Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 2020/ШЦТ/44

 

                                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж,  

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Э хөтлүүлж

Улсын яллагч: Н.Ц

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.А

Шүүгдэгч: Ө.Б нарыг оролцуулан шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

 

Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, М овгийн Ө Бд холбогдох 191200.............. дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Архангай аймгийн Хангай суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 6, эцэг, эх дүү нарын хамт .......... аймгийн ........ сумын ..... баг, .......... гэх газарт оршин суух, уьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, М овгийн Ө Б /РД:/ 

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Ө.Б нь 2019 оны 09 дүгээр сарын 11-нээс 15-ны өдрийн хооронд ......... аймгийн ......... сумын ....... баг, .............. гэх газарт байх хохирогч Д.Хгэрт нэвтэрч Чарманг маркийн цэнхэр өнгийн мотоциклийг хулгайлж, 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.  

 

                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Мөрдөн байцаалтын үед:

 

Хохирогч Д.Хөгсөн: ...2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Цахир сумын Талбай хорооллын арын задгай гэх газарт хашаан дотор манай нэг гэр байдаг юм. Тэр гэртээ би өөрийн эзэмшилд байдаг хөх өнгийн “Чарманг” маркийн мотоциклийг хийж гэрийн хаалгыг төмөр даруулгаар дарж хятад улсад үйлдвэрлэсэн цэнхэр өнгийн цоожоор цоожилж хажуу айлдаа захиж хэлээд хөдөө байдаг гэртээ очиж малаа харж байгаад 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр ирсэн чинь манай гэрийн хаалганы цоожны даруулгыг хажуу тийш нь хөшиж гэрийн хаалгыг онгойлгоод гэрт ороод баруун талын орны урд байсан мотоциклийг аваад явсан  байсан. Би хулгайд алдсан мотоциклоо хэн авсаныг мэдэхгүй байна.  Миний хулгайд алдсан хөх өнгийн “Чарманг” маркийн мотоциклийг би хүнээс худалдаж аваад сар гаруй болж байгаа сайн мотоцикль байгаа юм. Би хулгайд алдсан хөх өнгийн “Чарманг” маркийн мотоциклоо хүлээж авлаа миний хулгайд алдсан мотоцикль бүрэн бүтэн байна. Миний хүлээж авсан хөх өнгийн “Чарманг” маркийн мотоцикль миний хулгайд алдсан мотоцикль мөн байна...гэх мэдүүлэг /хх-ийн 08-10 хуу/

 

Гэрч  Д.Хөгсөн:..Би 2019 оны 08 дугаар сарын 20-ны үед би Б Чарманг гэх нэртэй мотоциклоор өөрийнхөө супер мустанг 5 маркийн мотоциклийг сольсон. Энэ үед бид Архангай аймгийн Цахир сумын Солонготод байх манай гэрт сольсон. Сольсон талаараа гэрээ хийж байгаагүй. Амаараа яриад гэрээ хийсэн. Нэг нэгнийхээ эзэмшил рүү шилжүүлээгүй, солих үед эхнэр гэрт байсан мэдэж байгаа. Миний мотоцикль хар өнгийн супер мустанг 5 маркийн мотоцикль байсан, Баттулгын мотоцикль цэнхэр өнгийн Чарманг гэх нэртэй мотоцикль байсан. Бидний мотоциклийн үнэ бол яг адилхан байсан учир сольсон. Би мотоциклоо шинээр нь 1.000.000 төгрөгөөр авч байсан. Б шинээр нь 1.000.000 гаруй төгрөгөөр авч байсан гэж хэлж байсан. 2019 оны 09 дүгээр сарын 08-ны Б манай гэр болох Архангай аймгийн сумын төвийн гэрт ирсэн. Ирээд ахаа мотоциклоо сольё гэхээр нь би тэгэхээр нь зав муутай байна, дараа ирээд солиорой гэж хэлсэн. Тэгтэл намайг хөдөө байсан хойгуур ирээд өөрийнхөө мотоциклийг ирээд аваад явсан байна.  Уг гэрт авдарнуудыг тавьсан байсан. Хүн байнга байлгана гэж барьсан гэр байгаа юм. Надтай сольсон болохоор минийх гэж би ойлгоод ингэж мэдүүлж Б хардсан. Би гомдолгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 хуу/

 

Гэрч Х.Ц өгсөн:.. Би нөхөр Хгийн хамт машинаар 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Цахир сумын Талбай хорооллын арын задгай гэх газарт хашаан дотор байдаг гэртээ миний нөхөр Х өөрийн эзэмшилд байдаг Цэнхэр өнгийн “Чарманг” маркийн мотоциклио хийж гэрийн хаалгыг төмөр даруулгаар дарж цэнхэр өнгийн хужаа цоожоор цоожилж хажуу айлдаа захиж хэлээд надтай хамт хөдөө байдаг гэртээ очиж малаа харж байгаад 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр ирсэн чинь манай гэрийн хаалганы цоожны даруулгыг хажуу тийш нь түлхээд гэрийн хаалгыг онгойлгоод гэрт ороод баруун талын орны урд байсан мотоциклийг аваад явсан байсан. Хэн мотоциклийг авсан талаар сайн мэдэхгүй байна. Миний нөхөр Хгийн хулгайд алдсан Цэнхэр өнгийн “Чарманг” маркийн мотоцикль байсан бөгөөд би сайн мууг нь мэдэхгүй байна. Нөхөр маань өвөл бөөрны хагалгаа хийлгэсэн болохоор мотоцикль унахгүй байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 14-15  хуу/

Гэрч Х.Ц дахин өгсөн:..хулгайд алдсан мотоцикль мөн байна...Х, Б хоёр мотоциклио сольж байсан. Б өөрийнхөө мотоциклийг манайхаас ирээд авсан байна гэж хэлэхэд хэсгийн төлөөлөгч Б дуудаад мотоциклио авч ирээд өг гээд хэлтэл аваад ирсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 хуу/

 

Гэрч  Б.Н өгсөн:... Х гэдэг хүн зун 8 дугаар сард хүнтэй мотоциклийн наймаа хийгээд хөх өнгийн “Чарманг” маркийн мотоциклийг өөрийнхөө хар өнгийн мотоциклиор солиж авсан байхыг харсан. Х Цахир сумын төв рүү яваад ирэхдээ манай гэрт байсан мотоцикль алга болсон байна гэж ярьж байхыг сонссон. Хгийн хүлээж авсан мотоцикль Хгийн мотоцикль мөн байна..гэх мэдүүлэг /хх-ийн  24-25 хуу/

 

Гэрч  Д.Д өгсөн:..Хгийн одоо унаж байгаа мотоцикль өөрийнх нь мотоцикль мөн байна...гэх мэдүүлэг /хх-ийн  26-27 хуу/

 

Гэрч  О.Э өгсөн:...Миний хүү Б өөрийнхөө мотоциклийг Х гэх хүний мотоциклтой солиод наймаа буцаж гэрээс нь өөрийнхөө мотоциклийг буцаагаад автал нөгөө талын хүмүүс гомдол мэдүүлж цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа. Уг нь энэ авсан мотоцикль нь өөрийнх нь мотоцикль байгаа юм. 2019 оны 08 дугаар мотоциклоо сольсон санагдаж байна. Би яг өдрийг нь санахгүй байна. Амаараа тохиролцоод сольсон. Бичиг баримт нэрийг нь хүртэл шилжүүлээгүй юм шиг байсан. Нэг өдөр л хар өнгийн мотоцикль унаад ирсэн. Би яагаад сольсон бэ гэтэл дуугүй надтай юм дуугарахгүй байсан. Баттулгын өөрийнх нь мотоцикль хөх өнгөтэй мотоцикль байсан. Би нэрийг нь мэдэхгүй байна. Сүүлд Хгийн хар өнгийн мотоциклоор сольсон байсан. Б нь 1988 онд айлын хоёр дахь хүү болон мэндэлсэн. Багадаа сургуульд, суугаагүй. Учир нь хэлд ордоггүй ярьж хэлж байгаагаа мэддэггүй, тэнэг мангар гэмээр хүүхэд байсан. Одоо бол ярьж чаддаг болсон юу хэлж ярихаа мэддэггүй, өөрийнхөө овог нэрийг болон төрсөн он сараа мэддэггүй хүүхэд бөгөөд ганц бие төлөв даруу зантай мал маллаж амьдардаг хүүхэд байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн  28-29 хуу/

 

Ө.Б гэрчээр өгсөн:... 2019 оны 09 дүгээр сарын 12-ны шөнө 22 цаг 00 минут өнгөрч байхад Цахир сумын Талбай хорооллын арын задгай гэх газарт Х гэдэг айлын хашаан дээгүүр давж ороод хашааны том хаалгыг нь онгойлгож орхиод Х гэдэг айлын гэрийн хаалганы цоожны даруулгыг хөшиж гэрт нь ороод гэрийн баруун талын орны урд байсан цэнхэр өнгийн “Чарманг” маркийн мотоциклийг гэр дотроос түрж гаргаад унаж яваад айлын эзэнгүй хашаан дотор байсан амбаарт хийж хаалгыг нь хаагаад орхисон. Гэрийн хаалгыг төмөр даруулга хийгээд хужаагийн цэнхэр цоожоор цоожилсон байсан. Би Х гэдэг айлын гэрийн хаалгыг онгойлгож ороод мотоциклоос өөр эд зүйл аваагүй. Би хулгай хийх үедээ ганцаараа явганаар явсан. Би Хангай сумаас ганцаараа Цахир суманд байдаг найз охин Сосоогийнд ирээд 4-5 хонож байна...гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 хуу/

 

Ө.Б яллагдагчаар өгсөн:...Би он сарыг нь мэдэхгүй байна. Архангай аймгийн Цахир сумын төв дээр явж байтал миний цэнхэр өнгийн мотоцикль эвдэрсэн. Уг мотоциклийг эвдрэхээр нь би засаж янзлаад Хангай сум руу явах гэж байгаад Цахир сумын Х ахтай солих гэж ярилцаад хар өнгийн сонин нэртэй жижиг мотоциклийг унаад явсан. Би мотоциклоо солиод явсан. Дараа нь 7 хонож байгаад Хүүхэнээ ахтай мотоциклоор чинь юманд явмаар байна гэж хэлсэн. Тэгтэл Х заза гэж хэлээд яваад өгсөн. Би хэд хоногийн дараа Х ахын гэрт нь ороод цоожийг нь гараараа түлхээд орж мотоциклоо авсан. Нэг хоногийн дараа хэсгийн төлөөлөгч намайг хулгай хийсэн байна. Уг мотоциклоо авч ирж өг гэсэн. Би тэгэхээр нь Х ахтай сольсон цэнхэр өнгийн Мустанг 5 маркийн мотоциклоо авч ирж өгсөн. Хар өнгийн мотоцикль нь минийх болсон байсан. Би өмнө мотоциклоо аваад юманд явмаар байна гэж хэлсэн байсан. Тэгж хэлсэн болохоороо болох байх гэж бодоод гэрийн түгжээг нь онгойлгоод авсан. Би цэнхэр өнгийн мотоциклийг буцаагаад өгсөн.Би өөрийн эцэг Өлзийбадрахын малыг маллаад амьдардаг юм...гэх мэдүүлэг /хх-ийн 46-48 хуу/

 

Шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн дүгнэлтээр Чарманг маркийн мотоциклийг 2019 оны 09 дүгээр сарын байдлаар 500.000 төгрөг болохыг тодорхойлов... гэх дүгнэлт /хх-ийн 32 хуу/

Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 3 хуу/

Гэрэл зураг /хх-ийн 4-5 хуу/

Ө.Б иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 38 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 39 хуу/

Мөрдөн байцаалтын ажиллагаа дуусгаж хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл / хх-ийн 49-50 хуу/ зэрэг болно. 

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Ө.Бд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ө.Б нь ....... аймгийн ....... сумын ..........баг, ..............гэх газраас 2019 оны 09 дүгээр сарын 11-нээс 15-ны өдрийн хооронд шүүгдэгч Ө.Б нь хохирогч Д.Хгэрт нэвтэрч Чарманг маркийн цэнхэр өнгийн мотоциклийг хулгайлсан гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

 Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Ө.Б үйлдсэн болох нь 

Хохирогч Д.Хөгсөн: ...2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Цахир сумын Талбай хорооллын арын задгай гэх газарт хашаан дотор манай нэг гэр байдаг юм. Тэр гэртээ би өөрийн эзэмшилд байдаг хөх өнгийн “Чарманг” маркийн мотоциклийг хийж гэрийн хаалгыг төмөр даруулгаар дарж хятад улсад үйлдвэрлэсэн цэнхэр өнгийн цоожоор цоожилж хажуу айлдаа захиж хэлээд хөдөө байдаг гэртээ очиж малаа харж байгаад 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр ирсэн чинь манай гэрийн хаалганы цоожны даруулгыг хажуу тийш нь хөшиж гэрийн хаалгыг онгойлгоод гэрт ороод баруун талын орны урд байсан мотоциклийг аваад явсан  байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 08-10 хуу/

 

Гэрч Х.Ц өгсөн:.. Би нөхөр Хгийн хамт машинаар 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Цахир сумын Талбай хорооллын арын задгай гэх газарт хашаан дотор байдаг гэртээ миний нөхөр Х өөрийн эзэмшилд байдаг Цэнхэр өнгийн “Чарманг” маркийн мотоциклио хийж гэрийн хаалгыг төмөр даруулгаар дарж цэнхэр өнгийн хужаа цоожоор цоожилж хажуу айлдаа захиж хэлээд надтай хамт хөдөө байдаг гэртээ очиж малаа харж байгаад 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр ирсэн чинь манай гэрийн хаалганы цоожны даруулгыг хажуу тийш нь түлхээд гэрийн хаалгыг онгойлгоод гэрт ороод баруун талын орны урд байсан мотоциклийг аваад явсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 14-15  хуу/

 

 

Гэрч  Б.Нн өгсөн:...Х Цахир сумын төв рүү яваад ирэхдээ манай гэрт байсан мотоцикль алга болсон байна гэж ярьж байхыг сонссон..гэх мэдүүлэг /хх-ийн  24-25 хуу/

 

Гэрч  О.Э өгсөн:...Миний хүү Б өөрийнхөө мотоциклийг Х гэх хүний мотоциклтой солиод наймаа буцаж гэрээс нь өөрийнхөө мотоциклийг буцаагаад автал нөгөө талын хүмүүс гомдол мэдүүлж цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа. Уг нь энэ авсан мотоцикль нь өөрийнх нь мотоцикль байгаа юм. 2019 оны 08 дугаар мотоциклоо сольсон санагдаж байна. Би яг өдрийг нь санахгүй байна. Амаараа тохиролцоод сольсон. Бичиг баримт нэрийг нь хүртэл шилжүүлээгүй юм шиг байсан. Нэг өдөр л хар өнгийн мотоцикль унаад ирсэн. Би яагаад сольсон бэ гэтэл дуугүй надтай юм дуугарахгүй байсан...гэх мэдүүлэг /хх-ийн  28-29 хуу/ зэргээр нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ. 

 

Шүүгдэгч Ө.Б нь хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад нийт 500.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд энэ нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.  Гэмт хэргийн улмаас 500.000 төгрөгийн хохирол учирсан ба бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан үйлдлийн улмаас бага хэмжээний буюу 300.000 төгрөгийн хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй боловч энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарна. Харин энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт хамаарахгүй болно.   

 

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ө.Баттулгын үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна. 

 

Иймд шүүгдэгч Ө.Б хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хорих ял оногдуулах үндэслэлтэй байх бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлnay 1.3 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж болохоор хуульчилсан тул шүүгдэгч Ө.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байгаа учраас оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх нь үндэслэлтэй байна гэж дүгнэв. 

 

 Шүүгдэгч Ө.Бд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа учруулсан хохирлоо төлсөн анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч Ө.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Хд 500.000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон бөгөөд хохирогч Д.Х...ямар нэгэн гомдол санал байхгүй, мотоциклио буцаан авсан...гэх мэдүүлэг /хх-ийн 09-10 хуу/, мөн хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд хавтаст хэргийн материалтай танилцуулах үедээ “..гомдолгүй..” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.  

 

 Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 36.10 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч М овгийн Ө Б хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Б 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Бд оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай. 

            4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.  

5.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.  

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.  

7. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

                                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Б.ОТГОНЦЭЦЭГ