Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 608

 

Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 ******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина би

Нэхэмжлэгч: ******* *******ийн *******ы *******, *******ы ******* *******ий ын ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* *******ийн Жаргалант сумын ******* багийн ******* айлын орон сууцны тоотод оршин суух, ын өд холбогдох 332,280 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* *******ийн *******ы *******, *******ы ******* *******ий ын ы захирал Д. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай байгууллага О.тэй 2015 оны 6 сарын 9-ны өдөр *******ы эрчим хүчээр хангах гэрээ байгуулсан бөгөөд халаалтын улирал буюу 2015 оны 10 сараас 2016 оны 4 сарыг дуусах хүртэл халаалтын төлбөрийг өнөөдрийг хүртэл өгөөгүй байна. *******ы эрчим хүчээр хангах гэрээний 4.5-д зааснаар төлөөлгүй үнийн дүн 2210 төгрөгөөс өдрийн 0,5 хувиар тоооцон алданги 110760 төгрөг нийт 332280 төгрөг болно. Иймд хариуцагчаас гэрээний үүрэгт 332280 төгрөгийг гаргуулан өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н. нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагч О. нь үндсэн төлбөрөө барагдуулсан тул хүү, алдангийг төлүүлэх шаардлагагүй гэж үзэж байна. Иймд шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* *******ийн *******ы *******, *******ы ******* *******ий ын захиргаа нь хариуцагч О.өд холбогдуулан 332,280 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч ******* *******ийн *******ы *******, *******ы ******* *******ий ын захиргаа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж, энэ талаар бичгээр хүсэлт ирүүлсэнийг хүлээн авч, нэхэмжлэгчийн татгалзлыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1.Нэхэмжлэгч ******* *******ийн *******ы *******, *******ы ******* *******ий ын захиргаа нь хариуцагч О.өд холбогдуулан 332,280 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нэхэмжлэгчийн татгалзалыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Б.МАРИНА