Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 131/ШШ2016/00689

 

Хариуцагчийн зөвшөөрлийг батлах тухай

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл би

Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* багт оршин суух, ******* регистрийн дугаартай, *******ийн *******ы нэхэмжлэлтэй

Хариуцагч: Баянхонгор аймгийн ******* сумын 3 дугаар багт оршин суух, ******* регистрийн дугаартай, *******гийн *******т холбогдох

Мотоциклийн үнэ 1750000 төгрөг, алданги 630000 төгрөг нийт 2380000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 08 сарын 26-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Ж.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2015 оны 07 сарын 20-нд мустанг 150 мотортой мотоциклийг 1750000 төгрөгөөр иргэн Д.*******т зээлж, 2015 оны 09 сарын 01-ний мөнгөө авахаар гэрээ байгуулсан. Д.******* нь гэрээний дагуу мөнгөө өнөөдрийг хүртэл төлөөгүй тул мотоциклийн үнэ 1750000 төгрөг, алданги 630000 төгрөг нийт 2380000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.******* шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Ж.*******ы нэхэмжилсэн 2380000 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Ж.******* нь хариуцагч Д.******* мотоциклийн үнэ 2380000  төгрөг тухай гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Д.******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн нэхэмжилсэн мотоциклийн үнэ 2380000 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрч шүүхэд бичгээр мэдэгдсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзнэ.

Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53030 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээж, хуульд зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 26515 төгрөгийг, төрийн сангийн данснаас 26515 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Хариуцагч Д.******* нь захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.6, 75 дугаарзүйлүүдэд заасныг удирдлага болгон

  ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хуулийн 28******* зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Д.******* нэхэмжлэгч Ж.*******ы нэхэмжилсэн мотоциклийн үнэ 2380000 төгрөгийг төлөхөөр зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 26515 төгрөгийг, төрийн сангийн данснаас 26515 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Ж.*******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыгдурдсугай.

ШҮҮГЧ Л.НАРАНГЭРЭЛ