Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 6620

 

2016 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 101/ШШ2016/06620

У*******

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: У*******, Хан Уул дүүрэг,*******,*******,*******,*******-ийн гаргасан,

 

Хариуцагч: У*******,*******,*******,,-д холбогдох,

 

9,240,000.00 төгрөг гаргуулах иргэний хэргийг .

 

ؿ : Нэхэмжлэгч , хариуцагчН Б.Ундрах нар .

 

:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Миний бие 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр иргэнод 6,000,000.00 төгрөгийн зээлдүүлсэн.

 

Энэхүү Зээлийн гэрээний дагуу зээлийг нийт 15 хоногийн хугацаатай, 4 хувийн хүүтэй зээлсэн бөгөөд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцсон.

 

Гэвч хариуцагч өнөөдрийг хүртлэх хугацаанд үндсэн зээл, хүүг төлөөгүй байх тул хариуцагчаас үндсэн зээл 6,000,000.00 төгрөг, хүү 240,000.00 төгрөг, алданги 3,000,000.00 төгрөг, нийт 9,240,000.00 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү.

 

Энэхүү зээлийг анх олгохдоо хариуцагчийн эгч манай компанид өртэй байсныг миний зүгээс төлж, түүний ,,, тоот хаягт байрлах 306 м,кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг барьцаанаас чөлөөлж, энэхүү Зээлийн гэрээнд барьцаалсан.

 

Иймд, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах талаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү гэв.

 

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Миний бие тухайн зээлийг бодитоор хүлээж аваагүй, эгч 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр нотариат дээр очоод тэй гэрээ байгуулчих, зээлийг би хариуцах болно гэхээр нь уг гэрээг байгуулсан.

 

нэхэмжлэгч гийн компанид төлөх зээлтэй байсан, энэхүү зээлийг нэхэмжлэгч тал төлж, барьцаа хөрөнгийг чөлөөлж, өөрийн нэр дээр барьцаалсан.

 

6,000,000.00 төгрөгийг гийн бусдад төлөх зээлийг төлж барагдуулсан учраас надад өгсөн гэж үзэхгүй юм.

 

Иймд, би тус нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын гаргасан тайлбарыг шинжлэн судлаад

 

:

 

Нэхэмжлэгч хариуцагчод холбогдуулан 9,240,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь үл хүлээн зөвшөөрч, татгалзаж байна.

 

Энэхүү нэхэмжлэлтэй хэрэгт шүүхээс 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийг хувийг гардуулж, зохигчдод Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг танилцуулсан байна.

 

Шүүхээс хэрэгт цугларсан баримт болоод шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь хариуцагчтой 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Зээлийн гэрээ байгуулж, 6,000,000.00 төгрөгийг зээлдүүлэхээр болжээ.

 

Талууд уг Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар иргэн гийн өмчлөлийн тоот дугаартай, ,,, тоот хаягт байрлах 306 м,кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан байна.

 

Зохигчдын хооронд байгуулсан Зээлийн гэрээ ёсоор хариуцагч 6,000,000.00 төгрөгийг 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 15 хоногийн хугацаанд 4 хувийн хүүтэй зээлж, улмаар тус өдөр буцаан төлөх үүрэг хүлээсэн байх агаад үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасны дагуу алданги төлөхөөр тохирчээ.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж мөн 282 дугаар зүйлийн 282.4 Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус заажээ.

 

Өөрөөр хэлбэл, талуудын хооронд ийнхүү Зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан болон зээл өгөх, авах талаар харилцан тохиролцоо байсан хэдий ч мөнгө буюу эд хөрөнгийг бодитоор шилжүүлээгүй тохиолдолд Зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй юм.

 

Иргэний хуулийн 196 дугаар зүйлд талуудын хооронд гэрээ байгуулагдсан тооцох үндэслэлийн талаар зохицуулсан ба 196.1.1-д эд хөрөнгө шилжүүснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүснээр гэрээ байгуулагдсанд тооцно гэжээ.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан Зээлийн гэрээний харилцаа үүсэх гол шаардлага нь гэрээгээр тохиролцсон мөнгө болон бусад төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг шилжүүлсэн байхыг шаарддаг.

 

Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзвэл зээлдүүлэгч нь зээлдэгчод 6,000,000.00 төгрөгийг бодитоор өгөөгүй, харин түүний эгч гийн бусдад төлөх ёстой байсан өрийг төлж, барьцаа хөрөнгийг чөлөөлсөн, энэ үйл баримтын талаар байна.

 

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх тухай заасан ба тус хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид эсхүл хууль, гэрээ буюу шүүхийн шийдвэрт заасан этгээдэд хүлээлгэн өгснөөр үүрэг гүйцэтгэгдсэнд тооцох юм.

 

Өөрөөр хэлбэл, зээлдүүлэгч нь 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан Зээлийн гэрээгээр 6,000,000.00 төгрөгийг зээлдэгчын өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээж, ийнхүү тэрээр зээлийг түүнд эсхүл түүний зөвшөөрснөөр бусад этгээдэд шилжүүлсэн тохиолдолд тэдгээрийн хооронд Зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

 

Гэвч зээлдүүлэгч 6,000,000.00 төгрөгийг зээлдэгчод хүлээлгэн өгөөгүй, харин иргэн тай харилцан тохиролцож, түүний бусдад төлөх өрийг төлсөн, энэхүү бусдын зээлийг төлсөн нь хариуцагчын хүсэл зориг байгаагүй, түүний ашиг сонирхлын төлөө хийсэн үйлдэл биш байх тул зохигчдын хооронд Зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэхгүй юм.

 

Иймд, нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан Зээлийн гэрээний харилцаа үүсээгүй тул зээлийг буцаан шаардах эрхгүй болно.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар талууд зээлийг хүүтэй байхаар тохиролцож болох ба зээлийн хүү нь зээлийг ашигласан хугацаанд гэрээнд заасан хэмжээгээр тооцсон зээлдэгчийн хариу төлбөр буюу зээлийн үнэ юм.

 

Өөрөөр хэлбэл, зээлдэгчийн зүгээс зээлийг хүлээн авч ашигласнаар зээлдүүлэгч талд тохиролцсон хүүг төлөх үүрэг хүлээх ба нэгэнт зохигчид зээлийг бодитой өгч, аваагүй буюу нь зээлийг авч ашиглаагүй, тэдгээрийн хооронд Зээлийн гэрээний харилцаа үүсээгүй учраас зээлийн хүүг түүнээс шаардах эрхгүй.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-д Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ, мөн 232.4-д Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж тус тус заасан.

 

Энэ нь, зээлдэгч нь зээлийг буцаан төлөх үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй эсхүл зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд зээлдүүлэгч д гэрээнд заасан хариуцлага болох алдангийг төлөх үүрэг хүлээн гэсэн үг.

 

Гэвч алданги шаардах зээлдүүлэгчийн эрх нь зээлдэгчийн зүгээс үүргээ биелүүлээгүйтэй шууд холбоотой байх бөгөөд зээлдэгч нь 6,000,000.00 төгрөгийн зээлийг хүлээн аваагүй учраас түүнд зээлийг буцаан төлөх үүрэг байхгүй, зээлийг буцаан төлөх үүрэг үүсээгүй.

 

Өөрөөр хэлбэл, алданги нь Иргэний хуулийн 87 дугаар зүйлд зааснаар үндсэн зээлтэй салшгүй холбоотой, түүнгүйгээр бие даан хэрэгжиж үл чадах эрх бөгөөд нэгэнт талуудын хооронд үндсэн Зээлийн харилцаа үүсээгүй учраас алдангийн талаарх тохиролцоо мөн адил үүсээгүй болно.

 

Иймд, нэхэмжлэгч гээс гаргасан 3,000,000.00 төгрөгийн алданги нэхэмжилсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Ийнхүү шүүхээс дээр дурьдсныг тус тус үндэслэн нэхэмжлэгч гийн гаргасан хариуцагчод холбогдох 9,240,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг нь бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.  Иргэний хуулийн 281 зүйлийн 281.1-д зааснаа гийн гаргасан хариуцагчод холбогдох 9,240,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг нь бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 56.160 60.1, эмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 163,000.00 төгрөг төсөвт хэвээр сүгэй.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй.

 

 

 

د Б.МАНДАЛБАЯР