| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 131/2016/0724/И |
| Дугаар | 131/ШШ2016/00695 |
| Огноо | 2016-10-27 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 27 өдөр
Дугаар 131/ШШ2016/00695
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* хүсэлттэй хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2016 оны 10 сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар ******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Баянхонгор сумын ******* итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Сум хөгжүүлэх сангийн зээлдэгч *******ын ******* нь 2013 оны 07 сард 1000000 төгрөгийн зээлийг 3 жилийн хугацаатай зээлсэн бөгөөд 2016 оны 07 сарын 03-ны гэрээний хугацаа дуусгавар болсон. Гэрээний хугацаанд зээлийн төлөлт хийгээгүй. Баянхонгор аймгийн Шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид 2016 оны 08 сарын 22-ны өдөр өргөдөл гаргасан боловч эюлэрүүлэн зуучлагчийн дуудсан хугацаанд ирээгүй, Улаанбаатар хотын ******* дүүрэгт байна гэсэн тайлбар өгсөн бөгөөд түүний дугаар утас холбогдох боломжгүй байна. Иргэний үнэмлэхний хаяг ******* хашааг зарсан, шидэт зүү хоршооны байранд ажлын байртай гэх боловч тус газраа ажиллахгүй байгаа. Иймд Б.*******ыг эрэн сурвалжилж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар итгэмжлэл, Б.*******ын иргэний үнэмлэхний хуулбар, Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээний хуулбар, хүсэлт гаргагчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Баянхонгор сумын ******* нь Б.*******ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.
Б.******* нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* тоотод оршин суудаг байсан, одоо Улаанбаатар хотын ******* дүүрэгт амьдарч байгаа гэх боловч хаана оршин сууж байгаа нь мэдэгдэхгүй, хаяг тодорхойгүй байх тул түүнийг эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг тус аймгийн Цагдаагийн газарт даалгах үндэслэлтэй гэж үзнэ.
Хүсэлт гаргагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар регистрийн дугаартай, овогт *******ын *******ыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар овогт *******ын *******ыг эрэн сурвалжлах, оршин байгаа газрыг олж тогтоох ажиллагаа гүйцэтгэхийг Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар уг нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Л.НАРАНГЭРЭЛ