндөртэй орон сууцны зургийн дагуу барьж, уг байраа 2008 оны 02 дугаар сард ашиглалтад оруулж захиалгаар орон сууц бариулсан иргэдэд хүлээлгэн өгч эхэлсэн. 

2008 оны 03 дугаар сарын 19-ний өдөр тус байрны анхны сууц өмчлөгчид “С” ХХК түүнийг төлөөлж төслийн боловсруулалт хариуцсан “МК” ХХК-ийн төлөөлөл хуралдан ”Д  С-1” сууц өмчлөгчдийн холбоо байгуулан Иргэний хуулийн 142-149 дүгээр зүйл, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд зааснаар сууц өмчлөгчдийн холбоог байгуулан уг холбоо нь дээр дурдсан хуулийн хүрээнд, орон сууцныхаа дундын өмчлөлийн эд хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж, ашиглаж, өнөөдрийг хүртэл 10 дахь жилдээ эдгээр хөрөнгийн урсгал болон бусад зардлыг Иргэний хууль, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд заасны дагуу төлж орон сууц ашиглалтын хэвийн байдлыг хангаж ирсэн.

Гэтэл 2016 онд “С” ХХК нь “Ф ” ХХК-тай захиалгаар барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулан “Д  С-1” орон сууцны дундын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө болох 1 давхрын 72.18 мкв талбайтай үйлчилгээний өрөө, зоорийн давхрын 17.66 мкв агуулах, 17.69 мкв агуулах, 17.13 мкв агуулахыг тус тус худалдан “Ф ” ХХК-ийн нэр дээр үл хөдлөх| хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулсан байна.

“С” ХХК нь “Ф ” ХХК-ийн өмчлөлд дээрх хөрөнгийг шилжүүлэн өгсөн үйлдэл нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.7, 11 дүгээр зүйл 11.5.1, 11.5.3, 11.5.8, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 7 дугаар зүйлийн 7.6, 14 дүгээр зүйлийн 14.1.1, 25 дугаар зүйлийн 25.1.1, 25.1.2 дахь хэсэгт заасныг тус тус зөрчиж, улмаар “Д  С-1” орон сууцны өмчлөгчдийн буюу сууц өмчлөгчдийн холбооны дундын өмчлөлийн эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхэнд ноцтой халдсан гэж үзэж байна. Иймд “Ф ” ХХК-ийн нэр дээр гарсан дээр дурдсан Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнүүдийг хүчингүй болгож өгнө үү...” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.А*******, Д.Б****** нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гуравдагч этгээд “Ф ” ХХК 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлж эд хөрөнгийг өмчлөх эрхийн гэрчилгээ авсан. Ингэж гэрчилгээ авахаас өмнө 2016 оны 05 дугаар сарын 29-ний өдөр захиалгаар барилгын ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан байдаг. 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас харахад уг үл хөдлөх эд хөрөнгөнүүд нь “Д ” СӨХ-ны эзэмшилд байсан болох нь нотлогддог. 

Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2011 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 38 дугаар журмын 3 дугаар зүйлийн 3.1 “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай” хуулийн 13 дугаар зүйлийн дагуу иргэн, хуулийн этгээдийн гаргасан мэдүүлгийг өмчлөгч, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс улсын бүртгэгч хүлээн авч, мэдүүлэгт хүлээн авсан тэмдэг дарж, хуудсыг дугаарлан, огноо, цаг, минутыг бичиж, мэдээллийг улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд оруулна гэж заасныг зөрчсөн. 

 Гэтэл гуравдагч этгээд нь тухай эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь биш. Эд хөрөнгийг бүртгэх зөвшөөрлийг эзэмшигчээс нь авах ёстой байсан боловч аваагүй. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйл, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4.2 дахь хэсэгт заасан шаардлагуудыг хангаагүй бүртгэлийн ажиллагаа хийгдсэн. Батлагдсан ажлын зураг төсөлгүй, кадастрын зураглалд тусгагдсан байх ёстой. Гэтэл энэ зургийг гуравдагч этгээдээс гаргаж өгөөгүй. 

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар эрхийн бүртгэл нь үнэн зөв байх ёстой. Улсын бүртгэгч мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх хэсэгт заасан мэдүүлэг гаргагч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч гэдгийг баттай нотлох баримт байхгүй бол гэж заасны дагуу мэдүүлэг гаргасан этгээд эд хөрөнгийг бүртгэх эрхтэй эсэхийг шалгаагүй байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж өгнө үү...” гэв.

Хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 

“...* тоот, 17.66 мкв талбайтай агуулахыг 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр “Ф ” ХХК-ийн өмчлөлд, эрхийн улсын бүртгэлийн Ү-220******87 дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн 000****67 дугаар, мөн давхрын 2 тоот, 17.69 мкв талбайтай агуулахыг 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр “Ф ” ХХК-ийн өмчлөлд, эрхийн улсын бүртгэлийн Ү-220******77 дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн 000***61 дүгээр, мөн давхрын 3 тоот, 17.13 мкв талбайтай агуулахыг 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр “Ф ” ХХК-ийн өмчлөлд, эрхийн улсын бүртгэлийн Ү-22*****182 дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн 000****64 дүгээр, мөн давхрын 100 тоот, 72.18 мкв талбайтай агуулахыг 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр “Ф ” ХХК-ийн өмчлөлд, эрхийн улсын бүртгэлийн Ү-220******30 дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн 000*****63 дугаар гэрчилгээг тус тус олгосон байна.

Дээрх орон сууцны зориулалттай барилгыг “С” ХХК нь өөрийн эзэмшил газар дээрээ барьж, ашиглалтад оруулсан байх бөгөөд “Ф ” ХХК нь захиалгаар барилгын ажил гүйцэтгэх гэрээгээр дээрх агуулахуудыг өмчлөлд шилжүүлэн авч, өмчлөх эрхтэй болохоо нотолж, жагсаалтыг манай байгууллагад ирүүлснийг үндэслэн “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт заасныг үндэслэн дээрх эд хөрөнгөнүүдийг өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн. 

Иймд “Д  С-1” СӨХ-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“Ф ” XXК нь "С” ХХК-ийн  хөрөнгөөр баригдсан Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Стадион оргил, Дөрвөн улирал цэцэрлэг, 1 дүгээр байранд байрлах үл хөдлөх эд хөрөнгөнүүдийг барилга захиалгаар бариулах гэрээний дагуу захиалан бариулж, улсын бүртгэлд бүртгэгдэн хууль ёсны өмчлөгч нь болсон. Дээрх үл хөдлөх эд хөрөнгөнүүд нь оршин суугчдын дундын өмчлөлийн зүйл биш бөгөөд Монгол Улсын Иргэний хуулийн 142 дугаар зүйлийн 142.1 дэх хэсэгт заасны дагуу дундын өмчлөлд хамаарахгүй байна.

Уг үл хөдлөх эд хөрөнгө өмнө нь “Д  С-1” байрыг барьсан "С’' ХХК-ийн өмчлөлийн хөрөнгө байсан бөгөөд С-1 орон сууцны СӨХ-тэй гэрээ байгуулан, СӨХ-ны чиг үүргийг өөрийн охин  компани болох “Эс" ХХК-аар гүйцэтгүүлж байсантай холбоотойгоор ашиглалтанд орсон цагаас нь хойш үнэ төлбөргүй ашиглуулж байсан.

 "С” ХХК-ийн охин компани болох "Эс” ХХК нь 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс тус СӨХ-тэй байгуулсан СӨХ-ны үйл ажиллагааг гүйцэтгэх гэрээг цуцлан СӨХ-д үнэ төлбөргүй ашиглуулж байсан өөрийн өмчлөлийн хөрөнгөө манай компанид шилжүүлэн өгсөн.

Мөн бид дээрх үл хөдлөх эд хөрөнгөнүүдийг бүртгүүлэхдээ хуулийн дагуу холбогдох нотлох баримтыг гаргаж өгсөн, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйл, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг гаргах журмыг зөрчөөгүй ба улсын бүртгэгч нь уг хуулийн 14 дүгээр зүйл мэдүүлэг хүлээн авахаас татгалзах үндэслэл байгаагүй, мөн холбогдох хууль тогтоомжийг  зөрчөөгүй тул улсын бүртгэлд бүртгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй юм. 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү...” гэв.

  ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Д  C-1” сууц өмчлөгчдийн холбооноос Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан “2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Нийслэлийн Хан-Уул дүүргийн ********************** тоот хаягт байршилтай 17.13 мкв талбайтай, Агуулахын зориулалтаар олгосон Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-22*****182 тоот дугаарт бүртгэгдсэн бүртгэл, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000****64 тоот гэрчилгээ,  2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Нийслэлийн Хан-Уул дүүргийн************************* тоот хаягт байршилтай 72.18 мкв талбайтай, Агуулахын зориулалтаар олгосон Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-220******30 тоот дугаарт бүртгэгдсэн бүртгэл, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000*****63 тоот гэрчилгээ, 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Нийслэлийн Хан-Уул дүүргийн ****************** хаягт байршилтай 17.66 мкв талбайтай, Агуулахын зориулалтаар олгосон Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-220******87 тоот дугаарт бүртгэгдсэн бүртгэл, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000****67 тоот гэрчилгээ, 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Нийслэлийн Хан-Уул дүүргийн ****************** тоот хаягт байршилтай 17.69 мкв талбайтай, Агуулахын зориулалтаар олгосон Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-220******77 тоот дугаарт бүртгэгдсэн бүртгэл, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000***61 тоот гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ .

Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Д  С-1” байрны сууц өмчлөгчдийн холбоо нь маргаан бүхий асуудлаараа гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий дээд шатны захиргааны байгууллагад хандаж, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн “Гомдлын хариу” 7/11914 дүгээр албан бичгээр  өгсөн хариуг эс зөвшөөрч, тус шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулан, хэргийн оролцогч тэдгээрийн  төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч хэргийг шийдвэрлэлээ. 

1.2016 оны 05 дугаар сарын 29-ний өдөр “С” ХХК нь №2016/01, №2016/02, №2016/03, №2016/100 дугаартай “Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-ээр нэг талаас “С” ХХК, нөгөө талаас “Ф ” ХХК /захиалагч гэх/ нар нь Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Их Монгол Улсын гудамж, 17011 “Д ” цогцолбор хотхоны С-1 орон сууцны 1 тоот 17.66 мкв агуулахыг 17.660.000 төгрөгөөр, 2 тоот 17.69 мкв агуулахыг 17.690.000 төгрөгөөр, 3 тоот 17.13 мкв агуулахыг 17.130.000 төгрөгөөр, 100 тоот агуулахыг 72.180.000 төгрөгөөр тус тус үнэлэн Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх тухай гэрээ байгуулан  улмаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг гэрчилгээг гаргуулахаар Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст хүсэлт гарган ханджээ.  

Хариуцагч Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс уг хүсэлт, түүнд хавсаргасан гэрээг үндэслэн 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр “Ф ” ХХК-д Нийслэлийн Хан-Уул дүүргийн ************************** тоот хаягт байршилтай 17.13 мкв талбайтай, агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчийн Ү-22*****182,

2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр “Ф ” ХХК-д Нийслэлийн Хан-Уул дүүргийн ********************************** тоот хаягт байршилтай 17.69 мкв талбайтай, агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчийн Ү-220******77, мөн өдрийн 1 тоот хаягт байршилтай 17.66 мкв талбайтай, агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчийн Ү-220******87,

2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр “Ф ” ХХК-д Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Стадион оргил 4 улирал цэцэрлэг 1 байр, 100 тоот хаягт байршилтай 72.18 мкв талбайтай, агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчийн Ү-220******30 дугаарт бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000****64, 000***61, 000****67, 000*****63 дугаартай гэрчилгээ олгожээ.  

Нэхэмжлэгч “Д  C-1” сууц өмчлөгчдийн холбооноос дээрх бүртгэлүүдийг эс зөвшөөрч “...“Ф ” ХХК өөрийн компанийг хууль ёсны өмч мэтээр үзэж сууц өмчлөгчдийн холбоонд мэдэгдэлгүйгээр улсын бүртгэл хийлгэж, үл хөдлөх өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулсан нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1, 15.4 дэх хэсэгт заасныг тус тус зөрчиж “Ф ” ХХК-ийн нэр дээр гарсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000****64, 000***61, 000****67, 000*****63 дугаар гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлтэй гэж маргажээ.

Харин хариуцагчаас “...Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.1, 13.5.4, 13.5.5, 13.5.6, 13.5.7, 13.5.8 дахь хэсэгт заасан баримт бичгийг хавсаргасан, мөн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасан мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байгаагүй тул мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт заасныг үндэслэн дээрх эд хөрөнгөнүүдийг өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн...” гэж;

гуравдагч этгээд “Ф ” ХХК-иас маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг барилга захиалгаар бариулах гэрээний дагуу захиалан бариулж, улсын бүртгэлд бүртгэгдэн хууль ёсны өмчлөгч нь болсон. Холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй, хууль зүйн үндэслэлтэй...” гэж тайлбарлан үгүйсгэж байна.

2.Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл анх Нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг даргын 2005 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 70 дугаар захирамжийг үндэслэн Улсын бүртгэлийн 9019007071 дугаартай, 2073765 регистрийн дугаарт “С” ХХК-д нэгж талбайн 6006/0071 дугаар бүхий 880000 м2 газрыг 20 жилийн хугацаатай орон сууцны үйлчилгээний зориулалтаар ашиглах эрх бүхий 00****23 дугаар гэрчилгээг 2005 оны 06 дугаар сарын 10-ны өдөр олгожээ.  

Уг газарт “С” ХХК нь 123 айлын орон сууцны барилга барьж, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 2008 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 77/2008 дугаар актаар уг барилгыг улсын комисст хүлээлгэн өгсөн байна.  

Ийнхүү Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших “Д ” хорооллын 123 айлын С-1 нийтийн орон сууц ашиглалтад орж, оршин суугчид нүүн орсоноор, ашиглалт үйлчилгээг цаашид хэвийн явуулах, оршин суугчдын эрх ашгийг хамгаалах зорилгоор 2008 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн №01 дүгээр тогтоолоор “Д  С-1” сууц өмчлөгчдийн холбоог байгуулж, Хан-Уул дүүргийн Засаг дарга 2008 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн Сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэн 08 дугаарт гэрчилгээ олгожээ. 

Улмаар 2008 оны 12 дугаар сарын 21-ний өдөр “Д ” хорооллын С-1 орон сууцны барилгын ажлыг хариуцагч “С” ХХК нь С-1 орон сууцны нийтийн эзэмшлийн хэсгийг  барилга байгууламж хүлээлгэн өгөх баримт бичгүүдээр  “Д  С-1” сууц өмчлөгчдийн холбоонд  хүлээлгэн өгсөн байна.

“Д  С-1” Сууц өмчлөгчдийн холбоо байгуулагдсанаас хойш 2011 оны 07 дугаар сарын 01-ний өдөр “МК” ХХК-тай Ашиглалтыг эрхлэн явуулах гэрээ , 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр “Эс ХХК-тай “Ашиглалт үйлчилгээний хамтран ажиллах гэрээ”  тус тус байгуулан, хуульд  заасан өөрийн чиг үүргийн дагуу тогтвортой үйл ажиллагаа явуулан, маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг байрны дундын буюу нийтийн эзэмшлийн зориулалтаар ашиглаж байжээ. 

3.Гэтэл гуравдагч этгээд “Ф ” ХХК-иас 2008 оноос хойш орон сууцны нийтийн эзэмшлийн буюу дундын өмчлөлийн зориулалтаар ашиглаж байсан дээрх маргаан бүхий үл хөдлөх хөрөнгүүдийг 2016 онд шинээр захиалан бариулж, анх удаа өмчлөх эрхийн бүртгэлд бүртгүүлэхээр хандаж буй мэтээр улсын бүртгэлийн байгууллагад мэдүүлэг гаргасныг Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2011 оны 38 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар  баталсан Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам”-ын 3.2, 3.4, 4.4, 4.5-д заасан “...батлагдсан ажлын зураг, нийслэлийн мэргэжлийн комиссын барилга хүлээн авсан акт, улсын байцаагчийн дүгнэлтийг хавсаргана...” шаардлагын дагуу мэдүүлэг гаргасан эсэхийг хариуцагч улсын бүртгэлийн байгууллагаас шалгах үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй улмаас Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /цаашид хуулийн гэх/ 13 дугаар зүйлийн 13.5-д “Мэдүүлэгт энэ хуулийн 17.1-д заасан зүйлийг тусгах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана: 13.5.1-д ”тухайн этгээд уг үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэйг нотолсон баримт бичиг, 16 дугаар зүйлийн 16.1-д “Шинээр бий болсон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг тэрээр шинээр бий болсныг нотлох баримт бичгийг үндэслэн бүртгэнэ”, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Улсын бүртгэгч дараахь үндэслэл байвал мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаж, ийнхүү татгалзсан үндэслэлийг мэдүүлэг гаргагчид тайлбарлан, холбогдох материалыг буцааж өгнө”, 14.1.1-д “мэдүүлэг гаргагч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч гэдгийг баттай нотлох баримт байхгүй бол”, 14.1.8-д “энэ хуулийн 3 дугаар зүйлд  заасан эрхийг бүртгүүлэхээр мэдүүлэгт тусгасан үндэслэл нь энэ талаар хийсэн хэлцэлтэй агуулгаараа илт зөрөөтэй бол”, 15 дугаар зүйлийн 15.4-д “Мэдүүлэг, түүнд хавсаргасан баримтад энэ хуулийн 14.1-д заасан үндэслэл илэрвэл улсын бүртгэгч нь бүртгэхээс татгалзаж, мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгийг татгалзсан үндэслэлийн тайлбарын хамтаар мэдүүлэг гаргагчид буцаана” гэж заасныг тус тус зөрчин бүртгэсэн болох нь тогтоодлоо. 

Тодруулбал, “Ф ” ХХК-ийн бүтгүүлэхээр мэдүүлсэн маргаан бүхий үл хөдлөх хөрөнгүүд нь бодит байдал дээр шинээр баригдаагүй, баригдаад 8 жил гаруй хугацаа өнгөрсөн, энэ хугацаанд мэдүүлэг гаргагч тухайн эд хөрөнгийг эзэмшиж ашиглаагүй бөгөөд нэхэмжлэгч “Д  С-1” сууц өмчлөгчдийн холбоо маргаан бүхий үл хөдлөх хөрөнгүүдийг дундын өмчлөлийн зориулалтаар ашиглаж байсан болох нь Барилга архитектурын зураг, шүүхээс маргаан бүхий газарт үзлэг хийсэн тэмдэглэл  болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар  тогтоогдож байна.

Түүнчлэн “С” ХХК болон “Ф ” ХХК нарын хооронд байгуулсан “Захиалгаар барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-г 2016 оны 05 дугаар сарын 29-ний байгуулагдсан атал 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр буюу үл хөдлөх хөрөнгийг гэрчилгээ гаргуулахаар бүртгэлийн газарт хандаж байгаа нь бодит байдлаас илтэд зөрүүтэй, энэхүү гэрээний талууд болох “С” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ц.Ч*********ыг 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр, “Ф ” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ц.Ч*********ыг 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр улсын бүртгэлийн гэрчилгээнд бүртгэсэн  байхад гэрээний талууд буюу компанийг төлөөлөх эрх бүхий этгээд нь тухайлсан нэг иргэн байна. 

Өөрөөр хэлбэл хариуцагч Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс мэдүүлэг гаргагч “Ф ” ХХК-ийн бүртгүүлэхээр мэдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч гэдгийг баттай нотлох баримтгүй, мэдүүлэгт хавсаргасан гэрээ агуулгаараа илт зөрөөтэй байхад түүнийг шалгаж тодруулалгүй үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон  шийдвэр нь хууль бус болжээ.

Зүй нь хариуцагч бүртгэлийн байгууллагаас дээр дурьдсан асуудлыг нягтлан шалгаад хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх...”, зарчмыг баримтлан мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсэгт зааснаар бүртгэхээс татгалзаж, мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгийг татгалзсан үндэслэлийг тайлбарын хамтаар мэдүүлэг гаргагчид буцаах хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлэх ёстой байжээ.

Иймд дээрх байдлыг нэгтгэн дүгнээд хариуцагчийн хууль бус бүртгэлүүдийн улмаас нэхэмжлэгч “Д  С-1” сууц өмчлөгчдийн холбооны дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг хариуцахтай холбоотой эрх, ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.8, 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Д ” сууц өмчлөгчдийн холбооноос Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Нийслэлийн Хан-Уул дүүргийн ********************** тоот хаягт байршилтай 17.13 мкв талбайтай, Агуулахын зориулалтаар олгосон Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-22*****182 тоот дугаарт бүртгэгдсэн бүртгэл, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000****64 тоот гэрчилгээ, 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Нийслэлийн Хан-Уул дүүргийн************************* тоот хаягт байршилтай 72.18 мкв талбайтай, Агуулахын зориулалтаар олгосон Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-220******30 тоот дугаарт бүртгэгдсэн бүртгэл, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000*****63 тоот гэрчилгээ, 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Нийслэлийн Хан-Уул дүүргийн ****************** хаягт байршилтай 17.66 мкв талбайтай, Агуулахын зориулалтаар олгосон Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын  бүртгэлийн Ү-220******87 тоот дугаарт бүртгэгдсэн бүртгэл, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000****67 тоот гэрчилгээ, 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Нийслэлийн Хан-Уул дүүргийн ****************** тоот хаягт байршилтай 17.69 мкв талбайтай, Агуулахын зориулалтаар олгосон Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-220******77 тоот дугаарт бүртгэгдсэн бүртгэл, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000***61 тоот гэрчилгээг тус тус  хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Л.БАТБААТАР