| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2020/0050/э |
| Дугаар | 52 |
| Огноо | 2020-02-07 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | С.Сугар |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 52
Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир
Улсын яллагч С.Сугар
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Зулаа
Шүүгдэгч Ч.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Бд холбогдох эрүүгийн 1930002980018 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.
Монгол Улсын иргэн, 1968 оны 12 дугаар сарын 26-нд өдөр төрсөн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Дөрвөлж ОНӨҮГазарт ус зөөврийн жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багт оршин суух, ял шийтгэлгүй, Ч.Б.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Ч.Б нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 08 дугаар багийн нутаг “Хамрын худаг” гэх газарт Ж.Дгийн итгэмжлэн хариуцуулсан малаас 1 тооны адууг 2019 оны 04 дүгээр сарын 10-ны үед завшиж 1,000,000 төгрөгийн хохирол учирсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Ч.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би анх шаргал үрээг азарга тавих зорилгоор хүнээс адуугаар сольж авч байсан. Тэгээд уяана гэж тэжээж байгаад 2017 онд алдаж байсан. Алдсанаас хойш сураг гарахгүй, олж чадахгүй байж байгаад 2019 онд олж авсан. Тэгээд энэ үрээгээ тогтоож чадахгүй, алдчих юм байна гэж бодоод хэрэглэчихсэн юм. Тэр үед бэр гуйх ажилтай, мөнгөний хэрэг болоод байсан.
Хохирогч Ж.Д нь миний төрсөн ээж юм. 1990 оноос хойш түүний малыг нь маллаж байгаа, малыг захиран зарцуулах эрх байгаагүй. Хохирлд 700.000 төгрөг төлчихөөд байгаа. Би хөлс нэхэж байгаагүй. Өөрийнхөө малыг маллаж байгаа гэж боддог.Би хэлэхгүйгээр авсандаа гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү...гэв.
- Яллагдагч Ч.Бгийн: Би тэр адууг азарга тавина гэж хэлээд 2017 оны хавар хүнээс ижил насны үрээгээр нь сольж авч үлдсэн юм. Тэгээд уях гээд тэжээж байгаад 2018 оны 05 сарын сард алдсан. Түүнээс хойш жил гаран хугацаа өнгөрсний дараа би сургийг нь гаргаад 2019 оны 03 дугаар сарын сүүлээр алдсан үрээгээ оллоо гээд би цагаан өнгийн 2956 УБӨ дугаартай портероор очиж авч ирээд аймагт байдаг бойны газар өгч бойлуулаад 940.000 төгрөг авсан. Би маллаж байсан. Өөрийн эзэмшлийнх л гэж боддог байсан. Би өөрийн адуу гэж андуурч явсан. Тухайн үед надад мөнгөний хэрэг гарсан. Удахгүй хохиролгүй болгоно” гэх мэдүүлэг /хх-ийн 55-56/
- Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.Дгийн: 2018 оны 07 дугаар сард манай малчин Ч.Б гэгч манай адууг алдаад олж өгөлгүй алга болсон, олж өгнө гэж ав пизда минь” гэхээр нь малаа авъя гэж хэлээд миний гэсэн юмыг үлдээгээрэй гэж хэлчихээд 2018 оны 07 дугаар сард хүлээж авахад Ч.Бгийн унаж байсан шаргал адуу байхгүй байсан. Мөн олон мал дутуу байсан. Хязаалан насны шаргал засаатай дээшээ харсан саран тамгатай адуу. Тэр адууг эзэмших эрх байхгүй. Ер нь бол олон удаа уучилж байсан. Энэ удаа үнэхээр гомдолтой байна. Миний хохирол 1.000.000 төгрөгийг барагдуулмаар байна...гэх мэдүүлэг /хх-ийн 10-13/,
-Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн Засаг даргын 8/1085 дугаар тодорхойлолт /хх-ийн 32/
- Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн Засаг даргын 8/633 дугаар тодорхойлолт /хх-ийн 33/
- Гэрч Ч.Лын: 2019 оны 04 дүгээр сард намайг хониндоо явж байхад “ахдаа энэ шаргал хязааланг бариад өг” гээд Батхүү, Пүүжээ гэх нэг залуугийн хамт цагаан портертой ирсэн. Тэгэхээр нь би Ганзориг ахын адуунаас барьж өгсөн. Надад өөрийгөө хэлэхдээ энэ адууны эзэн гэж хэлээд аваад явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 18/,
- Гэрч Э.Пийн: Би нэг айлаас даага авах ажилтай явж байхад Батхүү ах таараад ээжийн шаргалыг ачаад ирье гэхээр нь би дагаж яваад ачиж ирсэн. Тэгээд би аймгийн төв оролгүй хөдөө гэртээ буюу Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр Хамрын худаг гэх газарт буугаад үлдсэн. Хамар халзан цагаан шаргал, хавчиг адуу байсан, дээшээ харсан дан саран тамгатай... гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/,
- Гэрч Л.Сын: Ч.Б намайг өөрийн шаргал адуугаа миний ухаа адуугаар сольчих гэхээр нь би зөвшөөрөөд сольсон. Батхүүгээс тухайн үед би ухаа адууг сольж авахдаа Дулмаа гэдэг хүний адуугаар сольж авч байна гэж бодож сольсон. Дээшээ харсан саран тамгатай шаргал зүсмийн үрээ байсан. Батхүү нь манай эхнэрийн төрсөн ах...гэх мэдүүлэг /хх-ийн 17/,
- Гэрч С.Эын: Энэ оны 03 дугаар сарын сүүл 4 дүгээр сарын эхээр надад хэлсэн. Тэгэхээр нь би хадам Ж.Дд хэлэхэд “би Г.Ганзоригтой чинь нэг уулзана” гээд яваад уулзаж чадаагүй гэсэн шалтгаан нь нөгөө Ганзориг нь хот яваад уулзаж чадаагүй гэсэн, тэгж явсаар байгаад сүүлдээ танай байгууллагад гомдол гаргасан. Дээшээ харсан саран тамгатай, цагаан үрээ байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 24/
- Гэрч Н.Эын:Ч.Б нь манай төрсөн эгч Дулмаагаас төрсөн бөгөөд Чулуун гэдэг хүнд өргүүлсэн юм. Ч.Б нь багаасаа манай ээж Нансалмаа дээр өссөн. Ах эгч болон бусад хүмүүс их тусархуу ханддаг элгэмсэг хүн байгаа юм. Залуу байхдаа жаахан архи амсдаг байсан сүүлийн хэдэн жил архи уугаагүй томоотой хүн...” гэх мэдүүлэг /хх-ийн 25/
- Гэрч Д.Бийн: Ч.Бтэй 1991 онд гэр бүл болж өдийг хүртэл нэг хүүгийн хамт амьдарч байна. Манай нөхөр Ч.Б нь хүний төлөө явдаг хүн юм.Аль чадхаараа бусдад тусладаг. Болж өгвөл тухайн хүнд байхгүй юм аа байлгах гэж үздэг шаргуу зүтгэлтэй хүн. Өдий хүртэл бид хоёрын дунд маргаан гарч байгаагүй нь манай нөхрийг ямар хүн гэдгийг хэлэх байх...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/
- Сүхбаатар аймгийн Халзан суман дахь эд зүйлийн үнэлгээ: нас гүйцсэн 6 настай бүдүүн морь, үнэ 700.000 төгрөг гэжээ /хх-ийн 42/
- Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 44/
- Мал эмнэлгийн ариун цэврийн үйлчилгээний төлбөрийн хуудас /хх-ийн 45/
- Мал эмнэлэг-ариун цэврийн гарал үүслийн гэрчилгээ /хх-ийн 45/
- Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн Засаг даргын 8/663 дугаар тодорхойлолт /хх-ийн 34/
-Ч.Бгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 35/
-Ч.Бгийн оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 36/
-Ч.Бгийн гэрлэлтийн лавлагаа /хх-ийн 37/
-Ч.Бгийн Эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 38/
-Ч.Бгийн Малын А данс /хх-ийн 39-41/
- Ч.Бгийн Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 28/
- Ч.Бгийн 105/000460 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа
- Ч.Бгээс, хохирогч Ж.Дд 700.000 төгрөг шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримт,
- Сүхбаатар аймгийн Дөрвөлж ОНӨ ХХК-ийн 2020.02.06-ны өдрийн 5/47 дугаартай тодорхойлолт зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ч.Б нь 2019 оны 04 дүгээр сарын 10-ны үед Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 08 дугаар багийн нутаг “Хамрын худаг” гэх газарт өөрийн маллаж байсан Ж.Дгийн итгэмжлэн хариуцуулсан малаас дээшээ харсан саран тамгатай, шаргал зүсмийн, их насны нэг адууг завшиж 1,000,000 төгрөгийн хохирол учирсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Ч.Бгийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн “ Би анх шаргал үрээг азарга тавих зорилгоор хүнээс адуугаар сольж авч байсан. Тэгээд уяана гэж тэжээж байгаад 2017 онд алдаж байсан. Алдсанаас хойш сураг гарахгүй, олж чадахгүй байж байгаад 2019 онд олж авсан. Тэгээд энэ үрээгээ тогтоож чадахгүй, алдчих юм байна гэж бодоод хэрэглэчихсэн юм. Тэр үед бэр гуйх ажилтай, мөнгөний хэрэг болоод байсан. Хохирогч Ж.Д нь миний төрсөн ээж юм. 1990 оноос хойш түүний малыг нь маллаж байгаа, малыг захиран зарцуулах эрх байгаагүй. Хохирлд 700.000 төгрөг төлчихөөд байгаа.Би хэлэхгүйгээр авсандаа гэмшиж байна ” гэх,
хохирогч Ж.Дгийн “ 2018 оны 07 дугаар сард манай малчин Ч.Б гэгч манай адууг алдаад олж өгөлгүй алга болсон, олж өгнө гэж ав пизда минь” гэхээр нь малаа авъя гэж хэлээд миний гэсэн юмыг үлдээгээрэй гэж хэлчихээд 2018 оны 07 дугаар сард хүлээж авахад Ч.Бгийн унаж байсан шаргал адуу байхгүй байсан. Хязаалан насны шаргал засаатай дээшээ харсан саран тамгатай адуу. Тэр адууг эзэмших эрх байхгүй. Миний хохирол 1.000.000 төгрөгийг барагдуулмаар байна...” гэх
гэрч Ч.Лын “2019 оны 04 дүгээр сард намайг хониндоо явж байхад “ахдаа энэ шаргал хязааланг бариад өг” гээд Батхүү, Пүүжээ гэх нэг залуугийн хамт цагаан портертой ирсэн. Тэгэхээр нь би Ганзориг ахын адуунаас барьж өгсөн. Надад өөрийгөө хэлэхдээ энэ адууны эзэн гэж хэлээд аваад явсан... гэх,
гэрч Э.Пийн “Би нэг айлаас даага авах ажилтай явж байхад Батхүү ах таараад ээжийн шаргалыг ачаад ирье гэхээр нь би дагаж яваад ачиж ирсэн. Хамар халзан цагаан шаргал, хавчиг адуу байсан, дээшээ харсан дан саран тамгатай” гэх,
гэрч Л.Сын “...Ч.Б намайг өөрийн шаргал адуугаа миний ухаа адуугаар сольчих гэхээр нь би зөвшөөрөөд сольсон. Батхүүгээс тухайн үед би ухаа адууг сольж авахдаа Дулмаа гэдэг хүний адуугаар сольж авч байна гэж бодож сольсон. Дээшээ харсан саран тамгатай шаргал зүсмийн үрээ байсан. Батхүү нь манай эхнэрийн төрсөн ах” гэх,
гэрч С.Эын “.Энэ оны 03 дугаар сарын сүүл 4 дүгээр сарын эхээр надад хэлсэн. Тэгэхээр нь би хадам Ж.Дд хэлэхэд “би Г.Ганзоригтой чинь нэг уулзана” гээд яваад уулзаж чадаагүй гэсэн шалтгаан нь нөгөө Ганзориг нь хот яваад уулзаж чадаагүй гэсэн, тэгж явсаар байгаад сүүлдээ танай байгууллагад гомдол гаргасан. Дээшээ харсан саран тамгатай, цагаан үрээ байсан” гэх мэдүүлгүүд,
Сүхбаатар аймгийн Халзан сумын үнэлгээний комиссын “ Нас гүйцсэн бүдүүн морь/тарган 6 настай/ - 700.000 төгрөг ” гэх үнэлгээ зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Дээрх баримтыг үндэслэвэл, шүүгдэгч Ч.Б нь өөрт нь итгэмжлэн хариуцуулан маллуулж байсан хохирогч Ж.Дгийн малаас нэг тооны адууг ашиг хонжоо олохоор зарж борлуулан завшсан үйл баримт хөдөлбөргүй нотлогдох бөгөөд шүүгдэгч нь гэмт хэргийг шунахай сэдэлтээр, гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ.
Тэрээр бусдын итгэмжлэн хариуцуулан эд хөрөнгийг эзэмшигч, өмчлөгчийн зөвгөөрөлгүйгээр авч болохгүйг буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа бусдын хөрөнгө болох адууг зарж борлуулан завшиж хохирогчийн өмчлөх эрхэд зориуд хохирол учруулжээ.
Шүүгдэгч Ч.Бгийн, хохирогч Ж.Дгийн нэг адууг авсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг буюу бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийн шинжийг бүрэн агуулах бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.
Ч.Б болон түүний өмгөөлөгчийн зүгээс гэм буруугийн талаар маргаагүй байна.
Хохирогч Ж.Дгийн нэг тооны адууг Сүхбаатар аймгийн Халзан сумын үнэлгээний комиссын Малын үнэлгээгээр ” Нас гүйцсэн бүдүүн морь/тарган 6 настай/ - 700.000 төгрөг ” гэж тогтоосон байх тул нотлох баримтаар тогтоогдсон энэ үнэлгээгээр хохирлыг тогтоох нь хуульд нийцнэ.
2020.02.07-ны өдрийн Шүүхийн мэдэгдэх хуудсанд хохирогч Ж.Д “Ч.Б надад 700.000 төгрөг шилжүүлсэн. Үлдэгдэл 300.000 төгрөгийг нэхэмжилнэ” гэх дурдсан нь нотлох баримтаар тогтоогдоогүй тул хохирогчийн дээрх 300.000 төгрөгийн нэхэмжлэлгүй хэрэгсэхгүй болгох нь зүйтэй болно.
Шүүгдэгч Ч.Б нь гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Дд учирсан 700.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн болох нь хэрэгт авагдсан Мөнгөн шилжүүлгийн баримтаар нотлогдох тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Ч.Бгийн гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан эдийн хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх хуулийн зохицуулалттай юм.
Шүүгдэгч Ч.Бгийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах, түүний үйлдсэн хэрэг нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан эдийн хохирлыг нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнсэхээр шийдвэрлэлээ.
Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “ Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэг заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно ” гэх зохицуулалтанд нийцэх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна ” гэх шударга ёсны зарчимд харшлахгүй болно.
Шүүх шүүгдэгчийн, хохирогчтой төрсөн эх, хүүхдийн харьцаатай, түүний малыг маллаж байсан, хохирлыг нөхөн төлсөн, гэм буруугаа ухамсарлаж байгаа зэрэг хувийн байдлыг үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан үүрэг хүлээлгэх, хязгаарлалт тогтоох шаардлагагүй гэж үзлээ.
Шүүгдэгч Ч.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдъя.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ч.Бг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бд хорих ял оногдуулахгүйгээр 8 /найман сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Шүүхийн шатанд ялтан Ч.Бд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
4. Шүүгдэгч Ч.Б энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч Ж.Дд учирсан 1 адууны үнэ 700.000 төгрөг нөхөн төлөгдсөн болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Ж.Дгийн 300.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН