Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 6409

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 101/ШШ2016/06409

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

            Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг * хороо, Зүүн Ард Аюушийн * тоотод оршин суух З овогт Н Аа /РД:*********/-ийн нэхэмжлэлтэй,

           

Хариуцагч: Баянзүрх дүүрэг * хороо Кристалл таун * байр * тоотод оршин суух Б А /РД:***********/-д                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                               холбогдох 17,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Санчир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Өлзийгэрэл нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие хариуцагч Б.Аоос Мерседес Бенз маркийн машиныг нь 15,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохирч өөрийн эзэмшлийн Соната-7 машиныг зарж 5,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Гэтэл түүний Бенз машин явдаг ломбардад байсан тул ломбард төлбөртөө авсан гэсэн машинаа 2015 оны 12 сарын эхээр аваад явсан.

 

Мөн Би Б.Аын менежерээр 2015 оны 06 дугаар сарын 20-оос эхлэн сарын 1,000,000 төгрөгрөгөөр цалинжин ажиллахаар тохирч 5 сар ажилласан. Тэр хугацааны цалингаа аваагүй тул цалин 5,000,000 төгрөг гаргуулах хүсэлтэй.

 

Б.А нь ээжээсээ мөнгө гуйгаад өгөөч гээд 2,000,000 төгрөгийг сарын 10%-ийн хүүтэй 1 сарын хугацаатай 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдөр зээлж  авсан. Мөн 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 5,000,000 төгрөгийг сарын 10%-ийн хүүтэй 1 сарын хугацаатай авсан.

 

Би Б.Аод дээрх 7,000,000 төгрөгийг өөрийн ээж Д.Агаас авч өгсөн бөгөөд манай ээж Д.Атай гэрээ хийж  гарын үсэг зурсан.

Иймд хариуцагч  Б.Аоос 17,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Б.Аод шүүх нэхэмжлэлийн хувийг гардуулан өгч хариу тайлбараа ирүүлэх хугацаа тогтоож өгсөн боловч хариу тайлбараа шүүхэд ирүүлээгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар ...шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж заасан.

 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Шүүх зохигчдын тайлбар болон хавтас хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                                                                                         ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.А нь хариуцагч Б.Аоос 17,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Хариуцагч Б.Аод нэхэмжлэлийн нэг хувийг 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр гардуулан өгч, 2016 оны 10 дугаар сарын 18-ний өдөр хариу тайлбараа ирүүлэх хугацаа тогтоож өгсөн боловч шүүхийн тогтоосон хугацаанд хариу тайлбараа ирүүлээгүй байна.

 

Нэхэмжлэгч Н.А нь хариуцагч Б.Аын Мерседес Бенз маркийн машиныг худалдан авахаар амаар тохиролцож урьдчилгаа 5,000,000 төгрөгийг өгсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байна. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан  үүргийн харилцаа үүсжээ.

Иймд хариуцагч Б.Аоос машины урьдчилгаа төлбөр болох 5,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Ад олгох нь зүйтэй байна.

 

Харин нэхэмжлэгч Н.А нь Д.Агаас Б.Аод зээлүүлсэн 7,000,000 төгрөгийг нэхэмжлэх эрхгүй. Зээлийн гэрээний үүрэг Н.А Б.А нарын хооронд үүсээгүй, шүүх хуралдааны шатанд нэхэмжлэгч нь уг гэрээнд дараа нь би гарын үсэг зурсан гэж тайлбарлаж байгаа бөгөөд Д.А нь Н.Ад зээлийн гэрээний үүргийг нэхэмжлэх эрх олгоогүй байна.

 

Мөн нэхэмжлэгч Н.А нь хариуцагч Б.Аын компанид менежерээр ажиллаж байсан тэр хугацааны цалин 5,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн боловч тэдний хооронд хэдэн төгрөгийн цалинтай, ямар ажил албан тушаалд ажиллуулахаар тохиролцон хөдөлмөрийн болон хөлсөөр ажиллах ямар харилцаа үүссэн нь ойлгомжгүй, тодорхойгүй нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй болно.

 

Иймд нэхэмжлэгч Н.Алтанбаганын нэхэмжлэлийн шаардлагаас 12,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Харин Д.А нь зээлийн гэрээний үүргийг жич нэхэмжлэх нь зүйтэй байна.

 

Хариуцагч Б.А нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д зааснаар “Хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй” мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар “Зохигч нь өөрийн шаардлага татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” хариуцагч Б.А нь энэ үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

Мөн хариуцагч Б.Аод 2016 оны 10 дугаар сарын 25-ний өдөр шүүх хуралдааны мэдэгдлийг албан ёсоор мэдэгдсэн  боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул  нэхэмжлэгчийн өмгөөлөгч түүний эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт гаргасны дагуу  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд шийдвэрлэсэн болно.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

                                                                                                                              ТОГТООХ нь:

 

           1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Б.Аоос 5,000,000 төгрөг гаргуулан Н.Ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 12,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Алтанбаганын урьдчилан төлсөн 245,950  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Аоос 94,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Ад олгосугай.

 

 

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дэх хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хуулийн хүчинтэй болохыг зохигчдод мэдэгдсүгэй.

          

          4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гарсан өдрөөс хойш өөрөө гардан авах үүрэгтэйг, мөн хуулийн  120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   А.МӨНХЗУЛ