Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 270

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Элбэгзаяа, 

улсын яллагч Н.Дуламсүрэн,

хохирогч М.Мөнхбат, түүний өмгөөлөгч М.Батмөнх,

шүүгдэгч Н.Н, түүний өмгөөлөгч М.Хандармаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Н-т холбогдох эрүүгийн 1906 07377 0120 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн Н.Н, 1983 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн Баян-Улаан суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Ээж хайрхан 5-83а тоотод оршин суух хаягтай, урьд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 847 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Хэнтий аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 184 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай,  улсаас авсан гавъяа шагналгүй,

Шүүгдэгч Н.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр гэр хорооллын гудманд иргэн М.Мөнхбатыг автомашинд сууж байхад нь нүүрэн тус газар нь 2 удаа өшиглөн, автомашинаас чирэн буулган хавирч унаган зодож, биед нь тарх доргилт, зүүн хацар, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн 1, 2 дугаар шүдний сулрал, буйланд цус хуралт, зүүн зулайн ар хэсгийн зөөлөн эдийн няцрал буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Н.Н шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй, урьд үнэн зөв мэдүүлэг өгсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байна.  гэв.

Хохирогч М.Мөнхбат шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би гомдолтой байна. Н.Н зүгээр байхад гар хүрсэн. Тэр өдөр хашааны гадна би Н.Ныг буулгахад намайг хэл амаар доромжлоод машины урд талын хаалгаар гарч ирээд намайг 2 удаа өшиглөсөн, тэгээд бид 2 машины хажууд зодолдсон.” гэв.

Хохирогч М.Мөнхбат мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр таксинд явах гээд өөрийн машинтайгаа шар хадны эцсийн автобусны буудал дээр зогсож байтал, манай хөрш болох Н архи уучихсан байдалтай над дээр хүрч ирээд миний машин дотор жолоочийн хажуу талын суудал дээр суучихаад намайг гэрт хүргээд өг гэсэн. Тэгэхээр нь би за гэж хэлээд Ныг гэрт нь хүргэж өгөх гээд явж байтал замдаа Н намайг элдэв үгээр харааж зүхэж, миний хажуугаас миний баруун талын мөр гар руу цохиод байсан. Би тухайн үед нь согтуу хүн тоглож л байгаа юм байх гэж бодоод юм хэлээгүй. Тэгээд Ныг гэрийн гадаа ирээд Н машинаас буучихаад машины хаалга хаалгахгүй намайг пизда, гөлөг гэх мэтээр намайг хэл амаар доромжилж байгаад урд талын буруу талын суудлаас хөл нь орж ирээд миний нүүрэн тус газар 2 удаа өшиглөсөн. Тэгээд намайг машинаас минь заамдаж чирч буулгасан. Тэгээд Н бид хоёр доор дээрээ оролцоод ноцолдсон. Тэгээд би босоод гэр рүүгээ явах гэтэл миний араас хөөж гүйж ирээд миний араас намайг хөлөөрөө хавирч унагаасан. Тэгээд дахин бид хоёр газар дээр доороо ороод ноцолдсон. Тэгээд би арай гэж Ноос салаад гэр рүүгээ ортол Н миний араас манай гэр рүү дагаад ороод ирсэн. Тэгсэн манай эхнэр юу болсон талаар Ноос асуухад, ямар нэгэн зүйл хэлэлгүй манай гэрээс Н гараад явчихсан. Тэгээд манай эхнэр цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд, цагдаа нар хүрч ирээд Ныг гэрээс нь авч явсан. Бид хоёрын хажууд өөр хүн байгаагүй. Н гэдэг хүнтэй манай гэр 7 жил хамар хашаа болж, айл хөрш болж амьдарч байна. Энэ хугацаанд Н нь удаа дараа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ надад агсам согтуу тавьж хэл амаар доромжилж, зодож цохиж байсан. 2015 онд Н бид хоёр хамт архи ууж байхад Н намайг зодож, миний хамрыг хугалж байсан. Тухайн үед цагдаагийн байгууллагад хандаж, шүүхээр ороод бид хоёр эвлэрч хэрэг хэрэгсэхгүй болж байсан. 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо Шар хадны 64 задгай тоотын үүдэнд Н гэгч нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ намайг зодож тухайн гэмтлүүдийг миний биед учруулсан. Намайг тухайн өдөр Ноос өөр зодож цохисон хүн байхгүй. Би эрүүл мэндэд учирсан хохирол болох 2 шүдээ эмчлүүлмээр байна. Миний шүдийг эмчлэхэд 1.000.000-1.250.000 төгрөг болно гэсэн. Мөн толгойн зураг авахуулсан 120.000 төгрөгийг өөрийн зүгээс гаргасан, өмгөөлөгчийн зардалд 500.000 төгрөг төлсөн. Нийт 1.870.000 төгрөгийн хохирол нэхэмжилж байна...Миний уруул хавдсан байна. Шүд хөдөлсөн байна, би шүүх эмнэлэгт үзүүлнэ. Намайг 3 дахь удаагаа зодож байна. Яагаад зодоод байдгийг мэдэхгүй юм. Намайг зодуулж байхад миний хажууд хүн байгаагүй. Намайг өшиглүүлсний дараа эхнэр нь гарч ирсэн түүний үгэнд бас орохгүй байсан. Намайг зодуулсныг эхнэр мэдэж байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 8, 9-12, 14-15/,

Яллагдагч Н.Н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би энэ зүйл ангийг хүлээн зөвчшөөрч байна. Би өөрийн хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Цаашид дахин гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй байх болно. Гэхдээ миний гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нь Мөнхбат байнга манай хашааны гадаа хогоо асгаж, манайхтай хэрүүл маргаан хийдэг байсан. Иймэрхүү асуудлаас болоод л архи уусан үедээ Мөнхбаттай маргалдаж, Мөнхбатын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулчихлаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 83/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №306 тоот дүгнэлтэд: 

1. М.Мөнхбатын биед тархи доргилт, зүүн хацар, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн 1, 2-р шүдний сулрал, буйланд цус хуралт, зүүн зулайн ар хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүснэ.

2. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй.

3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. гэх дүгнэлт. /хх-ийн 22-23/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 27/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 26/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 30/ зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Н.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр гэр хорооллын гудманд иргэн М.Мөнхбатыг автомашинд сууж байхад нь нүүрэн тус газар нь 2 удаа өшиглөн, автомашинаас чирэн буулган хавирч унаган зодож, биед нь тарх доргилт, зүүн хацар, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн 1, 2 дугаар шүдний сулрал, буйланд цус хуралт, зүүн зулайн ар хэсгийн зөөлөн эдийн няцрал буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь

Хохирогч М.Мөнхбатын: “...Би 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ...Ныг гэрт нь хүргэж өгөх гээд явж байтал замдаа Н намайг элдэв үгээр харааж зүхэж, миний хажуугаас миний баруун талын мөр гар руу цохиод байсан. Би тухайн үед нь согтуу хүн тоглож л байгаа юм байх гэж бодоод юм хэлээгүй. ...намайг хэл амаар доромжилж байгаад урд талын буруу талын суудлаас хөл нь орж ирээд миний нүүрэн тус газар 2 удаа өшиглөсөн. Тэгээд намайг машинаас минь заамдаж чирч буулгасан. Тэгээд Н бид хоёр доор дээрээ оролцоод ноцолдсон. Тэгээд би босоод гэр рүүгээ явах гэтэл миний араас хөөж гүйж ирээд миний араас намайг хөлөөрөө хавирч унагаасан.” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Н.Нт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Н.Ныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч М.Мөнхбат нь хохирол төлбөр гэж нотлох баримт бүхий 620.000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилсэн ба шүүгдэгч Н.Ноос гаргуулж хохирогчид олгохоор шүүх шийдвэрлэв.

Хохирогч М.Мөнхбат нь өөрийн шүдийг эмчлүүлэхэд цаашид гарах зардлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдав.

Шүүгдэгч Н.Нт хуульд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгч Н.Нт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл зэргийг харгалзан үзэж хуульд заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Н.Ныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Н.Нт 400 /дөрвөн зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Н.Нт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Н нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Н.Нт нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

             6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар Н.Ноос 620.000 /зургаан зуун хорин мянга/ төгрөг гаргуулж хохирогч М.Мөнхбатад олгосугай.

            7. Хохирогч М.Мөнхбат нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Н.Нт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                    

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧТ.ШИНЭБАЯР