Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 2020/ШЦТ/11

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

нарийн бичгийн дарга Б.Азжаргал,

улсын яллагч Ш.Батсүх,

хохирогч С.Б,

шүүгдэгч Ц.Б, Б.Б, тэдгээрийн өмгөөлөгч Д.Отгонбат /ҮД 0936/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Ц-н Б, Х овогт Б-н Б нарт холбогдох эрүүгийн 1917000830051 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1955 оны 01 дүгээр сарын 10-нд Дундговь аймгийн Луус суманд төрсөн, 65 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тоног төхөөрөмжийн цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын ... дугаар баг, Ц тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Дундговь аймгийн шүүхийн 1979 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 60 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 109 дүгээр зүйлийн “Б”, 63 дугаар зүйлийн “А”-д тус тус зааснаар 5 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан гэх Х овогт Ц-н Б /РД:ЗЮ/,

 

Монгол Улсын иргэн, 1990 оны 06 дугаар сарын 10-нд Дорноговь аймгийн Сүмбэр суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын -р баг,   тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 166 дугаартай захирамжаар /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож байсан гэх Х овогт Б-н Б /РД:ЕЙ90061013/,

 

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Яллагдагч Ц.Б нь Б.Б-тэй бүлэглэн 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 10 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Сүмбэр сумын захиргааны гадна автомашины зогсоол дээрээс иргэн С.Б-н өмчлөлийн 83-83 ГСА улсын дугаартай “Toyota Landcruiser 80” маркийн автомашиныг өргөгч кран ашиглан завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явахыг завдсан, мөн үргэлжилсэн үйлдлээр Б.Б-тэй бүлэглэн 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 10 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Сүмбэр сумын захиргааны гадна автомашины зогсоол дээрээс иргэн С.Б-н өмчлөлийн 83-83 ГСА улсын дугаартай “Toyota Landcruiser 80” маркийн автомашиныг “Lugong” маркийн ковш ашиглах зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан,

Яллагдагч Б.Б нь Ц.Б-тэй бүлэглэн 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 10 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Сүмбэр сумын захиргааны гадна автомашины зогсоол дээрээс иргэн С.Б-н өмчлөлийн 83-83 ГСА улсын дугаартай “Toyota Landcruiser 80” маркийн автомашиныг өргөгч кран ашиглан завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явахыг завдсан, мөн үргэлжилсэн үйлдлээр Ц.Б-тэй бүлэглэн 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 10 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Сүмбэр сумын захиргааны гадна автомашины зогсоол дээрээс иргэн С.Б-н өмчлөлийн 83-83 ГСА улсын дугаартай “Toyota Landcruiser 80” маркийн автомашиныг “Lugong” маркийн ковш ашиглах зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ. Шүүгдэгч Ц.Б нь Б.Б-тэй бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 10 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Сүмбэр сумын захиргааны гадна автомашины зогсоол дээрээс хохирогч С.Б-н эзэмшлийн Toyota Landcruiser 80 маркийн 83-83 ГСА дугаартай автомашиныг өргөгч кран, “Lugong” маркийн ковш ашиглан завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэм буруутай,

 шүүгдэгч Б.Б нь Ц.Б-тэй бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 10 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Сүмбэр сумын захиргааны гадна автомашины зогсоол дээрээс хохирогч С.Б-н эзэмшлийн Toyota Landcruiser 80 маркийн 83-83 ГСА дугаартай автомашиныг өргөгч кран, “Lugong” маркийн ковш ашиглан завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

1.1. Шүүгдэгч Ц.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2018 оны 08 дугаар сарын 10-ны үед надад 5000 боодол өвс өгнө гэж хэлээд надаас гэрээ хийж 15 000 000 төгрөг авсан. Б гэдэг хүн 3 000 000 төгрөг авсан 1000 боодол өвс өгнө гэсэн. Тэгээд 200 боодол өвсөө авах гээд очих үед Б бас Б гэх хүн 1000 боодол өвс өгнө гэж хэлж байсан. Тэгээд өвсөө авах гээд очих үед өвс нь таалагдаагүй цагаан өвс байсан. Мөн жиндээ хүрэхгүй байсан. Нэгэнт ирснийх ачаад явъя гээд ачаад явсан. Ингээд Ц гэдэг хүн надад 2788 боодол өвс өгсөн гэж мэдүүлэг өгсөн байна. Гэтэл хуурамч падан бичсэн байсан. 512 өвсний паданыг надаас хөдөө булаан авч урж хаясан. Тэгээд сүүлд нь 660 боодлоор падан бичсэн байсан. 660 боодол өвсний зөрүү 148 боодол өвс гарч байна. Ингээд 148 боодол өвсийг 3000 төгрөгөөр бодохоор 440 000 төгрөгийн өвс болж байгаа. Миний тээврийн зардал 1 036 000  төгрөг гарсан. Ингээд 1012 боодол өвс ачсан. Үүнээс малаас хамгаалахаар барьсан байсан, дотор нь өнжсөн цагаан өвс байсан. Тэгээд энд ирээд буулгасан чинь 162 боодол муу өвсөө  хийсэн байсан. Тэр 162 боодол өвсний үнийг 3000 төгрөгөөр бодохоор 486 000 төгрөг болж байгаа. Миний зардал унааны тооцоо 1 134 000 төгрөг болж байгаа. Зөвхөн 314 боодол өвсөнд 2 480 000 төгрөгийн хохирол гарч байна. Ингээд энэ 200 боодол өвсийг хасахаар надад 25000 боодол өвс авах байсан. Гэтэл 2478 боодол өвс авсан. Тэгээд 2478 боодол өвс нь тараад бутарсан би энэ хүнд олон удаа шаардлага тавьсан. Надад трактор асаагаад өвсийг боож өгнө гэж хэлсэн. Сүүлдээ би Зоригоо гэдэг хүнээс боогч аваад 1800 өвс боосон. 1800 боодол өвсийг нэг бүрийн үнийг 1000 төгрөгөөр боолгосон, боож өгсөн хүмүүс нь байгаа. Үүний хохирол 1 800 000 төгрөг гарч байгаа. Тэгээд 2478 боодол өвснөөс 840 боодол өвс дутсан. Энэ яагаад дутсан бэ гэтэл 3 боодол өвс нь 2  боодол болж боогдсон. Үүний хохирол 2 552 000 төгрөг гарсан. Ингээд нийт 30 501 000  төгрөгийн зардал гарсан. Эргээд нөгөө өвсийг зарах гэсэн хүн авахгүй 4500-5000 төгрөгөөр зарсан. Энийг Дэрэн сум руу Ч гэдэг хүн ачиж яваад тэнд нь зарсан. Дэрэн сум руу явсан хөлсөнд 500 000 төгрөг гарсан. Ингээд нэг боодол өвс 4500 төгрөгөөр зарагдсан. Ч гэж хүнийг байж байхад Ц гэдэг хүнийг нэг удаа дуудаж авч ирсэн өвс чинь ийм байна гэдгийг хэлсэн. Тэгсэн 2 боодол өвс задалчихаад яваад өгсөн. Энийг харсан Чимэд гэж хүн байгаа. Ахиж дуудаад үзүүлэхэд би боож өгнө гэж хэлсэн. Тэгж хэлэх үед манай том хүү М байсан. Та хүнд ийм өвс өгөөд байхдаа яадаг юм гэж хэлээд та эндээ арга хэмжээ ав гэж хэлсэн. Тэгээд сүүлд 6 900 000 төгрөг өгсөн. Ингээд үүний алданги нь 3 750 000 төгрөг нийт 11 935 000 төгрөгийн бодит хохирол гарсан. Тухайн үед би энэ хүнтэй тохирох, учир явдлаа олохын төлөө араас нь зөндөө явсан. Тэгээд тараад 660 боодол өвснийхөө учрыг ол, хүү алданги дээрээ тохироё гэсэн. Тэгсэн юу ч хэлэхгүй машинаасаа буугаад явсан. Тэгээд би 2 цаг гаран болоод энэ хүн рүү залгаад ирж учраа ол гэхэд би хонхорт явж байна гэсэн тэгэхээр нь би машиныг чинь ачих гэж байна гэхэд тэгэхгүй юу гээд утсаа тасалсан. Би тэгэхгүй юу гэдэг үгийг зөвшөөрсөн гэж ойлгосон. Тэгээд би машиныг авч яваад грашдаа хийсэн.Тэгээд 3 хоногийн дараа энэ хүн цагдаа дагуулаад ирсэн. Тэгэхээр нь би өргөдөл өгсөн байгаа, өргөдлийг шийдэхээр нь машиныг чинь өгнө гэж хэлсэн. Ингээд Г, Ц хоёр буцаад явсан. Тэгсэн удалгүй Б надтай ирж уулзсан. Тэгэхээр нь би чи машингүй яваа юм уу гэхэд машинтай яваа гэж хэлсэн. Тэгээд би араас нь харахад Эко Сүмбэрийн ард талд Г, Б, Б 3 пургон машинд суугаад прокурор яваад өгсөн. Прокурор дээр очсон би араас нь очоод  машиныг нь өгөхгүй хэрэг шийдтэл би грашдаа хадгалаж байна гэж хэлээд тохироод явсан. Гэтэл 15 минутын дараа тогтоолоо өөрчлөөд ахиад хашаанд ирээд зогссон. Тэгээд машиныг журмын хашаанд тавьж байж хэргийг шийднэ гэсэн. Тэгээд машиныг журмын хашаанд хийсэн. Маргааш нь Ц унаад явж байсан. Анх Дорнотод өвс ачих гээд очих үед  83-83 ГСА улсын дугаартай машин онхолдсон байсан. Яагаад онхолдсон бэ гэсэн сумын төв ороод 5 шил архи аваад хоёрыг нь уучихаад наашаа явж байгаад онхолдоод машин авах юмгүй болсон. Ц ахад юу гэж хэлнэ гээд сууж байсан. Гэтэл онхолдсон машин одоо яагаад иж бүрэн, шинэ машин болчихоод яваад байгаа юм бэ гэв.

 

1.2. Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Би анх Замын-Үүдээс ачаатай машинтай  Чойр луу орж байхад миний эцэг над руу 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр залгасан. Тэгээд би хонхорын Хаанбанкны хойно машинаа тавьчихаад аав дээр очсон. Тэгсэн 83-83 ГСА гэсэн улсын дугаартай Тоёота 80 маркын машин зогсож байсан. Тэгээд 30 гаран минутын дараа би ядраад байна, одоо хоол идчихээд хот руу гарлаа гэсэн чинь аав Цоож руу залгаад ирээд уулз, учраа олоо  гэсэн. Тэгсэн би гадуур ажилтай явж байна гэхээр нь аав машиныг чинь ачлаа шүү гэхэд тэгэхгүй юу гэсэн. Улсын яллагчийн хэлсэн мөрдөн байцаалтыг хуулийн өмнө худлаа хэлж байна. Тэгээд аав намайг крантай машинаар оосорло гэсэн. Тухайн үед учрыг нь мэдээгүй байсан.Эцэг хүн хүүдээ энийг оосорлоод өгчих гэхэд би үгүй гэж хэлж чадаагүй. Тэгээд оосорлоод машинаа орхиод яваад өгсөн. Цааш нь юу болсон талаар би мэдэхгүй. Энэ хэрэгт намайг яллагдагчаар татсанд би гомдолтой байгаа. Би сайн мэдэхгүй, гэхдээ энэ хүнээс авлагатай гэж яриад байсан. Гэхдээ би 2 хүнсний дэлгүүр ажиллуулдаг болохоор энэ хэрэгт оролцоод явах зав байгаагүй. Ганбаатар гэдэг хүн яллагдагч болчихоод байгаа намайг хэлэх хэлэхгүй үгээр хэлж харааж байсныг өмнөх шүүх хуралдаанд би шүүгчид хэлж байсан. Энийг тодруулаарай гэж шүүгч прокурорт хэлж байсан. Гэтэл шалгаагүй байна. Нэмэлт материал байна уу гэхэд энэ байхгүй гэх юм. Тухайн үед би яллагдагч гээд байцаалтаар очсон байсан. Тэгэхэд Г намайг лалар, гөлөг пиздаа гээд элдвээр хэлээд байсан. Тухайн үед прокурор, шүүгчид хэлж байсан. Улсын яллагч тэр талаар ярихгүй байна. Би өөрийгөө энэ хэрэгт хамааралгүй гэж бодож байна. Тэгээд би хохирогч Б хэлэхэд овоо босгоогүй бол шаазгай юун дээр суух билээ, өдий насны тэтгэврийн хүний өнчин тархиар нь наадаад, намар хадланд гарах гээд явж байхад чинь мөнгө төгрөгөөр туслаад явуулж байхад хойноос нь ингэж тонгорч байх арай муухай юм биш үү гэв.

 

1.3. Хохирогч С.Б  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр дүүгийнхээ машиныг унаад явж байсан. Тэгсэн Б ах намайг зогсоогоод 16 000 000 төгрөг өг манай барилгын ажил зогсох гээд байна гэхээр нь таны барилгын ажил зогсоход би мөнгө өгөх ёстой  юм уу та бид хоёрын хооронд өглөг авлагын асуудал дууссан гэж хэлсэн. Тэгсэн тийм юм байхгүй чи алдангаа тооц гэсэн. Хэрвээ ийм зүйл байх юм бол та бид хоёрын хооронд нотариатаар хийсэн гэрээтэй. Тиймээс та шүүхэд өг, шүүх намайг мөнгө өг гэх юм бол мөнгө өгнө гэж хэлсэн. Гэхдээ гэрээний хувьд би танд өргүй гэж бодож байгаа гэсэн. Тэгсэн машинаа хөдлөхгүй байсан би гадуур ажилтай байсан ухраад гарах гэсэн Ц.Б гуай машинаа ард тулгаад тавьчихсан. Тэгэхээр нь би буугаад машинаа түгжээд явсан. Тэгсэн намайг чи түлхүүрээ өг гэсэн тэхээр нь би түлхүүрээ өгөхгүй, танд миний машиныг авах эрх байхгүй шүү гэсэн. О-н өрөөнд байхад Б над руу утсаар ярьсан. Машиныг чинь ачлаа шүү гэсэн. Тэгэхээр тийм юм байхгүй гэсэн. Би өөрөө бас крантай машинтай. Тиймээс би машинд ямар гэмтэл гарахыг мэдэж байгаа. Тиймээс би машинаа өгөх байсан бол ирээд түлхүүр авчих гэх байсан. Тэгээд аймаг дээр болсон уулзалт маань орой тарсан. Тараад цагдаад өргөдөл бичээд очсон чинь нэг дэх өдөр ир гэсэн. Тэгээд сарын дараа прокурорын шийдвэр гараад машинаа буцаагаад авсан. Эвдрэл гэмтэл гарсан байсныг журмын хашаанд тавьж байгаад байцаагч эвдрэл гэмтлийн тогтоогоод, үнэлгээг нь Д гуйагаар гаргасан. Тэгээд үнэлгээ нь 1 180 000 төгрөгийн хохирол гарсан. Үүнийг  нэхэмжилж байгаа гэв.

 

1.4. Гэрч Б.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2019 оны 04 дүгээр сарын 19-ний өглөө 08 цагийн үед нөхөр Б-р ажилдаа хүргүүлэх гээд 83-83 ГСА улсын дугаартай машинд явж байтал Өгөөж дэлгүүрийн орчимд урсгал сөрөөд нэг машин манай машины өөдөөс чигээрээ хүрээд ирсэн. Уг машин 88-99 ГСА улсын дугаартай хар өнгийн хойноо хагас ачааны машин байсан. Машиныг Б ах жолоодоод хажуугаар шахаад гараад явсан. Тэгээд би ажил болох Сүмбэр сумын захиргааны байрны урд буусан. Өрөөндөө ороод цонхоор харахад манай нөхрийн унаж явсан 83-83 ГСА улсын дугаартай машины өөдөөс нь тулаад Б ах хар машинтайгаа зогсож байгаа харагдсан. Би бодохдоо тэр хоёрыг зүгээр уулзаж байгаа юм болов уу гэж бодсон. Тэгээд хэсэг хугацааны дараа манай нөхөр унаж явсан машинаа захиргааны байрны зогсоол дээр байрлуулсан мөн урд талаас нь Б ах машинаа тулгаад тавьсан байсан ба Б-н машины наад талаар нь нэг хар өнгийн 19-22 ГСА улсын дугаартай машин орж ирээд зогссон. Тэр машинд Б өөрөө суугаад цаашаа яваад өгсөн. Би цонхоор хараад байж байтал Б крантай цагаан өнгийн машинтайгаа ирээд машинаасаа олс буулгаад краныхаа сумыг доош нь буулгаад байсан. Б-тэй цуг нэг залуу байсан. Тэр залуу манай машин дээр гараад ачих гээд оосорлоод байхаар нь нөхөр Б руу залгаад машин ачих гээд байна, чи хаана байгаа юм бэ гэхэд би аймгийн захиргаан дээр хүнтэй уулзаж байна гэсэн. Тэгэхээр нь би Б машин авч явах талаар чамд хэлсэн үү гэхэд манай нөхөр Б Б надад машин авах талаар юм хэлээгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би гараад очих уу гэхэд манай нөхөр Б чамайг гараад очихоор цохиж зодож магадгүй, очоод яах юм бэ гэсэн. Тэгэхээр нь би өөрийн Самсунг жи-7 маркийн утсаараа бичлэг хийж зураг авсан. Б крантай машинаараа манай машиныг ачих гээд нилээд оролдож байгаад дийлэхгүй байхаар нь манай машины урд тулгаж тавьсан байсан хар машинаа холдуулаад крантай машинаа оронд нь тулгаж тавиад хар машиндаа суугаад яваад өгсөн. Нэг залуу манай машины хажууд зогсоод байсан. Хэсэг хугацааны дараа шар өнгийн шороо ухдаг ковш машин ирээд дотор талаас нь Б бууж ирээд манай машины хажууд зогсож байсан залуутай нийлээд урд талаас нь манай машинтай тороос юм уу нэг юмаар холбоод машины урд талыг нь өргөөд хойд дугуй дээр нь чирээд явсан... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 34-35 дугаар хуудас/,

 

1.5. Гэрч Б.Ш мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4 дүгээр багийн иргэн Б-н Б нь өөрийн эзэмшлийн 83-83 ГСА улсын дугаартай Ланд-80 маркийн автомашиныг 3 000 000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьсан. Уг зээлийг би өөрөө судалж байсан юм. Нийт 8 сарын хугацаатай зээлийн барьцаанд тавьсан бөгөөд сар бүр 464 677 төгрөг төлж байгаа. Одоо зээлийн төлөлт хэвийг явагдаж байна. Би өөрөө зээлийг нь судалж байсан учир автомашины гадна талыг нь нэг бүрчлэн үзэж байж зээл олгосон. Тухайн үед зээл олгоход Ланд-80 маркийн 83-83 ГСА улсын дугаартай автомашины гадна хэсэгт ямар нэгэн эвдрэл гэмтэл учраагүй байсан бөгөөд би автомашины зургийг нь авч материалд хавсаргасан... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 121-122 дугаар хуудас/,

 

1.6. Гэрч Н.Г мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2018 оны 11 дүгээр сард Б гуай бид хоёр тусдаа автомашинтай  ойроос Дорнод аймаг руу өвс авчрах гээд хамтдаа явсан. Б Б-н хадлан дээрээс өвс ачуулсан. Харин би Б-н дүү Б-н хадлангаас өвс ачуулсан. Тэгээд Б гуай бид хоёрт Чойр луу хамт буцаж явахад Хэнтий аймгийн гүүрний урд Чойр луу салдаг шороон зам дээр Б-той уулзсан. Б гуай Б хоёр ачуулсан өвснөөсөө болж маргалдаад байх шиг байсан. Уг өвсний ямар асуудлаас болж хэрэлдээд байсан талаар би сонсоогүй. Өөрийнхөө автомашин дотроо байсан. Ямар ч байсан Б, Б гуйгаас өвсний падааныг аваад урж байх шиг байсан.

...Тэрийг нь бол мэдэхгүй байна. Б, Б нар өвс ачсан автомашинаа тойрч яваад хэрүүл хийгээд байгаа бололтой байсан. Өвс тоолсон эсэхийг нь мэдэхгүй байна... гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 26-27 дугаар хуудас/,

 

1.7. Гэрч П.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Музейд жижүүрээр үүрэг гүйцэтгэж байсан бол гадна зогсоол дээрээс автомашин ирээд авч явж байхад би мэдээд гарч очмоор юм даа. Одоо эргээд санахгүй байна. Би камерын бичлэгийг үзлээ. Бичлэгт таньж мэдэх хүн байхгүй байна... гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 28-29 дүгээр хуудас/,

 

1.8. Гэрч Ж.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би одоо эргээд санаж байгаа юм. Намайг 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Нийтийн номын сангийн харуулаар үүрэг гүйцэтгэж байхад үдээс өмнө цагийг нь санахгүй байна. Манай нягтлан намайг аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс ороод эрүүл мэндийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр бөглүүлээд ирээч гэхээр нь би Нийгмийн даатгалын хэлтэс орчихоод буцаад засмал замаараа ажил руугаа алхаж Б ковшоороо Ланд-80 маркийн автомашин чирээд Онцгой байдлын арын засмал замаар явж байсан. Тухайн Ланд-80 маркийн автомашины араас нь Б-н өөрийнх нь цагаан кран явж байсан шиг санаад байна. Учир нь тухайн Ланд-80 маркийн автомашиныг кранаараа өргөж болохгүй болохоор нь чирээд явж байгаа юм байхдаа гэж харсан... гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 30-31 дүгээр хуудас/,

 

1.9. Гэрч Н.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Тээврийн хэрэгслүүд арлын дугаарын урд үсэг нь янз бүр байдаг бөгөөд уг 57-22 УН улсын дугаартай шар өнгийн ковшийн хувьд манай төвөөс ирсэн. 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 199 дугаартай албан бичгээс харахад А69261604122 дугаар нь арлын дугаар байна.

...Зургаас харахад ZH4102ZY4 гэсэн нь хөдөлгүүрийн дугаар байна... гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 134-135 дугаар хуудас/,

 

1.10. Гэрч Б.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Миний өөрийн 83-83 ГСА улсын дугаартай Ланд-80 маркийн автомашиныг манай ах С.Б 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр надаас хэд хоног унаж хэрэглэж байя гэж түр авсан юм. Тэгсэн тэр хооронд буюу 2019 оны 04 дүгээр сарын 19-ны өдөр миний Ланд-80 маркын автомашиныг Б ах унаж явж байхад нь Б гэж хүн ачиж авч явсан талаар би мэдсэн. Миний хувьд энэ хэрэгт хохирогчоор оролцоод байх шаардлагагүй, яагаад гэхээр Б ах миний зөвшөөрлөөр өөрөө унаж эдэлж байсан бөгөөд автомашинд учирсан хохиролыг миний өмнөөс нэхэмжилж барагдуулж өгсөн нь дээр гэж бодож байна.

Тэгээд ч би хөдөөгүүр тээвэрт явдаг ажилтай учраас дараа дуудсан цагт ирж чадахгүй байсан бөгөөд 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Б ахыг энэ хэрэгт хохирогчоор оролцуулж өгнө үү гэж хүсэлт гаргасан юм. Би одоо бол Дорноговь аймгийн Айраг сумын “Цагаан Дэл” гэх газар жоншны уурхайд ажилд ороод 2 сар болж байна. Тийм болохоор би ахиж ирэх боломжгүй байна. Автомашинтай холбоотой асуудлаар Б ахыг хохирогчоор оролцуулахад ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Би Б, Б нарын өвсний маргааны талаар мэдэхгүй ээ... гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 132-133 дугаар хуудас/

 

1.11. Хохирогч С.Б-н Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтэст гаргасан өрөдөл /1 дүгээр хх-ийн 3 дугаар хуудас/

 

1.12. Орон байр бусад газар нэгжлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 6-7 дугаар хуудас/

 

1.13. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-ийн 13-14 дүгээр хуудас/

 

1.14. Эд мөрийн баримт хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 17-19 дүгээр хуудас/

 

1.15. Ашид билгүүн ХХК-ийн 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 555 дугаартай хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ /1 дүгээр хх-ийн 43 дугаар хуудас/

 

1.16. Шинжээч Д.Д мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Манай Ашид билгүүн ХХК-н санхүүгийн зохицуулах хорооны 2013 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 233/10 тоот тусгай зөвшөөрлийн дагуу хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээ гаргадаг. Тухайн 83-83 ГСА улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээг гаргахдаа тээврийн хэрэгслийг ачиж буулгах үед үүсэх боломжтой тороосны нарийн зурагдсан шинэ гэмтлүүдэд, эвэр толь, гишгүүр зэргүүдэд хохирлын үнэлгээ гаргасан.

...Тухайн машинд үүссэн гэмтлүүд нь шинэ тээврийн хэрэслийг ачиж буулгах чирэх үед үүссэн гэмтлүүд байх бүрэн боломжтой... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 48 дугаар хуудас/

 

1.17. 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн ЗГ/4578 дугаартай Гялс төгрөг хадгаламж зээлийн хоршооны зээлийн гэрээ /1 дүгээр хх-ийн 93-96 дугаар хуудас/

 

1.18. Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 03 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /1 дүгээр хх-ийн 124-125 дугаар хуудас/

 

1.19. 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн  эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-ийн 126-129 дүгээр хуудас/

 

1.20. 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 44 дугаартай үнэлгээний комиссын дүгнэлт /1 дүгээр хх-ийн 131 дүгээр хуудас/

 

1.21. Тоёото Ландкрузер-80 маркийн 83-83 ГСА дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар /1 дүгээр хх-ийн 137 дугаар хуудас/

 

1.22. 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээний нотариатаар батлуулсан хуулбар /1 дүгээр хх-ийн 165 дугаар хуудас/

 

1.23. 57-22 УН улсын дугаартай Lugong маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар /1 дүгээр хх-ийн 170 дугаар хуудас/

 

1.24. Хасбанкны 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 7б/5553 дугаартай О.Жаргалыг иргэний нэхэмжлэгчээр оролцуулах тухай албан тоот /2 дугаар хх-ийн 12 дугаар хуудас/

 

1.25. Говьсүмбэр аймгийн прокурорын газрын 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 04 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол /2 дугаар хх-ийн 35-36 дугаар хуудас/

 

1.26. 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хх-ийн 37-40 дүгээр хуудас/

 

1.27. “Ашид билгүүн” ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 144 дугаартай хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээ /2 дугаар хх-ийн 42 дугаар хуудас/

 

1.28. 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 66 дугаартай үнэлгээний комиссын дүгнэлт /2 дугаар хх-ийн 44 дүгээр хуудас/

 

1.29. 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 1120028584 дугаартай Хасбанкны зээлийн гэрээний хуулбар /2 дугаар хх-ийн 54-62 дугаар хуудас/

 

1.30. Шүүгдэгч Ц.Б-н Говьсүмбэр аймаг дахь цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /2 дугаар хх-ийн 81 дүгээр хуудас/

 

1.31. Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтсийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай материал /2 дугаар хх-ийн 84-98 дугаар хуудас/

 

1.32. Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтсийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай материал /2 дугаар хх-ийн 156-176 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Б, Б.Б нарыг бүлэглэн 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 10 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Сүмбэр сумын захиргааны гадна автомашины зогсоол дээрээс иргэн С.Б-н өмчлөлийн 83-83 ГСА улсын дугаартай “Toyota Landcruiser 80” маркийн автомашиныг өргөгч кран ашиглан завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явахыг завдсан гэж яллах дүгнэлт үйлдсэн үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.

Учир нь шүүгдэгч Ц.Б, Б.Б нар нь бүлэглэн 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 10 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Сүмбэр сумын захиргааны гадна автомашины зогсоол дээрээс иргэн С.Бат-Эрдэнийн өмчлөлийн 83-83 ГСА улсын дугаартай “Toyota Landcruiser 80” маркийн автомашиныг өргөгч кран ашиглан завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явахыг завдсан,

мөн бүлэглэн 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 10 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Сүмбэр сумын захиргааны гадна автомашины зогсоол дээрээс иргэн С.Б-н өмчлөлийн эзэмшлийн 83-83 ГСА улсын дугаартай “Toyota Landcruiser 80” маркийн автомашиныг “Lugong” маркийн ковш ашиглах зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэх үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан үргэлжилсэн нэг гэмт хэрэг байна гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч Ц.Б, Б.Б нарын өмгөөлөгч Д.Отгонбат нь гэм буруугийн шүүх хуралдаанд “...шүүгдэгч Ц.Б, хохирогч С.Б нарын хооронд урьдын харилцаа байсан байна. Энэ нь иргэний эрх зүйн харилцаа. Худалдах худалдан авах гэрээтэй холбоотой. Маргаанаас үүдэлтэй ачих үйлдэл үргэлжилсэн. Энэ ачиж явах үйлдэл маань Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шууд санаатай гэмт хэргийн нийгэмд аюултай үйлдэл эс үйлдэхүйг шаардаж байгаа... харин Ц.Б нь Иргэний эрх зүйн үүднээс өөртөө туслах арга хэмжээ авсан гэж харагдаж байна... Б.Б нь ямар зорилгоор очсон, энэ гэмт хэрэг үйлдэгдэх сэдэлт зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцлийг огт тогтоогоогүй байна...

Би хохирогчийг С.Б гэж бодохгүй байна. Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар прокуророос хохирогчоор тогтоох тогтоолыг хүчингүй болгосон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хохирогч хэн бэ гэдгийг тодорхой заасан... Харин С.Б гэдэг хүн Иргэний хуулийн 91 дүгээр зүйлд заасны дагуу эзэмшигч. Тиймээс хохирогч гэдгийг хатуу тогтоогоод императив хэлбэрээр Иргэний хуулийг альтернатив хэлбэрээр хэрэглэх боломжгүй...

Б.Б-н хувьд энэ хэрэг дээр хэлмэгдэж байгаа. Иймд Ц.Б, Б.Б нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү... ” гэх саналыг шүүхээс хүлээн авах боломжгүй байна. Учир нь:

Шүүгдэгч Ц.Б нь хохирогч С.Б-н эзэмшлийн Toyota Landcruiser 80 маркийн 83-83 ГСА улсын дугаартай автомашиныг өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явах болсон шалтгаан нь өвс худалдах, худалдан авах маргаанаас үүдэн гарсан.

Иргэний хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Эрх бүхий байгууллагын тусламжийг шуурхай авах боломжгүй байсан болон цаг алдалгүй арга хэмжээ авахгүй бол эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болох буюу эрхээ хэрэгжүүлэхэд ноцтой хүндрэл учрахаар байвал иргэний эрх зүйн харилцаанд оролцогч өөрийнхөө эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, өөртөө туслах зорилгоор эд юмсыг эзэмдэж авах, устгах буюу эвдэх, эсхүл зайлсхийж болзошгүй үүрэг гүйцэтгэгчийг саатуулах, үүрэг бүхий этгээдээс гүйцэтгэвэл зохих үйлдлийн эсрэг үйлдлийг таслан зогсоохоор тухайн нөхцөл байдалд тохируулан хийсэн үйлдлийг хууль бус гэж үзэхгүй.” гэж заасан. Харин 1 дүгээр хавтаст хэргийн 165 дугаар хуудсанд С.Б, Ц.Б нарын хооронд өвс худалдаж авахаар Худалдах, худалдан авах гэрээг 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан байна. Уг гэрээний 3.7 дахь заалтад “Талууд гэрээтэй холбоотой маргааныг эв зүйгээр шийдвэрлүүлэх боломжгүй нөхцөлд Монгол Улсын шүүхийн байгууллагаар шийдвэрлүүлнэ.” гэж заасан байх бөгөөд шүүгдэгч Ц.Б нь  өөрийнхөө эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх боломжтой байсан байна.

Харин шүүгдэгч Ц.Б-н хувьд эрх бүхий байгууллагын тусламжийг шуурхай авах боломжгүй байсан болон цаг алдалгүй арга хэмжээ авахгүй бол эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болох буюу эрхээ хэрэгжүүлэхэд ноцтой хүндрэл учрахаар нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Б.Б нь мөрдөн байцаалтын шат болон шүүх хуралдаанд “би энэ хэрэгт хамаагүй ээ. Аав намайг крантай машинаар оосорло гэхээр нь би хүүгийн ёсоор тусалсан. Аав бид 2 ковшоор урд талаас нь дэгээдээд явсан.” гэж мэдүүлдэг боловч гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэн байна гэж шүүхээс үзлээ.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Отгонбатын зүгээс энэ хэрэгт хохирогчоор С.Б-г тогтоосон нь буруу гэдэг санал гаргасан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан...” гэж заасан ба энэ гэмт хэргийн хохирогч нь тухайн автотээврийн хэрэгслийн өмчлөгч болон эзэмшигч аль аль нь байхаар зохицуулсан байх тул С.Б-г хохирогчоор тогтоосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна гэж дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Ц.Б бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

шүүгдэгч Б.Б-г бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

ХОЁР. Шүүгдэгч Ц.Б, Б.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг судлав. Үүнд:

 

2.1. Шүүгдэгч Ц.Б-н гэрлэлтийн лавлагаа /1 дүгээр хх-ийн 67 дугаар хуудас/,

 

2.2. Шүүгдэгч Б.Б-н гэрлэлтийн лавлагаа /1 дүгээр хх-ийн 69 дүгээр хуудас/,

 

2.3. Шүүгдэгч Б.Б-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хх-ийн 72 дугаар хуудас/,

 

2.4. Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 166 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж /1 дүгээр хх-ийн 75-76 дугаар хуудас/,

 

2.5. Шүүгдэгч Ц.Б-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хх-ийн 77 дугаар хуудас/,

 

2.6. 1979 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 60 дугаартай таслан шийдвэрлэх тогтоол /1 дүгээр хх-ийн 79-82 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Ц.Б, Б.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

Шүүгдэгч Ц.Б, Б.Б нарын өмгөөлөгч Д.Отгонбат нь эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “шүүгдэгч Ц.Б, Б.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын хамгийн доод хэмжээ буюу 450 нэгжээр торгох ял оноож, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэх тээврийн хэрэгслийг улсын орлого болгохгүйгээр шийдвэрлэж өгнө үү" гэж”санал гаргасныг шүүхээс хүлээн авах боломжгүй байна. Учир нь:

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно.” гэж заасан ба шүүгдэгч Ц.Б, Б.Б нар нь уг гэмт хэргийг үйлдэхдээ Hino Ranger маркийн ED175А32576 тоот арлын дугаартай 13-18 ГСА дугаартай тээврийн хэрэгсэл, улсын дугааргүй Lugong нэртэй ковш маркийн тээврийн хэрэгсэл ашигласан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна.

 

            Шүүгдэгч Ц.Б Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,

            Шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-нд оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд, шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоолоо.

Шүүгдэгч Ц.Б, Б.Б нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.

 

Шүүгдэгч Ц.Б, Б.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдаж байна.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирол болох 1 184 000 /нэг сая нэг зуун наян дөрвөн мянга/ төгрөгийг шүүгдэгч Ц.Б, Б.Б нараас хувь тэнцүүлэн тус бүр 592 000 /таван зуун ерэн хоёр мянга/ төгрөг гаргуулж хохирогч С.Б-д олгох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар битүүмжлэгдэн ирсэн шүүгдэгч Ц.Б-н эзэмшлийн  HINO RANGER маркийн 13-18 ГСА дугаартай 13 000 000 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгслийг улсын төсөвт шилжүүлж, Lugong нэртэй ковш маркийн тээврийн хэрэгслийг шүүгдэгч Ц.Б нь бусдад зарсан болох нь 2 дугаар хавтаст хэргийн 156-176 дугаар хуудсанд авагдсан хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай баримтаар тогтоогдож байх тул түүний үнэ болох 25 000 000 /хорин таван сая/ төгрөгийг шүүгдэгч Ц.Б, Б.Б нараас хувь тэнцүүлэн тус бүр 12 500 000 /арван хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй байна.

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хадгалж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2  дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Говьсүмбэр аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ц.Б, Б.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс “83-83 ГСА улсын дугаартай “Toyota Landcruiser 80” маркийн автомашиныг өргөгч кран ашиглан завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явахыг завдсан” гэх үйлдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Шүүгдэгч Х овогт Ц-н Б-г бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Х овогт Б-н Б-г бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

3. Шүүгдэгч Ц.Б Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, 

            шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-нд оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд, шүүгдэгч Б.Б-д  оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоосугай.

 

5. Шүүгдэгч Ц.Б, Б.Б нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

6. Шүүгдэгч Ц.Б, Б.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирол болох 1 184 000 /нэг сая нэг зуун наян дөрвөн мянга/ төгрөгийг шүүгдэгч Ц.Б, Б.Б нараас хувь тэнцүүлэн тус бүр 592 000 /таван зуун ерэн хоёр мянга/ төгрөг гаргуулж хохирогч С.Б-д олгосугай.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар битүүмжлэгдэн ирсэн шүүгдэгч Ц.Б-н эзэмшлийн  HINO RANGER маркийн 13-18 ГСА улсын дугаартай 13 000 000 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгслийг улсын орлогод шилжүүлж, ковш маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 25 000 000 /хорин таван сая/ төгрөгийг шүүгдэгч Ц.Б, Б.Б нараас хувь тэнцүүлэн тус бүр 12 500 000 /арван хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.

 

9. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хадгалсугай.

 

10. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

  11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б, Б.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Т.ЭНХМАНДАХ