| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алагаагийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 101/2016/04100/И |
| Дугаар | 5863 |
| Огноо | 2016-09-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 5863
| 2016 оны 09 сарын 19 өдөр | Дугаар 101/ШШ2016/05863 | Улаанбаатар хот |
Зохигчийн эвлэрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 16 дугаар хороо, 1 дүгээр хороолол 27 байр 121 тоотод байрлах “Зуун хас” ХХК /рд:2707853/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг 25 дугаар хороо, Шинэ дөл цогцолборын 502 тоотод байрлах “Грийн ресурс констракшн” ХХК /рд:5443822/-д холбогдох
Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 14,445,750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дэлгэрсайхан шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Өлзийгэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Зуун хас” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Грийн ресурс констракшн” ХХК-д холбогдох иргэний хэрэгт зохигч нар эвлэрлэн хэлэлцэж эвлэрлийн гэрээ байгуулав. Үүнд: нэхэмжлэлийн үнийн дүн болох 14,445,750 төгрөгийг хариуцагч тал болох “Грийн ресурс констракшн” ХХК нь зүлээн зөвшөөрсөн болно. Нэхэмжлэлийн шаардлага болох 14,445,750 төгрөгийг хоёр хувааж төлөхөөр тохиролцсон болно. 2016 оны 12 дугаар сарын 20-ны дотор 7,222,875 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн дотор 7,222,875 төгрөг төлж барагдуулахаар зохигчид эвлэрсэн тул эвлэрлийг баталж өгнө үү” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дэлгэрсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Зуун хас” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Грийн ресурс констракшн” ХХК-д холбогдох иргэний хэрэгт зохигч нар эвлэрлэн хэлэлцэж эвлэрлийн гэрээ байгуулав. Үүнд: нэхэмжлэлийн үнийн дүн болох 14,445,750 төгрөгийг хариуцагч тал болох “Грийн ресурс констракшн” ХХК нь зүлээн зөвшөөрсөн болно. Нэхэмжлэлийн шаардлага болох 14,445,750 төгрөгийг хоёр хувааж төлөхөөр тохиролцсон болно. 2016 оны 12 дугаар сарын 20-ны дотор 7,222,875 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн дотор 7,222,875 төгрөг төлж барагдуулахаар зохигчид эвлэрсэн тул эвлэрлийг баталж өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “Зуун хас” ХХК нь хариуцагч “Грийн ресурс констракшн” ХХК-аас 14,445,750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.
Хариуцагч “Грийн ресурс констракшн” ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 14,445,750 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 20-ны дотор 7,222,875 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн дотор 7,222,875 төгрөгийг төлж төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Зохигчийн эвлэрэл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дугаар зүйлүүдийг удирдлага болгон,
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Хариуцагч “Грийн ресурс констракшн” ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 14,445,750 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 20-ны дотор 7,222,875 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн дотор 7,222,875 төгрөгийг бүрэн төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байгаа тул зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дүгээр зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Зуун хас” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 231,630 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч “Грийн ресурс констракшн” ХХК-аас 231,630 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Зуун хас” ХХК-д олгосугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ.