| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2019/1287/Э |
| Дугаар | 389 |
| Огноо | 2020-03-05 |
| Зүйл хэсэг | 11.7.1.1., |
| Улсын яллагч | Б.Уранцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 389
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Элбэгзаяа,
Улсын яллагч Б.Уранцэцэг,
Шүүгдэгч Я.Э нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Я.Э холбогдох эрүүгийн 2006 00212 0310 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1972 оны 7 дугаар сарын 6-ны өдөр Завхан аймагт төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Баянзүрх дүүргийн тоотод оршин суухбүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар , Я.Э .
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Я.Э нь 2018 оны 2 дугаар сарын 24-ний өдөр мөн 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрүүдэд Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутагт Харуул-Алтай хотхоны 104-72 тоотод эхнэр Л.Энхжаргалыг зодсон үйлдэл тус бүрдээ зөрчлийн шийтгэл авагдаж байсан бөгөөд 2020 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр мөн өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр Л.Энхжаргалыг зодсон гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Я.Э мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй...Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас 3өрчлийн талаар гараар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-2/, хохирогч Л.Энхжаргалын өгсөн мэдүүлэг /хх-5-7/, гэрч А.Пүрэвдоржийн өгсөн мэдүүлэг /хх-12-13/, Я.Э гэрчээр, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-9-10, 44-46/, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 325 дугаартай шийтгэвэр /хх-25-26/, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 209/ЗШ/959 дугаартай шийтгэвэр /хх-27-28/, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 307 дугаартай шийтгэвэр /хх-29-30/, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 1375 дугаартай шийтгэвэр /хх-31-32/, хохирогч Л.Энхжаргалын аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-14/, гэр бүлийн хүчирхийлэлийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-15-19/, Я.Э эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-24/, хохирогч Л.Энхжаргал, яллагдагч Я.Э нараас гаргасан "гомдол саналгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай" хүсэлт /хх-52-53/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Я.Э нь 2018 оны 2 дугаар сарын 24-ний өдөр мөн 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрүүдэд Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутагт Харуул-Алтай хотхоны 104-72 тоотод эхнэр Л.Энхжаргалыг зодсон үйлдэл тус бүрдээ зөрчлийн шийтгэл авагдаж байсан бөгөөд 2020 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр мөн өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр Л.Энхжаргалыг зодсон гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Л.Энхжаргалын өгсөн: “Би Я.Эрдэнэдэлгэртэй нэг гэрт хамт амьдраад 25-26 жил болж байна. Дундаасаа 20-27 насны хоёр охинтой. Албан ёсны гэр бүлийн баталгаатай. Одоо нөхөр бид хоёр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Харуул алтай хотхоны 104-72 тоотод хамт амьдарч байна. Я.Э нь сардаа 1-2 удаа архи уудаг. Заримдаа нэг уухаараа 2-3 хоног дарааллаж уудаг. Архи уусан үедээ зан араншин нь өөрчлөгдөж муухай авирлаж надад агсам согтуу тавьдаг. Архи уусан үедээ гар хүрч байсан”./хх-5-7/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Пүрэвдоржийн өгсөн: “2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн өнөөдрийн хүртэл Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны хэсгийн байцаагчийн ажил хийж байна. Янжмаагийн Эрдэнэдэлгэр нь 8 дугаар хорооны гэр бүрийн хүчирхийлэл үйлдэгчийн судалгаанд бүртгэлтэй байсан. Я.Э нь 2020 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох Л.Энхжаргалд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ агсам согтуу тавьж, хэл амаар доромжилж цохиж зодсон. Я.Э нь шүүхээр орж захиргааны журмаар 4-5 удаа баривчлагдаж байсан.” /хх-12-13/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд Я.Э гэрчээр, яллагдагчаар өгсөн: “Л.Энхжаргал бид хоёр нэг гэрт амьдраад 27 жил болж байна. Дундаасаа 19-27 насны 2 охинтой. Албан ёсны гэр бүлийн баталгаа байгаа. Би 10-аад жил архи ууж байна. Өмнө нь залуудаа архи ууддаггүй байсан. 1-2 сардаа ганц нэг удаа уудаг. Нэг уухаараа 1-2 хоног үргэлжилдэг. Би архи уусан үедээ амархан тасарчихдаг. Өөрийн мэдэлгүй согтуу байхдаа эхнэртээ ганц нэг удаа гар хүрч байсан. Гэхдээ санаатай цохиж зодож байгаагүй. Гэр орныхоо эд зүйлийг зарч архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаагүй. Намайг архи уучихсан байж байхад эхнэр уулаж хэрүүл болдог. Тухайн хэрүүл маргаанаас болж эхнэртээ гар хүрэх шалтгаан болдог. 2020 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр би архи уугаад гэрийнхээ хаалгыг түгжээд унтчихсан байсан. Нэг сэрэхэд эхнэр гэрийн хаалга нүдэж байсан. Би босоод хаалгыг тайлахад эхнэр “би өчнөө удаан энэ хаалгыг нүдэж зогслоо” гэж над руу уурлаж орилж хашгирсан. Би согтуу байсан болохоор эхнэртэй хэрэлдэж нуруу юм уу бөгс рүү нь нэг удаа өшиглөсөн.”
Мөн “Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ амархан тасарчихдаг юм. Тэгээд өөрийн мэдэлгүй эхнэртээ гар хүрсэн. Би 2017 онд 3 удаа, 2018 онд 1 удаа, 2019 онд 1 удаа шүүхээр орж захиргааны журмаар баривчлагдаж байсан. Би эхнэр Л.Энхжаргалд санаатай гар хүрдэггүй. Гэр орны жиижг сажиг хэрүүлээс болж гар хүрэх шалтгаан болдог. Тухайн өдөр би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Харин эхнэр ажлаа тарж ирээд надтай хэрүүл маргаан үүсгэсэн. Улмаар би уураа барьж дийлэлгүй эхнэрийн нуруу хэсэгт нь нэг удаа өшиглөсөн.” /хх-9-10, 44-46/ гэх мэдүүлэг,
3өрчлийн талаар гараар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-2/,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 325 дугаартай шийтгэвэр /хх-25-26/,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 209/ЗШ/959 дугаартай шийтгэвэр /хх-27-28/,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 307 дугаартай шийтгэвэр /хх-29-30/,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 1375 дугаартай шийтгэвэр /хх-31-32/,
Хохирогч Л.Энхжаргалын аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-14/,
Гэр бүлийн хүчирхийлэлийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-15-19/,
Я.Э эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-24/,
Хохирогч Л.Энхжаргал, яллагдагч Я.Э нараас гаргасан "гомдол саналгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай" хүсэлт: “Миний нөхөр болох Я.Э нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан. Миний бие Энхжаргал нь эвлэрсэн. Нөхөр Я.Э нь гэмт хэрэг үйлдэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул хэргийг нь хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү. Миний биед зодож цохиж гэмтэл учруулаагүй тул гомдолгүй. Өөрөө ахиж зодож цохиж эрх чөлөөнд чинь халдах үйлдэл гаргахгүй гэсэн ам мөгчиг өгсөн тул энэ байдлыг нь харгалзан ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү.”
“Я.Э би гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан. Би эхнэр Энхжаргалтай эвлэрсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү. Би ах удаа гэмт хэрэг үйлдсэн. Дахин эхнэр Энхжаргалыг зодох эрх чөлөөнд нь халдах үйлдэл хийхгүй. Энэ байдлыг харгалзаж ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү.” /хх-52-53/ гэх хүсэлт зэрэг болно.
Иймд шүүгдэгч Я.Э гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг болох нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 325 дугаартай шийтгэвэр, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 209/ЗШ/959 дугаартай шийтгэвэр, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 307 дугаартай шийтгэвэр, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 1375 дугаартай шийтгэвэр, хохирогч Л.Энхжаргалын аюулын зэргийн үнэлгээний маягт, гэр бүлийн хүчирхийлэлийн нөхцөл байдлын үнэлгээний маягтаар тогтоогдож байх ба Я.Э нь 2018 оны 2 дугаар сарын 24-ний өдөр мөн 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрүүдэд Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутагт Харуул-Алтай хотхоны 104-72 тоотод эхнэр Л.Энхжаргалыг зодсон үйлдэл тус бүрдээ зөрчлийн шийтгэл авагдаж байсан бөгөөд 2020 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр мөн өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр Л.Энхжаргалыг зодсон гэмт хэрэг үйлдсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдал, гэр бүлийн ашиг сонирхолд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Я.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч Я.Э “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр Л.Энхжаргалын эсрэг үйлдсэн” гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирогч Л.Энхжаргал нь гомдол саналгүй гэдгээ шүүхэд илэрхийлсэн байх тул үүнийг шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцсон бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүх хялбаршуулсан журмаар Я.Э холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд буюу түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж уг ялыг тэнсэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Я.Э нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг үйлдсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Я.Э Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, хяналт тогтоохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар Я.Э нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдсугай.
4. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Я.Э нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Я.Э урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Я.Э урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС