Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 593

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ховд аймгийн ******* сумын ******* баг ******* ******* тоотод оршин суух, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт ******* *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн ******* сумын багт оршин суух, тоот регистрийн дугаартай, овогт гийн д холбогдох гэрлэлт цуцлуулах, эцэг тогтоолгох, тэтгэлэг гаргуулах, 6 үхэр, 6 ямаа гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч О.*******, хариуцагч Г., нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Г.тай 2013 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр гэрлэсэн ба гэрлэлтээ 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдөр батлуулан хамт амьдарч байгаад салсан. Г. нь гэр бүл болсноос хойш байнга архи ууж, цохиж, гэр бүлийн хүчирхийлэлд байнга автаж байсан. Жирэмсэн намайг олон удаа өвлийн хүйтнээр хөөж гаргаж байсан.

2016 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүйтэн хөлдүү газар гэр барьж өгөөд явсан. Би 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдөр төрөхөд намайг эргэж ирээгүй.

Хүүхдээ төрсний бүртгэлд бүртгүүлж, төрсний гэрчилгээ авах гэтэл Г. нь иргэний бүртгэл мэдээллийн ажилтанг гэрчилгээ гаргаж өгсөн байгаарай гэж дарамталдаг. Иймд хүүхдэдээ одоо болтол төрсний гэрчилгээ авч чадаагүй бөгөөд хүүхдэд улсаас олгодог 20,000 төгрөгийг авч чадахгүй байна.

Г. нь энэ хүүхдийг миний хүүхэд мөн бишийг нь тодруулж байж, өөрийн нэрээр гэрчилгээ авахуулна гэдгээс болж хүүхдийн эрх ашиг хөндөгдөж байна.

Иймд Г.аас гэрлэлтээ цуцлуулж, хүүхдэдээ хүүхдийн тэтгэлэг гаргуулах, дундын өмчлөлийн хөрөнгөөс хүүхэд болон өөрт ногдох хэсгийг гаргуулах хүсэлтэй байна гэв.    

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О.*******гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.д холбогдох гэрлэлт цуцлуулах, эцэг тогтоолгох, тэтгэлэг гаргуулах, 6 ямаа, 6 үхэр гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Зохигчид 2013 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр гэр бүл болж, 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдөр гэрлэлтээ батлуулж, тэдний дундаас 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдөр охин төрсөн болох нь гэрлэлтийн баталгааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчдын тайлбараар, 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдөр төрсөн охин нь Г.ын хүүхэд мөн болох нь 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 7020 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоогдож байна.

Гэрлэгчид нь 2016 оны 03 сарын 06-ны өдрөөс эхлэн тусдаа амьдарч байгаа, гэрлэлт цуцлах талаархарилцан зөвшөөрч тайлбар гаргасан зэргийг харгалзан үзэж Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч Г. нь охин г эх О.*******гийн асрамжид үлдээхийг хүлээн зөвшөөрч, хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрсөн болно.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба охин г эх О.*******гийн асрамжид үлдээсэн нь эцэг Г.ын Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд, мөн эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байх ёстой.

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй.

Нэхэмжлэгч О.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа анх гэр бүл болоход түүний төрөл садангаас өгсөн 33 ямаа, 6 үхрээс 6 ямаа, 6 үхрийг аваагүй тул үүнийг нэхэмжилж байна гэж,

харин хариуцагч Г. нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа О.******* нь анх гэр бүл болоход түүний төрөл садангаас 33 ямаа, 6 үхэр өгснийг үгүйсгээгүй бөгөөд О.*******гийн авга эгчид 2015 онд 3,000,000 төгрөг өгсөн. Үүнд О.*******гийн 6 ямаа, 6 үхрийг суутгаж байна гэж мэтгэлцлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар гэрлэхээс өмнө олж авсан эд хөрөнгө нь гэр бүлийн гишүүний хуваарьт эд хөрөнгөд хамаарна гэжээ.

Иймд нэхэмжлэгч О.*******г анх гэр бүл болоход түүний төрөл садангаас өгсөн 6 ямаа, 6 үхрийг хариуцагч Г.аас гаргуулан нэхэмжлэгч О.*******д олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна. Харин хариуцагч Г.ын маргаж буй 3,000,000 төгрөг нэхэмжлэгч О.*******д хамаарахгүй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч О.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.аас 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.*******д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар ******* овогт ******* *******, овогт гийн нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7, Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар овогт гийн ыг 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдөр төрсөн охин гийн эцэг мөн болохыг тогтоосугай.

3.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдөр төрсөн охин г эх О.*******гийн асрамжид үлдээсүгэй.

4.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдөр төрсөн охин г 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Г.аар тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх О.*******д даалгасугай.

5.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарласугай.

6.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д зааснаар хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь тэтгэлэг төлөгчийн сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдаж, амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээг өөрчлөгдөх бүрт хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд өөрчлөлт оруулж байхыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар хариуцагч Г.аас 6 ямаа, 6 үхрийг гаргуулан нэхэмжлэгч О.*******д олгосугай.

8.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч О.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.аас 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.*******д олгосугай.

9.Шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах О.Энхсаруулд даалгасугай.

10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА