Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 276

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Солонго,

Улсын яллагч С.Чимэдцэеэ,

Шүүгдэгч Ц.С нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Ц.С  холбогдох эрүүгийн 2006 00157 0255 дугаартай хэргийг 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн Увс аймгийн Өлгий суманд 1978 оны 08 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, эмэгтэй, 41 настай, бүрэн бус дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, Нарантуул захын 7 ба 8 дугаартай лангууг түрээслэж худалдаа эрхэлдэг, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт, Баянзүрх дүүрэг 9 дүгээр хороо   тоот хаягт оршин бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар  , Ц.С .

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

         Шүүгдэгч Ц.С нь 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 11 цагийн үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Нарантуул олон улсын худалдааны төвийн задгай асфальтан талбай дахь 7 ба 8 дугаартай лангууны ойролцоо иргэн Д.Мөнхтуяатай үл ялих шалтгааны улмаас маргалдаж. толгойн үснээс нь гараараа зулгааж Д.Мөнхтуяагийн зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.С мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй...Хөнгөн ял

шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас Зөрчлийн талаар бичгээр болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан
гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-4/, хохирогч Д.Мөнхтуяагийн өгсөн мэдүүлэг /хх-10-12/, шүүгдэгч Ц.С гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-13-15/, шүүгдэгч Ц.С яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-38-39/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 592 дугаартай дүгнэлт /хх-17-18/, хохирогч Д.Мөнхтуяагийн хохиролгүй, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлт /хх-45/, шүүгдэгч Ц.С эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-24-25/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

  

Шүүгдэгч Ц.С нь 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 11 цагийн үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Нарантуул олон улсын худалдааны төвийн задгай асфальтан талбай дахь 7 ба 8 дугаартай лангууны ойролцоо иргэн Д.Мөнхтуяатай үл ялих шалтгааны улмаас маргалдаж. толгойн үснээс нь гараараа зулгааж Д.Мөнхтуяагийн зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Мөнхтуяагийн өгсөн: "...”Би Нарантуул зах дээр бэлэн хувцас зардаг бөгөөд тус өдрийн өглөө ажил дээрээ ирээд бараагаа өлгөж байтал хажуу талын лангууны Ц.С , Алагаа гэх эхнэр нөхөр хоёртой үл ялих шалтгааны улмаас маргалдсан. Тэгтэл эхнэр Ц.С нь намайг ”гөлөг царайлчихаад” гэх мэт үгсээр доромжилсон бөгөөд би буцаагаад “би гөлөг юм бол чи шар муур” гэж хэлсэн. Учир нь Ц.С нь шар хүүхэн байдаг. Тэгтэл Ц.С учиргүй уурлаад амнаас нь хөөс гараад над руу гүйгээд ирсэн бөгөөд бид 2 өөд өөдөөсөө гараа самардалцсан. Тэгтэл нөхөр нь хажуу талаас нь “боль” гээд хүрээд ирсэн бөгөөд нэг мэдэхэд Ц.С намайг үсдээд доошоогоо дарсан ба сэгсчээд байсан. Ингээд би ёолж орилсон тул Ц.С үснээс тавьсан ба Ц.С ыг надаас холдсоны дараа газарт миний үс туг тугаараа унасан байсан. Ингээд үсээ шалгатал хуйх цайж үснүүд их хэмжээгээр унасан байсан..." /хх-10-12/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Ц.С гэрчээр, шүүгдэгчээр өгсөн: “Би 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Нарантуул зах дээр ажлаа хийж байсан бөгөөд өдөр 11-н цагийн үед хажуу талын лангууны Туяа гэх эмэгтэй явган хүний гарц хааж төмөр өлгүүр тавьсан байна. Гарцнаас холдуулж өөрийн лангуу талдаа өлгүүрээ тавиарай гэж хэлсэн. Мөн тэр өлгүүр тавьсан хэсэг нь манай нөхрийн төрсөн дүү Батбаяр гэх хүний лангуу байсан ба Батбаяр эхнэрийн хамт БНХАУ руу бараа авахаар явсан байсан. Явахдаа эхнэр нь надад хандан лангуу харж байгаарай гэж хэлсэн. Тэгтэл Туяа надад хандан “чамд ямар хамаатай юм, би эзэнд нь хэлж энд зогсохоор болсон” гэж хэлсэн. Ингээд би Туяад хандан “энэ өлгүүр тавьсан хэсэг манай дүүгийн лангуу, намайг харж хандаж байгаарай гэж хэлсэн” гэж хэлтэл Туяа надад хандан “чи муу муухай ааштай хүүхэн минь дээрэлхдэгээрээ нөхөр хүүхдээ дээрэлхээрэй, намайг бол чадахгүй шүү” гэж хэлсэн бөгөөд би түүнд хандан “би тийм хүчирхийлэгч биш” гэж хэлсэн. Ингээд тэнд хэрүүл маргаан үүссэн бөгөөд бие бие рүүгээ өлгүүр түлхэлцсэн бө хоорондоо барьцалдаж авсан ба бие биенийхээ үснээс зулгаасан. Тэгтэл миний 5 хоногийн өмнө шинээр хийлгэсэн 200.000 төгрөгний үнэтэй дээлийг Туяа ураад шилбэнүүдийг нь таслачихсан. Мөн би үсээ задгай тавьсан байсан бөгөөд дээл урж байхдаа миний үснээс хамт зулгаагаад татчихсан. Тэр үед ард дагзны үс бага хэмжээгээр унасан байсан бөгөөд бид хоёрыг манай нөхөр Алагаа хажуу талаас салгасан.” /хх-13-15/ гэх мэдүүлэг,

 

“Би өмнөх мэдүүлэгтээ болсон бүх явдлыг үнэн зөв мэдүүлсэн байгаа. Тийм учир тэр мэдүүлгээрээ явна.”/хх-38-39/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд зөрчлийн талаар бичгээр болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-4/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 592 дугаартай дүгнэлтэд

1.   Д.Мөнхтуяагийн биед зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл
тогтоогдлоо.

2.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх
цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

  1. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  2. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-17-18/ гэх дүгнэлт,

 

Хохирогч Д.Мөнхтуяагийн хохиролгүй, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлт: Доржготов овогтой Мөнхтуяа би нь иргэн Ц.С тай эвлэрсэн мөн хохирол болох 1.600.000 төгрөгийн 5035260156 дансаар 100.000 төгрөгийг дахин дансаар хийсэн нийт 1.700.000 төгрөг хүлээн авсан. Иймээс одоо гомдол саналгүй нэхэмжлэх зүйл байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү. Миний бие шүүх хуралд суухгүй. /хх-45/ гэх хүсэлт,

 

Шүүдэгч Ц.С эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-24-25/ зэрэг болно.

 

Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.

 

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Ц.С нь 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 11 цагийн үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Нарантуул олон улсын худалдааны төвийн задгай асфальтан талбай дахь 7 ба 8 дугаартай лангууны ойролцоо иргэн Д.Мөнхтуяатай үл ялих шалтгааны улмаас маргалдаж. толгойн үснээс нь гараараа зулгааж Д.Мөнхтуяагийн зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл

мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

   Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ц.С т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.

 

Дээрхи байдлаар шүүгдэгч Ц.С ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Мөн хохирогч Д.Мөнхтуяа нь гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн бөгөөд үүнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Шүүх хялбаршуулсан журмаар Ц.С т холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд буюу торгох ял шийтгэл оногдуулж 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. 

 

Шүүгдэгч Ц.С нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Ц.С  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Ц.С т 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Ц.С нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Ц.С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Ц.С нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Ц.С т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

     7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

     8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Ц.С т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС