Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 2020/ШЦТ/47

 

                                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж, 

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.э хөтлүүлж

Улсын яллагч: Б.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Э

Хохирогч: Д.Р

Шүүгдэгч: М.Ө нарыг оролцуулан шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

 

Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж овгийн М Ө /РД:.........../-д холбогдох 1912......... дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.  

  Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ...........аймгийн ........... сумын ........... дугаар баг, ............. гэх газарт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Ж овгийн М Ө /РД:/

 

                    Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч С.Ө нь өөрийн эхнэр Д.Рг ......... аймгийн ....... сумын ........ багийн ........... гэх газар 2011 оны 08 дугаар сард цээжин тус газарт нь сандлаар цохиж, 2014 оны 05 дугаар сар орчимд ............. сумын нутаг дэвсгэр ..............гэх газар жирэмсэн байхад нь үснээс нь зулгааж, толгой цээж тус газарт нь өшиглөж, 2018 оны 05 дугаар сард ...............аймгийн ................ сумын төвд зүүн гарын чигчий хурууг хугалж, чулуугаар нуруун тус газарт нь цохиж, 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр ........... аймгийн ......... сумын ............ баг .................гэх хороололд гутлаар цээжин тус газарт нь 3-4 удаа цохиж, 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр ......... аймгийн ......... сумын .............. баг ........... гэх газар модоор цээжин тус газарт нь цохиж, 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдөр ............ аймгийн.............. сумын .......... баг ............... гэх газар үсдэж, толгойн тус газарт нь өшиглөж тус тус зодож, мөн охин Э.Шийг 2017 оны 07 дугаар сард ........ аймгийн ....... сумын ............баг, . гэх газ..........ар модоор нуруун тус газарт нь цохиж, 2018 оны 12 дугаар сард ......... аймгийн . ........сумын .......... баг . ...........гэх хороололд ............хэвлийн тус газарт нь өшиглөж тус тус зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхэд, жирэмсэн эмэгтэйн эсрэг үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ. 

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Мөрдөн байцаалтын үед:

 

Хохирогч Р.Ргийн өгсөн:...Ө намайг зоддог байсан. Хэдний өдрийг нь сайн санахгүй байна, манай том охин Шийг нэг удаа гэдэс рүү нь өшиглөж байсан. Тухайн үед би манай хоёр хүүхэд л байсан. Тэрнээс хойш 8 хоногийн дараа манай ээж охин Шийг аймагт авч ирж эмнэлэгт хэвтүүлсэн. Хаана ямар эмнэлэгт үзүүлсэн талаар би мэдэхгүй. 2010 оноос хойш байнга зоддог байсан. Намайг зоддог байсан талаар хадам талын хүмүүс ээж Б хадам ах Д эгч  /Энээ/, Б, Д нар бүгд мэдэж байгаа. Сар өдрийг нь хэлж мэдэхгүй байна, манайх Ар хүйтэн гэх газар байхад Ө намайг зодоод гэрээ аваад бууцан дээрээ орхиод явсан. Тухайн үед хүргэн ах Ганболд нь айл байсан. Ө хүүхдүүдээ гайгүй л байдаг юу болсон юм нэг удаа л том охиноо өшиглөж байсан. Намайг зоддог талаар би цагдаагийн байгууллагад хандаж байсан цагдаагийн байгууллагаас Өт 7 хоногийн баривчилгаа, 14 хоногийн баривчилгаа өгч байсан. 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 109 дугаартай шинжээчийн дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. Тухайн гэмтлүүд манай нөхөр Ө намайг зодохдоо хөл, гараараа цохиж зоддог байсан тэр үеүүдэд л үүссэн байх..гэх мэдүүлэг /хх-ийн 31-33 хуу/

 

Хохирогч Р.Ргийн дахин өгсөн:...Архангай аймгийн Цэнхэр сумын Цэцэрлэг багийн Ар хүйтэн гэх газар хөдөө 2011 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс 23-ны өдрийн үед санагдаж байна, манайх нүүж очсон байсан. Манай нөхөр Ө архи ууж согтуу орж ирээд хүүхдээ хөхүүлээд хэвтэж байхад янхан минь бос гээд цээж рүү сандлаар цохиод миний хамарыг цөм цохиж байсан. Тэгээд миний хамрын судас тасарсан, хамраас цус гоожоод тогтоогүй. Манай нөхрийн төрсөн эгч Гүүнээ нь бага гэртээ оруулж намайг нуусан үүрээр хүүхэдтэйгээ босоод ирэхэд тэр шөнөдөө гэрээ машиндаа ачаад хүү бид хоёрын хувцсыг гэрийн буурин дээр үлдээгээд хаяаад явсан байсан. Манай ээж Э, О ах хоёр хүү бид хоёрыг очиж авч байсан. 2013 оны 05 сарын үед намайг Цэнхэр сумын Цагаан хаалганы орчим зодоогүй, манай ээж Э, Батнасан хоёр 2014 онд зодсоныг андуурч 2013, 2012 он гэж мэдүүлсэн байна. Харин 2014 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн үеэр Цэнхэр сумын Цагаан хаалганы доохон талд Хөх овоо гэх газар намайг жирэмсэн байхад нөхөр Ө зодож байсан. Би жирэмсэн байсан болохоор гэдэс рүүгээ өшиглүүлэхгүй гээд доошоо хараад дөрвөн хөллөөд хэвтсэн. Тэгэхэд үснээс зулгааж чирээд толгой цээж рүү өшиглөсөн. Зугтаад гүйсэн чинь араас машинаар хөөгөөд дайрч ална чамайг энд чинь алчихаад булна, танайхан чамайг өмхийрсний чинь дараа ирж авна гэж заналхийлж дарамталж байсан. Тухайн үед адуу тууж байсан мотоциклтой Нямдорж гэх хүнийг дуудаж гэртээ хүргүүлж байсан. 2018 оны 05 сард Цэнхэр сумын төв манай нөхөр Ө машинтай архи уугаад машинаа гудамжинд хаяаад аккумлятороо алдчихсан байсан. Би уурлаад машинтай архи уух юм бол цагдаа дуудаад өгнө гэхэд урдаас би хүний юм хулгай хийгээгүй ээж, аавынхаа буянаар явж байна гээд миний хамар руу гараараа цохиод цус гаргасан. Би цусаа арчаад зогсож байтал миний зүүн гар руу өшиглөөд чигчий хурууг хугалчихсан. Зугтаасан чинь араас том чулуу шидээд нуруу руу цохиод миний хоёр хөл мэдрэлгүй болоод 40 орчим минут газар суусан. Тэгээд Г эмчид үзүүлж байсан. 2018 оны 12 дугаар сарын 20-дын үеэр Архангай аймгийн Цэнхэр сумын Тамир баг наадмын дэнж хороолол гэртээ байж байхад Ө архи ууж орж ирчихээд намайг зодох гэтэл манай охин Ш та яахаараа дандаа ээжийг зодож дарамталдаг юм бэ гээд хөөж элдэж байгаад Шийг гэрээс гарах гэтэл элэг рүү нь өшиглөчихсөн. Тэгээд Архангай аймгийн төвд Ар тооромт гэх эмнэлэгт үзүүлж байсан. Тэгэхэд би хүүхдүүдээ аваад айл руу зугтаасан. Надтай хэрүүл маргаан хийсэн. 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын Тамир багийн Наадмын Дэнж хороололд намайг гэртээ хүмүүстэй архи ууж намайг гэртээ унтах гэж байхад гэрлээ асаагаад миний хөнжлийг хуу татаад манайхаас зайл янхануудаа гэж орилоод хэрүүл өдөөд надруу дайраад намайг Ө өшиглөхөөр нь зөрүүлээд өшиглөтөл миний хүүгийн бакалан гутлаар миний цээж рүү 3-4 удаа цохисон. Тухайн үед манайд Адилхүү, Бодгоо 2 байж таараад салгасан. 2017 оны 07 сард Архангай аймгийн цэнхэр сумын Буйлан баг Борт гэх газар зусландаа байхад Ө согтуу ирээд хүүхдүүдтэйгээ унтаж байхад миний охин Шийг энэ золбин шээсээ гарга би хоноцын шээс гэртээ хонуулахгүй гээд миний охиныг хөнжлийг нь хуу татаад босгож байсан. Би тэгээд жаахан хүүхэд янхан байхыг харсан юм уу гэж хэрэлдсэн. Миний охиныг гэрээсээ гараад зугтаах гэтэл араас нь хагалсан мод аваад нуруу руу нь цохиод тэрнээс хойш миний охин Шийн хамараас байнга цус гардаг болсон. Энэ асуудлыг би л мэдэж байгаа хүнд хэлээгүй. 2019 оны 05 дугаар сарын 04-нд Архангай аймгийн Цэнхэр сумын Тамир багийн Наадмын дэнж гэх газар гэртээ байж байхад Ө согтуу орж ирээд янхан минь нөхөр чинь ирсэн үү гээд элдвээр хэлээд доромжлоод байсан. Би маргалдаад Ө гараад явсанаа эргэж орж ирэхдээ хутга барьчихсан орж ирээд хоолойг чинь хэрчиж ална гэхээр айгаад гарч зугтаад Зын хашаа руу гүйж орж ирсэн. Араас гүйгээд ороод ирэхээр нь хутгыг нь куртекээрээ жийрэглээд салгасан чинь намайг үсдэж дараад толгой руу өшиглөөд гудамжаар чирж зодсон. Тухайн үед А, З ирж салгасан. С бас ирсэн харагдаж байсан. Ө намайг архи уучихсан байна гээд элдвээр өчнөөн доромжилсон. 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын Тамир багийн Наадмын дэнж гэх ээж Эийнд байхад Ө согтуу орж ирээд архи уух гэхээр нь би айлд толгой хорогдож байна архи уулгахгүй гэсэн чинь хэл амаар доромжлоод гарсанаа эргээд хаалга түгжтэл ээжийн гэрийн үүдийг эвдчихээр нь би гараад хэрүүл хийсэн чинь яртай модоор миний цээж рүү цохиод унагачихсан. Би өөрийн эрхгүй газар ухаан алдаад унасан. Тухайн үед болсон асуудлыг З мэдэж байгаа хажууд байсан. Ө архи уух болгондоо миний 2 хүүхдийг ад үзэж хэл амаар байнга доромжилдог. Миний том охиныг хоноцын шээс золбин шээс миний хүүхэд биш гэж дарамталдаг. Би энэ шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Дахин шинжилгээ хийлгэж дүгнэлт гаргуулна. 2019 оны 04 сард зодуулж байсан томографикийн диск байгаа Би гомдолтой байна, энэ хүнд хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү...гэх мэдүүлэг /хх-ийн 54-56 хуу/

Насанд хүрээгүй хохирогч Э.Шийн өгсөн:...Би Архангай аймгийн Цэнхэр сумын Тамир багийн нутаг Наадмын дэнж хороололд өвөө, эмээ хоёртойгоо хамт амьдардаг юм. Манай өвөө Батнасан, эмээ Э хоёр 2018 оны 09 сарын үед Цэнхэр сумын Орхон багийн нутаг руу хөдөө нүүсэн. Тэгээд би ээж Р, хоёр дүүгийн хамт амьдардаг байсан. Манай хойд аав Ө Улаанбаатар хотод ажил хийж байгаад 2018 оны өвөл 11 сарын сүүлээр байсан байх яг хэдэн байсаныг би санахгүй байна. Улаанбаатар хотоос ирээд ээж, дүү бид нартай хамт амьдарч байсан. 2018 оны 11 сарын сүүл 12 сарын эхэн үеэр шөнө 21 цагийн үед би гэртэй хоёр дүү С, С нарын хамт байж байсан, ээж дэлгүүр орох гээд явсан байсан. Тэгтэл Ө гаднаас халамцуу орж ирээд танай янхан ээж чинь хаашаа явсан юм бэ, хаана байгааг нь чи хэл гээд байсан. Тэгсэнээ буцаад гараад явсан. Удалгүй манай ээж ирсэн араас нь Ө орж ирсэнээ ээжийг хаашаа яваад ирэв янхан минь, архи ууж байгаад ирсэн үү гээд байсан. Ө ээжтэй маргалдаад байснаа гараад явсан. Манай хашаан дотор манай гэр Өийн гэр тусдаа байдаг юм, Ө манай гэрээс гараад өөрийнхөө гэрт орсон чинь ээж дагаж ороод Өийн халаасанд байсан 10.000 төгрөгийг авах гэсэн чинь Ө баруун талын гарын тохойгоор ээжийн дух хэсэг рүү нь цохисон, би ээжийг Өт зодуулчих нь гэж бодоод ээжийг боль гэж хэлсэн. Манай хоёр дүү бас гэрт ороод ирсэн байсан юм. Тэгээд манай дүү С ээжийг өмөөрөөд орон дээр байсан дэрийг аваад Өийг цохисон чинь Ө С барьж аваад орон дээр шидээд эрүү рүү нь гараа атгаж байгаад цохисон. С өмнө шүд нь өвдөөд эрүүндээ хагалгаа хийлгэсэн байсан. Тэр нь хөндөгдөөд уйлсан. Тэгтэл ээж С авсан. Би дүүгээ өмөөрөөд Өийг чи яагаад жоохон хүүхэд зодоод байгаа юм бэ гээд дүүгийн тоглож байсан модыг аваад шидсэн чинь Ө уурлаад намайг ална шүү янхан минь гээд миний элэг рүү өшиглөсөн, би гэрээс нь гарч зугтаад нэг гудманд байдаг С ахынд ороод Ө ээжийг зодоод байна гэж хэлсэн. С ахын эхнэр А эгч манайх руу яваад ээж дүү нарыг дагуулаад гэртээ ирсэн. Ө ээжийн араас А эгчийнд орж ирээд ээжийг янхан минь би мөнгөө авья гээд байсан, би А эгчийнд орон доогуур нь ороод нуугдсан, удалгүй Ө буцаад гараад явсан бид нар тэнд хоносон. Тэрнээс хойш 2019 оны 01 дүгээр сарын 21-ний шөнө ээж дүү, бид нар гэртээ унтаж байсан чинь Ө согтуу орж ирээд бид нарын хөнжлийг булааж аваад би наад хөнжлийг чинь нөмөрч унтана гээд агсараад байсан, ээж манай дүүгийн гутлыг аваад Ө руу шидтэл Ө тэр гутлаар ээжийн цээж, дагз хэсэг рүү нь цохисон чинь ээж ухаан алдаад унасан. Тэгсэнээ намайг зодох гээд хуруугаараа чичлээд миний биеийн цээж, хэвлий хэсэг рүү хатгаад байхаар нь гэрээсээ гараад зугтсан Ө миний араас хөөгөөд байсан, би А эгчийн гэр рүү нь гүйгээд орсон, А эгч манайх руу яваад ээж дүү нарыг авч ирээд бас тэднийд хоносон. Ө архи уугаад ээжтэй маргалдах болгондоо манай ээж, дүү бид нарыг айлгаж сүрдүүлдэ. Ээж бид хоёрыг 2, 3 удаа зодож байсан. 2017 оны зун 7 сарын үед байсан байх манайх Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багийн нутагт хөдөө байхад Ө шөнө 03 цагийн үед согтуу ирээд намайг унтаж байхад хөөж босгоод яртай мод авч шидээд миний ар нуруу хэсэгт цохисон. Би гэрээс гарч зугтаад хонины хашаанд ороод нуугдсан, ээж намайг өмөөрөөд Өтай барьцалдаад автал ээжийн хэвлий рүү цохисон чинь ээж уначихсан. Тэгээд миний араас хүрч ирээд намайг барьж аваад хонины хашаа давуулаад шидсэн би газар унасан чинь хамраас цус гарсан. Тэгтэл Өийн төрсөн ах Д нь ирээд салгаж авсан. 2018 оны зун 06 сарын үед Ө ээжид агсан тавьж зодоод ээжийн зүүн гарын чигчий хурууг хугалсан байсан, тухайн үед нь би хөдөө байсан юм. 2017 оны 07 сард зодуулахад миний нуруу цохиулсан газраа бондойгоод хавдсан, тэрнээс хойш хамраас цус гараад байдаг болсон. Би тухайн үед эмнэлэгт үзүүлж байгаагүй, 2018 оны 12 сарын үед зодуулахад манай эмээ Э намайг дагуулж яваад эмнэлэгт үзүүлж байсан, тухайн үед миний биед ил харагдах гэмтэл учраагүй. 2019 оны 01 сард эмнэлэгт үзүүлээгүй, тухайн үед бас миний биед ил харагдах гэмтэл учраагүй. Би гомдолтой байна, энэ хүнд хуулийг дагуу арга хэмжээ авч өгнө үү...гэх мэдүүлэг /хх-ийн 22-24 хуу/

Гэрч Ч.А өгсөн: ...Бодгоо, Отгоо  хоёртой хамт Өийнд хонох гэж байсан чинь Ө, Р хоёр хоорондоо хэрүүл хийгээд байсан. Би гэрийн баруун талын орон дээр унтаж байсан. Тухайн үед гэрлээ унтраасан байсан юм. Тэгтэл пижигнээд байхаар нь гэрлээ асаасан чинь Ө хүүхдийнхээ гутлаар Ргийн ар нуруу руу цохисон. Бодгоо босоод дундуур нь ороод Өийг салгасан. Р газар унасан тэгтэл хоёр хүүхэд нь айгаад гараад зугтсан. Ө хувцсаа өмсөөд гараад явчихсан Р газар уначихаад босож чадахгүй болохоор нь Бодгоо бид хоёр босгоод орон дээр нь хэвтүүлсэн. Удахгүй А гэх хүүхэн орж ирээд байж байгаад явсан, хоёр хүүхэд нь тэднийд очсон байсан. Би Аын гэр рүү нь явж Ргийн хүү охин хоёрыг авч ирсэн. Ө хоёр хүүхдээ зодоогүй байх, хоёр хүүхэд нь гэрээс гараад явчихсан. Ргийн биед харагдах гэмтэл байгаагүй. Цээж өвдөөд гээд босож чадахгүй байсан…гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 хуу/  

 

Гэрч Д.О өгсөн: ...2019 оны 01 дүгээр сарын 20-ны үеэр Цэнхэр сумын төвд наадмын дэнж хороололд Өийнд унтаж байсан. Тэгтэл хүмүүс зодолдоод хэрүүл хийгээд байхаар нь сэрсэн чинь Ө эхнэр Рг гутлаар цохисон. Р газар уначихсан байсан чинь хүүхдүүд нь гараад явсан. Тэгээд Ө гэрээс гараад явсан. Би Рг босож чадахгүй болохгүй болохоор нь нурууг нь илж өгөөд орон дээр нь гаргасан. Яг ямар зүйл болсныг би мэдэхгүй. Ө тухайн үед архи уусан, халамцуу байсан…гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 хуу/  

 

Гэрч Д.Аын өгсөн: ...2019 оны 01 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө 01 цагийн үед би Архангай аймгийн Цэнхэр сумын Тамир баг, Наадмын дэнж хороололд би нөхөр хүүхдийн хамт гэртээ унтаж байхад манай найз Ргийн хоёр хүүхэд нь манай гэрт гүйж орж ирээд том охин Ш нь айчихсан манай аав Ө намайг зодох гээд байхаар нь би зугтаад гээд уйлаад байсан. Тэгсэн араас нь дүү С нь орж ирээд ээжийг аав зодоод байна гээд бас уйлаад байсан. Би босоод Өийн гэрт яваад очтол Р гэрийнхээ зүүн талын орон дээр эвхрээд хэвтсэн амьсгаа нь боогдсон юм ярьж чадахгүй байсан. Намайг гэрт ороход Б О, А нар байсан. Рг унтах гэсэн Ө агсан тавиад хүүхдийнх нь гутлаар цохисон гэж хэлсэн. Гэрт ороход Ө байхгүй, гараад явсан байсан. Би Рд өвчин намдаах эм уулгаад бие нь гайгүй болохоор нь харьсан. Тэгээд хоёр хүүхдийг нь гэрт нь хүргэж өгсөн. Яагаад Рг зодсон талаар би мэдэхгүй. Шийн зодох гэж хөөж элдсэн гэсэн, зодож цохиогүй юм шиг байсан. Миний мэдэж байгаагаар 2018 оны 12 дугаар сард мөн Рд агсан тавьж хоёр хүүхдээ зодсон байсан…гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 хуу/  

 

Гэрч Л.Б өгсөн: ..би эхнэр Этэй 2011 оноос хойш хамтран амьдарч байна. Тэр цагаас хойш миний мэдэж байгаагаар Ө нь Рг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсан. 2011 он байсан санагдаж байна. Ө нь Рг зодоод гэрийнхээ буйран дээр хүүхэдтэйн хамт үлдээгээд гэрээ ачаад нүүгээд явчихсан байсан...тэрнээс хойш 2013 онд би эхнэр Эийн хамт Сэлэнгэ аймагт ажил хийж байхад 5 дугаар сарын үед Ө нь согтуу машинтай явж байгаад Цэнхэр сумын засмал зам дээр байдаг Цагаан хаалганы ойролцоо Рг машинаасаа буугаад зодоод ална гээд машинаа тойруулаад хөөж байх үед нь Н таараад салгасан гэж сонссон. Тэрнээс хойш 2018 оны хавар 5 дугаар сард Ө нь сумын төвд байхдаа Ргээс архины мөнгө нэхэж зодоод нэг хурууг нь хугалж байсан. Тэр үедээ сумын эмч Г гэх хүнд үзүүлж байсан. Ө нь архи их уудаг, архи уухаараа эхнэр хүүхдээ айлгаж сүрдүүлдэг, 2018 оны 12 дугаар сарын 20-ны үеэр архи уугаад том охин Шийг зодсон байсан…гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 хуу/  

 

Гэрч А.Эийн өгсөн: ... гэртээ байж байтал манай охин Р нөхөр нь зодоод байна гэж сумын төвөөс А над руу ярьсан. Тэгээд би утсаар цагдаад дуудлага өгсөн. Ө согтуу Ртэй хэрүүл хийгээд зодсон гэсэн. Яг яаж зодсон талаар мэдэх зүйл байхгүй. Тухайн үед миний охин Ш айгаад гэрээс гарч гүйгээд Ад болсон асуудлын талаар хэлсэн байсан. Ө Рг зодсон гэсэн, Шийн зодсон цохисон асуудал байхгүй. Манай охин Р 2010 онд Өтай гэр бүл болж байсан. Тэрнээс хойш Ө нь архи уух болгондоо хэрүүл хийж айлган сүрдүүлж, зарим үед зодож цохидог байсан. 2011 оны 05 сар, 08 сард Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан-Овоо багийн нутаг Нуурын хоолой гэх газар Ө согтуу Рг зодоод зуслангийн бууцан дээр үлдээчихээд гэрээ ачаад нүүгээд явсан байхад нь би дүү Отай очиж Рг авч байсан. Тэр асуудлыг ганболд түүний эхнэр мэдэж байгаа. Мөн Ө нь Цэнхэр сумын Цагаан хаалганы тэнд Рг зодоод ална гээд машинаараа хөөж байхад нь Н таараад салгаж байсан гэсэн. Тэрний дараа 2018 оны хавар байх Ө Рг зодоод Р сумын эмч Гд үзүүлж байсан. 2018 оны 12 дугаар сард Ө нь согтуугаар агсан тавьж охин Шийн элэг рүү өшиглөж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 хуу/  

Гэрч П.Зын өгсөн: ... манай гэр Өийн хажууд байдаг юм. Ө нь эхнэр Ргээ миний мэдэхийн байнга зодож, хэл амаар доромжилж байдаг. Хэрүүл маргаан хийгээгүй үедээ хүртэл үг хэлээр доромжилж байхыг нь сонсож байсан. Хамгийн сүүлд 2019 оны 05 дугаар сарын 04-ны өдөр би гэртээ байж байхад гадаа хүмүүс чимээ шуугиан гаргаад байхаар нь гараад очтол Ө эхнэр Ргээ газар унагаагаад үснээс нь зулгаагаад өшиглөж байсан. Р зугтаад гүйтэл араас нь хөөгөөд барьж аваад дахиад үсдээд байсан…гэх мэдүүлэг /хх-ийн 41-43 хуу/  

Гэрч Ч.Сийн өгсөн: ...2019 оны 05 дугаар сарын 04-ний өдөр би эхнэртэйгээ хамт дэлгүүр ороод явж байтал манай эхнэрийн утас дугараад араас хүрээд ирээрэй гээд Ргийн гэрт очихоор гүйгээд явсан. Би хүүхдүүдээ гэртээ оруулчихаад араас нь очиход Ө, Р хоёр хашааныхаа урд гараад ирчихсэн хоорондоо хэрэлдээд байж байсан. Намайг очсоноос хойш Ө, Рг цохиж зодоогүй боловч  өмнө цохиж зодсон байдалтай Ргиин хувцас хунар нь шороо болчихсон байсан удалгүй цагдаа нар ирээд Өлзийхутгийг аваад явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 хуу/  

Гэрч Д.Аын өгсөн: ...2018 оны намар Ө Улаанбаатар хотод ажилд орсон. Амралтаараа хоёр гурав хоног Цэнхэр сумандаа гэртээ ирэх үедээ Ргээ цохиж, зодоод явчихдаг байсан. Энэ талаар Р дандаа Өийг буцаад Улаанбаатар хот руу явсны дараа нь манайд орж ирээд надад хэлдэг байсан. Р надад хэлэхдээ арай хийж нэг юм явууллаа ирэхээрээ байнгын архи уугаад дарамтлаад хэцүү байх юм. Энэ мэтчилэн Улаанбаатар хотоос Ө 3, 4 удаа Цэнхэрт ирэхдээ зодож цохисон гэж надад Р хэлж байсан. 2018 оны оны 12 дугаар сард Ө Улаанбаатар хотод ажлаа хийхээ болиод Цэнхэрт ирж амьдарсан. Улмаар 12 дугаар сарын 21-ний өдөр Рг зодсон байсан тэдний том охин Ш манай гэрт орж ирээд надад хэлсэн. Би гэрт нь яваад ортол зуухаа өшиглөөд гэрээр нь дүүрэн саарал үнс болчихсон Ө, Р хоёр байж байсан. Тухайн үед Рг цохиж зодсон талаар нь сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан Өийн хүү Сийн нэг талын хацар нь хөхөрчихсөн байсан бас охин Ш нь аав миний гэдэс рүү өшиглөсөн учраас өвдөөд байна гэж тухайн үед надад хэлж байсан. 2019 оны 02 дугаар сарын үед Цагаан сар өнгөрөөд удаагүй байхад би Архангай аймгийн төв яваад эргээд Цэнхэрт ирээд Ртэй уулзахад ээжийндээ байж байсан. Юу болсон талаар асуухад Р надад өөрийн нөхөр Өт дахиад зодуулсан гэж хэлсэн. Үүний дараа Р ээжийнхээ гэрт амьдрах болсон. Ө гэртээ амьдарч байсан. Тухайн үеэр ээж нь эзэнгүй байсан одоо Улаанбаатар хот явсан. Хамгийн сүүлд 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдөр би нөхөртэйгээ дэлгүүр ороод явж байхад Р утсаар над руу залгаад хурдан гүйгээрээ А гэж хэлээд утсаа салгахаар нь би нөхөр нь зодож байгаа юм байна гэж бодоод гэрт нь гүйгээд очсон. Намайг очиход хашааныхаа урд Рг газарт унагааж үснээс нь зулгаагаад Ө өшиглөөд цохиод байсан. Тухайн үед Өийн хажууд байдаг З ирчихсэн байсан. Бид хоёр Өийг эхнэрээс холдуулах гэтэл дийлэхгүй байсан. Би жирэмсэн учраас айгаад их ойртоогүй. Удалгүй манай нөхөр С ирээд Өийг салгасасан. Гэвч 2, 3 удаа Өийг барьж аваад байж байтал мултраад эхнэрээ очиж дахиад үснээс нь зулгаагаад цохиж зодоод байсан. Ийм байдалтай байж байхад цагдаа нар ирээд Өийг аваад явсан. Ргийн сэтгэл санааны байдал байнга шаналаад л юм бодож байгаа юм шиг л байдаг болсон. Заримдаа би ингэж амьдрахаар амиа хорлодог юм уу гэж хүртэл надад хэлж байсан би тухай бүрт нь тайтгаруулаад хүүхдүүдээ бодоод амьдрах хэрэгтэй гэж хэлдэг байсан. Тодорхой нэгэн шалтгаан байдаггүй байхаа. Согтуу ирээд дарамтлах гэж л агсам согтуу тавьдаг. Орж гарсан эрэгтэй хүн болгонтой нь Ө Рг хардаж дарамталдаг юм. Хүмүүст хэлэхдээ эхнэр Ргээ байнга архи ууж хүмүүстэй уулздаг гэж худлаа ярьдаг яагаад ингэж ярьдаг талаар нь би мэдэхгүй. Өвөл хүртэл тэдний гэрт түлээ мод байхгүй үед Р голын бургаснаас жижиг гишүүнүүд түүгээд машин гуйж гэртээ буулгаж түлдэг байсан. Ө гэртээ мод буулгасан удаа байхгүй. Ар гэрийн хамаг ажлаа Р л хийдэг байсан. Өнгөрсөн өвөл Цэнхэр сумын Буйлан багт байдаг Өийн ээжийн гэрт нь хүртэл очоод Р мод хөрөөдөж өгч байсан…гэх мэдүүлэг /хх-ийн 47-50 хуу/  

Гэрч Л.Оын өгсөн: ...2011 оны 08 дугаар сарын сүүлээр сэрүүн орчихсон байсан санагдаж байна. Архангай аймгийн Цэнхэр сумын Ар хүйтэн гэх газарт очиж охин Рг авмаар байна гэж миний үеэл Э надаас гуйсан. Тэгээд би Этэй хамт Ар хүйтэн гэх газар руу өөрийн 11-ОЗ УБЧ улсын дугаартай королла маркийн автомашинаар явсан. Тухайн газар нь сумын төвөөс ойролцоогоор 13-15 орчим км байх шиг байсан. Цэнхэр сумын Ар хүйтэн гэх газар үеэл дүү Ргийнд нар жаргах үеэр очсон санагдаж байна. Очиход Р нялх өлгийтэй хүүхэдтэйгээ ганц ортойгоо гэр нь байхгүй хүүхэдтэйгээ гадаа байсан. Нөхөр гэх Ө нь гэрээ нүүлгээд аваад явсан сурагтай байсан тэндээ удаагүй Рг дагуулаад шууд сумын төв рүү яваад Эийнд буулгасан. Өөр болсон асуудал байхгүй. Харанхуй байсан болохоор сайн хараагүй. Ямар ч байсан их уйлсан байсан. Надад тухайн үед их онцгүй санагдаж байсан. Эхнэрээ нялх хүүхэдтэйгээ үлдээгээд өөрөө гэрээ нүүлгээд яваад явсан хүнийг өмнө нь харж байгаагүй болохоор  их сонин санагдсан. Өийг Рг зоддог талаар ер нь сонсож байсан. Эмээ Агатав гэх хүн надад ярьдаг байсан юм. Би ер нь Агатав гэгч хөгшинтэй их дотно байсан юм. Одоо гэхдээ өнгөрчихсөн…гэх мэдүүлэг /хх-ийн 51 хуу/  

Гэрч Д.Н өгсөн: ... манайхтай хамт айл саахалт байхад хоорондоо хэрэлдэж зодоон цохион хийлээ гэж сонсогддог байсан. Яг зодоон цохион хийж байсныг нь би мэдэхгүй. Нөхөртөө зодуулаад сумын төв рүү явсан байна гэдэг яриад байдаг байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 52-53  хуу/  

Гэрч Л.Б дахин өгсөн: ...Р 2014 оны 09 сард жирэмсэн байхад нь нөхөр Ө нь Архангай аймгийн Цэнхэр сумын Цагаан хаалганы орчим зодуулсаныг би андуурч 2013 он гэж өмнөх мэдүүлэгтэй хэлсэн байна. Ргийн хүүхэд 2014 оны 06 сард төрсөн болохоор 2014 онд зодуулсан байж таараад байгаа юм…гэх мэдүүлэг /хх-ийн 57-58 хуу/  

Гэрч А.Эийн дахин өгсөн: ... Би Сэлэнгэ аймгийн Ерөөгийн сангийн аж ахуйд ажил хийгээд явж байхад Р надруу утсаар яриад намайг Ө Цэнхэр сумын Буйлан багийн Цагаан хаалганы орчим зодсон гэж ярьсныг нь би 2012 он гэж буруу сонссон учраас өмнөх мэдүүлэгтэй 2012 онд зодуулсан гэж мэдүүлсэн. Миний мэдэхээр 2014 оны 05 сард манай охин Рг нөхөр Ө нь Цэнхэр сумын Цагаан хаалганы орчим зодсон байгаа юм. Машинаараа хөөгөөд миний охиныг жирэмсэн байхад нь зодсон байсан. Ямар байдлаар зодсон талаар өмнөх мэдүүлэгтэй дурдсан байгаа…гэх мэдүүлэг /хх-ийн 59-60 хуу/  

 

Гэрч М.Дийн өгсөн: ...2010 оноос хойш амьдарч байгаа байх. Ө эхнэрээ цохиж зоддог байсан үгүйг нь сайн мэдэхгүй. Манайхтай айл саахалт байхдаа шөнө хэрэлдэж зодолдоод байх шиг байдаг байсан. Би гэрт нь ордоггүй байсан. Хэрүүл зодооноо больцгоо гэж намайг хэлэхэд хүний үг авахгүй хэрэлдээд зодож нүдээд байх шиг л байдаг байсан. Юунаас болоод хэрүүл зодоон хийдэг байдгийг нь мэдэхгүй…гэх мэдүүлэг /хх-ийн 61-62 хуу/  

М.Өийн яллагдагчаар өгсөн: ...хуулийн зүйл заалтыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би гаргасан зөрчил дээрээ зөрчлийн хуулиар арга хэмжээ авахуулж байсан. би хэргийн талаар мэдүүлэг өгөхгүй, мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна...гэх мэдүүлэг /хх-ийн  89-91 хуу/

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 109 дугаартай дүгнэлт:

1. Д.Ргийн биед 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр зодуулсан гэх гэмтэл 

тогтоогдсонгүй.  

2. Д.Ргийн биед зүүн гарын чигчий хуруу хагас нугалсан байрлалд үе хөдөлгөөнгүй 

болсон /тэнийхгүй/ зүүн дунд хурууны 2-р үений хэлбэр алдагдсан, баруун гарын ядам хурууны 1-р үений хэлбэр алдагдсан өөрчлөлттэй байна. Гэмтсэн цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй..гэх дүгнэлт /хх-ийн 66 хуу/

 

  Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 16-19 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 103 хуу/ 

Хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 131-132 хуу/ 

Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 136 хуу/

Хавтаст хэргийн материалыг  оролцогчдод танилцуулсан тэмдэглэл / хх-ийн 133-134 хуу/ зэрэг болно.

 

М.Өийн ял шийтгэлийн тэмдэглэл /хх-ийн 103 хуу/

Хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 133-136 хуу/

Оролцогч нарт хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 137 хуу/

Шүүх хуралдааны үед шинээр гаргаж өгсөн нотлох баримтууд зэргийг шинжлэн судлав. 

 

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч М.Өт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.  

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч М.Ө нь өөрийн эхнэр Д.Рг ........... аймгийн ....... сумын ......... багийн .......... гэх газар 2011 оны 08 дугаар сард цээжин тус газарт нь сандлаар цохиж, 2014 оны 05 дугаар сар орчимд ......... сумын нутаг дэвсгэр ......... гэх газар жирэмсэн байхад нь үснээс нь зулгааж, толгой цээж тус газарт нь өшиглөж, 2018 оны 05 дугаар сард ........ аймгийн ............ сумын төвд зүүн гарын чигчий хурууг хугалж, чулуугаар нуруун тус газарт нь цохиж, 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр ......... аймгийн ...... сумын ......... баг ............. гэх хороололд гутлаар цээжин тус газарт нь 3-4 удаа цохиж, 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр ...........аймгийн ......... сумын ......... баг ........ гэх газар модоор цээжин тус газарт нь цохиж, 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдөр ..... аймгийн ....... сумын ....... баг .............. гэх газар үсдэж, толгойн тус газарт нь өшиглөж тус тус зодож, мөн охин Э.Шийг 2017 оны 07 дугаар сард .......аймгийн .......... сумын .............. баг, Борт гэх газар модоор нуруун тус газарт нь цохиж, 2018 оны 12 дугаар сард ...............аймгийн ......... сумын. баг Н.......гэх хороололд хэвлийн тус газарт нь өшиглөж тус тус зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхэд, жирэмсэн эмэгтэйн эсрэг үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна. 

 

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч М.Ө үйлдсэн болох нь 

Хохирогч Р.Ргийн дахин өгсөн:...Архангай аймгийн Цэнхэр сумын Цэцэрлэг багийн Ар хүйтэн гэх газар хөдөө 2011 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс 23-ны өдрийн үед санагдаж байна, манайх нүүж очсон байсан. Манай нөхөр Ө архи ууж согтуу орж ирээд хүүхдээ хөхүүлээд хэвтэж байхад янхан минь бос гээд цээж рүү сандлаар цохиод миний хамарыг цөм цохиж байсан. Тэгээд миний хамрын судас тасарсан, хамраас цус гоожоод тогтоогүй. Манай нөхрийн төрсөн эгч Гүүнээ нь бага гэртээ оруулж намайг нуусан үүрээр хүүхэдтэйгээ босоод ирэхэд тэр шөнөдөө гэрээ машиндаа ачаад хүү бид хоёрын хувцсыг гэрийн буурин дээр үлдээгээд хаяаад явсан байсан. Манай ээж Э, О ах хоёр хүү бид хоёрыг очиж авч байсан. 2013 оны 05 сарын үед намайг Цэнхэр сумын Цагаан хаалганы орчим зодоогүй, манай ээж Э, Батнасан хоёр 2014 онд зодсоныг андуурч 2013, 2012 он гэж мэдүүлсэн байна. Харин 2014 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн үеэр Цэнхэр сумын Цагаан хаалганы доохон талд Хөх овоо гэх газар намайг жирэмсэн байхад нөхөр Ө зодож байсан. Би жирэмсэн байсан болохоор гэдэс рүүгээ өшиглүүлэхгүй гээд доошоо хараад дөрвөн хөллөөд хэвтсэн. Тэгэхэд үснээс зулгааж чирээд толгой цээж рүү өшиглөсөн. Зугтаад гүйсэн чинь араас машинаар хөөгөөд дайрч ална чамайг энд чинь алчихаад булна, танайхан чамайг өмхийрсний чинь дараа ирж авна гэж заналхийлж дарамталж байсан. Тухайн үед адуу тууж байсан мотоциклтой Нямдорж гэх хүнийг дуудаж гэртээ хүргүүлж байсан. 2018 оны 05 сард Цэнхэр сумын төв манай нөхөр Ө машинтай архи уугаад машинаа гудамжинд хаяаад аккумлятороо алдчихсан байсан. Би уурлаад машинтай архи уух юм бол цагдаа дуудаад өгнө гэхэд урдаас би хүний юм хулгай хийгээгүй ээж, аавынхаа буянаар явж байна гээд миний хамар руу гараараа цохиод цус гаргасан. Би цусаа арчаад зогсож байтал миний зүүн гар руу өшиглөөд чигчий хурууг хугалчихсан. Зугтаасан чинь араас том чулуу шидээд нуруу руу цохиод миний хоёр хөл мэдрэлгүй болоод 40 орчим минут газар суусан. Тэгээд Г эмчид үзүүлж байсан. 2018 оны 12 дугаар сарын 20-дын үеэр Архангай аймгийн Цэнхэр сумын Тамир баг наадмын дэнж хороолол гэртээ байж байхад Ө архи ууж орж ирчихээд намайг зодох гэтэл манай охин Ш та яахаараа дандаа ээжийг зодож дарамталдаг юм бэ гээд хөөж элдэж байгаад Шийг гэрээс гарах гэтэл элэг рүү нь өшиглөчихсөн. Тэгээд Архангай аймгийн төвд Ар тооромт гэх эмнэлэгт үзүүлж байсан. Тэгэхэд би хүүхдүүдээ аваад айл руу зугтаасан. Надтай хэрүүл маргаан хийсэн. 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын Тамир багийн Наадмын Дэнж хороололд намайг гэртээ хүмүүстэй архи ууж намайг гэртээ унтах гэж байхад гэрлээ асаагаад миний хөнжлийг хуу татаад манайхаас зайл янхануудаа гэж орилоод хэрүүл өдөөд надруу дайраад намайг Ө өшиглөхөөр нь зөрүүлээд өшиглөтөл миний хүүгийн бакалан гутлаар миний цээж рүү 3-4 удаа цохисон. Тухайн үед манайд Адилхүү, Бодгоо 2 байж таараад салгасан. 2017 оны 07 сард Архангай аймгийн цэнхэр сумын Буйлан баг Борт гэх газар зусландаа байхад Ө согтуу ирээд хүүхдүүдтэйгээ унтаж байхад миний охин Шийг энэ золбин шээсээ гарга би хоноцын шээс гэртээ хонуулахгүй гээд миний охиныг хөнжлийг нь хуу татаад босгож байсан. Би тэгээд жаахан хүүхэд янхан байхыг харсан юм уу гэж хэрэлдсэн. Миний охиныг гэрээсээ гараад зугтаах гэтэл араас нь хагалсан мод аваад нуруу руу нь цохиод тэрнээс хойш миний охин Шийн хамараас байнга цус гардаг болсон. Энэ асуудлыг би л мэдэж байгаа хүнд хэлээгүй. 2019 оны 05 дугаар сарын 04-нд Архангай аймгийн Цэнхэр сумын Тамир багийн Наадмын дэнж гэх газар гэртээ байж байхад Ө согтуу орж ирээд янхан минь нөхөр чинь ирсэн үү гээд элдвээр хэлээд доромжлоод байсан. Би маргалдаад Ө гараад явсанаа эргэж орж ирэхдээ хутга барьчихсан орж ирээд хоолойг чинь хэрчиж ална гэхээр айгаад гарч зугтаад Зын хашаа руу гүйж орж ирсэн. Араас гүйгээд ороод ирэхээр нь хутгыг нь куртекээрээ жийрэглээд салгасан чинь намайг үсдэж дараад толгой руу өшиглөөд гудамжаар чирж зодсон. Тухайн үед А, З ирж салгасан. С бас ирсэн харагдаж байсан. Ө намайг архи уучихсан байна гээд элдвээр өчнөөн доромжилсон. 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын Тамир багийн Наадмын дэнж гэх ээж Эийнд байхад Ө согтуу орж ирээд архи уух гэхээр нь би айлд толгой хорогдож байна архи уулгахгүй гэсэн чинь хэл амаар доромжлоод гарсанаа эргээд хаалга түгжтэл ээжийн гэрийн үүдийг эвдчихээр нь би гараад хэрүүл хийсэн чинь яртай модоор миний цээж рүү цохиод унагачихсан. Би өөрийн эрхгүй газар ухаан алдаад унасан. Тухайн үед болсон асуудлыг З мэдэж байгаа хажууд байсан. Ө архи уух болгондоо миний 2 хүүхдийг ад үзэж хэл амаар байнга доромжилдог. Миний том охиныг хоноцын шээс золбин шээс миний хүүхэд биш гэж дарамталдаг...гэх мэдүүлэг /хх-ийн 54-56 хуу/

Насанд хүрээгүй хохирогч Э.Шийн өгсөн:...Би Архангай аймгийн Цэнхэр сумын Тамир багийн нутаг Наадмын дэнж хороололд өвөө, эмээ хоёртойгоо хамт амьдардаг юм. Манай өвөө Батнасан, эмээ Э хоёр 2018 оны 09 сарын үед Цэнхэр сумын Орхон багийн нутаг руу хөдөө нүүсэн. Тэгээд би ээж Р, хоёр дүүгийн хамт амьдардаг байсан. Манай хойд аав Ө Улаанбаатар хотод ажил хийж байгаад 2018 оны өвөл 11 сарын сүүлээр байсан байх яг хэдэн байсаныг би санахгүй байна. Улаанбаатар хотоос ирээд ээж, дүү бид нартай хамт амьдарч байсан. 2018 оны 11 сарын сүүл 12 сарын эхэн үеэр шөнө 21 цагийн үед би гэртэй хоёр дүү С, Сайханболд нарын хамт байж байсан, ээж дэлгүүр орох гээд явсан байсан. Тэгтэл Ө гаднаас халамцуу орж ирээд танай янхан ээж чинь хаашаа явсан юм бэ, хаана байгааг нь чи хэл гээд байсан. Тэгсэнээ буцаад гараад явсан. Удалгүй манай ээж ирсэн араас нь Ө орж ирсэнээ ээжийг хаашаа яваад ирэв янхан минь, архи ууж байгаад ирсэн үү гээд байсан. Ө ээжтэй маргалдаад байснаа гараад явсан. Манай хашаан дотор манай гэр Өийн гэр тусдаа байдаг юм, Ө манай гэрээс гараад өөрийнхөө гэрт орсон чинь ээж дагаж ороод Өийн халаасанд байсан 10.000 төгрөгийг авах гэсэн чинь Ө баруун талын гарын тохойгоор ээжийн дух хэсэг рүү нь цохисон, би ээжийг Өт зодуулчих нь гэж бодоод ээжийг боль гэж хэлсэн. Манай хоёр дүү бас гэрт ороод ирсэн байсан юм. Тэгээд манай дүү С ээжийг өмөөрөөд орон дээр байсан дэрийг аваад Өийг цохисон чинь Ө Сийг барьж аваад орон дээр шидээд эрүү рүү нь гараа атгаж байгаад цохисон. С өмнө шүд нь өвөөд эрүүндээ хагалгаа хийлгэсэн байсан. Тэр нь хөндөгдөөд уйлсан. Тэгтэл ээж Сийг авсан. Би дүүгээ өмөөрөөд Өийг чи яагаад жоохон хүүхэд зодоод байгаа юм бэ гээд дүүгийн тоглож байсан модыг аваад шидсэн чинь Ө уурлаад намайг ална шүү янхан минь гээд миний элэг рүү өшиглөсөн, би гэрээс нь гарч зугтаад нэг гудманд байдаг С ахынд ороод Ө ээжийг зодоод байна гэж хэлсэн. С ахын эхнэр А эгч манайх руу яваад ээж дүү нарыг дагуулаад гэртээ ирсэн. Ө ээжийн араас А эгчийнд орж ирээд ээжийг янхан минь би мөнгөө авья гээд байсан, би А эгчийнд орон доогуур нь ороод нуугдсан, удалгүй Ө буцаад гараад явсан бид нар тэнд хоносон. Тэрнээс хойш 2019 оны 01 дүгээр сарын 21-ний шөнө ээж дүү, бид нар гэртээ унтаж байсан чинь Ө согтуу орж ирээд бид нарын хөнжлийг булааж аваад би наад хөнжлийг чинь нөмөрч унтана гээд агсараад байсан, ээж манай дүүгийн гутлыг аваад Ө руу шидтэл Ө тэр гутлаар ээжийн цээж, дагз хэсэг рүү нь цохисон чинь ээж ухаан алдаад унасан. Тэгсэнээ намайг зодох гээд хуруугаараа чичлээд миний биеийн цээж, хэвлий хэсэг рүү хатгаад байхаар нь гэрээсээ гараад зугтсан Ө миний араас хөөгөөд байсан, би А эгчийн гэр рүү нь гүйгээд орсон, А эгч манайх руу яваад ээж дүү нарыг авч ирээд бас тэднийд хоносон. Ө архи уугаад ээжтэй маргалдах болгондоо манай ээж, дүү бид нарыг айлгаж сүрдүүлдэ. Ээж бид хоёрыг 2, 3 удаа зодож байсан. 2017 оны зун 7 сарын үед байсан байх манайх Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багийн нутагт хөдөө байхад Ө шөнө 03 цагийн үед согтуу ирээд намайг унтаж байхад хөөж босгоод яртай мод авч шидээд миний ар нуруу хэсэгт цохисон. Би гэрээс гарч зугтаад хонины хашаанд ороод нуугдсан, ээж намайг өмөөрөөд Өтай барьцалдаад автал ээжийн хэвлий рүү цохисон чинь ээж уначихсан. Тэгээд миний араас хүрч ирээд намайг барьж аваад хонины хашаа давуулаад шидсэн би газар унасан чинь хамраас цус гарсан. Тэгтэл Өийн төрсөн ах Д нь ирээд салгаж авсан. 2018 оны зун 06 сарын үед Ө ээжид агсан тавьж зодоод ээжийн зүүн гарын чигчий хурууг хугалсан байсан, тухайн үед нь би хөдөө байсан юм. 2017 оны 07 сард зодуулахад миний нуруу цохиулсан газраа бондойгоод хавдсан, тэрнээс хойш хамраас цус гараад байдаг болсон. Би тухайн үед эмнэлэгт үзүүлж байгаагүй, 2018 оны 12 сарын үед зодуулахад манай эмээ Э намайг дагуулж яваад эмнэлэгт үзүүлж байсан, тухайн үед миний биед ил харагдах гэмтэл учраагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 22-24 хуу/

Гэрч Ч.А өгсөн: ...Бодгоо, Отгоо  хоёртой хамт Өийнд хонох гэж байсан чинь Ө, Р хоёр хоорондоо хэрүүл хийгээд байсан. Би гэрийн баруун талын орон дээр унтаж байсан. Тухайн үед гэрлээ унтраасан байсан юм. Тэгтэл пижигнээд байхаар нь гэрлээ асаасан чинь Ө хүүхдийнхээ гутлаар Ргийн ар нуруу руу цохисон. Бодгоо босоод дундуур нь ороод Өийг салгасан. Р газар унасан тэгтэл хоёр хүүхэд нь айгаад гараад зугтсан…гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 хуу/  

 

Гэрч Д.О өгсөн: ...2019 оны 01 дүгээр сарын 20-ны үеэр Цэнхэр сумын төвд наадмын дэнж хороололд Өийнд унтаж байсан. Тэгтэл хүмүүс зодолдоод хэрүүл хийгээд байхаар нь сэрсэн чинь Ө эхнэр Рг гутлаар цохисон…гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 хуу/  

 

Гэрч Д.Аын өгсөн: ...2019 оны 01 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө 01 цагийн үед би Архангай аймгийн Цэнхэр сумын Тамир баг, Наадмын дэнж хороололд би нөхөр хүүхдийн хамт гэртээ унтаж байхад манай найз Ргийн хоёр хүүхэд нь манай гэрт гүйж орж ирээд том охин Ш нь айчихсан манай аав Ө намайг зодох гээд байхаар нь би зугтаад гээд уйлаад байсан. Тэгсэн араас нь дүү С нь орж ирээд ээжийг аав зодоод байна гээд бас уйлаад байсан. Би босоод Өийн гэрт яваад очтол Р гэрийнхээ зүүн талын орон дээр эвхрээд хэвтсэн амьсгаа нь боогдсон юм ярьж чадахгүй байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 хуу/  

 

Гэрч Л.Б өгсөн: ..би эхнэр Этэй 2011 оноос хойш хамтран амьдарч байна. Тэр цагаас хойш миний мэдэж байгаагаар Ө нь Рг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсан. 2011 он байсан санагдаж байна. Ө нь Рг зодоод гэрийнхээ буйран дээр хүүхэдтэйн хамт үлдээгээд гэрээ ачаад нүүгээд явчихсан байсан...тэрнээс хойш 2013 онд би эхнэр Эийн хамт Сэлэнгэ аймагт ажил хийж байхад 5 дугаар сарын үед Ө нь согтуу машинтай явж байгаад Цэнхэр сумын засмал зам дээр байдаг Цагаан хаалганы ойролцоо Рг машинаасаа буугаад зодоод ална гээд машинаа тойруулаад хөөж байх үед нь Нямдорж таараад салгасан гэж сонссон. Тэрнээс хойш 2018 оны хавар 5 дугаар сард Ө нь сумын төвд байхдаа Ргээс архины мөнгө нэхэж зодоод нэг хурууг нь хугалж байсан. Тэр үедээ сумын эмч Г гэх хүнд үзүүлж байсан. Ө нь архи их уудаг, архи уухаараа эхнэр хүүхдээ айлгаж сүрдүүлдэг, 2018 оны 12 дугаар сарын 20-ны үеэр архи уугаад том охин Шийг зодсон байсан…гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 хуу/  

 

Гэрч А.Э өгсөн: ... гэртээ байж байтал манай охин Р нөхөр нь зодоод байна гэж сумын төвөөс А над руу ярьсан. Тэгээд би утсаар цагдаад дуудлага өгсөн. Ө согтуу Ртэй хэрүүл хийгээд зодсон гэсэн. Яг яаж зодсон талаар мэдэх зүйл байхгүй. Тухайн үед миний охин Ш айгаад гэрээс гарч гүйгээд Ад болсон асуудлын талаар хэлсэн байсан. Ө Рг зодсон гэсэн, Шийн зодсон цохисон асуудал байхгүй. Манай охин Р 2010 онд Өтай гэр бүл болж байсан. Тэрнээс хойш Ө нь архи уух болгондоо хэрүүл хийж айлган сүрдүүлж, зарим үед зодож цохидог байсан. 2011 оны 05 сар, 08 сард Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан-Овоо багийн нутаг Нуурын хоолой гэх газар Ө согтуу Рг зодоод зуслангийн бууцан дээр үлдээчихээд гэрээ ачаад нүүгээд явсан байхад нь би дүү Отай очиж Рг авч байсан. Тэр асуудлыг ганболд түүний эхнэр мэдэж байгаа. Мөн Ө нь Цэнхэр сумын Цагаан хаалганы тэнд Рг зодоод ална гээд машинаараа хөөж байхад нь Нямдорж таараад салгаж байсан гэсэн. Тэрний дараа 2018 оны хавар байх Ө Рг зодоод Р сумын эмч Гд үзүүлж байсан. 2018 оны 12 дугаар сард Ө нь согтуугаар агсан тавьж охин Шийн элэг рүү өшиглөж байсан. Тухайн үед Шийн аймгийн төвд Ар тооромт эмнэлэгт үзүүлж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 хуу/  

Гэрч Д.Г өгсөн:...2018 оны 5 сарын үед байсан байх яг хэдэн сарын хэдний өдөр байсаныг нарийн сайн санахгүй байна Р манай эмнэлэгт гар нь гэмтсэн байдалтай ирж үзүүлж байсан, тухайн үед нь би анхан шатны тусламж үзүүлээд боолт хийж өгөөд Архангай аймгийн төв орж эмчилгээ хийлгэх талаар зөвлөгөө өгөөд явуулсан. Ргийн хоёр гарын хуруунууд нь хавдсан хөндүүр болсон байсан, Р өөрөө ярихдаа нөхөр Өтайгаа маргалдаад зодуулсан гэж байсан. Нэг сумын хүмүүсийн хувиар миний сонсож байснаар Ө нь эхнэр хүүхдэдээ их агсан тавьж, зодож цохидог гэж сонсогддог байсан, гэхдээ эхнэр Р нь нөхөртөө зодуулсан гээд бэртэж гэмтсэн байдалтай тэр болгон үзүүлж байгаагүй, надад нэг удаа л үзүүлж байсан.…гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 хуу/  

Гэрч П.Зын өгсөн: ... манай гэр Өийн хажууд байдаг юм. Ө нь эхнэр Ргээ миний мэдэхийн байнга зодож, хэл амаар доромжилж байдаг. Хэрүүл маргаан хийгээгүй үедээ хүртэл үг хэлээр доромжилж байхыг нь сонсож байсан. Хамгийн сүүлд 2019 оны 05 дугаар сарын 04-ны өдөр би гэртээ байж байхад гадаа хүмүүс чимээ шуугиан гаргаад байхаар нь гараад очтол Ө эхнэр Ргээ газар унагаагаад үснээс нь зулгаагаад өшиглөж байсан. Р зугтаад гүйтэл араас нь хөөгөөд барьж аваад дахиад үсдээд байсан. Тухайн үед би манай хажуу гудманд байдаг Атой цуг харж байсан боловч бид хоёрын хүч тэр хоёрыг салгахад хүрэхгүй байсан. А жирэмсэн учраас бас ойртож чадаагүй. Ийм байдалтай байж байтал цагдаа нар ирээд Өлзийхутгийг аваад явсан. Өмнө нь 2019 оны 04 дүгээр сарын 10-ны үеэр Өлзийхутга эхнэр Ргээ зодоод их чимээ гараад байхаар нь би гэрт нь ортол Ө яртай модоор Рг цохиод унагаасан. Би хүн аллаа шүү дээ чи болиоч ээ гээд салгах гэтэл намайг дарж унагаагаад боогоод байсан би ухаан алдаад унасан тэр үед Ө их согтолтгүй байсан. Ер нь тэгээд байнгын л иймэрхүү хэрүүл маргаан чимээн шуугиантай байдаг. Заримдаа өөрөө бас зодуулчих юм болов уу гээд гарч чаддаггүй байсан. Ргийн сэтгэл санааны байнгын дарамтанд байдаг юм шиг харагддаг сүүлийн үед их хямралтай айдастай байдаг болсон. Хааяа манай гэрт орж ирээд надтай ярилцдаг…гэх мэдүүлэг /хх-ийн 41-43 хуу/  

Гэрч Ч.Сийн өгсөн: ...2019 оны 05 дугаар сарын 04-ний өдөр би эхнэртэйгээ хамт дэлгүүр ороод явж байтал манай эхнэрийн утас дугараад араас хүрээд ирээрэй гээд Ргийн гэрт очихоор гүйгээд явсан. Би хүүхдүүдээ гэртээ оруулчихаад араас нь очиход Ө, Р хоёр хашааныхаа урд гараад ирчихсэн хоорондоо хэрэлдээд байж байсан. Намайг очсоноос хойш Ө, Рг цохиж зодоогүй боловч  өмнө цохиж зодсон байдалтай Ргиин хувцас хунар нь шороо болчихсон байсан удалгүй цагдаа нар ирээд Өлзийхутгийг аваад явсан.  Би өөрөө харж үзэж байгаагүй. Манай эхнэр А надад Рг нөхөр нь цохиж зодсон байна гэж хэлдэг байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 хуу/  

Гэрч Д.Аын өгсөн: ...2018 оны намар Ө Улаанбаатар хотод ажилд орсон. Амралтаараа хоёр гурав хоног Цэнхэр сумандаа гэртээ ирэх үедээ Ргээ цохиж, зодоод явчихдаг байсан. Энэ талаар Р дандаа Өийг буцаад Улаанбаатар хот руу явсны дараа нь манайд орж ирээд надад хэлдэг байсан. Р надад хэлэхдээ арай хийж нэг юм явууллаа ирэхээрээ байнгын архи уугаад дарамтлаад хэцүү байх юм. Энэ мэтчилэн Улаанбаатар хотоос Ө 3, 4 удаа Цэнхэрт ирэхдээ зодож цохисон гэж надад Р хэлж байсан. 2018 оны оны 12 дугаар сард Ө Улаанбаатар хотод ажлаа хийхээ болиод Цэнхэрт ирж амьдарсан. Улмаар 12 дугаар сарын 21-ний өдөр Рг зодсон байсан тэдний том охин Ш манай гэрт орж ирээд надад хэлсэн. Би гэрт нь яваад ортол зуухаа өшиглөөд гэрээр нь дүүрэн саарал үнс болчихсон Ө, Р хоёр байж байсан. Тухайн үед Рг цохиж зодсон талаар нь сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан Өийн хүү Сийн нэг талын хацар нь хөхөрчихсөн байсан бас охин Ш нь аав миний гэдэс рүү өшиглөсөн учраас өвдөөд байна гэж тухайн үед надад хэлж байсан. 2019 оны 02 дугаар сарын үед Цагаан сар өнгөрөөд удаагүй байхад би Архангай аймгийн төв яваад эргээд Цэнхэрт ирээд Ртэй уулзахад ээжийндээ байж байсан. Юу болсон талаар асуухад Р надад өөрийн нөхөр Өт дахиад зодуулсан гэж хэлсэн. Үүний дараа Р ээжийнхээ гэрт амьдрах болсон. Ө гэртээ амьдарч байсан. Тухайн үеэр ээж нь эзэнгүй байсан одоо Улаанбаатар хот явсан. Хамгийн сүүлд 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдөр би нөхөртэйгээ дэлгүүр ороод явж байхад Р утсаар над руу залгаад хурдан гүйгээрээ А гэж хэлээд утсаа салгахаар нь би нөхөр нь зодож байгаа юм байна гэж бодоод гэрт нь гүйгээд очсон. Намайг очиход хашааныхаа урд Рг газарт унагааж үснээс нь зулгаагаад Ө өшиглөөд цохиод байсан. Тухайн үед Өийн хажууд байдаг З ирчихсэн байсан. Бид хоёр Өийг эхнэрээс холдуулах гэтэл дийлэхгүй байсан. Би жирэмсэн учраас айгаад их ойртоогүй. Удалгүй манай нөхөр С ирээд Өийг салгасасан. Гэвч 2, 3 удаа Өийг барьж аваад байж байтал мултраад эхнэрээ очиж дахиад үснээс нь зулгаагаад цохиж зодоод байсан. Ийм байдалтай байж байхад цагдаа нар ирээд Өийг аваад явсан. Ргийн сэтгэл санааны байдал байнга шаналаад л юм бодож байгаа юм шиг л байдаг болсон. Заримдаа би ингэж амьдрахаар амиа хорлодог юм уу гэж хүртэл надад хэлж байсан би тухай бүрт нь тайтгаруулаад хүүхдүүдээ бодоод амьдрах хэрэгтэй гэж хэлдэг байсан…гэх мэдүүлэг /хх-ийн 47-50 хуу/  

Гэрч Л.Оын өгсөн: ...2011 оны 08 дугаар сарын сүүлээр сэрүүн орчихсон байсан санагдаж байна. Архангай аймгийн Цэнхэр сумын Ар хүйтэн гэх газарт очиж охин Рг авмаар байна гэж миний үеэл Э надаас гуйсан. Тэгээд би Этэй хамт Ар хүйтэн гэх газар руу өөрийн 11-ОЗ УБЧ улсын дугаартай королла маркийн автомашинаар явсан. Тухайн газар нь сумын төвөөс ойролцоогоор 13-15 орчим км байх шиг байсан. Цэнхэр сумын Ар хүйтэн гэх газар үеэл дүү Ргийнд нар жаргах үеэр очсон санагдаж байна. Очиход Р нялх өлгийтэй хүүхэдтэйгээ ганц ортойгоо гэр нь байхгүй хүүхэдтэйгээ гадаа байсан. Нөхөр гэх Ө нь гэрээ нүүлгээд аваад явсан сурагтай байсан тэндээ удаагүй Рг дагуулаад шууд сумын төв рүү яваад Эийнд буулгасан…гэх мэдүүлэг /хх-ийн 51 хуу/  

Гэрч Д.Н өгсөн: ... манайхтай хамт айл саахалт байхад хоорондоо хэрэлдэж зодоон цохион хийлээ гэж сонсогддог байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 52-53  хуу/, зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Аймгийн Прокурорын газраас М.Өийн үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.7 дугаар зүйлийн 2.1 дахь хэсэгт заасан гэр бүлийн хамаарал бүхий хүнийг байнга зодсон, гэмт хэргийг жирэмсэн эмэгтэй хүүхдийн эсрэг үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй хэргийн зүйлчлэл зөв байна.  

 

Монгол Улсын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад  эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарахаар заасан байх бөгөөд уг хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1 дэх заалтад “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж заажээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн бол яллагдагчаар татаж болохгүй гэж мөн хуулийн 1.2-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг нэг жилээс дээш, дээд хэмжээг найман жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээг нэг жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн бол яллагдагчаар татаж болохгүй гэж тус тус хуульчилсан байна. 

 Иймд шүүгдэгч М.Ө нь өөрийн эхнэр Д.Рг Архангай аймгийн Цэнхэр сумын Цэцэрлэг багийн Ар хүйтэн гэх газар 2011 оны 08 дугаар сард цээжин тус газарт нь сандлаар цохиж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх үйлдэл нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.  Харин 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын Тамир баг, Наадмын дэнж гэх газар хохирогч Д.Рг үсдэж толгойн тус газар нь өшиглөж зодсон үйлдэлдээ Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 180 дугаартай шийтгэвэрээр М.Өт 8 хоногийн баривчлах шийтгэл оногдуулсан байна. 

Иймд шүүгдэгч М.Өийг өөрийн эхнэр Д.Рг 2014 оны 05 дугаар сар орчимд Цэнхэр сумын нутаг дэвсгэр Хөх овоо гэх газар жирэмсэн байхад нь үснээс нь зулгааж, толгой цээж тус газарт нь өшиглөсөн, мөн охин Э.Шийг 2017 оны 07 дугаар сард Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан баг, Борт гэх газар модоор нуруун тус газарт нь цохиж 2018 оны 12 дугаар сард  Архангай аймгийн Цэнхэр сумын Тамир баг, Наадмын дэнж гэх хороололд хэвлийн тус газарт нь өшиглөж зодсон, 2018 оны 05 дугаар сард өөрийн эхнэр Д.Рг Архангай аймгийн Цэнхэр сумын төвд зүүн гарын чигчий хурууг хугалж, чулуугаар нуруун тус газарт нь цохисон, 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын Тамир баг, Наадмын дэнж гэх газар гутлаар цээжин тус газар нь 3-4 удаа цохисон, 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын Тамир баг, Наадмын дэнж гэх газар модоор цээжин тус газарт нь цохиж тус тус зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхэд жирэмсэн эмэгтэйн эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэв. 

 

Шүүгдэгч М.Ө нь  тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч М.Ө нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. 

 

Шүүгдэгч М.Өт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасан байх тул хохирогч Д.Р шүүхийн хэлэлцүүлэгт хамт амьдарч байгаа бид эвлэрсэн гэх мэдүүлэг, шүүгдэгч М.Ө гэмт хэрэг үйлдсэнээ зөвшөөрсөн тул хорих ял оногдуулахгүй тэнсэх боломжтой гэж үзлээ. 

 

Насанд хүрээгүй хохирогч Э.Ш нь мэдүүлэг өгөхдөө “...гомдолтой байна хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү...гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 хуу/, хохирогч Д.Р нь мэдүүлэг өгөхдөө болон хавтаст хэргийн материал танилцуулах үед “хэргийг хурдан шийдэж өгнө үү, хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү, тусдаа амьдарч байгаа болохоор одоо хэрүүл маргаан гэсэн юм байхгүй, гомдолгүй, дахин цагдаагийн байгууллагад ийм асуудлаар гомдол гаргахгүй” гэж  /хх-ийн 56 хуу, 133 хуу/ дурдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

                                            

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ж овгийн М Ө гэр бүлийн хамаарал бүхий хүнийг байнга зодсон, гэмт хэргийг жирэмсэн эмэгтэй, хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Өт оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ө нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурдсугай. 

 

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авагдсан тэнссэн хугацаанд шүүгдэгч М.Өт хяналт тавьж ажиллахыг Архангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Өт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ө нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.  

 

9. Тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Өт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

                                                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Б.ОТГОНЦЭЦЭГ