| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 131/2016/0660/И |
| Дугаар | 131/ШШ2016/00698 |
| Огноо | 2016-10-21 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 131/ШШ2016/00698
Хариуцагчийн зөвшөөрлийг батлах тухай
Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл би
Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын нэхэмжлэлтэй, Төрийг төлөөлж Баянхонгор аймгийн Прокурорын газрын орлогч прокурор *******
Хариуцагч: Баянхонгор аймгийн ******* сумын 4-р багт оршин суух, эмэгтэй, ******* регистрийн дугаартай, ******* утасны дугаартай, ******* овогт *******ын *******т холбогдох
Зээл, хүү, нийт 2859750 төгрөгийг тухай нэхэмжлэлийг 2016 оны 09 сарын 26-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Баянхонгор аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: *******, Ш.******* нар нь 2011 оны 07 сарын 15-ны өдөр Баянхонгор аймгийн ******* сумын Сум хөгжүүлэх сангаас “Бичиг хэрэг, өнгөт хэвлэл” ажилуулах зорилгоор 2000000 төгрөгийн зээл авсан. Гэрээнд заагдсан хугацаанд зээл төлж барагдуулахгүй, гэрээний үүргээ зөрчин, хугацаа хэтрүүлсэн. Удаа дараа дуудан уулзаж шаардлага тавьсан. Иймд зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангуулж, үндсэн зээл болох 1500000 төгрөг, зээлийн хүү, алданги 1 359 750 төгрөг, нийт 2859750 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ш.******* шүүхэд гаргасан тайлбартаа: Сум хөгжүүлэх сангаас авсан зээлээ төлөөгүй байгаа. Манай гэр бүлийн хүн ******* нь байнгын асаргаанд байдаг. Миний хувьд эрхлэсэн тодорхой ажилгүй, өрхийн нийт орлого 195000 төгрөгийн орлоготой. Одоо зээл, хүү, нийт 2859750 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Баянхонгор аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газар нь хариуцагч Ш.******* зээл, хүү, нийт 2859750 төгрөг тухай гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Ш.******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 2859750 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрч шүүхэд бичгээр мэдэгдсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзнэ.
Нэхэмжлэгч хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас хуульд зааснаар 30353 төгрөгийг гаргуулж, төвлөрсөн төсвийн орлого болгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Ш.******* нэхэмжлэгч Баянхонгор аймгийн ******* сумын Тамгын газрын нэхэмжилсэн зээл, хүү, нийт 2859750 төгрөгийг төлөхөөр зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 30353 төгрөгийг төвлөрсөн төсвийн орлого болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Л.НАРАНГЭРЭЛ